2020/07/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
16°
03:00
S31
12°
04:00
S31
11°
05:00
S29
12°
06:00
S30
13°
07:00
S30
14°
08:00
S30
16°
09:00
S30
18°
10:00
S30
20°
11:00
S30
22°
12:00
S30
23°
13:00
S30
24°
14:00
S30
25°

ИНФОГРАФИК: Гуравдагч ЗАХ ЗЭЭЛД хүрэх МОНГОЛ Улсын ашиглах боломжтой ДАЛАЙН БООМТУУД

Ч.Болортуяа
2014 оны 9 сарын 19
iKon.MN

БНХАУ болон ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр манай улсад нэн таатай олон чухал үр дүнгүүд гарсны нэг нь манай улс бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд хүргэхэд хоёр хөрш маань дэмжлэг үзүүлэхээ амласан явдал юм.

БНХАУ

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын хүрээнд Засгийн газар, байгууллага хоорондын 26, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурсан билээ. 

Олон чухал баримт бичигт талууд гарын үсэг зурсан бөгөөд үүнээс эдийн засагчид транзит тээврийн асуудлыг онцлон тэмдэглэж байгаа юм. 

Тодруулбал,  Хятадын нутгаар дамжин тээвэрлэгдэх Монгол Улсын транзит ачаанд 40 хувиас доошгүй тарифын хөнгөлөлт үзүүлэх, төмөр замын 4 боомт шинээр нээх (Гашуун сухайт-Ганц мод, Шивээ хүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр-Рашаан), далайн гарцтай боомтыг нэмэгдүүлж, Азиас Европ руу чиглэсэн дамжин өнгөрөх ачааны гуравны нэгээс доошгүйг Монголын нутгаар тээвэрлэх талаар зарчмын тохиролцоонд хүрсэнг Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар айлчлалын үр дүнг хэлэлцэхдээ онцолжээ. 

Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар гарын үсэг зурсан билээ. 

Энэхүү хэлэлцээрийн үр дүнд:

Монгол Улсын ашиглах нэр заасан далайн боомтыг тоог нэмэгдүүлж Хойд Хятадын бүс нутаг болон Зүүн Хойд Хятадын бүс нутгийн гадаад худалдаанд нээлттэй:

  • Дандонг, 
  • Далиан, 
  • Жиньжоу, 
  • Ингкоу, 
  • Цинхуандо, 
  • Хуангхуа, 
  • Тяньжин зэрэг нийт 7 боомтыг ашиглахаар болов. Өмнө нь Монгол Улс зөвхөн Тяньжин хотын олон улсын Синьган боомтыг ашиглах гэрээтэй байсан.

ОХУ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр болж өнгөрсөн хоёр талын уулзалт, хэлэлцээн дээр Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой дараах тохиролцоонд хүрсэн.

Үүнд: 

Монгол Улс БНАСАУ дахь ОХУ-ын хөрөнгө оруулалттай Ражин боомтод хувь эзэмшиж, хамтран ашиглах тохиролцоонд хүрэв. Ингэснээр Монгол Улс анх удаа өөрийн далайн боомттой болно.
 
Орос, Монгол, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ОХУ-аас БНХАУ-ыг чиглэсэн ачаа тээврийн хэмжээг 2015 он гэхэд 6 сая тонн, 2020 он гэхэд 20 сая тоннд хүргэж ажиллахаар тохиролцжээ.
 
Түүнчлэн Ази-Европыг, Орос-Хятадыг холбосон хамгийн дөт зам тул бүс нутгийн сүлжээнд Монгол Улсын дамжин өнгөрөх тээврийн зам өндөр ач холбогдолтой тул Улаанбаатар төмөр замын одоо байгаа гол шугамыг далайцтай шинэчлэх, цахилгаанжсан хос замтай болгох шаардлагатай тал дээр талууд санал нэгдсэн билээ. 

Тодруулбал, Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, эхний ээлжинд Сүхбаатар-Сайншанд-Замын-Үүдээр жилд 100 сая тонн хүртэл ачаа нэвтрүүлэх чадамжтай цахилгаанжсан хос зам барих талаар тохиролцоод байна. 

 

x