Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын хөтөлбөрт Халх голын ялалтын 75 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ахмад дайчидтай төрийн тэргүүн нар зоог барив. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа тэд Г.К.Жуковын музейг үзэж сонирхсон юм.
Ингэснээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын айлчлал албан ёсоор өндөрлөлөө.
Айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж үзнэ үү.
Гэрэл зургийг Б.БЯМБА-ОЧИР /MPA.MN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!