Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 50, 60-аад оны Монголчуудын 108 төрхөөс...

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 8 сарын 14
iKon.MN

1957-1963 оны Монголчуудын дүр төрхийг Чехословакийн археологич Лумир Йисл гэрэл зургийн хальсанд буулган үлдээжээ.

Энэхүү түүхэн баримтат зургууд хэний ч хүртээл болохгүй тоосонд дарагдаад үлдэж болох байсан ч Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн түүхийн хүрээлэн Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайдын яамтай хамтран сэргээн засварлаж, жаазлаад олон нийтэд дэлгэлээ.

Үзэсгэлэнг "Монголын 108 төрх" хэмээн нэрлэсэн бөгөөд 108 баримтат гэрэл зургуудийг багтаасан байна.  

Чехословакийн археологич, Монгол, Төвд, Япон урлагийн түүх судлаач Лумир Йисл 1921 дөрөвдүгээр сарын 18-нд төрсөн бөгөөд 1969 онд таалал төгссөн байна.

Тэрбээр 1957-1963 онд Чехословак, Монголын хамтарсан экспедицийн Чехословакын багийн ахлагчаар ажиллах хугацаанд дээрх зургуудыг авчээ.

Түүний хувийн архивт Монголын тухай 2000 гаруй гэрэл зураг бий бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд 108 гэрэл зургийг сонгон авч нийтэлсэн байна. Үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд гарч байгаа юм.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22