Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Олон улсын зүймэл даавуун урлалын үзэсгэлэн нээгдлээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 8 сарын 7
iKon.MN

Олон улсын зүймэл даавуун урлалын үзэсгэлэн худалдаа Улсын их дэлгүүрийн II давхарт дэлгэгдээд байна.

Тус үзэсгэлэнд Монгол, Англи, АНУ, Австрали, Япон зэрэг таван улсын 50 гаруй эмэгтэй уран бүтээлч болон монголын гурван дизайнерын бүтээлүүд тавигджээ.

Үзэсгэлэнг зохион байгуулагч “Шинэ замнал” ТББ-ын дэргэдэх Зүймэл даавуун урлалын төвийн менежер Э.Болорцэцэг “Зүймэл даавуун урлал нь өөрөө эдийн засаг болон байгаль орчинд ээлтэй урлал. Торго, даавууны өөдсийг үр бүтээлтэй ашиглаж өрхийн орлогоо нэмэгдүүлж байгаа  нь сайн хэрэг. Өөдсөөр гэр ахуйн хэрэглээний зүйлс, бэлэг дурсгал гээд олон хэрэгтэй зүйлүүдийг хийдэг” хэмээн ярилаа.

Тус үзэсгэлэн энэ сарын11-ийг хүртэл үргэлжлэх аж.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19