Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн зурагтай марк шинээр бий боллоо.
Энэхүү маркийг Монгол улсаас хууль бусаар алдагдаж улмаар АНУ-ын Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд орох гэж байсан 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдвор эх орондоо эргэн ирснийг тохиолдуулан шуудангийн гүйлгээнд гаргаж байгаа ажээ.
Маркийг бүтээхэд Монголын үлэг гүрвэлийн төв музейн хамт олон болон марк сонирхогч н.Дашдондов нар хамтран ажилласан байна.
Уг маркийн анхны өдрийн дугтуй болон дардасны эх зургийг маркийн зураач Ч.Бат-Эрдэнэ зурж, график дизайнаар Ж.Ганхуяг ажиллажээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир \мра\
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|