“Самсунг Электроникс” компаний Монгол дахь төлөөлөгчийн газраас өнөөдөр Samsung Galaxy Tab S таблетийг танилцууллаа.
Өнгөрсөн сард албан ёсны нээлтээ хийсэн Samsung Galaxy Tab S таблет нь зөвхөн энтертаймент зорилгоор ашиглах бус оффиссын Word, Excel, Powerpoint программууд дээр ажиллах боломжтойгоороо онцлог болжээ.
“Самсунг электроникс” компаний Монгол дахь төлөөлөгчийн газрын менежер Д.Серикжан: “Энэ жилийн шинэ загвар болох Samsung Galaxy Tab S загвар маань монгол хэл дээр гарч байгаа бөгөөд ухаалаг гар утасны бүх давуу талыг өөртөө шингээсэн. Мөн загвар, хийц, дэлгэцийн үзүүлэлт зэргээрээ бусад таблетаас ялгарч байгаа" хэмээн ярьсан юм
Таблетийн хэрэглээнд зөвхөн зураг үзэх, тоглоом тоглох, сошиал сайтуудаар аялах зэрэг энтертаймент хэрэглээ зонхилдог байсныг Galaxy Tab S өөрчлөх болно. Манай Samsung Galaxy Tab S загварт зориулж бүтээгдсэн Hancom Office программ хангамжийн тусламжтайгаар Word, Excel, Powerpoint файлуудтай чөлөөтэй ажиллах, шинээр үүсгэх, засах боломжтой болсон байгаа." хэмээн ярьсан юм.
Samsung Galaxy Tab S загварын таблет нь хэмжээний хувьд хоёр янз байгаа бөгөөд Монголд бор болон цагаан хоёр өнгөний сонголттойгоор худалдаалагдах юм байна.
“Самсунг электроникс” компаний Монгол дахь төлөөлөгчийн газрын маркетингийн менежер Б.Ариунзаяа “Таблетийн хэрэглээнд зөвхөн зураг үзэх, тоглоом тоглох, сошиал сайтуудаар аялах зэрэг энтертаймент хэрэглээ зонхилдог байсныг Galaxy Tab S өөрчлөх болно.
Манай Samsung Galaxy Tab S загварт зориулж бүтээгдсэн Hancom Office программ хангамжийн тусламжтайгаар Word, Excel, Powerpoint файлуудтай чөлөөтэй ажиллах, шинээр үүсгэх, засах боломжтой болсон байгаа.
Таны компьютер, laptop-т ашигласан сурсан бүрэн функцтай интерфейсээр Word, Excel, PPT файлуудтай нээгдэх бөгөөд таны компьютерийн хэрэглээг орлож чадна гэдэгт итгэлтэй байна.
Мөн та таблетаа өөрийн гар утас болон ажлын компьютертойгоо холбон бүгдийг нь таблетаасаа удирдан ажиллах боломжтой болсон байгаа.”
Samsung Galaxy Tab S-н давуу талууд:
Samsung Galaxy Tab S загварын таблетийг тун удахгүй Мобиком, Юнител болон Next Еlectronics-н салбаруудаар худалдаалж эхлэх ажээ.
Samsung Galaxy Tab S фото зургууд ...
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!