Хөлбөмбөгийн ДАШТ -д Монголчуудын дэвшүүлсэн таамаглал
ikon.mn Хөлбөмбөгийн ДАШТ -нд зориулж ТААМАГЛАЛ хуудсыг ажиллуулан Монголын интернэт хэрэглэгчдийн таамаглалыг цуглуулж авсан билээ. ТААМАГЛАЛ хуудсанд зочилж 12 мянга гаруй хувилбар дэвшүүлсэн нийт хэрэглэгчиддээ талархал илэрхийлье.
Монголчуудын дэвшүүлсэн таамаглалаас гол дүнгүүдийг танилцуулбал:
1. Хэсгүүдийн гурав дахь тоглолт эхлэхээс өмнө /2014.06.24 -с өмнө/ нийт 10'080ш таамаглал ирсэн бөгөөд эдгээрээс 1,2 -р гарах багуудыг ХОЁР хэрэглэгч үнэн зөв таасан байна.
2. 32 багаас 1,2,3 -р байранд орох багуудыг таамагласан 10'825ш таамаглал ирснээс үнэн зөв таасан - 44 хэрэглэгч байв.
3. 1/16 -д үлдсэн багуудаас 1,2,3 -р байранд орох багуудыг таамагласан 2'138ш таамаглал ирснээс үнэн зөв таасан - 58 хэрэглэгч байв. /2014.06.28-2014.07.05 -ны хооронд буюу шөвгийн 4 баг тодорхой болохоос өмнө хэрэглэгчдийн ирүүлсэн таамаглалуудаас шүүж авсан болно/
4. Монголчуудын хамгийн их дэмжсэн буюу тухайн багийг түрүүлнэ гэж таамаглал дэвшүүлсэн топ 10 баг
Юу болж өнгөрснийг доорх талбараас үзээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
