Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, "Монголын хог хаягдлыг боловсруулах холбоо"-той хотын тохижилтыг сайжруулахаар хамтран ажиллаж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд Чингисийн талбайд хаягдал шилээр хийсэн, харанхуйд гэрэлтдэг 20 сандлыг байршуулсан. Оройн цагаар гэрэлтэж талбайд өнгө үзэмж нэмэх сандлуудын эргэн тойронд цэцэг тарьж иргэд амран суух тухтай орчныг бүрдүүлжээ.
Цаашид хаягдал шилээр хотын гудамжинд өнгө нэмэх тохижилтын ажлуудыг үргэлжлүүлэн хийх юм байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!