Үндэсний их баяр наадам үзэх гэсэн наадамчин олны хөлд төв цэнгэлдэх даруулжээ. Цэнгэлдэхийг тойроод бараа үйлчилгээний цэгүүд ч олноор бий болсон байна. Мэдээж наадмын хамгийн эрэлттэй "бараа" хуушуур. Үнийн хувьд 800-1200 төгрөгөөр худалдаалагдаж байв.
Харин хуушуураас дутахааргүй эрэлттэй байгаа зүйл бол илжиг, морь хоёр байлаа. Аль алиныг нь унаж, 20 метр газар явахад 2500 төгрөг бол, хажууд нь зогсоод зурагаа татуулахад 2000 төгрөг аж.
Мөн цэнгэлдэхийг тойроод бичил тоглоомын төвүүд ажиллаж, хүүхэд багачуудад үйлчилж байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!