Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

"ӨВС": Аливаа зүйл энгийн болох тусмаа гүн утгатай

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 6 сарын 14
iKon.MN

Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт “Өвс” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ "Улаан гэр" галерейд гаргалаа. Үзэсгэлэнгийн үүдээр оронгуут таны өмнөөс, 

"Өвс" үнэндээ өвсний үзэмж болоод үнэр, уянга аялгуу хийгээд ухаарал, өвсний бодол, өнө мөнхийн тухай яриа ажээ" хэмээсэн мөртүүд угтана. 

Эндээс харахад жирийн нэгэн өвсөнд хүртэл өгүүлэх түүх бий аж. Тиймээс л зураач маань үзэсгэлэнгээ "Өвс" гэж нэрсэнийхээ учрыг "Аливаа зүйл энгийн  болох тусмаа гүн утгатай  байдаг. Намартай тэмцэн  эцэст нь дийлдэж, хатсан  ердийн нэг өвс миний  анхаарлыг татсан" гэж хариулсан. 

Тэрбээр үзэсгэлэнгээ Монголын урлагийн зөвлөл, “Цэрэн турс” ХХК-­тай  хамтран гаргаж байгаа ба энэ сарын 26-нд үүдээ хаах  юм билээ.

"Өвс" үзэсгэлэнд нийт 15 бүтээл дэлгэжээ.

Зураг
1
"Сул асгарсан сувд, гүргий гүргий"

Зураг
2
"Цэвэрхэн охидод хань болмоор, цэнгүүн сайхан нутаг юм аа"

Зураг
3
"Энх улирал"

Зураг
4
"Буурал аавын нутаг"

Зураг
5
"Хөх торгон цамц"

Зураг
6
"Мялаалга. Урд хормой нь унага даага, хойд хормой нь хонь хурга"

Зураг
7
"Цэцэгт нуур"

Зураг
8
"Богд уулын намар"

Зураг
9
"Намар"

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15