Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн аварга 2014 -ийн бүх мэдээлэл, ТААМАГЛАЛ

ikon.mn
2014 оны 6 сарын 13
iKon.MN

ikon.mn Монголын интернэт хэрэглэгчдэд зориулан хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэл авах болон хувийн таамаглал дэвшүүлэх боломжтой тусгай талбарыг хөгжүүлээд байна.

Хэрэглэгч ДЭЛХИЙН АВАРГА 2014 хуудаснаас доорх мэдээллүүдийг авах боломжтой.

  • Тоглолтын хуваарьтай хамгийн хялбар аргаар танилцах;
  • 1/16, 1/8, 1/4, 1/2, түрүүлэх багийг нэрлэж хувийн таамаглал дэвшүүлэх; 
  • Тоглолтын дүн, тоглолтын дараах тойм мэдээг унших;
  • Шигшээ багуудын танилцуулга үзэх;
  • Тоглолт болох стадионы талаар мэдээлэл авах; 
  • Стадионы 360" зураг үзэх

Эрхэм хэрэглэгч та тэмцээний турш ДЭЛХИЙН АВАРГА 2014 хуудастай хамт байгаарай. 

 


ЗУРАГ № 1: ДЭЛХИЙН АВАРГА 2014 ХУУДАСНЫ БАЙРШИЛ

ikon.mn сайтын нүүр хуудасны баруун дээд буланд ДЭЛХИЙН АВАРГА 2014 нэртэйгээр байршиж байна.

 


ЗУРАГ №2:  МЭДЭЭЛЭЛ АВАХ ТАЛБАР

  1. Гол хэсэгт байрлаж буй дурын улсын нэр дээр дарж шигшээ багуудын танилцуулгыг үзэх боломжтой.
  2. Тоглолтын дүн хэсэгт дарж тоглолтын дараах тойм мэдээг унших боломжтой.
  3. Хотын нэр дээр дарж тоглолт болох стадионы мэдээллийг авах боломжтой.
  4. 360" хэсэгт дарж тоглолт болох стадионы доторх зургийг бодит мэт үзэх боломжтой.
 

ЗУРАГ №3: ХУВИЙН ТААМАГЛАЛ

Таамаглал дэвшүүлэх хуудас ДЭЛХИЙН АВАРГА 2014 мэдээлэл авах талбарын зүүн дээд буланд байршиж байна.

 


ЗУРАГ №4: ХУВИЙН ТААМАГЛАЛ ДЭВШҮҮЛЭХ ТАЛБАР

Доорх алхмын дагуу хувийн таамаглалаа дэвшүүлээрэй.

  1. Бүх хэсгийн 1, 2-оор гарах багуудыг сонгоно.
  2. Шигшээ 16 -д сонгосон багуудаас 1/8 -д шалгарна гэж тааж буй багийнхаа нэр дээр НЭГ ДАРНА.
  3. Шигшээ 8 -д сонгосон багуудаас 1/4 -д шалгарна гэж тааж буй багийнхаа нэр дээр НЭГ ДАРНА.
  4. Шигшээ 4-д сонгосон багуудаас аваргын төлөө тоглоно гэж тааж буй ХОЁР багийн нэр дээр НЭГ ДАРНА.
  5. Шигшээ 4-д сонгосон багуудаас гуравдугаар байрны төлөө тоглоно гэж тааж буй багийнхаа нэр дээр НЭГ ДАРНА. 
  6. Аваргын төлөө сонгосон хоёр багийнхаа түрүүлнэ гэж тааж буй багийнхаа нэр дээр НЭГ ДАРНА.

 


ЗУРАГ №5: ХУВИЙН ТААМАГЛАЛАА НАЙЗУУДТАЙГАА ХУВААЛЦАХ

Таамаглалаа зөв, бүрэн бөглөж дууссаны дараа тааврын доод хэсэгт ХАДГАЛАХ & SOCIAL SHARE товч гарч ирнэ. 

Тэрхүү товч дээр дарж Facebook, Twitter аль дансаар түгээхийгээ сонгож найзуудтайгаа хуваалцах боломжтой. Facebook, Twitter дансуудын аль алинаар нь түгээж болно.  

 

ТААМАГЛАЛЫН ҮР ДҮНГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Бид Монголын хөлбөмбөг сонирхогчдоос бүрдүүлсэн таамаглалын мэдээллийг ашиглан ДАШТ -ий дараа "Монголчууд ба ДАШТ 2014" нэртэй ИНФОГРАФИК бүтээж олон нийтэд танилцуулах болно.

Уг ИНФОГРАФИКТ Монголчуудын Хамгийн их дэмждэг багууд, Хамгийн их дөхүүлсэн хувилбарууд, Таамаглалыг хамгийн их будилуулсан баг зэрэг олон сонирхолтой статистик мэдээлэл багтах юм.

Хэрэв та хувийн таамаглалаа дэвшүүлж амжаагүй байгаа бол ТААМАГЛАЛ хуудсанд зочлохыг санал болгож байна.

Таамаглалыг тэмцээний бүх хэсгийн эхний хоёр тоглолт явагдаж дууссаны дараа хаах болно.