Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Латвийн Ерөнхийлөгчийг Чингисийн талбайд угтаж авлаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 6 сарын 12
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзиншийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ.

Тэрбээр өчигдөр орой Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд онцгой  үүргийн нислэгээр ирсэн.

Эрхэмсэг ноён Андрис Берзиншийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсоор угтах ёслол Чингисийн талбайд боллоо.

Хоёр улсын Ерөнхийлөгч Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараагаар Төрийн ордны Баганат танхимд Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч  Андрис Берзинш Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, албан ёсны хэлэлцээ хийлээ.

Ерөнхийлөгч нар Монгол, Латвийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

Тэд хэвлэлийнхэнд мэдээлэл хийсний дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзиншид бараалхана.

Гэрэл зургийг: Б.Бямба-Очир/mpa.mn

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18