Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам хаяандаа ирлээ. Үүнтэй холбогдуулан уяач, бөхчүүд маань уяа сойлго, бэлтгэл сургуулилтандаа гараад эхэлсэн байна.
Тухайлбал, Завхан аймгийн бөхчүүд энэ жилийн баяр наадмын бэлтгэлдээ хамгийн түрүүнд гарчээ. Бөхчүүдийг улсын гарьд Б.Гончигдамба ахалсан бөгөөд улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр, аймгийн арслан Ж.Сүхбат, Л.Лха-Очир, Ш.Пүрэвгарьд, аймгийн харцага Т.Бэгзсүрэн, аймгийн начин Б.Даваадорж гээд 40 орчим бөх бэлтгэлд гарчээ.
Тэд бэлтгэл сургуулилтаа нутагтаа буюу Завхан аймгийн “Даян” амралтын газарт базааж байгаа гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!