Их Британийн угсаа залгамжлах ханхүүгийн анхны айлчлал олон улсын хэвлэл мэдээллийн анхааралд байсаар байна.
Өдгөө найман сартай эрхэмсэг Кэмбрижийн ханхүү Жорж Александр Луисийн өхөөрдөм төрх, байдал Австрали, Шинэ Зеландийн иргэдийн төдийгүй дэлхий дахины хайр, хүндлэлийг хүлээгээд байна.
Мөн амаржсанаасаа хойш анх удаа аялал хийж байгаа гүнгийн ахайтан Кейт Миддлтоний ааш аяг, үйл хөдлөл, хувцас хунарыг хэвлэлүүд онцолсоор.
Хааны гэр бүлийн гурван долоо хоногийн хугацаатай хийж буй Австрали, Шинэ Зеландын аяллын зургуудаас та бүхэндээ хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!