Наурызын баярын энэ өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Төв талбайд Наурызын баяр Нарны баярын парад боллоо.
Баярын ёслолын арга хэмжээний гол хэсэг нь парад байдаг байна. Энэ жилийн парадад Баян-Өлгий аймгийн Тамгын газар, Аймгийн театрын уран бүтээлчид, Ислам шашинтны Муфтият холбоо, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, I, II, III, IV дүгээр арван жилийн сургуулийн төлөөлөл, Ахмадуудын холбоо, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, Ховд аймгийн салбар сургуулийн төлөөлөл, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон бусад байгууллагын төлөөлөл оролцсон нь баярын арга хэмжээг сүрлэг болгож байлаа.
Баян-Өлгийчүүд Наурызын баярын жагсаалд оролцсоны дараа Үндэсний уламжлалт найман эрдэнийн “Көжэ” шөлөөр зочдоо дайлан ахмад настануудаа хүндэтгэн золгодог. Төв талбайд болсон энэхүү баярын жагсаалын арга хэмжээнд 30 гаруй мянган Баян-Өлгийчүүд болон зочид төлөөлөгчид оролцлоо.
УИХ-ын дарга З.Энхболдын Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа. Тэрээр мөн энэ парадад оролцсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!