ЦЭРГИЙН БАЯР: Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгэн өдрийг тольдохуй
Өнөөдөр монгол цэргийн өдөр. Өөрөөр хэлбэл МОНГОЛ УЛС-ын Зэвсэгт хүчний түүхт 93 жилийн ойн өдөр билээ. Энэхүү баярын өдрийг тохиолдуулан www.iKon.mn сайт Х.Чойбалсаны нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад зочилж, монгол цэргийн нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сурвалжилсан юм.
Энэхүү анги нь Монгол Улсын түүхэнд Д.Хаянхярваа, Д.Нянтайсүрэн, М.Жанчив, Б.Цог, Т.Дүүдэй, Ш.Гонгор, Д.Данзанваанчиг, Л.Аюуш, С.Дампил, Л.Гэлэгбаатар гэсэн 10 баатар төрүүлсэн цорын ганц бригад юм.
Өдгөө Зэвсэгт хүчний 016 дугаар бригадыг генерал Л.Онцгойбаяр удирдаж байна.
Манай сайтын хамт олны зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний 93 жилийн ойн баярын мэндийг зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн анги, салбаруудад дэвшүүлж, баярын мэнд хүргэе.
Ингээд эр цэргийн НЭГ өдрөөр хамтдаа аялцгаая.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

