Ази Номхон далайн бүсийн кибер аюулгүй байдал бүс нутгийн хуралдаан өнөөдөр манай улсад болж байна. Тус хуралдааны үеэр Монголын харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын түүхийн талаар дараах мэдээллийг өгөв.
Тухайлбал Монгол Улсад харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар үүсэж хөгжөөд 104 жил болсон байна. 1930 онд анхны хот хоорондын утасны шугам тавигдаж байсан бол 2005 онд гар утас хэрэглэгчийн тоо нэг саяд хүрч байжээ. 1994 онд анхны интернэт үйлчилгээний компани байгуулагдаж, 2019 онд интернэт хэрэглэгчийн тоо хүн амын 80%-д хүрчээ.
Монгол улсад анхны радио холбоо ашиглалтад орсон. /Москва-Улаанбаатар/ хооронд.
1924 он
Шуудангийн үйлчилгээ өргөжиж, хот хоорондын утасны шугам тавигдаж эхлэв
-
1930 он
Улаанбаатар хотод автомат утасны станц ажиллаж эхэлсэн
1940 он
Монгол улс олон улсын цахилгаан холбооны байгууллагад гишүүнээр элсэв.
1961 он
Радио, телевизийн өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлсэн
1964 он
Хот, аймгуудыг холбосон радио релейний шугам болон зөөгч долгионы систем нэвтэрсэн.
1970 он
Спутник хиймэл дагуул ашиглан олон улсын телефон холбоо тогтоов
1981 он
Харилцаа холбооны салбар шинэчлэгдэж, хувийн хэвшлийн оролцоо эхэлсэн.
1990 он
Телефон утасны Е-10 станц ашиглалтад оров.
1991 он
Анхны интернет үйлчилгээний датаком компани байгуулагдав
1994 он
Харилцаа холбооны зохицуулах зөвлөл байгуулагдлаа
1995 он
МУ-д анхны утасгүй харилцаа холбооны GSM үйлчилгээг мобиком нэвтрүүлэв
1995 он
Анхны интернэт үйлчилгээний төв ажиллаж эхэлсэн
1997 он
Скайтел компани үйлчилгээгээ нэвтрүүлж эхэлсэн
1998 он
Аймгийн төвүүд интернэт сүлжээнд холбогдсон
1999 он
Улс орон даяар өргөн зурвасын /Broadband/ интернэт үйлчилгээг эхлүүлэв
2001 он
Гар утас хэрэглэгчийн тоо 1 сая давсан
2005 он
3G сүлжээ /W-CDMA/ нэвтэрсэн
2006 он
Дижитал телевизийн туршилт эхлэв
2009 он
4G LTE үйлчилгээ албан ёсоор эхэлсэн
2011 он
Монгол Улс E-Mongolia төрийн цахим үйлчилгээний платформ хөгжүүлж эхэлсэн
2014 он
Гар утас хэрэглэгчийн тоо 4 сая давж, интернэт хэрэглэгчид нийт хүн амын 80%-д хүрэв
2019 он
E-Mongolia систем албан ёсоор нэвтэрсэн /500+ төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой/
2020 он
Үүрэн холбооны 5G сүлжээ нэвтрэв
2025 он