Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад хүлээгдэж байгаа өгөөжийн түвшинд эрсдэлийг хамгийн бага байлгах үндсэн шаардлага тавигддаг. Энэ алтан дүрмийг баримталж, хөрөнгө оруулагчийн өмнөөс магадлан шинжилгээ хийн, бондын эрсдэлийг нарийн тооцох, бууруулах, барьцаа баталгаагаар хангуулах үйл явцад мэргэжлийн Андеррайтерийн компани голлох үүрэгтэй юм.
Үүнээс гадна үнэт цаас гаргаж байгаа компанид хууль, аудит, хөрөнгийн үнэлгээ, зээлжих зэрэглэлийн үнэлгээний мэргэжлийн компаниуд нэгнээсээ хараат бусаар дүгнэлт гаргадаг. Улмаар СЗХ хяналт тавьж, МХБ болон Биржийн бус зах зээлийн журмын шалгуурыг хангасан бондыг зах зээлд санал болгодог.
Иймд аливаа бондод хөрөнгө оруулахдаа санал болгож буй Андеррайтер компанийн ёс зүй, мэргэжлийн ур чадварыг чухалчлан үзэж шийдвэр гаргах шаардлагатай юм.
Н.Нарангэрэл /Хөрөнгө оруулалтын газрын захирал /Сүүлийн 2 жилд Биржийн бус зах зээлд нийт 1.2 их наяд төгрөгийн бонд бүртгэжээ.
Үүнээс 2023 оны эхний хагас жилд Биржийн бус зах зээлд гарсан нийт компанийн бондын 52%-ийг Голомт Капитал ҮЦК андеррайтер дангаар гүйцэтгэсэн байна. Бид эдийн засагт жин дардаг олон салбаруудын компаниудад магадлан шинжилгээ хийж, бонд гаргадаг туршлагатай.
Тиймээс Та өөрийн хүссэн салбарын бондод хөрөнгө оруулах боломжийг Голомт Капитал санал болгож байна.
Н.Данзандагва /Арилжааны газрын захирал/Олон улсын зах зээлд ам.долларын хүү 5.5%-тай байна. Энэ нь 2001 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Харин манай улсад бодлогын хүү 13%, Төгрөгийн бондуудын дундаж хүү 20%-тай байгаа нь сүүлийн 5 жилийн дээд үзүүлэлт юм. Иймд хүүгийн түвшин өндөр байгаа энэ цаг үед өндөр хүүтэй, урт хугацаатай санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахад тохиромжтой үе гэж зөвлөж байна.
Р.Дарханбаяр /Ахлах шинжээч/Байгууллага болон хувь хүмүүс өөрийн банкны дансны үлдэгдэлд харилцах бол 1%-2%, хугацаагүй хадгаламж бол 4%-6% тооцуулж авдаг.
Тэгвэл Голомт Капитал ҮЦК-ийн зүгээс байгууллага, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулж илүү өндөр хүүтэй, банкны зээлийн шугамаар баталгаажсан Puttable Bond буюу хүссэн үедээ бондоо мөнгөжүүлэх боломжийг харилцагчиддаа олгож байна.
Өөрөөр хэлбэл Та өөрийн болон байгууллагын мөнгөн хөрөнгө дээр нэг хоногийн ч алдалгүй хүүгийн өгөөж авах боломжтой юм.
Н.Гомбодорж /Ахлах брокер/Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг. Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 7.2%-7.9% байна.
Энэ нь ам.долларын хадгаламжийн хүүнээс даруй 2-3 дахин өндөр өгөөж юм. Иймд ам.долларын, найдвартай хөрөнгө оруулахад бид Танд зөвлөн ажиллана.
Т.Азтүшиг /Ахлах шинжээч/Бид харилцагчдынхаа мөнгөн урсгалд нийцүүлэн богино хугацаанд (1-9 сар) бондын арилжаанд оролцох боломжийг олгож байна. Голомт Капитал ҮЦК нь 2023 он гарсаар 166.3 тэрбум төгрөгийн бондын хоёрдогч арилжааг гүйцэтгэсэн.
Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг нэг ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажиллаж байна.
Г.Билгүүн /VIP брокер/БОНД ЭЗЭМШИХ, ЗАХИАЛГА ӨГӨХ: golomtcapital.com/forms/bond
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД: