Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО МЭДЭЭ: Нийслэлчүүд шинэ оноо ингэж угтав

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 2
iKon.MN

“Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүн 31-ний орой Чингисийн талбайд болж нийслэлчүүд шинэ оноо дуутай, хууртай сайхан угтлаа.

Цэнгүүнд урлаг соёлын 50 гаруй уран бүтээлчид ая дуугаа өргөсөн. Тухайлбал дуучин Т.Ариунаа “Шинэ жилийн баяр”, A Sound хамтлаг “Шал дэмий” дуугаа дуулсан. Үүнээс гадна "Madness", Реппер Gee, "The Lemons", "Аnemone", "Lumino" зэрэг хамтлаг уран бүтээлээсээ толилууж нийслэлчүүдээ доргиосон юм.

Мөн өвлийн өвгөн цасан охидтойгоо ирж баярын мэндчилгээ дэвшүүлсэн. Яг он гарахын өмнө буюу 23.59 цагт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга үг хэлж хуран цугласан иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Үүний дараагаар салют буудуулж үдшийн тэнгэрийг гэрэлтүүлсэн нь хамгийн сүртэй байв.

Гэрэл зургийн хальснаа түүх болон үлдсэн 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний “Улаанбаатарын мөнгөн шөнө”-ийн зургуудыг толилуулж байна.

Зураг
1
Шинэ оноо угтагсад

Зураг
2
Дуучин A Cool ая дуугаа өргөв

Зураг
3
UFO хамтлаг

Зураг
4
Эмоци продакшны н.Тэмка

Зураг
5

Зураг
6
"Anemonе" хамтлаг

Зураг
7
"Colors" хамтлаг

Зураг
8
Багачууд өвлийн өвгөнийг сониучирхав

Зураг
9
Өвлийн өвгөн аав тайзнаа гарч ирлээ

Зураг
10
Бараг хүн болгон зураг авч, бичлэг хийж байв

Зураг
11
Дуучин Т.Ариунаа “Шинэ жилийн баяр” дуугаа өргөв

Зураг
12
Өвлийн өвгөн цасан охидын хамт

Зураг
13
Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав

Зураг
14
"Anemonе" хамтлаг

Зураг
15
"Anemonе" хамтлаг

Зураг
16
Шинэ оноо угтагсад

Зураг
17
Шинэ оноо угтагсад

Зураг
18
Өвлийн өвгөн мэндчилгээ дэвшүүллээ

Зураг
19
Шинэ оноо угтагсад

Зураг
20
Он гарахад хэдхэн хором үлдлээ

Зураг
21
НИТХ-ын дарга Д.Баттулга нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүллээ

Зураг
22
Сайхан гулгаж байнаа, шинэ он гарахтай зэрэгцээд

Зураг
23
Шинэ он гарч үдшийн тэнгэрт салют цацарлаа

Зураг
24
Шинэ он гарч үдшийн тэнгэрт салют цацарлаа