Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО МЭДЭЭ: Дэлхий дахин 2013 онд

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 12 сарын 31
iKon.MN

Дэлхий дахинд өрнөсөн 2013 оны үйл явдлуудын сэтгэл догдлом агшнуудыг Mashable вебсайт нэгтгэснийг Монгол тайлбартай хүргэж байна.

Зураг
1
Он солигдох мөчид хүмүүс Токиогийн Prince Park цамхгийн дэргэд бөмбөлөг хөөргөж байгаа нь. 1 сарын 1, 2013. Image: KAZUHIRO NOGI/AFP/Getty Images

Зураг
2
Цөөнхийн танхимийн тэргүүн Нэнси Пилоси татварын өөрчлөлтийг хуульчлах талаар хэлэлцэхээр Ардчилсан Намын бүлгийн хуралд ирж байгаа нь. 1 сарын 1, 2013. Image: Chip Somodevilla/Getty Images

Зураг
3
Цоо шинэ Aston Martin Vanquish машиныг бүрэн гэрлээр тоноглосон өрөөнд гараар нягтлан шалгаж байгаа нь. 2013 онд энэ компани 100 нас хүрсэн юм. Гэйдон, Англи. 1 сарын 10. Image: Christopher Furlong/Getty Images

Зураг
4
Хинду шашинтнууд Маха Кумб Мела баярын үеэр ариун Ганга мөрөнд угаал үйлдэж байна. Энэ баяр нь 12 жил тутамд тохиодог бөгөөд 100 гаруй сая мөргөлчид цуглан 55 хоног тэмдэглэдэг дэлхийн хамгийн том шашны арга хэмжээнд тооцогддог. 1 сарын 14, 2013. Аллахабад, Энэтхэг. Image: Daniel Berehulak/Getty Images

Зураг
5
Опра Уинфри, Лэнс Армстронгтой түүний хэл ам дагуулсан дугуйн спортын карьерынх нь талаар тусгай ярилцлага хийж байгаа нь. 1 сарын 14, 2013. Остин Техас. Image: George Burns/Oprah Winfrey Network via Getty Images

Зураг
6
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишел Обама нар тангараг өргөх ёслолын үеэр. 1 сарын 21, 2013. Вашингтон хот. Image: Chip Somodevilla/Getty Images

Зураг
7
Хабайт Хаехуди намын дэмжигчид сонгуулийн дүнг сонсох үеэр. 1 сарын 22, 2013. Рамат Ган, Израйль.

Зураг
8
Чикаго дахь агуулахын галыг унтраах үед мөстсөн ачааны машин. Агаарын хэм ихээхэн бага байснаас ингэжээ. 1 сарын 23, 2013. Чикаго. Image: Scott Olson/Getty Images

Зураг
9
Туутинг Бек Лидод болсон Английн хүйтэн усанд сэлэх тэмцээний оролцогч Халкын хувцастай байгаа нь. 1 сарын 26, 2013. Лондон, Англи. Image: Peter Macdiarmid/Getty Images

Зураг
10
Сирийн дүрвэгчдийн Заатари хуаранд хүүхдүүд ус авч байгаа нь. 1 сарын 29, 2013. Мафрак, Йордан. Image: Jeff J Mitchell/Getty Images

Зураг
11
БНХАУ-ын Хейлунзян (Манжуур) муж дахь цэргүүд өглөөний жагсаал хийж байгаа нь. Агаарын хэм цельсийн -30 хүрч байв. 1 сарын 29, 2013. Хейлунзян муж, Хятад. Image: ChinaFotoPress via Getty Images

Зураг
12
Брук Лински Төв цэцэрлэгт мөсөөр хучигдсан модны мөчрийг тогшиж байгаа нь. Цасан шуурга Нью Йорк хотыг дайрч өнгөрсний дараа. 2 сарын 9, 2013. Нью Йорк. Image: John Moore/Getty Images

Зураг
13
Эв нэгдлийн сүмийг үүсгэн байгуулагч Мүүн Сунмюун нас барсны дараа анх удаа 200 орны 3500 хос нэг дор цуглан хуримын ёслол үйлдэж байгаа нь.2 сарын 17, 2013. Гапён гун, Өмнөд Солонгос. Image: Chung Sung-Jun/Getty Images

Зураг
14
Эмэгтэй тэнгисийн явган цэргүүд шөнийн нөхцөлд буудлага хийх сургууль хийж байгаа нь. Нийт бүрэлдэхүүний 6 хувь нь эмэгтэй албан хаагчид байдаг гэнэ. 2 сарын 20, 2013. Умард Каролина, АНУ. Image: Scott Olson/Getty Images

Зураг
15
Тэтгэвэртээ гарч буй 16 дугаар Пап Бенедикт, Кастел Гандолфогийн цонхоор сүүлчийн удаа мөргөлчидтэй мэндэлж байгаа нь. 2 сарын 28, 2013. Ром, Итали. Image: Franco Origlia/Getty Images

Зураг
16
Санди хар салхиний улмаас сүйдэж хаагдсан наран шарлагын газар, Веразано Нарроу гүүрийн орчим. 3 сарын 1, 2013. Статен арал. Image: Mario Tama/Getty Images

Зураг
17
Марк Келли өөрийн эхнэр конгрессын гишүүн асан Габби Жиффордсын хамт галт зэвсгийг хориглохыг шаардах цуглаанд оролцож байгаа нь. Тэд хоёр жилийн өмнө зургаан хүний аминд хүрсэн Туксоны аллагаас амьд үлдэгсэд юм. 3 сарын 6, 2013. Туксон, Аризона. Image: Joshua Lott/Getty Images

Зураг
18
Салцгиттер дахь гангийн үйлдвэрийн ажилчин үйлдвэр дээрээ ажиллаж байгаа нь. 3 сарын 13, 2013. Салцгиттер, Герман. Image: Jochen LuebkeE/AFP/Getty Images

Зураг
19
Лас Фаллас Фестивалийн үеэр гарсан галыг унтрааж байгаа нь. 3 сарын 15-наас 19-ний хооронд болдог энэ баяраар хавар ирснийг тэмдэглэж галын наадам хийдэг байна. Валенсиа, Испани. Image: David Ramos/Getty Images

Зураг
20
Тэтгэвэрт гарсан Волкер болон Криста Крафт нарын 10,000 орчим өндгөөр чимэглэсэн алимны мод. Анх тэд хүүхдүүдийг зугаацуулах зорилгоор 1965 оноос чимэглэж иржээ. Одоо энэ модыг үзэхээр олон мянган жуулчид ирдэг. 3 сарын 24. Саалфилд, Герман. Image: Thomas Lohnes/Getty Images

Зураг
21
Өмнөд Бразилын Рио Гранд дэ Сул мужид гарсан хээрийн түймэр. Уснаас хол газар тул унтрааж чадалгүй 1400 акр газрыг хамарчээ. 3 сарын 27, Бразил. Image: Lauro Alves/AFP/Getty Images

Зураг
22
Олон улсын дэрээр байлдах өдөр, Лондонгийн Трафалгарын талбайд цуглагсад. Жил бүрийн энэ өдөр дэлхийн олон хотуудад ийм арга хэмжээ зохиогддог аж. 4 сарын 6, Лондон. Image: Oli Scarff/Getty Images

Зураг
23
Украйны Фемен хөдөлгөөний тэмцэгч эмэгтэй Оросын ерөнхийлөгч Путин руу довтолж байгаа нь. 4 сарын 8. Ханновер, Герман. Image: Sasha Mordovets/Getty Images

Зураг
24
Бостоны 117 дахь Марафоны үеэр бөмбөг дэлбэрэх агшин. 4 сарын 15. Бостон. Image: Photo by David L. Ryan/The Boston Globe via Getty Images

Зураг
25
2013 оны А Лигийн аваргын төлөө Western Sydney Wanderers болон Central Coast Mariners багууд тоглохын өмнө цагдаа нар хөгжөөн дэмжигчдийн гаргасан галыг унтрааж байгаа нь. 4 сарын 21. Аллианз стадион, Сидней, Австрали. Image: Brendon Thorne/Getty Images

Зураг
26
Найман давхар барилгын нурангин дээр ажиллаж байгаа аврагчид. Уг барилга нурснаар 1000 орчим хүн амиа алдаж, 2500 орчим хүн бэртжээ. 4 сарын 25. Дака, Бангладеш. Image: MUNIR UZ ZAMAN/AFP/Getty Images

Зураг
27
Бордооны үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн түймрийг унтраахаар ажиллаж байгаад амь эрсэдсэн сайн дурын гал унтраагчдыг оршуулах үеэр. 4 сарын 25. Вако, Техас. Image: Erich Schlegel/Getty Images

Зураг
28
Манхеттэн дэх Орчин Үеийн Урлагийн музейн Борооны танхим. Хиймлээр оруулдаг бороо нь үзэгчдийн зорчих хэсэгт хүрдэггүй тул норох аюулгүй гэнэ. 5 сарын 15. Нью Йорк. Image: Mario Tama/Getty Images

Зураг
29
Хэдэн арван мянган хэт ортодокс Израйлчууд өөрсдийг нь цэрэгт татах тухай хууль хэлэлцэж байгааг эсэргүүцэн хогийн сав галдаж байгаа нь. 5 сарын 16. Иерусалим, Израйль. Image: Uriel Sinai/Getty Images

Зураг
30
АНУ-ын Тэнгисийн цэргийн академийг төгсөгчид баяраа тэмдэглэж байгаа нь. 5 сарын 24. Аннаполис, Мэрилэнд. Image: Molly Riley-Pool/Getty Images

Зураг
31
Оклахомаг дайрч өнгөрсөн хуй салхиний дараах байдал. Нийт 24 орчим хүний амь үрэгдэж, айл өрхүүд, аж ахуйн нэгжүүдэд асар их хохирол учруулсан юм. 5 сарын 20. Оклахома. Image: Tom Pennington/Getty Images

Зураг
32
Женоа дахь аквариумд далайн залхаг үзэж буй хүүхэд. 5 сарын 25. Женоа. Image: Andreas Solaro/AFP/Getty Images

Зураг
33
Жил бүр уламжлал болон зохиогддог Кууперын толгой дээрээс өнхөрч буй бяслагны араас хөөцөлдөх тэмцээн. 5 сарын 27. Брокворф, Глусестершир, Англи. Image: Matt Cardy/Getty Images

Зураг
34
Цагаан будааны тариалан. 6 сарын 4. Жинпин, Гуйжоу муж, Хятад. Image: ChinaFotoPress/ChinaFotoPress via Getty Images

Зураг
35
Түүхт Пассо хот, үерлэсэн Данубе болон Инн голуудын нийлж буй хэсэг. Энэ үерт Зүүн болон Өмнөд Германы хотууд өртөж ихээхэн хохирол амссан юм. 6 сарын 6. Герман. Image: Joerg Koch/Getty Images

Зураг
36
Нью Йорк дахь электрон тамхиний дэлгүүрт электрон тамхи татаж буй Габриел Ортиз. Э тамхи нь шингэрүүлсэн никотинийг ууршуулах замаар тамхи татахтай ижил мэдрэмж төрүүлдэг төхөөрөмж юм. 6 сарын 10. Нью Йорк.

Зураг
37
Виллис цамхаг дээр аянга бууж байгаа нь. 6 сарын 12. Чикаго. Image: Scott Olson/Getty Images

Зураг
38
Дэлхийн аваргын тэмцээн зохиогдох стадионы гадна эсэргүүцэгчдийн шатаасан дугуйн хамгаалалт дээгүүр харайж буй хүн. Тэд Хөлбөмбөгийн дэлхийн аваргын бэлтгэлд хэт их мөнгө зарж байгаа засгийн газраа эсэргүүцсэн юм. 6 сарын 14. Бразил. Image: Yasutoshi Chiba/AFP/Getty Images

Зураг
39
Нийтийн тээврийн үнэгүй тийз шаардсан жагсагчид Метроны станцийг эзэлж байгаа нь. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын бэлтгэлд хэт их мөнгө зарж нийгмийн халамжийн бодлогоо хаясанд хүмүүс ингэж ханджээ. 6 сарын 19. Бразил. Image: Evaristo Sa/AFP/Getty Images

Зураг
40
АНУ-ын дээд шүүх Гэрлэлтийг Хамгаалах Акт нь үндсэн хуульд харш болохыг тогтоосныг сонсоод баярлан тэврэлдэж буй оюутнууд. 6 сарын 26. Вашингтон.

Зураг
41
Хүмүүс болон мэргэжлийн байгууллагууд удаа дараа амийг нь аварч байсан 58 настай заан амь тавьж байгаа нь. 6 сарын 30. Мумбай, Энэтхэг. Image: Praful Gangurde/Hindustan Times via Getty Images

Зураг
42
Кампакт байгуулагын идэвхтнүүд Эдвард Сноуденд туслахыг шаардаж Канцлерын ордны гадна жагсаж байгаа нь. 7 сарын 4. Берлин, Герман. Image: Kay Nietfeld/AFP/Getty Images

Зураг
43
Бухын наадмын үеэр гудмаар гүйж буй бух болон зугтагсад. 7 сарын 9. Памплона, Испани. Image: Pablo Blazquez Dominguez/Getty Images

Зураг
44
Парисын ойролцоох галт тэрэгний өртөөн дээр ослын дараа аврагчид ажиллаж байгаа нь. 7 сарын 12. Парис. Image: Kenzo Tribouillard/AFP/Getty Images

Зураг
45
17 настай Трэйвон Мартинийг буудаж хөнөөсөн Жорж Зиммерманыг шүүх буруугүйд тооцсоны дараа шүүхийн гадаа бие биенээ тайтгаруулж байгаа Кэт Кроу, Мелинда Онил нар. 7 сарын 13. Санфорд, Флорида.

Зураг
46
Загасчдыг ивээдэг гэгээн Виржен дел Карменд зориулсан завьт жагсаалыг үзэхээр 25,000 хүн цугларчээ. 7 сарын 16. Канарын арлууд, Испани. Image: Desiree Martin/AFP/Getty Images

Зураг
47
Эмчлүүлж байгаа эмнэлгийнх нь гадаа Нельсон Манделагийн 95 насны ойг тэмдэглэн бүжиглэж байгаа хүү. 7 сарын 18. Претори, Өмнөд Африк. Image: Christopher Furlong/Getty Images

Зураг
48
Сири охин пуужингийн довтолгоонд өртсөн гэрийнхээ дэргэд байгаа нь. 2011 онд эхэлсэн энэ дайнд 100,000 гаруй хүний амь үрэгдээд байна. 7 сарын 18. Идлиб муж, Сири. Image: Daniel Leal-Olivas/AFP/Getty Images

Зураг
49
Ханхүү Виллиам, Камбрижийн ахайтан Катрин нар шинэ төрсөн хүүхдийн хамт эмнэлгээс гарч байгаа нь. 7 сарын 23. Лондон. Image: Dan Kitwood/Getty Images

Зураг
50
Камбожийн Ардын Намын дэмжигчид, урьдчилсан сонгуулийн кампанит ажлын үеэр бөмбөлөг хөөргөж байгаа нь. 7 сарын 26. Пномпен, Камбож. Image: Nicolas Axelrod/Getty Images

Зураг
51
Хэт ортодокс Жүүд хүүхэд усан оргилуур дээр тоглож байгаа нь. 7 сарын 31. Хуучин Йерусалимын гадна, Израйль. Image: Uriel Sinai/Getty Images

Зураг
52
Хэрэгтэн Ариел Кастро шүүхийн өмнө үг хэлж байгаа нь. Тэр 14-21 насны гурван эмэгтэйг 2002-2004 оны хооронд хорьж, боолчилж байсныхаа төлөө нийтдээ 1000 жилийн хоригдох ял авсан юм. 8 сарын 1. Кливланд. Image: Angelo Merendino/Getty Images

Зураг
53
Бристолийн олон улсын агаарын бөмбөлөгийн наадамд бэлдэж байгаа нь. 8 сарын 9. Бристоль, Англи. Image: Matt Cardy/Getty Images

Зураг
54
Поцурненци тосгоны Дундад зууны сүмийн дэргэдээс Персейд солирын борооны зургийг авсан нь. Энэ үзэгдэл жил бүрийн 8 дугаар сард давтагддаг. 8 сарын 12. Image: Dimitar Dilkoff/AFP/Getty Images

Зураг
55
Дайнд үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн тагтааг суллан нисгэж байгаа нь. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 68 жилийн ойн үеэр, Ясүкүни сүм. 8 сарын 15. Токио, Япон. Image: Ken Ishii/Getty Images

Зураг
56
Өмнөд Африкийн паралимпын тамирчин Оскар Писториус шүүх хурал дээр. Тэр найз бүсгүй модел Рива Штинкампын амийг Валентины өдөр хөнөөсөн юм. 8 сарын 19. Претори, ӨАБНУ. Image: Stephane de Sakutin/AFP/Getty Images

Зураг
57
Оливейра де Фрадесын ойролцоо Талхадасын ойн түймрийг унтраахаар ажиллаж буй гал сөнөөгч. 8 сарын 26. Португал. Image: Patricia de Melo Moreira/AFP/Getty Images

Зураг
58
12 км хүнд бэрх замыг туулах Хатуу Викинг тэмцээнд оролцогч. Энэ тэмцээнийг Шведийн зэвсэгт хүчин зохион байгуулдаг. 9 сарын 1. Стокхольм, Швед. Image: Jonathan Nackstrand/AFP/Getty Images

Зураг
59
Мальдивийн нийслэл Малигийн оршин суугчид мопедтой давхилдаж байна. 120,000 хүн амтай энэ жижиг хотын хамгийн тохиромжтой унаа мопед аж. 9 сарын 4. Мальдив. Image: Roberto Schmidt/AFP/Getty Images

Зураг
60
2020 оны Олимпын тоглолтыг зохион байгуулах хотоор Токио шалгарсныг сонсож байгаа иргэд. 9 сарын 8. Токио, Япон.IMAGE: ADAM PRETTY/GETTY IMAGES

Зураг
61
Sotheby дуудлага худалдааны байгууллагын ажилтан 7.59 каратын алмааз эрдэнийн чулууг харуулж байгаа нь. Түүний үнэ 19 сая долларт хүрнэ гэж үздэг байна. 9 сарын 9. Лондон, Англи.IMAGE: PETER MACDIARMID/GETTY IMAGES

Зураг
62
Шринагарт цагдаа нар үймээн дэгдээсэн Кашмирийн засаг захиргааны ажилтнуудыг баривчилж байгаа нь. Тэд тэтгэврийн насыг нэмсэн болон бусад хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтийг эсэргүүцсэн юм. 9 сарын 9. Шринагар, Энэтхэг.IMAGE: ROUF BHAT/AFP/GETTY IMAGES

Зураг
63
Нью Йоркын Брууклинд орон гэргүй хүн Америкын далбаа нөмрөн унтаж байгаа нь. 2013 оны 6 сард Нью Йорк хот 50,900 орон гэргүйчүүд, үүн дотор 12,100 гэрбүл, 21,300 хүүхдүүдийн тоогоор рекорд тогтоожээ. 9 сарын 10. Нью Йорк.IMAGE: SPENCER PLATT/GETTY IMAGES

Зураг
64
Кэйсмэйтын талбайд иргэд Гибралтарын үндэсний баярыг тэмдэглэж байна. Энэ улс Их Британий харъяанд байдаг юм. 9 сарын 10. Гибралтар.IMAGE: MARCOS MORENO/AFP/GETTY IMAGES

Зураг
65
Хэт ортодокс Жүүд эр хүүгийнхээ толгой дээгүүр тахиагаар даллаж байгаа нь. Жүүдийн уламжлалаар Ём Киппурын баярын өмнө ингэж өнгөрсөн хугацааны нүгэл хилэнцийг нь зайлуулдаг аж. 9 сарын 11. Йерусалим, Израйль.IMAGE: MARCO LONGARI/AFP/GETTY IMAGES

Зураг
66
Дэлхийн худалдааны төвд болсон халдлагын 12 жилийн ойд зориулсан Гэрэлт хүндэтгэл. 9 сарын 11. Нью Йорк. АНУ.IMAGE: NOAM GALAI/GETTY IMAGES

Зураг
67
Брайтонд зохиогддог Өнгөт гүйлтийн арга хэмжээнд оролцогсод. Энэ гүйлтэнд оролцогчид эхлэхдээ цагаан хувцастай гүйх ба километр бүрт тэднийг өнгө өнгийн будгаар шүршдэг байна. Ингээд барианд ороход биеэрээ бүхэлдээ урлагийн бүтээл болдог гэнэ. 9 сарын 14. Брайтон, Англи.IMAGE: STEVE BARDENS/GETTY IMAGES FOR DULUX

Зураг
68
Итали, Америкын хамтарсан баг уснаас гаргасан Коста Конкордиа онгоцыг шинжилж байгаа нь. 9 сарын 18. Гиглио Порто, Итали.IMAGE: ANDREAS SOLARO/GETTY IMAGES

Зураг
69
Газа хотын Шати дүрвэгсдийн хуарангийн ойролцоо эрэг дээр тоглож буй Палестин хүүхдүүд. 9 сарын 20. IMAGE: MOHAMMED ABED/AFP/GETTY IMAGES

Зураг
70
Ерөнхийлөгч Обама Нави Ярдын халдлагад үрэгдэгсдийн ар гэрийнхнийг тайтгаруулж байгаа нь. 9 сарын 22. Вашингтон. АНУ. IMAGE: OLIVIER DOULIERY-POOL/GETTY IMAGES

Зураг
71
Ченду хотын Пандаг хамгаалах хүрээлэнд шинээр мэндэлсэн 14 бамбаруушийг олон нийтэд үзүүлж байгаа нь. 9 сарын 23. Ченду хот, Сичуань муж, БНХАУ. IMAGE: CHINAFOTOPRESS VIA GETTY IMAGES

Зураг
72
Усаги далайн хар салхинаас үүдэлтэй хөрсний нурангинд дарагдсан хүний гар. 9 сарын 24. Манила, Филиппин. IMAGE: NOEL CELIS/AFP/GETTY IMAGES

Зураг
73
Кенийн худалдааны төвд болсон халдлагад үргэгдэгсдийн хойноос залбирч байгаа санваартнууд. 9 сарын 29. Найроби, Кени. IMAGE: URIEL SINAI/GETTY IMAGES

Зураг
74
Сингапурт болсон Тоглоомын үзэсгэлэн шоуны үеэр Төмөр хүний бодит хэмжээт дүрстэй зургаа авхуулж байгаа үзэгч. 9 сарын 31. Сингапур. IMAGE: SUHAIMI ABDULLAH/GETTY IMAGES

Зураг
75
Барак Обама 17 жилийн түүхэнд анх удаа болж байгаа засгийн газрын үйл ажиллагааны зогсолтын талаар мэдэгдэл хийгээд буцаж яваа нь. 10 сарын 1. Вашингтон. АНУ. IMAGE: WIN MCNAMEE/GETTY IMAGES

Зураг
76
Гудамжны урлагийн мастер Бэнксигийн бүтээлийн өмнө алхаж буй хүн. Бэнкси нь Нью Йорк хотод нэг сар амьдрахдаа нэлээд бүтээл туурвижээ. 10 сарын 3. Нью Йорк. АНУ. IMAGE: SPENCER PLATT/GETTY IMAGES

Зураг
77
Кайрын Рамзис гудман дахь цусан толбо. Цагдаа болон Муслимын ахан дүүс бүлэглэлийн хооронд болсон тэмцлийн дараа. 10 сарын 6. Кайр. Египет. IMAGE: KHALED DESOUKI/AFP/GETTY IMAGES

Зураг
78
Венецэд жил бүр болдог далайн түрлэгийн үе. Энэ үзэгдэл намар, өвлийн цагт болж хотыг багагүй түйвээдэг гэнэ. 10 сарын 7. Венец, Итали. IMAGE: MARCO SECCHI/GETTY IMAGES

Зураг
79
3D хэвлэлийн үзэсгэлэнгийн үеэр сэтгүүлч Эван Дэвис өөрийн 3 хэмжээст хэвлэмэл дүрсийг харж байгаа нь. 10 сарын 8. Лондон, Англи. IMAGE: OLI SCARFF/GETTY IMAGES

Зураг
80
Пномпень хотод цагдаатай тэмцэлдэж байгаа жагсагчид. Тэд газрын асуудлаар эрх баригчдын бодлогыг эсэргүүцжээ. 10 сарын 10. Пномпень, Камбож. IMAGE: NICOLAS AXELROD/GETTY IMAGES

Зураг
81
Хүүхдийн баярын өдөр эмнэлгийн цонхыг цэвэрлэгчид Супер баатруудын хувцас өмсч өвчтэй хүүхдүүдэд бэлэг барьжээ. 10 сарын 10. Сан Паоло, Бразил. IMAGE: NELSON ALMEIDA/AFP/GETTY IMAGES

Зураг
82
Далайн хар салхинд орон гэрээ алдсан эр. Энэтхэгийн зүүн эрэгт тохиолдсон энэ гамшгаар долоон хүн үрэгдэж, олон хүн орон гэргүй болсон юм. 10 сарын 13. Гопалпур, Энэтхэг. IMAGE: MANAN VATSYAYANA/AFP/GETTY IMAGES

Зураг
83
Муслимын мөргөлчид ариун Мекка хотын ойролцоох Арафат уулын хаднаас адис авч байгаа нь. Жил бүрийн хаж мөргөлийн сард олон зуун мянган мөргөлчид энд ирдэг юм. 10 сарын 14. Саудын Араб. IMAGE: FAYEZ NURELDINE/AFP/GETTY IMAGES

Зураг
84
Голаны өндөрлөг дэх сургуулилтын талбайд унтаж байгаа Израйль цэрэг. Энэ өндөрлөгийг 1967 онд Израйльчууд Арабуудаас булааж авсан юм. 10 сарын 16. Израйль. IMAGE: MENAHEM KAHANA/AFP/GETTY IMAGES

Зураг
85
Талибануудад буудуулсан Малала Юсафзай охин Эдинбургийн Их Сургуулиас хүндэт магистрын диплом хүлээж авч байгаа нь. Түүнтэй хамт Английн ерөнхий сайд асан Гордон Браун, тус сургуулийн профессор Тимоти Оший нар байна. 10 сарын 19. Эдинбург, Англи.IMAGE: AFP/GETTY IMAGES

Зураг
86
Германы Дармштадт дахь Франкенштейн цайзад мангасын дүрд тоглож буй хүн. Энэ арга хэмжээ Европын хамгийн гол Халловины баярт тооцогддог. 10 сарын 19. IMAGE: THOMAS LOHNES/GETTY IMAGES

Зураг
87
Британий өмнөд хэсгийн Доверт болсон далайн шуургыг ажиглаж байгаа хүн. Энэ шуурганаар 220,000 өрх цахилгаангүй болж таван хүн амь үрэгдсэн юм. 10 сарын 28. IMAGE: OLI SCARFF/GETTY IMAGES

Зураг
88
Тайландын засгийн газрын эсрэг босогчид үндэсний далбаагаа намируулж байгаа нь. 10 сар. Банкок, Тайланд. IMAGE: PAULA BRONSTEIN/GETTY IMAGES

Зураг
89
Сирийн зүүн хойд хэсгийн Дэйр Эззор хотын нурангинд байраа эзлээд байгаа засгийн газрын эсрэг тэмцэгч. 11 сарын 11. Сири. IMAGE: AHMAD ABOUD/AFP/GETTY IMAGES

Зураг
90
Филиппинд болсон Хайяан хар салхинд нэрвэгдсэн хотын гудамж. Энэ гамшгийн үед 6000 орчим хүн үрэгдсэн юм. 11 сарын 13. Таклобан, Лэйт, Филиппин. IMAGE: KEVIN FRAYER/GETTY IMAGES

Зураг
91
Торонто хотын дарга Роб Форд хотын захиргааны байранд. Тэр кокайн хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн ч албан тушаалаа өгөхөөс татгалзсан юм. 11 сарын 14. Торонто, Канад. IMAGE: STEVE RUSSELL/TORONTO STAR VIA GETTY IMAGES

Зураг
92
Майлес хүүгийн хүслийг биелүүлж Бэтмэний дүрд тоглуулсан өдөр. Энэ өдөр Сан Франциско, кинонд гардаг Готхэм хот болж хувирсан юм. 11 сарын 15. Сан Франциско, АНУ. IMAGE: RAMIN TALAIE/GETTY IMAGES

Зураг
93
Хамгийн хүчтэйд тооцогдсон Хайяан хар салхины дараах Лэйт хот. 11 сарын 19. Филиппин. IMAGE: DAN KITWOOD/GETTY IMAGES

Зураг
94
Парламентын ордны гадаа авлигын эсрэг жагсаж буй оюутнууд. Тэд гартаа цаасан буу барьж эрх баригчдыг ёс зүйтэй байхыг шаардсан юм. 11 сарын 20. Софи. Болгар. IMAGE: NINKOLAY DOYCHINOV/AFP/GETTY IMAGES

Зураг
95
Тигапанкур тосгоноос Синабунг галт уулын зургийг авч байгаа хүн. Суматра арлын хойд хэсэгт байх энэ уул 9 дүгээр сараас эхлэн идэвхжиж аюултай түвшинд хүрээд байгаа юм. 11 сарын 24. Индонез. IMAGE: ULET IFANSASTI/GETTY IMAGES

Зураг
96
Босогчид Украйны засгийн ордны өмнө цагдаа нарын эсрэг нулимас асгаруулагч хий хэрэглэж байгаа нь. 11 сарын 24. Киев. Украйн. IMAGE: GENYA SAVILOV/AFP/GETTY IMAGES

Зураг
97
Олон өнгийн торыг олив хураахад зориулж моддын дор дэвссэн байгаа нь. 11 сарын 27. Кастаниер, Франц. IMAGE: VALERY HACHE/AFP/GETTY IMAGES

Зураг
98
Тусгаар тогтнолын талбай руу харсан шүтээний барималд мөргөж байгаа жагсагчид. Тэд ерөнхийлөгч Януковичийн Оростой түншлэх гэсэн бодлогыг эсэргүүцэж байгаа. 12 сарын 4. Киев, Украйн. IMAGE: BRENDAN HOFFMAN/GETTY IMAGES

Зураг
99
Курдын жагсагчдын галт бөмбөлгийн довтолгооноос хамгаалж байгаа Турк цагдаа нар. 12 сарын 7. Истанбул, Турк. IMAGE: BULENT KILIC/AFP/GETTY IMAGES

Зураг
100
Жагсагчдын босгосон хориглолтын өмнө Украйны далбааг мандуулж буй эмэгтэй. 12 сарын 17. Киев, Украйн. IMAGE: YURIY DYACHYSHYN/AFP/GETTY IMAGES