Монгол үндэсний хувцас урлалын гайхамшгийг үзүүлдэг "ТОРГО" шоу 11 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн шоунд "Торго загвар" компанийн дизайнер О.Болдын нийт зургаан коллекцийн 100 гаруй загвар танилцуулагдсан юм.
Монгол хатдын ихэмсэг тансаг хувцас эд хэрэглэлийг уран сэтгэмж болон орчин үеийн хэлбэр хийцээр илэрхийлэх энэхүү шоуны загваруудыг улам бүр чанаржиж байгааг мэргэжлийнхэн хэлдэг.
"Торго" шоунд Монголын шилдэг загвар өмсөгчид ч оролцдог уламжлалтай.
О.Болдын энэ жилийн авангард загваруудад Монгол хатдын бортогон малгай, малгайны тоног зэргийг өвөрмөцөөр илэрхийлсэн байлаа.
Торго шоуны хэсгээс:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!