Индэр    
2023 оны 11 сарын 3
Зураг
"Дорнын түншлэл" бизнесийн зөвлөлийн зөвлөх, судлаач Б.Дашравдан
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Хятадын бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллахдаа анхаарах зургаан зүйл

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Азиудтай тэр дундаа хятадуудтай бизнес хийхэд хамгийн түрүүнд анхаарах зургаан зүйлийн тухай "Дорнын түншлэл" бизнесийн зөвлөх, судлаач Б.Дашравдангийн зөвлөгөөг хүргэж байна. 

Хятадууд гаднаа Күнзийг шүтдэг дотроо Лаозыг шүтдэг гэж ярьдаг. Лаозын үзэл санаа бол шашин болоод явчихсан байдаг. Хятадын Фэнг Шүй, жил ус хардаг энэ ойлголт нь Лаозын сургаалаас гаралтай. Арга билгийн хослол гэгч зүйлийг их эрхэмлэдэг.

Күнзийн санаа нь илүү төр рүү чиглэсэн. Хаан буюу Засгийн газар, төр гэдэг бол эцэг бусад нь хүүхдүүд юм гэж үзсэн байдаг. 

1. Ивээл болон харш жилийн тухай ойлголт 

Лаозын үзэл санааг илүү сайн ойлгох хэрэгтэй. Хятад хүнтэй бизнесийн хамгийн сайн хамтын ажиллагааг хийхэд танаас шалтгаалахгүй хүчин зүйлс гарч ирнэ. Энэ нь Лаозын болон Күнзийн сургаалтай холбоотой. Жишээлбэл тантай холбогдсон тухайн хятад хүн арга билгийн сургаалаараа тантай ивээл жилтэй, байна уу харш жилтэй байна уу гэдгээ хардаг.

Бизнесийнхэн, амжилттай яваа хүмүүс нь үүнийгээ маш сайн мэддэг. Та нэг л мэдэхэд тестэд орчихсон өөрөө ч мэдэхгүй сонгогдчихсон эсвэл сонгогдоогүй байх магадлалтай. Энэ бол биднээс хамаарахгүй зүйл. 

Гэхдээ монголчуудад ч гэсэн ивээл болон харш жилийн тухай ойлголт байгаа учраас харилцах гэж байгаа бизнесийнхээ эзнийг нь судлаад та тэр хүнтэй ивээл үү харш уу, зохицол нь ямар байна гэдгээ урьдчилаад мэдчих хэрэгтэй. Мянга хичээгээд та тэр хөрөнгийн эзэнтэй харш жилтэй бол тэр бизнес явахгүй учраас өөрөө түрүүлээд шалгачих хэрэгтэй. 

2. Газарзүйн хүчин зүйл буюу нутгархаг үзэл

Манайхан жалга дов, нутгархаг үзлийн тухай маш их ярьдаг. Энэ бол Ази даяараа тарчихсан нийтлэг ойлголт. Газарзүйн хүчин зүйл гэж байгаа. Зүүн хойд хятадууд буюу хуучнаар Манжийн төр мандан ассан нутаг, Өвөр монголчууд, Шинжан, Уйгур, Төвдүүд зэрэг бүгд тэс өөр соёлуудтай байдаг.

Хойд нутгийнхан буюу Ганьсу, Бээжин, Хэбэй, Шаньдун, Ниншя мужийнхан их ойролцоо соёлтой. Далайн эргийн зургаан мужийнхан тэр дундаа Гуандуныхан их өөр. Тэгэхээр газарзүйн хүчин зүйлийг нь хараарай. Бизнест хандах соёлоос эхлээд бүх юм нь хоорондоо их ялгаатай байдаг.  

Таныг танилцуулсан хүн тэр нутгийнхаа хүмүүстээ танилцуулж байвал энэ бизнес сайн явна гэх жишээтэй. Тийм учраас нутгархаг, бүлэрхэх, бие биеийгээ дэмждэг соёлыг нь сайн хараарай. 

Жөжян мужийн Минжоугийнхон Италийн бүх хоолны салбарын 72 хувийг нь хянаж, эзэд нь болчихсон байна. Эрээн дээр очихоор шинэ, хуучин хоёр том зээлийн нэг нь "Минжоу" нөгөөх нь "Иу" зах гэж байгаа. "Иу" бол бас л Жөжяны дэлхийн хамгийн том худалдааны хот.

Хятадаар дамжсан реэкспортын түнш хайж байгаа бол хамгийн шилдэг сонголт бол Жөжяны хүмүүс тэр дундаа Минжоу хотын хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн нутгийн соёл руу нэвтэрч орох хэцүү ч нэг орсон тохиолдолд маш сайн хамтрагчид байдаг. Иймд энэ төрлийн судалгааг маш сайн хийх шаардлагатай. 

3. Хамтарч байгаа бизнесийн чинь компанийн гарал 

Хамтарч байгаа бизнесийн чинь компанийн хэлбэр, хаанаас гаралтай вэ гэдэг нь маш чухал. Хятад компанийн 5, 6 хэлбэр байдаг. 

Цэрэг армиас гаралтай- "Huawei" гэхэд Хятадын ардын чөлөөлөх армийн холбооны анги байсан компани. Энэ мэтчилэн төрийн болон төрийн бус өмчит компаниуд, заримдаа бүүр цэргийн найзууд нийлээд байгуулчихсан компаниуд маш явдаг байх жишээтэй. Энд маш өөр соёл явж байдаг. 

Их сургуулиас гаралтай-  Хамгийн том жишээ нь "Alibaba", "Tencent" зэрэг групп байна. Эдгээр нь дандаа их сургууль дээр хөгжүүлэлт нь хийгдсэн, профессоруудын удирдлага дор явж байсан компаниуд байдаг. Хятадын их сургуулиуд дээр бойжиж байгаа компаниудын 2-3 хувь нь маш амжилттай явдаг, дэлхийн бизнес болдог гэдэг. Тухайн бизнес чинь их сургуулиудаас гаралтай байвал тэнд илүү эрдмийн хүмүүсийн ёс зүй үйлчилнэ гэж үзэх хэрэгтэй. 

Гэр бүлийн бизнес- Минжоугоос гаралтай Хятадын анхны хувийн хөрөнгө оруулалттай хамгийн том газрын тосны компани байна. Тэр компанийн тухай бүхэл бүтэн кино байдаг. Хайж үзээрэй гэж зөвлөх байна. Энэ төрлийн бизнес нь бие биеийнхээ гэрт зочлох, гарынхаа хоолоор дайлах, цай уух соёл зэрэг нь түлхүү байх онцлогтой байдаг. 

Найз нөхөд, нөхөрлөл, ах дүүгийн барилдлага дээр үүссэн- Энэ бол компанийн маш том хэлбэрүүдийн нэг. 

Чөлөөт - Илүү орчин үеийн, кофе шопод уулзаж танилцах жишээтэй илүү чөлөөтэй. 

Таны харилцаж байгаа компани чинь эдгээр ангиллын алинд нь орж байна вэ гэдгээс шалтгаалж дотоод байгууллагын соёл гадагшаа илэрхийлэх илэрхийлэл нь их өөр байдаг гэдгийг анзаараарай. 

4. Цаг хугацааны хүчин зүйл  

Хятад хүмүүс нэг уулзаад танил болно, хоёр уулзаад найз, гурав уулзаад ах, дүү болно гэдэг үг байдаг. Энэ нь гэхдээ нэг, хоёр удаагийн уулзалтын тухай биш юм. Ерөнхийдөө хамгийн багадаа хятадуудтай хоёр жил тогтвортой харилцаж байж итгэлцэл үүсдэг. Танилын хүрээнээсээ цаашилдаг гэсэн үг. Олон жил нэг хүнтэйгээ хамтрах тусам л итгэлцэл үүсдэг гэдгийг маш сайн анхаараарай. 

5. Өгч байж авдаг соёл 

Манайхны хамгийн наад захын гаргадаг алдаа нь Хятадад очоод бүх юмаа даалгадаг хэрнээ Монголд ирэхээрээ бас түншүүдээсээ төлбөр гаргаад, даалгаад явах жишээтэй. Тэр хүмүүс чинь дотроо тооцоотой, бизнес хийж байгаа мөнгийг хэзээ ч амар хялбараар олоогүй хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр ганцхан дайлах асуудал дээр ч биш сэтгэлгээн дээр илүү уужуу, өгөөмөр байх ёстой. Өгч байж авна гэсэн харилцааг маш сайн ойлгох хэрэгтэй байгаа юм. 

6. Хүндэтгэл 

Манай ард түмэнд хүндэтгэлийн маш том соёлтой. Энэ соёл нь Ази даяараа өргөн хүрээнд тархсан байдаг. Хятадад ахмад настай хүн нь түрүүлж үг хэлдэг. Хамтдаа архи, цай уусан байсан ч гэсэн ахмад настай хүн нь түрүүлж уруулаа хүргээгүй бол хүрдэггүй. Хүний толгой дээгүүр хоол, бэлэг зэргээ дамжуулдаггүй, гар барих, хүндлэх соёл зэрэг энгийн хүн хоорондын хүндэтгэлийн харилцааны хэлбэрүүдийн тал дээр анхаарууштай. 

ВИДЕО: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [86.49.245.23] 2023/11/5
дэлхийн түүхийг тийм жишээнүүд зөндөө л байна... хараад байхад япон солонгос хоёр ч гэсэн түүхийн хувьд маш хэцүү түүхтэй... залуу үеийг нь харахад still бие биенийгээ үзэн ядаад байгаа хүмүүс бас ховор шүү. ашигтай нөхцөлд бие биетэйгээ шударгаар, соёлтойгоор хамтарч сурмаар байна.
0 | 0 Хариулах
Зочин [86.49.245.23] 2023/11/5
уг нь монголчууд хятад монгол гэж нутгархаад байдагааа болимоор байнаа энэ зуунд. зүгээр л тухайн орны соёл, бизнес явуулдаг зарчимтай нь уялдаатайгаар соёлтойгоор өөрсөддөөө ашигтай , хэн нэгэн хүн, байгууллага, улс үндэстэнийг нийтээр нь хамруулж ямар ч шалтгааангүйнгээр үзэн ядааад байхгүйгээр, расист биш байдлаар дэлхийтэй хөл нийлүүлж алхмаар байна. дажгүй нийтлэл байна. уг нь ийм том хөрш улсын хажууд байгаам чинь бид нар л өөрсдөө жоохон ухаантай, соёлтой байж чадвал бидэнд ашигтай маш олон боломж байгаа гэж бодож байна.
3 | 0 Хариулах
Зочин [86.49.245.23] 2023/11/5
уг нь монголчууд хятад монгол гэж нутгархаад байдагааа болимоор байнаа энэ зуунд. зүгээр л тухайн орны соёл, бизнес явуулдаг зарчимтай нь уялдаатайгаар соёлтойгоор өөрсөддөөө ашигтай , хэн нэгэн хүн, байгууллага, улс үндэстэнийг нийтээр нь хамруулж ямар ч шалтгааангүйнгээр үзэн ядааад байхгүйгээр, расист биш байдлаар дэлхий хөл нийлүүлж алхмаар байна. дажгүй нийтлэл байна. уг нь ийм том хөрш улсын хажууд байгаам чинь бид нар л өөрсдөө жоохон ухаантай, соёлтой байж чадвал бидэнд ашигтай маш олон боломж байгаа гэж бодож байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.1] 2023/11/3
Хятад хамтрагчид маань мөнгөгүй Монгол л таалагддаг. Олон мянган жилийн туршид Дундат иргэн улс худалдаа наймаан дээрээ нүүдэлчин Монголчуудыг сэгсэрч ирсэн нь түүхэнд хангалттай бичигдэн үлджээ. Мөнгөгүй, өөрсдөөс нь зээл авч худалдаа хийн хамааралтай болсон Монгол хүн чих зөөлөн дуулгавартай болдогыг Хятад худалдаачид андахгүй. Хятадтай хамтарсан ААН амжилтад хүрдэггүй байсан ч өнөөдөр хэв маягаа өөрчилж Монголын баялгыг сорохын тулд хамтарч байна.
9 | 2 Хариулах
Зочин [202.9.40.37] 2023/11/3
Хятадад очоод бүх юмаа даалгадаг хэрнээ Монголд ирэхээрээ бас даалгах гээд гуйлгачин царайлаад байдаг.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.204] 2023/11/3
Насаараа Орос руу наймаа хийгээд боссон хүн, компани алга.Нарантуулын нэг наймаачнаас дор байна.Машины ченжүүдийн бүр харьцуулах юм биш.Үхэр сүрэг одоо мэддэг болоо биз.
7 | 3 Хариулах
Зочин [66.181.176.74] 2023/11/6
шаах юм даа. манай өнгөтэй өөдтэй яваа ихэнх бизнесмен харин ч хятад оросын ганзага дээрээс суга өссөн байдаг, муу шоохууз минь
1 | 0 Хариулах
Зочин [103.10.21.4] 2023/11/3
Хятад хямд үнэ боломжийн зээл энэ тэр шал хуурамч зүйл энэ олон жил монголчууд бид бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон юм даа .бид өөрсдөөнхөө дотоод хэрэгцээг хангаж чадахаар аж үйлдвэрийн улс болох хэрэгтэй .заавал том үйлдвэр байх албагүй шүү дээ жижигхэн чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох нь маш чухал .түүхий эд монгол байж л байна .манай улс дотоодынхоо нийт 70 хувь үйлдвэрлэгч байж улс шиг улс болно .гадагшаа урсах валютын багсан дагаад валютын ханш ч бууран давуу тал маш их байдаг .хятад яагаад ингэж хөгжиж вэ ? Үйлдвэрлэгч улс дэлхий зах зээл том нийлүүлэгч улс учир маш ашигтай байгаа шүү дээ .манай улс бүх зүйлээ бараг гаднаас үнтэй авдаг учир яаж хөгжих вэ ? Боломжгүй. Авсан хүнээс хийсэн бүтээсэн хүн л хөгжиж байдаг нь илт байна.
8 | 2 Хариулах
Зочин [66.181.179.189] 2023/11/3
Монголчууд бид нар Орос Хятад гэсэн 2-хон хөршөөр хүрээлэгдсэн байрлалтай. (Казакстай олон км-ээр хиллэж болох байсан ч Оросууд зориуд хэсэг газраар нь зурвас татсан ) Нэг хөрш маань биднээс бараг юу ч худалдан авдаггүй хирнээ( жаахан мах эс тооцвол ) жил болгон жижигхээн Монголд 1,5 тэрбум $-ын тог цахилгаан, түлш бензинээ шахдаг. Бас 5-р цуваагаар дамжуулан УЦС, АЦС, Төмөр замын төслүүдийг нь гацаадаг гэж байгаа бас.. кк. Нөгөө хөрш нь бидэнд муу хэлүүлэн хэлүүлэн байж Монголын төсвийн орлогыг нь бүрдүүлэхээ дөхдөг нь бас үнэн гэж байгаа бас..
12 | 2 Хариулах
Зочин [124.158.105.146] 2023/11/4
санал нэг
2 | 0 Хариулах
Зочин [66.181.176.74] 2023/11/6
юугаа ч мэдэхгүй тэнэг дүгнэлт хийхийн. тархи угаалт юмуу, ядмагхан? хятад манайхаас нүүрс, зэс л авч байгаа. асар их хэрэгцээтэй тул асар их хэмжээгээр, ердөө л тэр. орост зэс, нүүрс хангалттай байгаа учир авахгүй, бас ердөө л тэр. хятад бидэнд хямд үнээр түлш, цахилгаан нийлүүлдэг бол бид авч болно шт, байхгүйдээ л асуудал. экспорт импортын зөрөө гарч байгаа шалтаг ерөөсөө л энэ. юмыг битгий худлаа тастаж авч, тархи угаа шаампар минь
0 | 1 Хариулах
Зочин [43.242.243.27] 2023/11/3
Дашравдан гэж Хятадын суртал ухуулагч бна зайлуул. Монголчууд бид хужаатай 30н жил бизнес хийгээд ямарыг нь мэдциймаа миний дөө.
7 | 6 Хариулах
zochin [202.21.98.236] 2024/1/30
za Dashravdan shig Hyatadiig meddeg oilgodog, hyatad heltei bol ch yahve yahav. Hooson tolgoitoi bid hed ch neg jorlon deeree hyatadad uildverlegdsen utsaaraa iimerhuu comment bichj suuna daa ajilgui huu mini
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.67] 2023/11/3
Сайхан шаах юмаа 😂
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.117] 2023/11/3
Чи хичээгээд ч шааж чадахгүй юмдаа
5 | 1 Хариулах
Зочин [202.126.88.67] 2023/11/3
Dashravdan n ooroo hariulaa shaachlaa shu ahhahaha
1 | 0 Хариулах
За да [59.153.114.64] 2023/11/3
Эрээний хэдэн өвөрлөгч хужаануудаас бусад нь бол хүн шүү.. даанч олуулаа болхоор бидэнд түрүүлж харагдаад байгаам.. бусад нь ориг байгаагаараа л сайхан гарууд байдаг да.. айлын нэг хүүхэдээс холуур яв.. тэгээл болоо..
8 | 1 Хариулах