Манай улс энэ жил нэг сая жуулчин хүлээн авах зорилго тавьсан.
Аравдугаар сарын 25-ны байдлаар 564,013 жуулчин ирсэн байна. Зорин ирж буй улсаар нь эрэмбэлбэл нэгдүгээрт ОХУ (198,771), хоёрдугаарт БНСУ (129,910), гуравдугаарт БНХАУ (107,345) байна.
Энэ жилийн тухайд Солонгос жуулчин олноороо ирж, алдартай жүжигчид, олон нийтийн сүлжээнд олон дагагчтай нөлөөлөгчдийн Монголд хийж буй нэвтрүүлэг, бүтээлийн үр дүнд ирэх жил жуулчдын тоо улам нэмэгдэх хүлээлттэй байгаа. Тэгвэл ирэх жилийн аялал жуулчлалын улиралд ямар бэлтгэл хангасан байх хэрэгтэй талаар болон солонгос жуулчдын сонирхлын татдаг зүйлс, цаашид юуг анхаарах хэрэгтэй талаар Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооны тэргүүн Ч.Батхуягтай ярилцлаа. Тэрбээр энэ салбарт 10 гаруй жил ажиллаж буй туршлагатай нэгэн юм. Солонгос жуулчдад үйлчилгээ үзүүлдэг 100 гаруй аж ахуйн нэгж байдгийн 80 хувь нь тус холбоонд бүртгэлтэй байдаг аж.
- Манай улсыг зорин ирэх солонгос жуулчны тоо сүүлийн жилүүдэд хэр нэмэгдэж байна вэ. Ялангуяа энэ жил хамгийн дээд түвшиндээ хүрсэн гэх таамаг бий. Энэ талаар тодруулъя?
- Монгол Улсын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн жилүүдээс хамгийн их жуулчин хүлээн авсан нь 2019 он. Тухайн үед 577,000 гаруй жуулчин хүлээн авсны 103,000 гаруй нь Солонгосоос улсаас ирсэн байна. Нийт жуулчны 17.8 хувь нь гэсэн үг. Гэтэл цар тахлаас шалтгаалж аялал жуулчлалын салбар үндсэндээ хоёр жил зогсонги байдалд орж, 2022 оноос эргэн сэргэж байгаа.
2022 оны зургаадугаар сараас Монгол Улсын Засгийн газар зарим улсын иргэдийг Монголд ирэхэд визгүй болгосны нэг нь БНСУ. Солонгос иргэд манай улсад аялахаар ирэхдээ 90 хоног визгүй зорчих боломжтой болсон. Энэ нь солонгос жуулчдыг 2019 оны үетэй зэрэгцэх, урсгалыг татах том алхам болсон. 2022 онд БНСУ-аас 53,382 жуулчин ирсэн байгаа нь тухайн жилийн нийт жуулчны 19 хувь буюу хувьчилж үзвэл 2019 оноос давсан.
Энэ жилийн тухайд 2023 оны аравдугаар сарын 25-ны байдлаар 564,013 жуулчин ирсний 129,910 нь солонгос жуулчин. Нийт жуулчны 23.3 хувийг эзэлж байгаа. Энэ ондоо багтаад 140 мянгад дөхнө гэж төсөөлж байгаа.
- Солонгос жуулчид манай улсад аялахаар ирэхэд юу, юу нөлөөлж байгаа вэ?
- Манай холбоо энэ талаар судалж, хамгийн их нөлөөлж буй дөрвөн хүчин зүйлийг тодорхойлсон.
Монголд солонгос хоолны соёл, к-поп болон кино урлаг нь дэлгэрсэн. Мөн монголчууд Солонгост ажиллаж амьдрах, суралцах гэх мэтчилэн хоёр улсын хоорондын харилцаа нягтарсан нь нэг нэгнийдээ зочлон очих сэтгэгдлийг нэмэгдүүлж байгаа.
- Жуулчдын сонирхлыг хамгийн их татаж буй зүйлсийг нэрлэвэл?
- Байгалийн үзэсгэлэнт газрууд, одоо хүртэл хүний хөл хүрээгүй онгон дагшин газруудтай нь солонгос жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг.
Өргөн уудам тал нутаг, шөнийн тэнгэрт гэрэлтэх одод мөн сонирхлыг нь татдаг. БНСУ нь манайх шиг далайн түвшнээс өндөр биш, их манантдаг тул шөнө тэнгэр нь цэлмэг байх нь ховор. Харин Монголд орой бүр одод хардаг шүү дээ. Хаана очиж од харах вэ гэж их асуудаг. Оройдоо тэнгэр цэлмэг, ойр хавьд нь хурц гэрэлгүй бол хаана ч байсан гадаа гарахад л одод харагдана гэхээр гайхмаар санагддаг болов уу.
Мөн нүүдэлчин аж ахуй, таван хошуу мал, түүх соёл, ёс заншил тэдэнд тун сонирхолтой. Сонирхолтой аялал жуулчлалын судалгаагаар хамгийн их таалагдсан зүйлс нь юу вэ гэхээр тэмээ, морь унах, морин аялал гэх нь давамгайлдаг.
Байгалийн үзэсгэлэнт газрууд, одоо хүртэл хүний хөл хүрээгүй онгон дагшин газруудтай нь солонгос жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг
Нэмээд хэлэхэд жуулчид түүх соёлыг танин мэдэхээс гадна хоолыг нь идэж үзэх, хүмүүстэй ярилцаж үзэх дуртай. Солонгос жуулчдад хүнтэй харилцах хэрэгцээ маш өндөр болсон байна.
- Жуулчид манай улсыг сонирхож, зорин ирсээр буй нь сайн хэрэг. Гэхдээ ирсэн зочдодоо чанартай үйлчилж, сэтгэл хангалуун буцааснаар цаашид илүү их жуулчин татна шүү дээ. Ингэхийн тулд аялал жуулчлалын салбарт юу анхаарах вэ?
- Манай холбооны судалгаагаар жуулчдын нэрлэсэн анхаарах шаардлагатай таван зүйл байгаа.
Жуулчдын сэтгэл ханамжийн илэрхийлэл яаж илрэх вэ гэхээр дахин Монголд ирэх. Солонгос жуулчдын 70 орчим хувь нь бусадтай ярилцаж сэтгэгдлээ хуваалцаж байна. Маш бага хувь нь сэтгэгдлээ бичдэг. Монголд аялсан хүмүүс буцаж очоод, Монголд ямар байсан тухайгаа ихэвчлэн хуваалцаж ярина.
Монголд ирсэн солонгос жуулчдын 20-30 хувь нь дахин ирдэг.
- Солонгос жуулчдын аялдаг гол чиглэл юу байдаг сонирхол татаж байна?
- Солонгос жуулчдыг багц аяллын болон чөлөөт аяллын гэж хоёр хуваадаг.
Багц аяллын жуулчид дийлэнхдээ 25-40 хүний бүрэлдэхүүнтэй аялдаг 40-өөс дээш насныхан. Тэд ихэвчлэн Улаанбаатар, Тэрэлж, Элсэн тасархай зэрэг зам харилцаа сайтай, богино эргэлтээр явдаг. Мөн хот болон хот орчмын аялал буюу музей, түүх соёлын дурсгалт газрууд болон шашны сүм хийдээр явдаг. Урлагийн тоглолт үзэж, худалдан авалт их хийдэг.
Монголд ирсэн солонгос жуулчдын 20-30 хувь нь дахин ирдэг
Чөлөөт аяллынхан бол 2-6 хүнтэй, Старекс, Пургон машин хөлслөөд 21 аймгаар явдаг 20-30 насны залуучууд. Илүү идэвхтэй, байгаль, нүүдэлчин ахуйтай сайтар танилцах зорилготой. Өдөр бүр дэлгүүр орж, ундаа, зайрмаг, амттан авч иддэг учраас 21 аймаг, 330 суманд аялж яваа газар бүрдээ орлого оруулдаг хүмүүс. Тэгэхээр жигд орлого оруулж байгаа нь энэ төрлийн аялагчид.
Чөлөөт аяллынхны судалгааг харвал давхацсан тоогоор
Цаашид жуулчдын маршрутыг нэмэгдүүлэх боломж бий. Жишээлбэл "Хүргэлт ирлээ" нэвтрүүлгийнхэн Улаанбаатараас Баян-Өлгий аймаг хүртэл аялсан. Бид Увс, Ховд, Баян-Өлгий гээд баруун хязгаарын аймгуудын аяллын маршрутыг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байгаа.
- Чөлөөт аяллынхны 40 гаруй хувь нь говийг зорьдог гэлээ. Яагаад?
- БНСУ-д говь байдаггүй. Хэдийгээр говь гэдэг ч гэлээ тэнд очиход уул ус, тал хээр гээд бүгд бий.
Говийн бүсэд хамгийн их очдог нь Ёлын ам, Бага газрын чулуу, Баянзаг, Хонгорын элс зэрэг бий. Хонгорын элс бол маш өндөр манхан уултай, 180 км үргэлжилдэг онцгой тогтоцтой газар. Ёлын ам бол Говь Гурвансайхан уулын зүүн хэсэг. Зуны цагт ч мөстэй байдаг нь их сонирхлыг нь татдаг. Баяндулаан бол үлэг гүрвэлийн олдворуудаараа алдартай.
Увс, Ховд, Баян-Өлгий гээд баруун хязгаарын аймгуудын аяллын маршрутыг нэмэгдүүлэх боломжтой
Иймээс говийг их сонирхдог. Солонгос бол уулархаг, рашаан ихтэй учраас өөрсдөдөө байдаггүй, үзээгүй зүйлээ үзэхийг тэмүүлдэг болов уу. Харин манай дотоодын жуулчид зун болоход нуур, рашаанаа дагадаг шүү дээ.
- Нэг аялагч дунджаар хэр хэмжээний орлогыг манай улсад оруулж байна вэ?
- Бидний судалгаагаар 1,200 ам.долларын орлогыг үлдээж байна.
- Орлоготой холбож асуух асуулт байна. Солонгос жуулчдын Монголоос хамгийн их худалдан авдаг зүйлс юу вэ?
- Солонгос жуулчдын худалдан авалтыг харахад дийлэнх нь ноос, ноолууран бүтээгдэхүүн. Дараа нь бэлэг дурсгалын зүйлс, гар урлал. Сүүлийн үед чихэр, шоколад их авдаг болсон. Чөлөөт аяллын залуус дэлгүүрээс амттан их авдаг. Нутаг руугаа буцахдаа бүгд идэж амталсан зүйлсээсээ аваад явдаг.
Сонирхуулж хэлэхэд багц аяллын жуулчид худалдан авалт их хийдэг.
- Та түрүүн сайжруулах шаардлагатай зүйлс дээр хүний нөөц дутагдаж байгааг дурдсан. Энэ тал дээр дэлгэрүүлье?
- Манай улсад БНСУ-аас жуулчин хүлээн авдаг аяллын 100 гаруй компани бий. 80 орчим хувь нь манай холбооны гишүүн. Энэ жилийн хувьд хүний нөөцийн дутагдал их байгаа нь нийтлэг тулгамдсан асуудал болоод байна.
КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр энэ салбарт ажиллаж байсан хүмүүсээсээ маш олныг бид алдсан. Энэ жил 7, 8 дугаар сарын оргил ачааллын үед хөтөч,тайлбарлагч, жолооч, тээврийн хэрэгслийн дутагдалд орсон.
Хулгайд алдсан гэдэг бичгээ авч яваад, даатгалаасаа шинээр утас авч болдог ч тухайн хүний Монголд аялсан бүх зураг, түүнээс өмнөх бүх дурсамж нь алга болчхож байгаа юм. Хамгийн үнэ цэнтэй зүйлс нь шүү дээ.
Хэл мэддэг л бол хөтөч, тайлбарлагч болчихдоггүй. Энэ бол нэг л хэсэг нь. Хөтөч нь хэлний мэдлэгтэй, үндсэн техникийн эзэмшсэн, өөрийн явж буй аяллын дагуух бүх мэдээллийг мэддэг, өргөн мэдлэгтэй байх ёстой. Жуулчны бүх асуултад хариулахад бэлэн байх ёстой. Түүх соёл, ёс заншил, орчин үеийн мэдээлэл гээд жуулчин юу ч асууж болно, түүнд нь хөтөч хариулж чаддаг байх ёстой.
Аяллын гол цөм нь хөтөч, жолооч хоёр. Манай улс эрс тэс уур амьсгалтай. Аяллын дундуур ямарваа нэг байгалийн үзэгдэл, гуравдагч хүчин зүйлээс нөлөөлөх зүйл гарна. Үүнийг яаж эрсдэл багатай даван туулах вэ гэдэг нь жолооч, хөтчийн ур чадвараас л хамаардаг. Өдөржин машинд сууж яваад, ядарсан байгаа жуулчдаа оройн тав тухтай газар амраах, усанд орох боломжтой, амрах газар нь цэвэрхэн, тухтай байх, хоол хүнс нь амттай, шинэ байх зэрэг нь чухал байна.
- Танай холбооныхон энэ сард БНСУ-д аяллын үзэсгэлэнд оролцоод ирсэн. Энэ талаар танилцуулна уу. Үр дүн юу байв?
- Манай холбоо энэ оны тавдугаар сарын 7-нд Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтарч Монгол Улсад анх удаа Монгол-Солонгос аялал жуулчлалын форумыг зохион байгуулсан. Энэ үеэр Солонгосын Жижиг, дунд аялал жуулчлалын нэгдэлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд аравдугаар сарын 13-15-нд Сөүл хотод "Travel show 2023" үзэсгэлэнд зочин улсаар оролцсон.
Хөтөч нь хэлний мэдлэгтэй, үндсэн техникийн эзэмшсэн, өөрийн явж буй аяллын дагуух бүх мэдээллийг мэддэг, өргөн мэдлэгтэй байх ёстой. Жуулчны бүх асуултад хариулахад бэлэн байх ёстой
Үзэсгэлэнг 50,000 орчим хүн үзэж сонирхлоо. Манай улс зочноор оролцож байгаа тул давуу эрхтэй байв. Манай холбооноос зохион байгуулалтаа хариуцаж, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар дэмжин, Aero mongolia, Mt Bogd golf & country club,Mongolian premium cashmere Nolur гурван компани хамтарч оролцсон.
Манай холбооны гишүүн 20 компани нэг баг болж, улсаа сурталчиллаа. Нэг нь ч байгууллагын нэр дурдалгүйгээр зорин ирсэн хүмүүст зөвхөн Монгол Улсаа сурталчилснаараа онцлог байсан.
Элчин сайдын яамнаас монгол гэр авч бариад, үндэсний хувцсаа өмсүүлж үзүүлэх, цагаан идээнээс амсуулах, асуулт хариултын тэмцээн зохиох, уйгуржин монгол бичгээрээ үг бичиж дурсгах гэх мэтээр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсан нь хүмүүсийн сонирхлыг их татсан.
- Аливаа улсын нүүр царай нь нийслэл хот. Гэхдээ Улаанбаатарт жуулчдад үзүүлэх газар их ховор шиг санагддаг. Мөн аюулгүй байдал, замын түгжрэл гээд асуудал ихтэй?
- Хамгийн чухал нь аюулгүй, чанартай байх. Ний нуугүй хэлэхэд хот орчмын аялал дээр жуулчид хулгайд юмаа их алддаг. Үүнд төдийлөн арга хэмжээ авахгүй байгаа. Ихэвчлэн гар утсаа хулгайд алддаг. Жуулчид маань шахуу цагтай, яарцгаадаг. Хулгайд алдсан гэдэг бичгээ авч яваад, даатгалаасаа шинээр утас авч болдог ч тухайн хүний Монголд аялсан бүх зураг, түүнээс өмнөх бүх дурсамж нь алга болчхож байгаа юм. Хамгийн үнэ цэнтэй зүйлс нь шүү дээ. Гар утсанд бүх юм багтдаг.
Хот орчмын хулгайтай тэмцмээр байна. Жуулчдын очдог гол, гол цэгүүд дээр оюутан цагдаа байршуулдаг ч гэсэн учир дутагдалтай. Цагдаагийн эрх үүрэг байхгүй. Тиймээс жуулчдын аюулгүй байдалд анхаарч, хулгайн гэмт хэрэгт анхаармаар байна.