Индэр    
2023 оны 9 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч

Жеймс Хийппи: Их гүрнүүдийн өрсөлдөөн эргэн ирж байна. Гэхдээ үүнийг сөргөлдөөн үүсгэхүйц гэж харахгүй байгаа

Зураг

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс(ИБУИНХУ)-ын Төрийн сайд, Зэвсэгт хүчний сайд, Парламентын гишүүн Жеймс Хийппи манай улсад айлчлахаар өчигдөр ирлээ. 

Тэрбээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар есдүгээр сарын 28-29-нд айлчилж байгаа юм.

Ноён Жэймс Хийппитэй айлчлалын зорилго болон манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, олон улсад үүсэж буй нөхцөл байдлын талаар ярилцсанаа хүргэж байна. 



- Таны айлчлалын гол зорилго, хүлээгдэж буй үр дүн юу вэ?

- Их Британи улс гадаад бодлогодоо таван жилийн өмнө өөрчлөлт оруулсан. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцаагаа илүү гүнзгийрүүлэхээр зорьж буй. Тодруулбал аюулгүй байдал болон хөгжил цэцэглэлтийн төлөөх хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Монгол Улсад ирээд байна.

- Монгол болон Их Британи улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнгөрсөн ба одоогийн үеийн нөхцөл байдлыг дүгнэн хэлнэ үү?

- Манай хоёр орны батлан хамгаалахын салбарын харилцаа өмнө нь тийм ч өргөн хүрээг хамардаггүй байв. Харин одоо бол бид хамтын ажиллагаагаа лавшруулахаар хичээн ажиллаж байна. Жишээлбэл энэ оны эхээр "Хааны эрэлд" сургуулилалтад Их Британийн армиас оролцсон.

Мөн Монголын армиас Их Британид болж буй бэлтгэл сургуулилалтад оролцдог. Үүний зэрэгцээ энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоог манай улс дэмжин ажилладаг. Миний ирсэн зорилго бол хамтын ажиллагаагаа илүү гүнзгийрүүлэх боломж их байгаа тул тэдгээрийг нээх, ахиулах зорилготой юм.

- Таны хариуцдаг салбарт Украин, ОХУ-ын асуудал багтдаг. Энэ хоёр улс дайтаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Дайн цаашид ч үргэлжилсээр байвал Их Британи дэмжсэн хэвээр байх уу?

- 2021 оны хоёрдугаар сар хүртэл Украин улсын ард иргэд энх тайван, аз жаргалтай амьдарч байв. Гэтэл хөрш орон нь 140,000 гаруй цэрэгтэй армиа оруулж, дайтсан. Манай улс энэ асуудлыг маш ноцтой гэж үзэж байна.

Дайн эхлэхэд манай улсаас зэвсгийн тусламж, агаараас хамгаалах систем, пуужин болон бусад улстай хамтран байлдааны онгоц илгээх зэргээр тусалж буй. Манай улс бусад орноо уриалж, тусламж илгээх түншүүдийн холбоог бий болгосон.

Оросын дайчдаас өөрсдийгөө хамгаалж байгаа Украины ард түмнээр би бахархдаг. Киев, Донбасс, Харьков руу дайрахад олон цэрэг нэвтрүүлэхгүйгээр иргэд нь эх орноо хамгаалсаар байна шүү дээ. Тэд газар нутгаа метр, метрээр нь хамгаалж байгаа. 

Украин ялалт байгуулна гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Их Британи болон тусламж үзүүлж буй орнуудын дэмжлэг нь энэ дайн Украины Ерөнхийлөгч Зеленскийгийн шаардлагын дагуу өндөрлөх хүртэл үргэлжилсээр байх болно. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ард түмэндээ худал мэдээлэл өгсөн. Анх гурав хоногийн цэргийн тусгай ажиллагаа гэсэн бол одоо 600 гаруй хоног болоод байна. 600 гаруй хоногийн дараа гэхэд энэ хүн зорилгодоо хүрээгүй, ямар ч тусгай ажиллагаа хийгдээгүй. Тэгэхээр ард иргэддээ худлаа мэдээлэл өгсөн байна. 

Украинчууд бууж өгөхгүй, тус улсыг дэмжиж буй барууны орнууд ч дэмжлэгээ зогсоохгүй, дайныг яаж зогсоох вэ гэвэл Путин Украиныг тайван орхих хэрэгтэй.

- ОХУ бол манай мөнхийн хөрш. Хил залгаа улсын хувьд дайн манай улсад ч тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа?

- Тусгаар тогтнол, бие даасан байдлыг бид хүндэтгэнэ. Танай улс бие даасан, эрх чөлөөт улс. Иймд та бүхний гаргаж буй шийдвэрийг би хүндэтгэн үзнэ. Эрх чөлөө, ардчилалд хайртай хоёр улсын хувьд та бүгд хэнтэй нөхөрлөх, ямар холбоонд нэгдэхийг заах эрх хэнд ч байхгүй. Гэтэл оросуудын хувьд Украиныг хэнтэй нийлэх, аль эвсэлд орохыг нь удирдах гээд байна. Бид юунд санаа зовох ёстой вэ гэхээр Орос улс хэнтэй найрсаг харилцаатай байх вэ, аль нийгэмлэгт гишүүнээр орох вэ гэдгийг заагаад байвал. Энэ бол тусгаар тогтнол, эрх чөлөөнд халдаж байна гэсэн үг. Үүнд л хүрч болохгүй. 

- Олон улсад хуулиар засаглахуй нь маш чухал гэдгийг олон улсын томоохон байгууллагууд хэлдэг. Сүүлийн үед улс орнууд эвсэл холбоо байгуулах, өөрсдөө дүрмээ тогтоохыг оролдох болж байна. Энэ нь олон улсын харилцаанд ямар бэрхшээлийг үүсгэж магадгүй вэ?

- Жижиг улсууд аюулгүй байдал, дипломат харилцаа, худалдаа зэрэг нэгдмэл ашиг сонирхлынхоо дагуу нэгдэх нь муу зүйл биш. Энэ нь харин ч олон улсын харилцааг нягтруулж байгаа гэж бодож байна. 

Хэдийгээр сайн талтай гэж хэлж байгаа боловч анхаарах зүйлс бас бий. Тухайлбал Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-аас гаргасан дүрмийг бүгд дагах учиртай. Гэтэл зарим улс зөвхөн өөрийн хувийн ашиг сонирхлын дагуу бусад оронтой нэгдэн НҮБ-ын дүрэм журмыг уландаа гишгэх, үл тоох нь эргээд бидэнд маш их хохирол авчирна. 

Улс орнуудын байгуулж буй эсвэл холбоод нь НҮБ-ын дүрмийг улам сайжруулахад чиглэх ёстой. 

- Дэлхий дахинд шинэ "Хүйтэн дайн" гарч магадгүй талаар яригдах болсон. Үнэхээр ийм аюул бодитой болоод байна уу. Таны байр суурийг тодруулмаар байна?

- Барууны улс болон Оросын хооронд ийм дайн болохгүй. Нэг зүйлийг тодорхой болгоход Украинд үзүүлж байгаа бидний дэмжлэг нь Путиний Украинд явуулж буй дайныг зогсоож амжилтгүй болгох л зорилготой. Түүнээс өөр зорилго буюу Оросын хүч чадлыг сулруулах, Оросын дотоод асуудалд оролцох сонирхол байхгүй. Орос энэ дайныг эхлүүлээгүй бол барууны улсууд ийнхүү Украин руу тусламж илгээн дэмжих шаардлагагүй байсан.

Тэгэхээр "хүйтэн дайн" болно гэж бодохгүй байна. Харин их гүрнүүдийн өрсөлдөөн эргэн ирж буй цаг үед амьдарч байна. Энэ өрсөлдөөн нь сөргөлдөөн үүсгэхүйц гэж харахгүй байна. Хятад улс эдийн засгаараа тэргүүлж дэлхийн хүчирхэг гүрний байр сууриа эзэлж, АНУ-Хятад хоёрын хооронд ширүүн өрсөлдөөн үүсэж байгаа нь ойлгомжтой.

Бид Хятад улс эдийн засгаараа тэргүүлэх улс болохыг хүлээн зөвшөөрч хэрхэн цаашид хамтран ажиллах талаар болон Хятад улс олон улсад дагаж мөрддөг хууль ёс дээдлэх журмыг зөрчих үед ямар арга хэмжээ авах талаар бодлого боловсруулан ажиллаж байна.

- Ярилцлагын төгсгөлд манай улсын зэвсэгт хүчний салбарын талаар асууя. Манай улс энхийг сахиулах ажиллагаанд тогтмол оролцож, энх тайвныг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байгаа. Цаашид манай батлан хамгаалахын салбар, зэвсэгт хүчний оролцоог олон улсад илүү өндөр түвшинд хүргэх ямар боломж байгаа вэ?

- Хүн ам багатай улс ч гэлээ Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмэр оролцоогоороо 24 дүгээрт эрэмбэлэгдэж буй нь маш өндөр сэтгэгдэл төрүүлж байна. Учир нь танай улсаас хүн амаараа илүү олон орныг ардаа орхиж байна шүү дээ.

Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд улам өргөн хүрээтэй оролцох хүсэл сонирхолтой байгаа нь Британийн Армитай хамтран ажиллах боломжийг улам бүр нэмэгдүүлнэ. Энэ удаагийн айлчлалаар Британи-Монголын энхийг сахиулагчид харилцаагаа улам бүр бататган бид танай улсын энхийг сахиулагчдын ур чадварыг нэмэгдүүлэн НҮБ-ын олон ажиллагаанд хамтран оролцох бүрэн боломжтойг ойлгож авлаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
61 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
гажиг хүн [202.9.40.217] 2023/10/18
энэ хүмүүс 1990 ээд оноороо л сэтгэж бодох юм даа капиталистууд, хамгийн том эзэнт гүрэн гээд л бид айх ёстой хэлсэн үгээр нь байж, украины фашистуудад цэрэг илгээх санал болгож байгаа болтой юм
0 | 0 Хариулах
Зочин [45.141.215.235] 2023/10/2
Энэ дайнд турхирагч песдагийн аманд нь салаавч чихээд ац руу өшиглөөд гаргах хэрэгтэй
1 | 0 Хариулах
Хүрчээ Украйнд [139.5.219.202] 2023/10/1
Ямар ччадамжгүй болсон сүйр ч байгаа дээрэмчид
2 | 1 Хариулах
Хүрчээ Украйнд [139.5.219.202] 2023/10/1
Одоо бараг ЭнэтхэгболонАрабын Колони болж багаа улс 5жилийн дараа сүйрэнээв энэ ус
1 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал гэдэг нь шулмын хорлонтзаль мэх т [66.55.64.124] 2023/10/1
Бла бла бла😤
0 | 1 Хариулах
Зочин [103.212.117.194] 2023/10/1
Англи АРЛЫН улс орнуудаа КОЛОНИОС ГАРГАЧИХААД монголд ирж лекц унших хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.69] 2023/9/30
Лондон сайхан хот шүү. Тэнд л шудрага нийгэм амьдрал бгаам да) амьдралаа зохиоцон хүний үгийг сонсох хэрэгтээй
1 | 3 Хариулах
Зочин [45.141.215.235] 2023/10/2
Лондон гэж хогийн уйтгартай дүнсгэр бараан газар
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.90] 2023/9/30
Ногоон арлын аюулгүй байдалд Монгол ямар хамаатай юм бэ? Хуцалгүй зайл, пиздa минь.
5 | 1 Хариулах
Ббб [202.126.90.69] 2023/9/30
Муу өмхий Оррс минь чи тэр өмхий Уфа ругаа зайлаарай, хулгайч аа
1 | 6 Хариулах
Зочин [202.9.47.2] 2023/9/30
ЕХ гэсэн АНУ Их Британи хоёрын хувийн байгууллагаас европын орнууд гарах хэрэгтэй.
3 | 0 Хариулах
ene said latvi garaltai tsagaachiin udam l da. [202.55.191.130] 2023/9/30
Tegeed ys mahand orosiig vzen yadah vzel suusan hvn l dee. yrij helj buin bol zvgeer l tarhi ugaalt ch dee. oorsdoo ameriktai niilj irak livi siri afganstand hiij olon say hvniig alj haydaj baihadaa naad nogoo ardchilal hvnii erh erh choloo chin haan baisan yum boloo. tegeed irak , livi afganstand nogo goy ardchilal ylsan uu daa.odoo ter ulsuud irgenii daintai ah dvvs bie bienee alsaar neft hiin bvh ordod ni amerik angiliin kompaniud huvitsaa nereer ezen suuj avvaad baylagiig zooj irak livi-giin ard tvmen osgolon guilagchilald amidarch bna. vnendee Kaddaffi , Saddami husien nar neftee hyamd ogdogui bvgd ulsiih bolgoj baruuniihan luivarchidiig oruuldagui l baisan tul ardchilah gej heleed zasagaas zailuulij haysan daa. Livi , irak yamar bayn tansag oron bailaa daa. Subilagchiin tsalin 1000 dollar l blaa da. odoo bol irgenii daintai hoer zasagiin gazar 40 deeremiin bvlegvvd neftiin ordiig gadaadiin kompainuudtai ezemshij mongiig avch ard tvmen
2 | 0 Хариулах
Choir [114.111.133.78] 2023/9/29
Английн бэн воллес нь ч биш бртайнаас захын нэг долдой нь ирээд лекц уншдаг болсын биздээ айн
5 | 2 Хариулах
Choir [114.111.133.78] 2023/9/29
Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсынх байж английнхаа дарангуйллаас гарч чадаагүй бж энэ долдой маниуст санаа зовхын оронд өөрсддөө санаа зовсон нь өлзийтэй бусуу юун холын жижиг оронд санаа зовж явах хаха
5 | 0 Хариулах
Зочин [192.82.66.101] 2023/9/29
Орос монголд яаж хандаад байгаа билээ хэн ч мэднэ
3 | 5 Хариулах
Зочин [202.9.46.46] 2023/9/29
Хятад АНУ Их Британи монголд сайн хандаж байна уу тэгээд.
5 | 3 Хариулах
pkxny [66.181.176.98] 2023/9/29
Зүгээр л Англичуудаас хол байя, Хятадын өмнөд хэсгийн тариачид бослого гаргаж Англичуудыг хөөгөөгүй бол Хятадын баячууд Улс Төрчид Англичуудын гарт хар тамхитайгаа хамт базуулчихсан Хятад гүрэн дуусах байсан тухай бодит түүх байгаа шүү.
7 | 2 Хариулах
Зочин [202.9.46.46] 2023/9/29
Алсын хараатай хятадууд АНУ Их Британи хоёрын ардчилалын наадах цаадахыг мэддэг учраас эх орондоо ардчиллыг байгуулах хүсэлгүй байдаг.
4 | 2 Хариулах
Ббб [202.126.90.69] 2023/9/30
Муу өмхий Орос минь чи тэр өмхий Уфа ругаа зайлаарай, хулгайч аа
0 | 2 Хариулах
Зочин [139.5.217.226] 2023/9/29
энэ харин өөрөө жинхэнэ заачихдаг гар уу, гүй юу? хуцваа л байна
5 | 3 Хариулах
Зочин [192.42.116.198] 2023/9/29
Оросууд Умард Ирландыг дэмжээд эхлэвэл Британийн муухай царай зүс нь ил гарч ирнэ дээ, амархан ккк
7 | 2 Хариулах
Зочин [202.55.188.89] 2023/9/29
Шотланд Уэльс гээд бас бнаа бн
7 | 0 Хариулах
Avtobus ugsartsgaay [66.181.182.85] 2023/9/29
Ali ch turliin huchirhiileliig eserguutsne. Choppy orsoldoonor shiideh ni zui tei
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.50] 2023/9/29
тэнэг сэтгүүлчээ мөнхийн хөрш байхгүй өчигдөр социализмын үед Зөвлөлт Холбоот Улсыг мөнхийн хөрш долигнож магтдаг байсан одоо ЗХУ байхгүй Афганистаныг басамжилж түрэмгийлээд эзэлсэн ч ЗХУ ын эдийн засаг даалгүй задарч нурсан Одоо орос улсыг мөнхийн хөрш нэрлээд байвал орос дуусах болно Английн элитүүд эзэнт гүрэн нуран унах мөнхийн хуулийг ойлгож эвтэйхэн салсан Одоо ч Английн задрал үргэлжилсээр байгаа ч оросууд шиг эвлэрч чадахгүй бухимдсан хандлага хийдэггүй Тэд их гүрэний дээрэнгүй үзлээсээ салсан Харин Путиний орос улс Япон шиг сайхан амьдрах боломж байсан Сайхан амьдрах алтан боломжоо Путиний фашистууд өөрсдөө сөнөөчихлөө Украйнгүй орос улс эзэнт гүрэн биш их гүрэний дээрэнгүй үзлээс салаагүй Путиний фашистууд Украйнтай байлдаж ялагдаж орос улс эс орших орших уу уулзварт ирчихлээ Оросын эдийн засаг өдөрт дайны зардалд тэрбум доллар үрдэг Өмнөд солонгосоос жаахан эдийн засагтай оросууд Путинээ зайлуулахгүй дахиад 1 жил дайтвал эдийн засаг даахгүй сүйрнэ
7 | 10 Хариулах
Зочин [202.9.46.46] 2023/9/29
171 улс оронтой байлдаж колончилсон Их Британи улс өөрөө жинхэнэ хамгийн олон улсыг колончлогч түрэмгийлэгч орон.
12 | 2 Хариулах
Зочин [66.181.185.50] 2023/9/29
100 гаруй үндэстэнийг түрэмгийлж эзэлсэн орос ялгаагүй Их Британи шиг колончлогч улс шүү ганц ялгаа нь Их Британи дэлхийн 2р дайны дараа бүх колончилсон орнуудад тусгаар тогтнол эдийн засгийн эрх чөлөө өгсөн Эдийн засгийн эрх чөлөө өгсөн боломжийг ашиглаж олон орон баян чинээлэг улс болсон Боломжоо ашиглаагүй орнууд ядуу хэвээрээ үлджээ оросын фашистууд колони орнуудад хэзээ ч эдийн засгийн эрх чөлөө өгөөгүй тэдний тусгаар тогтнолыг хүндэтгэж байгаагүй Зөвхөн Монголыг хар Жинсэн өмдтэй буудаг Лавров Чингис хааны хөшөөг нулимадаг Володин Ерөнхийлөгчтэй уулзаж доромжилдог Гал сөнөөгчийн сайд Куренков Монголын эдийн засгийн эрх чөлөөг 100 жил оросууд боож ирсэн одоо ч хэвээрээ Монголын олон төслийг хятадаар айлгаж гацаасан Монголын орост оруулах бүтээгдэхүүнд 70 хувь татвар тулгаж дээрэмддэг Олон улсад талууд бие биендээ 25 татвар тулгавал худалдааны дайн эсвэл дайн зарлах 2 хувилбараар явагддаг Чиний орос ах Монголд худалдааны дайн зарлаж 100 жил өнгөрчээ
7 | 6 Хариулах
Зочин [182.58.24.231] 2023/9/29
газарзүйн байршлаараа мөнхийн хөрш байхгүй хайчдым
8 | 5 Хариулах
Зочин [202.9.46.46] 2023/9/29
Харин тийм. Шаал тэнэг юм ярих юм.
5 | 3 Хариулах
зочин [103.212.117.194] 2023/9/30
Муухай загнаад байвал урьд хойд 2 улс газрын болоод агаарын хилээ хаачихад л монгол минь хэдэн малаа идээд хүй нэгдэлдээ буцна даа.Юм бас хязгаар хэмжээтэй л байх хэрэгтэй дээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.159] 2023/9/29
Эргэн тойрны жижиг улсуудаа дээрэлхэх дарамтлах гэвэл жижгүүд юм бодож л таараа ш дээ…. Зүгээр найрамдалт эрх тэгш харьцаатай байвал Монгол яавал гэж мөрөөрөө л явж бгаа улс шүү дээ
5 | 3 Хариулах
Зочин [66.181.185.50] 2023/9/29
солиороод бай оросын фашистууд мөрөөрөө явж байгаа бид нарыг Украйны дайнд чирэх гэж дарамталж байна оросоос золбин дарга нар ирсэн айлчлалууд дайндаа чирж оруулах зорилготой Ганцхан Монголд биш Казахстан Узбекстан Киргизстаныг хүртэл дарамталдаг Энэ гурван Станаас олон зуун эрчүүдийг цэрэгт дайчилсан Хоригт алдсан барууны электроникийн сэлбэг хэрэгсэлийг гурван Станаас нууцаар авдаг
1 | 9 Хариулах
Зочин [202.9.46.46] 2023/9/29
Их Британи 177 улстай байлдаж колончилсон гэхээр жинхэнэ колончлогч орон Их Британи улс өөрөө юм шиг санагдаж байна. АНУ Их Британи хоёр нийлж дэлхийг колончлохыг санаархаж байна.
4 | 2 Хариулах
Зочин [182.214.30.42] 2023/9/29
колончилсон улсуудаа хөгжүүлсэн байдаг, харин орос манайхыг ер нь бол колончилсон байгаам, хуурдаг зангаараа хаана ч тийм юм бичээгүй л болохоос хамаг асуудлыг Орос шийдээд л, одоо ч дайн хийж байж бид тусгай ажиллагаа явуулж байгаа дайн биш гэж дандаа худал хуурмаг пропоганда хийнэ, өөрсдөө л тэрэндээ итгэдэг байх, бүх дэлхий ДАЙН гэдгийг чинь хүлээн зөвшөөрчихсөн мал оросуудаа
2 | 3 Хариулах
Зочин [109.201.133.100] 2023/9/29
Британийн хамгийн том колони байсан Энэтхэгт очоод үзээрэй, Британи гэж ямар улс вэ гэдгийг чи шууд ойлгоно.
2 | 2 Хариулах
Хариулт [103.212.117.194] 2023/9/30
Английн колониос гарахад энэтхэг дэлхий хамгийн ядуу орон байсан.Энэтхэг хүний уйгагүй бүтээлч хөдөлмөрөөр өнөөдрийн энэтхэг бий болсон юм.Энэтхэгийн нэгэн томоохон улс төрч англичууд бидний хүч хөдөлмөрөөр хөгжсөн. Одоо нөхөн төлбөр өгөх хэрэгтэй гэж хэлснийг санаж байна .Колоничлолыг ДЭМЖДЭГ ТЭНЭГ МАЛ бас байдаг аа
3 | 1
Зочин [66.181.190.183] 2023/9/29
Гуцаад бай. Өмхий мал чинь олон сая хүн хядсаныг нь, боолчилсоныг нь, баялгийг нь үнэгүй зөөснийг нь бич л дээ. Яахаараа ингэж хошного долоож сурсан аЦ вэ.
4 | 0 Хариулах
Хариулт [103.212.117.194] 2023/9/30
Англичууд одоо ч хүртэл арлын жижиг орнуудаа колоничилсоор байдаг. Тэр улсууд нь колониос гарахаар тэмүүлж байна шүү дээ.Колоничлолоос л хөгжсөн улс .Одоо УЭЛЬС , ШОТЛАНД , ИРЛАНД улсууд нь тусгаарлах гээд ихэд сандарч байгаа улс олон улсын талаар ярьж салан тусгаарлах үзлийг хааж байгаа орон доо.
3 | 0 Хариулах
Зочин [49.229.148.63] 2023/9/29
Neo colonist bodlogiig bolovsruulan heregjuuleg ch arrogant deerengui UK US iin tuluulul, 1991 onoos hoish Unipolar delhiid duraaraa tuilj UN gishuun 7 ulsiig tsergiin hucheer dovtolj heden zuun myangan engiin hunii ami nasiig ustgasan buruu UK d noogdon. Kosovo gej togloomiin ulsiig bii bolgoson. Ednii yridag rule based international policy gedeg ni UN tovtooson buh durem juramiin ulanda gishgej, do my way or high way gedeg zarimiig busad uksuudad tulgaj heregjuuldeg. Multi polar world order gartsaagui togton, manai 2 hurch Multi polar world d gol toglogchid baih ni tednii dundah Mongol ymr bairans baih be 3dagch hursh gegcheer mungu haruulsan bolgoniig dagaad guigeed baihuu?
0 | 0 Хариулах
Зочин [192.42.116.200] 2023/9/29
Британийн колонийн эзэнт улсыг задалж жижигхэн аралд нь буцаан чихсэн болхоор ЗХУ улсад Британи байнга дайсагнадаг байсан. АНУ Британийн хатгаасаар ЗХУ-г дотроос нь задалж 15 улс болгосон хэдий ч ЗХУ-н залгамж ОХУ улс бас л дэлхийн хамгийн том хүчирхэг улс хэвээрээ үлдсэнд Британи хорсохдоо одоо ч байнга өдөн дайсагнаж байж ядаж байна.
2 | 2 Хариулах
Choir [114.111.133.78] 2023/9/29
2008 онд букарест дээр пүтин бушээс асуусан бдын. Яагад ер нь Русс нато д элсэж болохгүй гэж гэсэн нөгөөдөхийнх нь нүүр дүрс хийснээ судалж үзье гээд таг чиг болсон бдаг. Натогийн оршин бх үндэс нь хажууд бгаа муу ёрын аюултай русс бгаа болхоор гэдэг үлгэр дээр тогтдог юм. Русс нато д элсчвэл нато оршин бх хэрэг алга. Тийм болхоор л эд нар тархи угааж руссг хиймлээр хадны мангаа орк гэж харагдуулдаг юм даа
3 | 2 Хариулах
Choir [114.111.133.78] 2023/9/29
Мглч укр биш шүү. Та нарт тархидуулна л гэж гонж шүү. Мгл аюулгүй бдал нэгд бгаа шүү.
6 | 2 Хариулах
Choir [114.111.133.78] 2023/9/29
Зөвлөлт тарсан ч нато зүүн тийшээ нэг ч метр ахихгүй гэсэн амлалтаа зөрчөөд хил дээр нь тулчаад бгаа болхоор л русс арга буюу ах дүүсээ хядаж бн штээ
4 | 2 Хариулах
Choir [114.111.133.78] 2023/9/29
Аль дээрээс л хойш гэнэт ухаан орсон юм шиг баруунчидын дээд албаныхан өнгөлзөх боллоо. Зорилго нь русс эсрэг болгох штээ. Шаальц тархи хүртэл үлгэрээ ярьсаар л явна лээ
3 | 2 Хариулах
Зочин [202.9.46.46] 2023/9/29
Хэргийн эзэн хэнгэргийн дохиур бол Их Британи улс. Их Британичууд америкийн уугуул индианчуудыг алж устгаад газар нутаг дээр нь АНУ-ыг үүсгэн байгуулсан түүхтэй. АНУ Их Британийн дагуул улс. АНУ Их Британи хоёр дэлхийн улс орнуудад үймээн самуун дэгдээж задалж хуваах хорт бодлого явуулж байгаа.
6 | 1 Хариулах
Б.Дамдин [103.10.21.21] 2023/9/29
3 дагч хөрштэй илүү ойр дотно байж чадвал бидний аюулгүй байдал хангагдана!
8 | 2 Хариулах
Зочин [49.229.136.21] 2023/9/29
Hehe ineed hurgeed hyachla, 3 dahi hurch maniiga hamgaalahuu tee, 3 dahi hurshiin ediin zasgiin sonirhol oruulval diplomat bodlogiin deer davhar hamgaalalt gedeg bol chi bid metiin average Joe nart zoriulsan helleg.
1 | 3 Хариулах
Зочин [202.9.46.46] 2023/9/29
Холбоотон орнуудаа золионд гаргаж байгаа АНУ Их Британи хоёр монголд санаа тавина гэж юу байхав дээ. Ямар өрөвдмөөр харанхуй орк вэ?
4 | 1 Хариулах
Choir [114.111.133.78] 2023/9/29
Худал гэдэг нь батлагдсан үлгэр болсон нөгөө тархи угаалтаа хийж бх шив дээ. 2014 оноос хойш тасралтгүй зэвсэг нийлүүлж бж русс дайрахад нь л зэвсэг нийлүүлж бн гэнүү хаха
4 | 2 Хариулах
Зочин [66.181.190.183] 2023/9/29
Живж буй жижиг арланцар дэлхийд хамгийн их хор хутгаж, яс хаядаг хөгийн улс. Колонийн их гүрэн байхаа аль хэдийн больсон гэдгээ энэ муу жоохон арал мартсан аятай. Хөөгөөд явуул муу фашист улсын элчийг.
7 | 2 Хариулах
мояа [23.153.248.39] 2023/9/29
Саяхан Нигерийн шинэ засгийг унагаах ЭКОВАС баруун Африкийн холбоо 7 хоногийн хугацаа өглөө шууд цэрэг оруулна гэсэн яасан бэ 😄 одоо бүр сар гаран боллоо Франц нь цэргээ нигерээс гаргалаа ураны үнэ өдрөөс өдөрт өссөөр вагнерийн очсон хэдхэн цэргээс айгаад байна уу Оросын өгөх зэвсгээс айгаад байна уу кк
2 | 2 Хариулах
Зочин [59.153.112.226] 2023/9/29
baruuniihan shaadag pasduu nar shuu natog negch ulsaar telehgui geed baisan odoo har dainiig zogsooh gej sanhuujuulj bna gej avch bna teneg hun huurch bgaa ym shig yrihiin orosiig l sulruulah geed bgaa bizde
3 | 3 Хариулах
мояа [23.153.248.39] 2023/9/29
Та нар одоо Оросыг яаж барах вэ дээ яг ижил цэргийн ажиллагаа явуулахад Оросоос 40 дахин өндөр зардалтай ажилладаг ийм байхад зодоон болвол Орос хичнээн ч удаан тэсч чадна АНУ Британи 2 гурван жил ноцолдвол дээд шүү
3 | 2 Хариулах
мояа [23.153.248.39] 2023/9/29
Африкт саяхан Оросын эсрэг экстрим акц хий гэж 60 сая доллар тараасан нь баригдсан шүү манайд Славачуудад хэдийг тараасан бол лав л сайн өгсөн болоод өдөр шөнөгүй солиорч яваа
2 | 1 Хариулах
мояа [23.153.248.39] 2023/9/29
Манайд барууны 3дагч улсуудын түншлэл зайлшгүй чухал хэрэгтэй гэхдээ зүгээр байгаа Оросын эсрэг турхиралтанд нь яаж ийгээд автахгүй аргалах хэрэгтэй, Орос зүгээр байхад нь Украйнд дайрсан гэчжээ сүүлийн 10гаран жил шүдийг нь хүртэл зэвсэглээд бэлдээд байснаа мартсан уу энэ хажуу айлын хөрш нь орой болгон хутгаа ирлээд хашаандаа зэр зэвсэг овоолоод үе үе хүүхдүүдийг чинь шоглоод өөрийг чинь ална гээд чанга дуулаад байхад хэн зүгээр суугаад байх вэ дээ
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.125] 2023/9/29
Тэгвэл оросыг задлана гээд гүйгээд бга гарууд хэнийн ккк
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.46] 2023/9/29
АНУ Их Британи хоёр монголыг хоёр хөрштэй нь муудалцуулж монголын газар нутгийг украин шиг дайны талбар болгохыг хүсээд байна.
10 | 5 Хариулах
Зочин [185.220.101.73] 2023/9/29
тийм санаа цухалзаж байна
4 | 1 Хариулах
Зочин [66.181.161.90] 2023/9/29
Пхаха монгол байлдлаа юу, байлдаагүй бхд оросын талд орцон оросыг өмөөрөөд үхэх гээд байгаа хүмүүс
2 | 6 Хариулах
Зочин [202.201.29.184] 2023/9/29
хэдэн оросын тролл айконыг сахиад муулах гээд хүлээгээд сууж байдым шиг байгаам, бөөн л оросуудыг өмөөрсөн сэтгэгдэл хаха
3 | 7 Хариулах
Choir [114.111.133.78] 2023/9/29
Хэнийг хэлээд бн? Намайг хэлээд бнуу??
1 | 1
Зочин [89.58.41.156] 2023/9/29
Монголчуудын 99% нь Оростой найрсаг харилцааг эрхэмлэдэг болхоор Оросыг дэмжих коммент бөөн байлгүй яахав ккк. Уяахуяа тролл шаахайнууд харин коммент болгоны доор уйгагүй хэрүүл өдөж хараал урсгах юм хахаха
6 | 1