Индэр    
2023 оны 4 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ө.Энхбаатар: Dolce & Gabbana-гийн техникч "20 гаруй жил олон оёдлын үйлдвэрээр явсан. Танайх шиг ийм үйлдвэр үзээгүй, баяр хүргэе" гэсэн

Зураг
Titem Men's Collection

Европын зүрхэнд орших Унгар улсад эрэгтэй хослолын брэндийг бий болгож, дэлхийн алдарт Dolce & Gabbana, Stella McCartney, Moncler, Gucci, Hugo Boss-д захиалгаар хувцас оёдог нэгэн эрхэмтэй хийсэн ярилцлагыг уншигч танд хүргэж байгаадаа таатай байна.

Тэр бол эрэгтэй хослолын "Титэм" брэндийг үүсгэн байгуулагч Өлзийбаатарын Энхбаатар юм. 



- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Унгарт монгол хүн өөрийн брэндээ үүсгэсэн нь их сонирхол татсан. Унгар улсыг хэзээ, яагаад зорих болсон түүхээсээ хуваалцахгүй юу? 

- Сайн байна уу. Би 1987 онд 18 настайдаа Будапешт хотод хөнгөн үйлдвэрлэлийн их сургуульд суралцахаар ирж, эрэгтэй хувцас, загвар технологийн мэргэжлээр төгссөн.

Сургуулиа төгсчхөөд их юм сураагүй юм шиг санагдаад, Унгарын үйлдвэрт хэдэн жил ажиллаж, мэдлэгээ дээшлүүлчхээд харья гэж бодлоо. Гэвч харихгүй эндээ үлдчихсэн. Миний залуу нас Унгарт өнгөрсөн. Одоо эндээ эхнэр, хүүхдүүдтэйгээ амьдарч байна. 

- Яагаад буцаагүй вэ? 

- Монголд очвол надад Монголын зах зээл байсан. Гэхдээ БНХАУ руу гаргана гэж байхгүй. Тэгэхээр дотоодын зах зээл надад жижигдэхээс гадна европ хувцасны соёл ч хөгжөөгүй гээд... бодсон. Европын Холбоонд 27 улс багтдаг болохоор Унгарт байх нь надад илүү дээр санагдсан юм. Энд маш их боломж бий. Дээрээс нь бизнесийн орчин тун сайн. Монголоос найзууд маань салбараа нээгээч гээд хэлдэг ч би Монголыг том зах зээл гэж хардаггүй. Энд ерөөсөө бүх зүйл өөрөөс минь л хамаарна.

- Мэргэжлийн хүн байна шүү дээ, Та. Одоо тэгвэл 27 жилийн түүхтэй "Титэм" брэнд үүссэн түүх рүү орцгооё. Та түүхээсээ товчхон хуваалцахгүй юу? 

- Эрэгтэй костюм пиджакийн үйлдвэрт таван жил ажиллаад, 1996 онд Titem Men's Collection компанийнхаа суурийг тавьсан. Жижиг аж ахуйн нэгж хэлбэрээр ажиллаж байгаад, 1999 оноос манай монголчуудын хэлдгээр хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болж өргөжсөн түүхтэй. Манайх эрэгтэй костюм пиджак дагнан үйлдвэрлэдэг. Анх 6-7 хүнтэй эхлээд, одоо 58 ажилтантай болсон байна.

Үйлдвэрийн хувьд бүрэн автоматажчихсан болохоор хүний хүч хэмнэдэг давуу талтай. Ажилтны тоо 58 гээд цөөхөн сонсогдох боловч үйлдвэрийн хүчин чадал маань их өндөр.  Бид өөрсдийн хослолоо үйлдвэрлэхээс гадна хажуугаар нь Баруун Европын брэндүүдэд захиалгаар оёдог. "Титэм" брэндийн түүх товчхондоо ийм. (Инээв)

- Ямар брэндүүдэд оёдог вэ? 

- Dolce & Gabbana-тай долоон жил гэрээгээр ажилласан. Stella McCartneyMoncler брэндэд оёж байгаа. Мөн GUCCI, Hugo Boss хоёрын захиалгын доор ажиллаж байсан.

Европын брэндүүд хувцсаа оёулахын тулд манай үйлдвэрт ирж үздэг л дээ. Тэгээд манай техник, тоног төхөөрөмж, хувцасны чанарыг үзээд нэг загвар өгч оёулаад, "Титэм"-ээр оёулж болох юм байна гэдэг. Брэндүүдэд оёхоор чанарын маш өндөр шаардлага тавьдаг тул энэ нь ч манайд сайн. Бас нэр төрийн хэрэг шүү дээ. Dolce & Gabbana-гийн техникч манай үйлдвэрт ирээд "Би 20 гаруй жил олон оёдлын үйлдвэрээр явсан. Гэхдээ танайх шиг ийм үйлдвэр үзээгүй, баяр хүргэе" гэсэн. Гэсэн ч тус газрын үнэлгээ бага байсан болохоор долоон жил ажиллаад би өөрөө эхэлж гэрээгээ цуцалсан.

Тэгсэн чинь Dolce & Gabbana Унгарт "Титэм" оёхгүй гэвэл Итали руу тат гээд татаж байсан. 

зураг
 
Titem Men`s Collection

- Сонсоод үнэхээр бахархаж байна. 20 жилийн өмнө бизнесээ эхлүүлэхэд хүндрэлтэй зүйл байсан байх. Гэхдээ энэ улсын давуу тал олон байсан бололтой? 

- Тийм шүү. Унгар улс Европын Холбооны гишүүн улс болохоор боломж маш их. Европын бүх зах зээлд нээлттэй оролцох боломжтой. Дээрээс нь хил хязгаар, гааль, татвар гэж байхгүй. Энэ бол маш том давуу тал. Тэгээд ч Европын Холбоонд өөр өөр үндэстэн, өөр өөр соёл байдаг учраас бүх зүйл тухайн хүнээс өөрөөс нь л шалтгаална гээд байгаа юм шүү дээ.

Хамгийн гол нь энд авлига, хээл хахууль гэж байхгүй. Би амьдралдаа тийм зүйл мэдэрч байгаагүй

Унгарт ажил бизнес явуулахад төрөөс авах тусламж, тэтгэлэг ч сайн. Банкны нөхцөл ч боломжийн, хүү бага гээд олон давуу талыг ярих болох байх. Хамгийн гол нь энд авлига, хээл хахууль гэж байхгүй. Арьс өнгөөр ялгаварлах, гадаад хүн гэж дорд харьцах үзэгдэл бараг байхгүй. Миний амьдралд тийм зүйл мэдрэгдэж байгаагүй. Хүн бүр дор дороо юмаа хийгээд явж байхад болдог. Манай компани энэ улсад адилхан л Унгар компани гэж харагддаг бөгөөд яг адилхан зээл, тэтгэлэгт хамрагдаад явчихдаг.

Ер нь тэгээд компанийн мөнгө санхүү нь сайн, үйлдвэрлэл асуудалгүй байхад зээлийн тал дээр ямар ч асуудал байдаггүй. Европын холбоонд дэлхийн ихэнх банкны салбар үйл ажиллагаа явуулдаг болохоор сонголт ч их. Банкны хүүгийн өрсөлдөөн их учраас банкууд хүүгээ доогуур барьдаг юм. Жилийн хүү аж ахуйн нэгжүүдэд 2%-аас доош байсан. Одоогийн байдлаар бол дайн, эдийн засгийн хямралтай холбоотойгоор банкны хүү бага зэрэг өндөр болчхоод байгаа. Гэхдээ гайгүй. 

- "Титэм" брэндийн дэлгүүр болон үйлдвэр хаана байрладаг вэ? 

- Будапештын төвд манай нэг дэлгүүр бий. Үйлдвэр маань Будапештаас 200 километрийн зайтай, Унгарын зүүн нийслэл гэж нэрлэгддэг Дебрецен хотод байдаг. Үйлдвэрийн хажууд манай өөр нэг салбар дэлгүүр байрладаг. Үүнээс гадна улс даяар манай бүтээгдэхүүнийг борлуулдаг 150 орчим түнш бий.

"Хүмүүс "Титэм"-ийн хослолыг чанартай, сайн гэж мэддэг. Учир нь манайх техник тоног төхөөрөмжөөрөө Унгар улсдаа хамгийн сайн үйлдвэрт ордог"

зураг
 
Titem Men`s Collection

- Унгарт "Титэм" брэндийн хослол гэхээр хэр танигдсан гэж бодож байна? 

- Ер нь танигдсан гэж бодож байна. Хүмүүс "Титэм"-ийн хослолыг чанартай, сайн гэж мэддэг. Учир нь манайх техник тоног төхөөрөмжөөрөө Унгарт улсдаа хамгийн сайн үйлдвэрт ордог.

Манай үйлдвэр сүүлд төрөөс үзүүлсэн дэмжлэгт хамрагдаж чадсан. Өөрөөр хэлбэл, компанийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авах эсвэл засвар үйлчилгээ хийж, тоног төхөөрөмжөө шинэчлэх асуудалтай холбоотой хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг Европын Холбооноос, 30 хувийг нь бид өөрсдөө гаргадаг. Энэ бол маш том боломж.

Хөрөнгө оруулалт хийхдээ хөгжлийн байдлаас нь хамаараад баруун, төв, зүүн бүсээр нь ангилдаг. Өөрөөр хэлбэл, баруун болон төвийн бүсэд төрөөс 40-50%-ийн дэмжлэг үзүүлдэг бол, зүүн бүсэд 70%-ийн дэмжлэг үзүүлдэг. Манай үйлдвэр өмнө хэлсэнчлэн зүүн бүсэд хамаардаг учраас учраас хөрөнгө оруулалтын 70%-ийг Европын Холбооны мөнгөөр, 30%-ийг өөрсдөө гаргаж бүх тоног төхөөрөмжөө шинэчилсэн. 

Ийнхүү улсаас сайн дэмжсэн болохоор манай үйлдвэрийн тоног төхөөрөмж сүүлийн үеийнх болсон. Бүгд 2021, 2022 оных зарим нь бүр цоо шинэ тоног төхөөрөмж шүү дээ. Энэ нь өөрөө зах зээлд өрсөлдөх маш том давуу талыг бий болгож байгаа хэрэг. Чанарын маш өндөр түвшинд, богино хугацаанд бүтээгдэхүүнээ гаргаж чадна гэсэн үг.

- Үйлдвэрийнх нь хүчин чадал хэр вэ? 

- Тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлаар бол сард 3,000 хослол чөлөөтэй гарна. Одоогийн байдлаар бид сардаа 1,000-1,500 орчим костюм пиджак үйлдвэрлэж байгаа. Ер нь ихэнхдээ зах зээлийн байдлаасаа хамаараад явдаг. 

- "Титэм" брэндийн талаар судалж байхад хослолыг яг тухайн хүнд нь зориулж эсгэж, оёдог нь их таалагдсан шүү? 

- Та зөв харжээ. Манай брэндийн хөгжлийн гол зорилго яг энэ. Бид эцсийн хэрэглэгчид хүрч үйлчлэхээр ажилладаг.

Спорт хувцас, футволка бол L эсвэл XL өмсвөл таарчихна шүү дээ. Харин хослол бол яг л хүндээ таарах хэрэгтэй. Тэгэхээр тухайн хүний биеийн онцлогт тааруулж, хослол хийх зах зээлийн боломжийг бид олж харсан хэрэг. Европын олон брэндийн хослол янз бүрээрээ байгаа. Гэхдээ тэд нэг хэвийн размер буюу хэмжээгээ бариад бүтээгдэхүүнээ гаргачихдаг болохоор их өндөр, эсвэл тарган хүмүүс яг таарсан хослолоо авч чадахгүй зэрэг асуудал тулгардаг.

Манайх эрэгтэй хувцсан дээр л гэхэд нийт 86 размерын сонголттой хийдэг. Ийм олон размераар ганц манайх л хийдэг.

- Сүүлийн үед эрчүүд ямар хослолыг илүү сонгох болсон бэ? 

Европт 2023 онд гүн хар ногоон өнгө болон дөрвөлжин шоо хээтэй материал их тренд болж байна. Эрэгтэй хувцсанд хар, хар хөх, саарал өнгө моодоос гардаггүй. Өмнө нь пиджакийг шулуун эсгүүртэй, өргөн мөртэй, нэлмэгэр өмсдөг байсан бол одоо яг биедээ тааруулж өмсдөг болсон.

Сулхан загвар байсан бол ойролцоо размерыг өмсөж болно гэхсэн. Гэтэл эсгүүр нарийсаад ирэхээр размер яг таарах хэрэгтэй болдог л доо. Биед таарах тусам хувцасны алдаа тодорч харагддаг тул нарийн эсгүүр шаарддаг.

Нэг үеэ бодвол энгийн хэрнээ этгээд материалтай хослолуудыг залуучууд их сонгох болсон. Залуучууд жийнс дээр дан пиджак өмсөх буюу өдөр тутмын хэрэглээ талаас нь пиджакийг сонгож өмсдөг болоод байгаа.

Манайх эрэгтэй хувцсан дээр л гэхэд нийт 86 размерын сонголттой хийдэг. Ийм олон размераар ганц манайх л хийдэг

- Хослол ярихдаа даавууг нь ярихгүй өнгөрч болохгүй байх? 

- Манайд дэлхийн топ таван брэндийн бүх даавуу бий л дээ. Loro Piana, Dockers,-ийнх гэх мэт. Даавуунууд сүүлийн үед бүгд сунадаг болчихсон болохоор залуус жийнс, спорт гутал дээр дан өнгийн эсвэл шоо хээтэй загварын пиджак өмсдөг болсон. Дээрээс нь сонгодог сонголт хамт явна. Мөн хослолын сайн чанарын даавуу гэвэл ноосон даавууг хэлнэ. Технологи хөгжөөд ноосон даавуу үрчийхгүй, чөлөөт өмсгөлтэй, чийг гадагшлуулдаг шинж чанартай болчихсон. 

Даавуун дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд одоо худалдан авагчид брэнд гэхээсээ илүү биедээ таарсан, өмсөхөд тухтай, эко хувцсыг сонгодог болоод байна.Ялангуяа Европт эко гэдэг ойлголт бүх зүйлийн дээгүүр тавигдаж байгаа.

зураг
 
Titem Men`s Collection

- Үйлдвэрийнх нь хувьд дан хослолоороо дагнадаг гэж ойлгосон. Дэлгүүрт нь хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа вэ? 

- Тийм ээ. Үйлдвэр бол ерөөсөө эрэгтэй костюм пиджак, пальто үйлдвэрлэж байгаа. Мөн спортоос өөр төрлийн хувцсыг Европын брэндүүдэд оёж өгдөг. Одоо бид Stella McCartney-д өмд, костюм оёж байна. Дэлгүүрт бол хослолоос гадна эрэгтэй хүнд хэрэгтэй цаг, зангиа, гутал зэрэг бүх юм бий.

Эрэгтэй хослол тухайн хүнд яг таарсан байвал төгс гэсэн үг

- Өөртөө тааруулж хослол оёулахын давуу тал юу вэ? 

- Эрэгтэй хослол тухайн хүнд яг таарсан байвал төгс гэсэн үг. Тэгэхээр өөртөө тааруулж, захиалгаар хийлгэх нь төгс таарна л гэсэн үг. Магадгүй төгс биетэй хүмүүс дэлгүүрээс таарсан хослолоо авч өмсөж болно л доо.

Тухайлбал, Hugo boss гэхэд 46-56 хүртэл гээд цөөн размераар хувцсаа хийдэг. Комфорт хэмжээгээр хийдэггүй. Яагаад гэвэл Hugo Boss хүнд таарах биш, хүн нь Hugo Boss-д таарч байх ёстой гэсэн философитой. Hugo Boss өмсөх бол чи гоё залуу байх ёстой /инээв/.

Манай захиалгын хослолууд тансаг зэрэглэлдээ орно. Loro Piana-гийн даавуу гэхэд л өөрөө л тансаг зэрэглэлдээ ордог.

"Сайн чанарын даавуугаар чанарын өндөр түвшинд гурав хоногийн дотор хослол гаргаж өгөх газар "Титэм"-ээс өөр байхгүй"

зураг
 
Titem Men`s Collection

- Таны хувьд одоо компанийнхаа аль чиглэлийн үйл ажиллагаанд түлхүү оролцож байгаа вэ?

- Өөрөө мэргэжлийн хүн болохоор мэргэжлийнхээ дагуу түлхүү ажиллаж яваа. Хүний нөөцийн асуудал бий. Европт нэг үеэ бодвол оёдолчин ховор болж байгаа. Хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлд дотоодын ажиллах хүч олоход хэцүү болж байна. Манай үйлдвэрийн ажилчид бүгд Унгар. Цаашдаа монгол ажилчид авах бодолтой байна.

- Танайд магадгүй зайнаас захиалгаа өгөх боломжтой болов уу? 

- Яг сүүлийн үед бид зайнаас саадгүй захиалга авах боломжтой болгох тал дээр идэвхтэй ажиллаж байна. Өнгөрсөн жил энэ чиглэлд программын хөгжүүлэлт хийгдсэн л дээ. Одоо Будапештад "3D body scanner" тавигдаад, туршигдаж яваа. Энэхүү зайнаас хэмжээ авах ажил маань 2022 онд амжилттай туршигдсан. Би саяхан 2023 оны хоёрдугаар сард уг программынхаа танилцуулгыг түншүүддээ хийсэн.

Таньдаг монголчууд маань Улаанбаатарт салбараа нээгээч гэж их хэлдэг л дээ. Зайнаас хэмжээ авах асуудал үндсэндээ 95 хувьтай шийдэгдсэн гэж хэлж болно. Энэ нь бидний хувьд шинэ ноу хау. Магадгүй тун удахгүй Улаанбаатараас захиалга буюу биеийн хэмжээ авах боломж бүрдэх байх. Захиалга өгч байгаа авч байгаа хүмүүс нэг хэлээр ярих нь чухал байдаг тул зайнаас хэмжээ авах систем нэвтэрснээр ажил хөнгөн явагдана.

- Хослол нь ойролцоогоор ямар үнэтэй байдгийг сонирхож болох уу? 

- Нэг хослолыг 500-1,000 еврогийн хооронд хийдэг. Гэхдээ материалын үнээс шалтгаалаад өөр өөрөөр гарна. 

- Монголоос зорьж очдог үйлчлүүлэгчид олон байдаг уу. Бас нэг хослолыг гаргах хугацаа нь ямар байдаг вэ?

- Монголд "Титэм" брэндийн байнгын үйлчлүүлэгчид их болсон. Унгарт ирэхдээ хэмжээгээ өгөөд явчихдаг юм. Мөн манай эсгүүр компьютероор эсгэгддэг болохоор тухайн хүний дата нь системд хадгалаастай байдаг. 

Манайх гурван жил дараалаад хамгийн сайн хуримын хувцас үйлдвэрлэгч болж байсан

Ихэнх эрэгтэй костюм пиджакийн захиалгын газар 6-7 долоо хоног гэдэг. Харин манай нэг костюм пиджак долоо хоногийн дотор гардаг. Бидний хувьд бас гарах хугацааг нь богинохон байлгахыг зорьж байгаа. Дундаж хугацаа нь 14 хоног, яаралтай бол долоо, бүр яаралтай бол гурав хоногийн дотор гаргаж өгч чадна. Энэ бол хаана ч байхгүй давуу тал гэж боддог. 

Техникийн хүчээр хийж байгаа хэрэг шүү дээ. Манай эсгүүр болон оёдлын машинууд, индүүнүүд гээд бүгд автомат. Сайн чанарын даавуугаар чанарын өндөр түвшинд гурав хоногийн дотор хослол гаргаж өгөх газар "Титэм"-ээс өөр байхгүй. 

зураг
 
Titem Men`s Collection

- Шагналыг Унгарт хэрхэн тодорхойлдог бол?

- Европт шагнал урамшуулал гэх зүйл их байдаггүй юм. Манайх гурван жил дараалаад хамгийн сайн хуримын хувцас үйлдвэрлэгч болж байсан л даа. Мөн хамгийн сүүлийн үеийн технологи нэвтрүүлсэн компани зэрэг урамшуулал авч байсан. Энд шагнал гэвэл мөнгө л яригддаг. Түүнээс биш одон медаль байдаггүй. Үйлдвэрийг нь ч, хувь хүнийг ч шагнадаг тийм үзэгдэл энд байхгүй.  

- Та ярилцлагын төгсгөлд монголчууддаа хандаж хэлэхийг хүссэн зүйл байна уу?

- Монгол хүн өөрөө маш их авьяастай. Энд бусад улсын хүнтэй харьцуулахад шууд л мэдрэгддэг юм. Манай залуус их мундаг боловсролтой, мэргэжилтэй болчихсон болохоор магадгүй Европт олон боломж бий байх. Хүн өөрөө хичээх л юм бол болно. 

- Монгол хүн Европын зах зээлд өөрийн гэсэн брэндээ амжилттай авч яваа түүх сонсох таатай, бас бахархалтай байлаа. Ярилцсанд баярлалаа. 

- Баярлалаа, Та бүхэнд бас амжилт хүсье. 

ВИДЕО: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
236
Зураг
ЗӨВ, ГОЁ
28
Зураг
БАХАРХМААР
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
65 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Унгар сайхан улс шүү. [192.82.91.82] 2023/4/9
Би Унгарчуудаар бахархдаг. Монголчуудад ээлтэй нутаг даа. Унгарын Будапешт хотод Мэндээ гээд нэг бас нэг мундаг залуу байдаг юм байна лээ.
1 | 0 Хариулах
Ард [59.153.113.159] 2023/4/9
Сайхан ярилцлага бна, бизнес эхлэхдээ зөв сэтгэж, төлөвлөж..Хятадтай хиллэдэг монголд оёдолын салбар явахгүй, яг Тэмүүжин Менч шиг болно...Европд төвлөрч ажилласан нь маш зөв байж, монгол залуусыг ажиллуулдаг болбол бүр сайн бна..
5 | 0 Хариулах
Зочин [202.179.21.222] 2023/4/8
yum uzeegui ,setgeliin hoosroltoi ,ataarhuu mnl-d l delguuree bitgii neegeerei ehleed deedsiin hureelengiihen ochij bgaad ene ter zeel av geed gariig chini buzarlana shuu
3 | 0 Хариулах
Заргач хатан [174.228.98.204] 2023/4/9
Дээдсийн хүрээлэн ч гэх шиг! Дээгүүр албан тушаалаараа луйварлаж хөрөнгө мөнгөтэы болсон энхбаяр баяр баярцогт муухай билэг элбэгдорж бадамжунай сү.батболд гэхмэт хүмүүсийг хэлээд байна уу!
2 | 0 Хариулах
Зочин [64.119.19.202] 2023/4/8
Зөв шударга тэгш эрх үйлчилдэг нийгэм хүнд ямар их амжилтыг өгч чаддагийг хар! Монгол хүмүүс чадна
11 | 0 Хариулах
Tulga [122.201.24.61] 2023/4/8
Монголд ирвэл таныг Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, шилдэг татвар төлөгч, сайн ах гэх мэт зөндөө цол хэргэмүүд хүлээж байгаа шүү. Дараа нь таныг хамгийн адгийн амьтан болгож гүтгэж, доромжилж, шалгаж, цагдан хорьж, буцааж суллаж эрүүл мэнд, бизнесээр чинь тоглоод дуусгана. Ямар нэг том даргын бөгсийг долоохгүй бол эсвэл намд хандив өгөхгүй л бол бизнесийг чинь зүгээр булаагаад л авах гээд тайван орхихгүй.
16 | 1 Хариулах
Зочин [202.126.90.11] 2023/4/8
yag tegne shuu
4 | 0 Хариулах
vongol [212.96.72.204] 2023/4/8
Монголд салбараа нээхгуи бол ална шуу
0 | 2 Хариулах
зочин [103.229.122.183] 2023/4/8
ямар мундаг юм бэ, Монгол хүн гэж л Унгарт хэлэгддэг байх, Монголынхоо нэрийг гаргаж яваа танд баяр хүргэж, улам их амжилт хүсье
2 | 0 Хариулах
Зочин [192.82.86.154] 2023/4/8
Унгар эхнэртэй болсон бол буцаж ирэхгүй нь тодорхой л доо
2 | 3 Хариулах
Зочин [89.134.10.134] 2023/4/8
Монгол эхнэртэй шүү
3 | 0 Хариулах
Зочин [124.158.65.170] 2023/4/8
Ийм нийгмийг бид байгуулах хэрэгтэй.
7 | 0 Хариулах
Zochin [120.18.86.208] 2023/4/8
Tendee huluu olchihsn tom 2brendin huvtsas zahialaga avdag hunig mgl/doo geed baihn .Zaluu nasaa tnd unguruuj buh yumaa ungart tuvhnuulsn hun mgl/d irehgvi .Er nb gadni orond ajillaj amidrahad uneheer stress baga ydaj l taivan baidal bii
3 | 1 Хариулах
Сарантуяа [64.119.27.32] 2023/4/7
Бахархаж байна.Амжилт хүсье.
2 | 0 Хариулах
Gochoo [98.204.176.20] 2023/4/7
Ganc neg buuznii tehnolog tsainii gazriin derged Jinhen business gdg ene dee.wow
8 | 0 Хариулах
Anar [37.154.230.91] 2023/4/7
Ene hunii facebook uguuch?!
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.172] 2023/4/7
Банкууд зээл гаргахдаа жилийн 2% с доош өрсөлдөж гаргадаг Унгарт
12 | 0 Хариулах
Цолмон [136.226.228.123] 2023/4/7
Сайн санаж байна, хүүхэд байхад хэсэг хугацаанд хөрш айлууд байлаа. Тэр үед гэртээ суурин утастай айл ховор тул хааяа орж утсаар яринаа, аав ээж нь зан ааш сайтай хүмүүс. Ээжтэй нь нилээн хэдэн жилийн өмнө таарсан толиотой сайхан хэвээрээ байна лээ, намайг эхэлж таньсанд бүр гайхсан шүү. Сонирхолтой ярилцлагыг дуустал уншлаа. Ажил үйлсэд нь улам их амжилт хүсье.
18 | 0 Хариулах
Оюунаа [64.119.21.233] 2023/4/7
Шагнал гэвэл мөнгө л байдаг гэсэн нь зөв санагдлаа , монголчуудыг төрөөс одон гэх эрээний төмрөөр хуураад бид ч улсаараа дуртай дуракууд хөөоөөд өөрнөөс өөр юу ч байхгүй улныхан болсон
27 | 1 Хариулах
Зочин [122.201.22.36] 2023/4/7
Сайхан ярилцлага уншлаа. Ажилд нь амжилт хүсье.
6 | 0 Хариулах
Zaki [192.82.65.78] 2023/4/7
🤩
2 | 1 Хариулах
Irgen [139.5.217.235] 2023/4/6
Сайхан нийтлэл бна. Мундаг технологчид амжилт хүсье. Монгол залуусаа л ийм газар сургаж авах юм сан даа
9 | 0 Хариулах
RB [142.116.43.119] 2023/4/6
Saihan yariltslaga boljee. Ene huniig biechlen tanina, medne. Mash engiin, daruuhan, hunleg, tusarhag, humuustei niitstei hun baidag bilee. Ajild ni ulam ondor amjilt husye.
6 | 0 Хариулах
Зочин [68.100.57.175] 2023/4/6
Баярлалаа.
2 | 0 Хариулах
Ээнжи [77.24.7.205] 2023/4/6
Ингээд л монголчууд монголчуудаасаа салаад явахаараа ихийг хийж бүтээдэг. Хувь хүнийхээ хувьд ч их өсөн дэвшдэг. Хичнээн авьяас чадалтай эрч хүчтэй хүн байсан ч заавал доош буулгаж өөрсөдтэйгөө ижил болгож тайвширдаг муухай зантай улс. Энэ ах монголд байсан бол ингэж хол явахгүй, мөрөөдлөө ч дэвслүүлээд, өөр юм хийчэхсэн явж байх
20 | 2 Хариулах
Зочин [174.192.69.163] 2023/4/6
Тэгээд буриад халимаг тува сайн яваа нь хаа байгаан. Ямар ч орны цагаач хүмүүс голдуу хичээдэг
2 | 4 Хариулах
Зочин [80.102.41.90] 2023/4/7
Buruu zvirlel bna.Oros uls daranguilagch uls.Tend hvmvvs zeregleltei.Ehleed orosuud,daraa ni Ukrain,belorusuud bdag blaa .Buruad,halimag ,tuva adag haviar ordog.Havchlaga,hahuuli,mafi geed tedniig uud ni gargadaggvi wmaa
7 | 1 Хариулах
Зочин [192.82.87.227] 2023/4/8
Kkkk zuirleh yumaa mon olovoo. Ingeed l arhinii hor tarhi ruu ni naagad orchihson ni amarhaan medegddeg yum da
0 | 0 Хариулах
Зочин [81.78.221.243] 2023/4/7
Prius-tei taxi-nd yavj bgaa
1 | 0 Хариулах
Gochoo [98.204.176.20] 2023/4/7
Ali ch undesten dotor sain muu archaatai archaagui avyastai humuus bdg.mglchuud ch gesen sain ch bn muu ch bn
1 | 0 Хариулах
Зочин [64.119.17.103] 2023/4/6
Хүн сонирхдог, дуртай юмаа хийгээд явбал амжилтанд хүрдэгийг "би мэдэж бна" гэдэг эцэг, эхчүүдэд яаж ойлгуулах вэ? Уул уурхай монголын ирээдүй, төрийн алба нэр хүндтэй, наадах чинь цалин багатай, чи тэгээд чадах уу гэх мэтчилэн хажуунаас байнга шургасаар байгаад эцэст нь өөх ч биш булчирхай ч биш нэг цалингаас цалингийн хооронд л амьдарч бна.
14 | 1 Хариулах
Зочин [66.181.184.240] 2023/4/6
eniig l jinhene baharhal gedeg yum mongolchuudaa
10 | 0 Хариулах
Зочин [202.21.126.30] 2023/4/6
Маш мундаг хөдөлмөрч, авъяаслаг хүн байна. Хөрөнгө оруулалтын зорилгоор олгодог зээл нь жилийн 2% хүүтэй гэдэг бизнест маш хэрэгтэй дээ. Монгол Улс яг энийг л хэрэгжүүлээд төрөөс бизнесээ дэмжээд явчихдаг бол Монгол хөгжинө дөө
11 | 0 Хариулах
Зочин [103.229.122.208] 2023/4/6
Манайх гэсэн хөгжлийн банк бас бус сан байгуулаад манын манингууд өөрсдөө хувааж аваад өрөө дараад казино тоглоод дуусдаг наасан
13 | 0 Хариулах
Эрдэнэ [103.57.94.221] 2023/4/6
Хөрөнгө оруулалт гэдэг нь зүгээр өгсөнтэй адил юм байна .Манайд эсрэгээрээ арайхийж үйлдвэр өр зээл хийж бариад татварын, өндөр хүүтэй зээлийн өрөнд ордог
5 | 0 Хариулах
Иргэн [202.126.88.209] 2023/4/6
Авилга байхгүй. Зээлийн хүү жилийн 2%. Бид ийм юм хэзээ үзэх вээ
19 | 0 Хариулах
Зочин [192.82.87.227] 2023/4/6
хүүхдүүдээ хар багаас нь материал биш ном эрдэмд шимтдэг болговол л болох байх. Тэгээд л тэр, их энгийн ккк
6 | 0 Хариулах
Уншигч [66.181.161.41] 2023/4/6
Гайхалтай ажилсаг бүтээлч үйлдвэрийн эзэн байна, амжилт хүсэе.
11 | 0 Хариулах
Монгол Унгарийн бизнес эрхлэгчдийг дэмждэг туршлаг [103.212.119.15] 2023/4/6
гадны оронд бизнес хийж улсдаа нэмэр болж байгаа хүмүүсийг дэмждэг , монгол шиг гааль татвар хяналт шалгалт нэрээр хахууль горьдож авилга авах гэж долдойдоод байдаггүй гэж байна
11 | 0 Хариулах
mongol [202.179.10.22] 2023/4/6
tiim l mundag yum bol tendee k amidraach dee. reklam hiij bn shdee mongold zarah geed. mongoloo muulah demii l dee
1 | 13 Хариулах
Зочин [192.82.87.227] 2023/4/6
яг чам шиг нийгмийн шаарнуудад энэ мэдээ хэрэггүй. Хүн шиг сэтгэдэг хүмүүст бол хэрэгтэй. Хаврынх нь шизо хөдлөө юу даа?
6 | 0 Хариулах
Зочин [192.82.87.227] 2023/4/8
Ene yariltslaga deer ene hun yag ali asuultand, hezee, yamar ugeer mongoliig muulchihavaa? Haana baina yag? Tanii setgetsiin emgeg shu ene hiisver solioroo chin
2 | 0 Хариулах
[59.153.112.24] 2023/4/6
MONGOLD BAISAN BUH HUNGUN UILDVERUUDIIG ARDCHILSAN NERTEI HUJAANUUD SHINEER NI NURAAGAAD HYATADRUU ZUUGUUD USTAGASANDAA,
5 | 1 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/4/6
сайн байцгаана уу. Хөөрхөн.
0 | 0 Хариулах
БАЯР ХҮРГЭЕ [192.82.74.101] 2023/4/6
УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ. Монголд маань жилийн 2%-н хүүтэй зээл байдаг болоосой! Монгол маань авлигалгүй ч байсан болоосой. Насаараа жилийн 30% хүү төлж, насаараа авлигалаа чамалсан төрийн албан хаагчидад янз янзаар дарамтлуулж амьдарч байгаа Монголын ААН-үүд өрөвдөлтэй. АМЬДРАЛДАА АВЛИГАЛ МЭДЭРЧ БАЙГААГҮЙ ГАНЦ АЗТАЙ МОНГОЛ ХҮН ЮМУУ ДАА ЭНЭ ХҮН.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.187.192] 2023/4/6
Яс юман дээрээ монголчууд өөрсдөө л болдоггүй байхгүй юу. Бүх юмаа 76 руу чихчихээд бүх шатандаа бүх шатны том жижиг гэлтгүй бүх албан тушаалтнууд нь байж болох том жижиг гээд бүх муу муухайг хийдэг. Тэгчихээд нэг л төр засгаа буруутгасан хүмүүс. Зүгээр л гараад машин бариад үз. Ёстой аймшигтай хүй нэгдлийнхэн ч одооны монголчуудаас илүү соёлтой байсан байх. Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн дэндүү муухай хувиа бодсон дов толгодоосоо цааш сэтгэдэггүй тэнэг хувиа бодсон хүмүүс. Төр засгаа буруутгаад байх шаардлагагүй төр засаг чинь яс юман дээрээ энгийн монгол иргэдээс л бүрддэг байхгүй юу.
34 | 0 Хариулах
Зочин [64.119.17.103] 2023/4/6
Барууны нэг шар нөхөр драгоны ард байрны буланд сарьж байхыг би харж байсан. Бас нэг буудлын гадаа хэдэн солонгосчууд тамхилаад явсаны дараа тэр газар нь бороо орсон юм шиг болцон байсныг бас харж байсан. Усыг нь уувал ёсыг нь дага гэж энэ дээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.233] 2023/4/6
Зөв зөв. Бидэнд асуудал зөндөө бий. Машин бариад явж бхад яг мэдэгддэг шүү. Тэгээд бас дугаарлаж зөгсөж үнэн сураагүй харсаар байтал хар амиа бодоод хөгшин залуугүй урдуур дайрна
8 | 0 Хариулах
Зочин [192.82.86.154] 2023/4/8
Машин бариад явахад л яг зэрлэгүүд дунд яваа мэт. Соёлтой орогд машин барьж үзэхсэн
2 | 0 Хариулах
Зочин [103.229.122.208] 2023/4/6
Гоё мэдээ бна амжилт зовхи өөдөө бна
2 | 1 Хариулах
Зочин [66.181.187.192] 2023/4/6
Ёстой мундаг хүн юмаа. Цааш цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.
5 | 1 Хариулах
Зочин [202.21.113.82] 2023/4/6
Монголчууд энэ хүнээс хувцас авч орлогыг нь нэмдэг болохсон, хариуд нь монголчуудаа хямд, чанартай хувцсаар хангахад энэ хүн бас нэмэр болдог байгаасай, товчоор хэлэхэд аль аль талдаа ашигтай бизнес өрнөөсэй
3 | 0 Хариулах
Цогтгэрэл [66.181.160.106] 2023/4/6
Энхбаатар, Адьяа, Тото нартаа баяр хүргэж, амжилт хүсье.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.6.138] 2023/4/6
Ууг нь ийм өндөр ур чадвар, мэдлэгтэй ард түмэн юм байгаамшд. Гэтэл энэ засаг барьж байгаа арчаагүй новшнуудаас болж ийм хэчнээн олон хүмүүс гадны улсруу явж тэр улсыг хөгжүүлж байгааг бодхоор үнэхээр харамсалтай.
12 | 1 Хариулах
Зочин [202.9.46.24] 2023/4/6
Нийгмээрээ энэ хүн шиг бүтээлч байвал монгол хөгжинө. Даанч орк монголчуудын ихэнх нь амиа бодсон бэртэгчин үзэлтнүүд.
14 | 0 Хариулах
Зочин [192.82.86.154] 2023/4/8
Хувь хүн нь бүтээлч байгаад ч орчин нь дэмжлэггүй болохоор ингэж сайн бизнeс нь өсөхгүй байгаа юм. Энэ хүн ч тэгээд л Монголд ирэнгшй байна
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.255] 2023/4/6
Энэ хүн Монголд савхин куртикны салбар нээвэл баллаад өгөх юм байна. Манай савхин куртикны материал нь дажгүй сайн мөртлөө хийц, загвар нь гологдоод байдаг.
9 | 1 Хариулах
Зочин [66.181.187.211] 2023/4/6
narantuuliin setgelgeetei yum be dee ene hun dolce gabbanatai haritsdag gej baina oilgoj baina uu monclertei gereetei gej baina yu gesen ug bolohiig medej baina uu zugeer l mongold denduu ahadna gesen ug.
8 | 3 Хариулах
Зочин [192.82.87.227] 2023/4/6
үгүй яах вэ дээ тэгээд л санаагаа л хэлж байна шүү дээ. яагаад болохгүй гэж?
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.100] 2023/4/7
Манай савхи хатуувтар,куртик хийх зохимжгүй болдоггүй..
0 | 0 Хариулах
N [211.26.140.136] 2023/4/9
Savhin kurtka umsugddiimuu market ih muu shde. Manaid 2 goyo zagvartai biker savhi bdg barag l umsugddui shde
0 | 0 Хариулах
Иргэн [43.228.130.60] 2023/4/6
Бахархалтай байна. Цаашдын ажилд нь улам их амжилт хүсье!
5 | 0 Хариулах
Зочин [143.198.63.21] 2023/4/6
Ш@@на биз
0 | 21 Хариулах
Зочин [192.82.87.227] 2023/4/6
сарын 800-н орлоготой, архины хамааралтай, аймар украйны дайн, улстөр, эдийн засаг, өнгөрсөн түүх гээд л мэдэхгүй юм байхгүй, архиа хөнтрөөд ширээн тойроод суувал мэдэхгүй юм байхгүй ккк. Та бол яг хууны үлдэгдэл эсвэл тэр үлдэгдлийн орхидос, бүх юманд бусдыг буруутгаж явдаг нийгмийн үлдэц байна даа.
6 | 2 Хариулах
Ukhnaagiin Khurelsukh [192.82.87.33] 2023/4/6
zuitei, uher mongolchudtai l zuuraldaj bolohgui!!!
10 | 0 Хариулах