Индэр    
2023 оны 3 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ирит Бен-Абба Витале: Израил Монгол Улстай гурван чиглэлд хамтын ажиллагаа зохион байгуулна

Зураг

Ойрын өдрүүдэд Элчин сайдууд Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буй.

Тэдний нэг нь Израил улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ирит Бен-Абба Витале байв. Тэрбээр Монгол Улсад саатах хугацаандаа Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй (Ikon.mn, Ub.life, Өдрийн сонин) уулзаж, сэтгүүлчидтэй цөөн хором ярилцлаа.

Еврейн түр засгийн газар 1948 оны тавдугаар сарын 14-нд Израилын тусгаар тогтносныг зарлаж, 650,000 орчим хүнтэйгээр улсынхаа түүхийг эхлүүлж байв. Энэ онд тус улс тусгаар тогтсоны 75 жилийн ой тохиож буй бөгөөд хүн амын тоо нь 8.3 саяд хүрчээ. Монгол Улсын хувьд Израил улстай 1991 оны аравдугаар сарын 2-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. 

- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таныг манай улсад хоёр дахь удаагаа ирж байгааг сонслоо. Өмнө нь хэзээ ирж байсан бэ. Монголын талаарх таны төсөөллөөс сонирхож болох уу? 

- Сайн байна уу. Тийм ээ, би хоёр дахь удаагаа Монгол Улсад ирж байна. Анх 29 жилийн өмнө буюу 1994 онд Улаанбаатар хотод ирж байсан. Тухайн үед миний бие Бээжин дэх Элчин сайдын яамны дэд сайдын албан тушаалтай байсан бөгөөд Элчин сайдыгаа итгэмжлэх жуух бичгээ гардуулах үед ирж байв. Улаанбаатар хотод 29 жилийн өмнөхтэй харьцуулбал их олон зүйлс өөрчлөгджээ.

Анх Монгол Улсад ирж байх үед ардчиллыг сонгочихсон, маш их хүсэл тэмүүлэлтэй уур амьсгалтай угтаж байсан санагдаж байна

1991 оны аравдугаар сард Иерусалим хотод хоёр улс дипломат харилцаа тогтоож байсан. Тэр цаг үеэс хойш Монголын талаарх ойлголт, мэдээллүүдийг авдаг байсан. Монгол Улс Израилчуудын хувьд өвөрмөц онцлогтой онцгой улс орон. Израил улс анх цөөн хүн амтай байсан. Монгол Улсын хувьд ч цөөн хүн амтай. 

Энэ жил манай улсын хувьд их онцлог жил. Учир нь Израил улс тусгаар тогтнолоо зарласны 75 жилийн ой тохиож байна.

Өнгөрсөн хугацаанд бид олон зүйлийг туулж өнгөрүүлсэн. Маш ядуу эдийн засгаас боссон. 1950 оны үед израилчууд даавуу үйлдвэрлэж, жүрж ургуулдаг  эдийн засгийн хоёр гол үйлдвэрлэлтэй байлаа. Библид заасан шиг бидэнд юу ч байгаагүй. Байгалийн баялаг ч байгаагүй. Мөн бид 25 жилийн өмнөөс буюу саяхнаас бид байгалийн хийтэй танилцсан.

Сүү, зөгийн бал гэсэн хоёр л зүйлтэйгээр Израил улсын түүх эхэлсэн

- Монгол, Израил хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд та бүхэн юуг илүү чухалчилж үзэх вэ?

- Энэ удаагийн айлчлалын хүрээнд Засгийн газар, сайд нартай хийсэн уулзалтуудаас хараад, Израил улсын хувьд гурван тэргүүлэх чиглэлд Монгол Улстай хамтын ажиллагаа зохион байгуулах чиглэл гарсан. Үүнд 

  1. Хүнсний аюулгүй байдал 
  2. Байгаль орчны хамгаалал
  3. Нийгмийн хамгаалал багтана.

Израил улс хүнсний аюулгүйн байдалд онцгой анхаарч байгаа. Хүнсний ханган нийлүүлэх тогтолцоогоо сайжруулж хараат бус хүнс үйлдвэрлэхэд нь Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахыг чиглэлээ болгож байна. Үүний хүрээнд хувийн болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллах төсөөлөлтэй байна.

- Монгол Улсын зүгээс цахим аюулгүй байдалтай холбоотойгоор нэн тэргүүн ямар алхам хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?

- Өнгөрсөн жил цахим аюулгүй байдлын асуудалд харилцан ойлголцсон санамж бичиг дээр гарын үсэг зурсан. Энэ нь ерөнхий хийгдэх гол үйл ажиллагааны чиглэлүүдийг тухайн баримт бичигт дурдаж өгдөг. Одоо эдгээрийг ажил хэрэг болгох ажлууд явагдаж байна. Тухайлбал, мэргэжилтнүүдийг солилцох, сургалтуудыг зохион байгуулах гэх мэт практик үйл ажиллагаануудын хамтын ажиллагааны хүрээнд тодорхой төлөвлөсөн асуудал яригдаж буй. Практикт буухаар энэ ажлуудыг хувийн компаниуд хийж хэрэгжүүлэх шаардлагатай. 

Мөн бидний хувьд Монголын зах зээлийн хэрэгцээг нээж, илрүүлэхэд анхаарч ажиллаж байна.

- Технологийн салбарын аль чиглэлд ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

- Хөдөө аж ахуйн салбарт технологийн дэвшлийг авч ирэх чиглэлд илүү анхаарч байна. Хүлэмжийн хийг бууруулах, мэдээллийн технологийг сайжруулах, санхүүгийн технологийг сайжруулах, ногоон хөгжлийг дэмжих гэх мэт чиглэлийн технологийн салбар руу анхаарч байна. Мөн ухаалаг хөдөө аж ахуй, ухаалаг стартап бүхий боломжуудыг танилцуулахыг гол болгож байгаа. 

Израил улс жижиг газар нутагтай. Жижиг газар нутгийг ашиглаж, бага эрчим хүч ашиглаад өндөр бүтээмжийг яаж бий болгох вэ гэдгийг технологийн дэвшлийн хувьд хийчихсэн. Энэ аргыг оруулж ирэхийг хүсэж байна. Израилын хөдөө аж ахуй өндөр хөгжсөн гэдэг. Үнэн хэрэгтээ хөдөө аж ахуйн салбар нь ДНБ-ний ердөө 3%-ийг л эзэлдэг.

- Боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар юу хэлэх вэ?

- Израил улсад тусламжийн хөтөлбөрийн бодлого гэж байдаг. Тухайлбал, 60 жил хэрэгжиж буй нэг хөтөлбөр маань олон улсад нээлттэй учраас Монгол Улсаас сонирхсон иргэд хамрагдах боломжтой.

- Израил улсад хэдэн монгол хүн амьдарч байна вэ?

- Израилд 350 орчим монгол хүн бий гэх тоо байдаг.

- Израил улсын хөгжлийн нууц юу вэ?

- Бид энэ асуулттай үргэлж таардаг. Тухайн улс орон хөгжин дэвшихэд олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Улс орны хөгжилд нэгдсэн байр суурь, нэгдмэл зорилго, эдийн засгийн бие даасан чадавх болон цэргийн хүч их чухал гэж боддог. Израил улсын хувьд нэгдсэн хүсэл эрмэлзлийн үндсэнд дээрх хоёр зүйлийг бий болгож чадсан учраас хүчирхэг байж чадсан. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
38 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
хүнсний чиглэл сургалаар хамтарвал [192.82.86.12] 2023/3/29
Израйлд хүнсний аюулгүй байдалд их анхаардаг жуулчнаар ирэхдээ хүртэл хүнсээ авч явж. бүлгээрээ өөрсдөө хоол унд цай кофегоо хийж харагддаг. Ер нь хүнс эрүүл ахуйг их эрхэмлэдэг. Тэдэнтэй vegan хүнсний талаар ажиллаж бизнес хийвэл сайн даа. Монголд веган бизнес хийдэг бурхадын зоогийн гэдэг газар бий Түүхий эд бүтээгдэхүүнээ ОйрХятадаас авдагч өөр өрсөлдөгчгүй тул монопольдож чанаргүй хэмжээ багатай бүтээгдэхүүнээ хэт үнэтэй зардаг . Тиймээс Израйлтай веган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн сургалт ба бизнес хамтарвал сайн даа
1 | 1 Хариулах
Дэлхийн дулаарал гэж худлаа заль шүү!! [79.116.107.121] 2023/3/29
Палестин мандтугай ❤️
1 | 3 Хариулах
Зочин [122.201.22.72] 2023/3/29
Манай Монголчуудад изриал хүний сэтгэхгүй шаргуу зан байсан бол ч..
0 | 3 Хариулах
Дэлхийн дулаарал гэж худлаа заль шүү!! [79.116.107.121] 2023/3/29
🤦🏼‍♂️
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.41] 2023/3/29
бас Израйл хүнтэй уулзаад амьдраад үзцэн хүн байх нь
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.186] 2023/3/29
Израиль мундаг улс. Арабын хэд хэдэн улс нийлж байгаад 1948, 1967, 1973 онуудад Израиль руу дайраад навс ялагдаж байсан.
3 | 3 Хариулах
Зочин [66.181.182.186] 2023/3/29
Израиль улс 1948 онд 650к хүнтэй байснаа одоо 8,3 сая болсон байхад Монгол улс 1921 онд 650к байснаа одоо дөнгөж 3,5 сая болчоод байна. Ядаж Израиль шиг гаднаас монголчуудаа татсан бол өдийд 6 сая гаруй болсон байх байлаа
3 | 2 Хариулах
Ard [202.126.88.200] 2023/3/29
izrailaas bid ih ym surch bolno shu. ene ulsiin batlan hamgaalah chadwar, mun oyunii chadamjaa ashiglaj baigaa baidal uneheer sain
2 | 2 Хариулах
Зочин [121.134.248.148] 2023/3/29
Бусдыг доромжилдог гадаад дотоодын тролль нар их байна. Вэбсайт нь сэтгэгдлийн зохицуулалтыг нэмэх шаардлагатай.
2 | 2 Хариулах
Зочин [92.33.148.210] 2023/3/29
Муу ул мөртэй хүмүүсээс зайтай бсн дээр дээ.
4 | 8 Хариулах
дэлхийн 1 шүү тэнэгээ [192.82.65.180] 2023/3/29
улс орны тухай судлачихаад тэнэгт. бүхий л зүйлээрээ бараг номер нэг шүү .
5 | 3 Хариулах
🇲🇳🇺🇦 [107.115.243.13] 2023/3/28
Жүүдүүд анх улсаа байгуулж байхад үржил шимгүй хадан уулс л байсан үлдэснийг нь бүгдийг нь амь хайргүй хүч хөдөлмөрөөрөө босгосон гэдэг…..
8 | 5 Хариулах
Зочин [202.21.108.5] 2023/3/29
Жүүдүүд нтр битий хуц их мэдэгч гуай. Монголд зөвхөн халхууд байдаггүйтэй адилхан Израйлд ганц еврейчүүд байдаггүй юм.
2 | 3 Хариулах
Зочин [107.115.243.13] 2023/3/28
Дэлхийн олон улс үндэстнүүдийн дотроос хамгийн олон Нобелийн шагналтан гэвэл жүүдүүд….
5 | 4 Хариулах
🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱 [107.115.243.13] 2023/3/28
Мировая популяция евреев - приблизительно 14 миллионов человек, или 0,02% Они получили 129 (!!!) Нобелевских Премии.
1 | 0 Хариулах
🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱 [107.115.243.13] 2023/3/28
Цэнкэр гошноготой босоо хөхдөг хийморьтой хүмүүс хичнээн Нобелийн шагналтнуудтай билээ хөө ?
2 | 1 Хариулах
Зочин [66.181.191.39] 2023/3/29
Нобелийн шагналын санг үүсгэн байгуулагч нь еврей хүн тул еврейчүүдээ сонгож шагнадаг байгаа шүү.
2 | 6 Хариулах
Энэ жаалд самар идүүл [122.201.22.72] 2023/3/29
Еэ хөхөөтэй мэдрэл чинь.. самар ид
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.151] 2023/3/28
welcome
3 | 1 Хариулах
Зочин [107.115.243.13] 2023/3/28
https://proza.ru/2016/05/12/659?mibextid=Zxz2cZ……Орос хэл мэддэгчүүд байвал энэ линкээр ороод уншаарай….
1 | 0 Хариулах
Зочин [192.82.86.92] 2023/3/28
Израйль муулсан комментууд оросын троллууд шүү Монгол улс Израйлиас сурах юм их бий
10 | 3 Хариулах
bitgii bur za. [103.57.92.186] 2023/3/28
amerik uls 1960 onoos hoish jil bvr 3-5 terbum dollariin tuslamj ogdog baisan daa. amerik baruunii olon uls torch bank sanhvvgiin ezed evrei garaltai tul ted bainga izrailuudiig demjij tuslaj bailaa da. odoo gehed izraild orosoos bolon bvgd nairamdah ulsuudaas irsen 1.7 say hvn bna. evrei nar odoo ch tun ayultai togloomoor togloj bgaa. ted nariin daisan arabuud 300 say hol garsan zarim ulsuud bayn hvcherheg bolj absan ch hoorondoo ev tvnjingui tul evsej chadahgui bgaa l da. deer iran gesen persiin musilman shashint orontoi tun muu haritsaatai bna. hervee izrail arabiin neg ulstai esvel irantai dain hiivel musilmanii ertsonts ter chigtee esereg bosgoj jaahan nutagtaa izrail ulsiig gazariin horsonoos archij magadgui yum daa..ted oorsdoo l daisan beltgej amerikiin dalbaan dor het davaraad bgaa l daa.. getel ariig daagch amerikiin svr hvch buurch noloo ni bagasaj bgaag ni toohgui l bgaa da. ukraind hvrtel tuslaad orosiig odood bga da..orosuud ergeed iran
2 | 3 Хариулах
🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱 [107.115.243.13] 2023/3/28
Израильд очиж үзчихээд бүлтэр ээ
2 | 1 Хариулах
🇲🇳🇺🇦 [107.115.243.13] 2023/3/28
500 сая арабууд Израилийг газрын хөрснөөс арчиж хаях гэж ЗХУ-ын зэвсэг техникийн асар их тусламжтайгаар хэд оролдож хэд хэдэн удаа дайн хийгээд бүтээгүй шившиг болтлоо ялагдсан….Палестины араб ард түмэн-Газын зурвас ….гэдэг төсөл ЗХУ-ын КГБ-гийн төсөл юм шүү дээ…..одоо Арабын ертөнц ч Израиль улсыг захаасаа хүлээн зөвшөөрч байна
3 | 1 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдагггүй юмаа [85.52.215.108] 2023/3/28
Энэ хорвоод та нарын хэрэг алга
1 | 6 Хариулах
Зочин [107.115.243.13] 2023/3/28
https://proza.ru/2016/05/12/659?mibextid=Zxz2cZ
1 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдагггүй юмаа [85.52.215.108] 2023/3/28
Израйльтай найзлана гэж байхгүй ээ!Палестинчуудтай болно❤️
1 | 11 Хариулах
Зочин [107.115.243.13] 2023/3/28
Алан хядагчидтай найзлах гээ юу ?
5 | 2 Хариулах
Зочин [122.201.22.77] 2023/3/28
Явсан газар бүхнээ тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаа хийж байдаг гайны жүүдүүд
2 | 9 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдагггүй юмаа [85.52.215.108] 2023/3/28
Зөвхөн 3 сар хүртэл 68 залуус хүүхдүүд алан хядагч сионистуудын гарт буудуулж амь насаа алджээ ❗
1 | 2 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдагггүй юмаа [85.52.215.108] 2023/3/28
🇵🇸🇵🇸🇵🇸🇵🇸🇵🇸🇵🇸🇵🇸🇵🇸🇵🇸🇵🇸🇵🇸🇵🇸🇵🇸🇵🇸🇵🇸🇵🇸
0 | 7 Хариулах
🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱 [107.115.243.13] 2023/3/28
🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱
0 | 2 Хариулах
Зочин [162.251.62.70] 2023/3/28
Oy Vey!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.27] 2023/3/28
Гадаад улсаас ямар нэгэн тусламж, хамтын ажиллагаа явуулах гэхээр монголчууд хардаж сэрдээд хөөж туугаад хүнд хэрэгтэй юм шиг тэнэг ааш гаргадаг!!
4 | 2 Хариулах
Данхрушка ❗ [103.229.120.77] 2023/3/28
Гай холуур л гэедаа
2 | 9 Хариулах
Зочин [202.126.90.20] 2023/3/28
Нээрээ гоё, мундаг цэргийн хүчтэй болхийнсоон тээ! Заа тэр ч яахав. Мах байсан бол тогоо залгуулаад яаж ийгээд гурил олоод хоол хийгээд идхийнсан. Даанч давс байхгүй.
2 | 0 Хариулах
Amidrah uhaan ym bn [192.82.74.73] 2023/3/28
Negdmel baidal, hamtdaaan buteeh
2 | 0 Хариулах
Ukhnaagiin Khurelsukh [43.242.243.147] 2023/3/28
Tanai uvschuud uher mongol israelchuud baih aa…
0 | 6 Хариулах