Индэр    
2023 оны 1 сарын 2
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Нүүрсэн яндангүй тээврийн хэрэгслээс болж нийслэлчүүд хорт утаагаар амьсгалж байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд "Тоёота-Приус" маркийн автомашины нүүрсэн яндан хулгайд алдсан талаарх 892 гомдол иржээ.

Нүүрсэн яндан буюу катализаторгүй тээврийн хэрэгсэл 300 орчим хорт бодис ялгаруулж, агаар бохирдуулдаг гэдгийг профессор Ц.Цэвэгжав онцолж байв.

Өөрөөр хэлбэл, яндангүй автомашиныг хилээр оруулах, бусдын машинаас хулгайлах зэрэг асуудлаас болж Улаанбаатарын иргэд хүхрээр хордсоор байна. 

Агаарын тухай хуулийн 13.2.3-т агаарын бохирдлыг бууруулахад төр, хувийн хэвшил хамтарч ажиллах ёстой гэж заасан байдаг.  

Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дээрх асуудалтай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газартай хамтран ажиллах хүсэлт гаргажээ. 

Уг хүсэлтэд замын хөдөлгөөнд оролцож байгаа машинуудын нүүрсэн яндангийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, таслан зогсоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар бичсэн аж.

"918 тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд шилжүүлсэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяраас тодрууллаа. 

Монгол Улсын хэмжээнд энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 1,259,868 автомашин хөдөлгөөнд оролцож байгаагийн 53.7% буюу 676,974 нь Улаанбаатар хотод байна. Үүнээс "Приус" маркийн 133,235 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог судалгаа бийг тэрбээр хэлэв.

Нүүрсэн яндан алга болсон гэх 129 гэмт хэрэг 2021 онд бүртгэгдсэн бол энэ оны эхний 11 сарын байдлаар 65 гэмт хэрэг бүртгэгджээ.

Холбогдох мэргэжилтнүүд хамтран нүүрсэн яндантай, нүүрсэн яндангүй, дуураймал яндантай автомашинуудын агаар бохирдуулж байгаа хэмжээнд KEG-500 нэртэй утааны багажаар харьцуулсан шинжилгээ хийсэн байна. Туршилтын үр дүнд: 

Нүүрстөрөгчийн ялгарах хувь хэмжээ: 

  • Зогсоолд асаалттай байгаа үйлдвэрийн яндантай тээврийн хэрэгслээс ялгарах нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ яндангүй машинаас 4.5%, дуураймлаас 3.2%-аар бага 
  • Хөдөлгөөнд оролцож байгаа үйлдвэрийн яндантай тээврийн хэрэгслээс ялгарах нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ яндангүй машинаас 6.8%, дуураймал яндангийнхаас 4.3%-аар бага

Нүүрсустөрөгчийн ялгарах хувь хэмжээ:

  • Зогсоолд асаалттай байгаа үйлдвэрийн яндантай тээврийн хэрэгслээс ялгарах нүүрсустөрөгчийн хэмжээ яндангүй машинаас 8%, дуураймлынхаас 12.6%-аар бага
  • Хөдөлгөөнд оролцож байгаа үйлдвэрийн яндантай тээврийн хэрэгслээс ялгарах нүүрсустөрөгчийн хэмжээ яндангүй машинаас 10%, дуураймлынхаас 1.6%-аар тус тус бага байгаа нь тогтоогджээ. 
2022 оны арваннэгдүгээр сарын 15-аас арванхоёрдугаар сарын 2-н хүртэл нийт 1514 тээврийн хэрэгслийг шалгаж, 918 тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд шилжүүлсэн.
Мөн зөрчилтэй явсан 601 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.15 дахь заалтаар 12,080,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон" гэдгийг нэмж хэлэв.

“Сүүлийн үед нүүрсэн яндан түрээслэх үйлчилгээ нэмэгдсэн”

Тухайн тээврийн хэрэгсэлд нүүрсэн яндан байгаа эсэхийг шалгаж, мэдээллийн санд бүртгэдэг ганц байгууллага нь Автотээврийн үндэсний төв(АТҮТ) юм. 

Нүүрсэн яндангийн хяналт, шалгалтын асуудлаар тус төвийн Техникийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэмөнхөөс тодруулахад “Сүүлийн үед катализаторгүй тээврийн хэрэгсэл хилээр оруулж ирээд байна гэх боллоо. Харин бодит байдал дээр машины ченж, засварчид, эсхүл жолооч өөрөө зарж борлуулдаг болсон. 

Үзлэгт тэнцэхгүй гээд буцаагаад явуулахаар маргааш нь яндантай болоод ирдэг. Нүүрсэн яндан үнэтэй учраас 50,000-100,000 төгрөгөөр түрээсийн үйлчилгээ үзүүлдэг иргэд олширсон" гэдгийг хэлэв.

Түүнчлэн 2022 оны нэгдсэн мэдээгээр орон нутагт 657, Улаанбаатар хотод 2,446 нүүрсэн яндангүй автомашин замын хөдөлгөөнд оролцож байсныг тогтоожээ.

Үүнээс 1,920 тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулж, 526 тээврийн хэрэгслийг ТЦА-тай хамтран зөрчлийг арилгуулахаар ажиллаж байгаа аж. 

"нүүрсэн янданг хилээр нэвтрүүлэхийг түр хязгаарласан байгаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул хэлэхдээ "Агаарын бохирдол үүсгэгч хүчин зүйл нь гэр хорооллын өрхийн яндангаас гарч байгаа утаа, уурын болон нам даралтын зуух, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд юм.

Өмнө нь тээврийн хэрэгслийн агаарт хаяж байгаа утааны хэмжээ нийслэлийн агаарын бохирдлын 15-20 хувь эзэлдэг байсан бол өдгөө 25-28 хувь болж нэмэгдсэн.

Энэ эзлэхүүнийг багасгахын тулд хяналт шалгалтын ажил явуулж нийслэлд "Приус" маркийн 2,446 автомашин нүүрсэн яндангүй хөдөлгөөнд оролцож байгааг олж тогтоогоод, ТЦА-д шилжүүлсэн" гэлээ.

Тухайн тээврийн хэрэгслийн жолоочид холбогдох хариуцлагыг цагдаагийн байгууллага шийдэх юм байна.
Машинаа журамлуулсан жолооч тээврийн хэрэгсэлдээ нүүрсэн янданг тавиад, замын хөдөлгөөнд оролцох боломжтой аж.

Мөн БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга Б.Бат-Эрдэнийн тушаалаар 2022 оны дөрөвдүгээр сард энэ асуудлын хүрээнд ажлын хэсэг байгуулжээ. 

Энэ гэмт үйлдэл өнөөдөр хүртэл үргэлжилсээр байгаа учир шалтгаан нь хил гаалиар чөлөөтэй нэвтрүүлж байгаатай холбоотой гэж ажлын хэсэг дүгнэсэн байна. 

Учир нь катализатор дотор хатуу ган болох цагаан алт, паллади, хөнгөн цагааны исэл зэрэг үнэт металл агуулагддаг. Энэ нь тухайн янданг үнэ хүргэж, шунахай нэгний гэдсийг цатгах шалтгаан болж байгаа юм. 

Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон жагсаалтад:

  • Пиво, ундааны хаягдал лаазнаас бусад хаягдал хар болон өнгөт төмөрлөг /ширэм, төмөр, ган, зэс, гууль, хөнгөн цагаан тэдгээрийн хайлш цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй/
  • Өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг, бүтээгдэхүүн зэргийг хилээр гаргахыг хоригложээ.

Тиймээс нүүрсэн янданг хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтад яаралтай нэмэх саналыг ажлын хэсгээс Сангийн яаманд хүргүүлсэн. Энэхүү жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг удахгүй УИХ-д өргөн барихаар хүлээгдэж байгааг Б.Алтанзул нэмж хэлэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Одоогоор нүүрсэн янданг хилээр гаргахыг түр хязгаарласан байгаа. Хэрэв УИХ-ын тогтоолд нэмэлт өөрчлөлт орвол энэ төрлийн гэмт хэрэг эрс цөөрч, машинаас ялгарч байгаа утааны хоруу чанар, агаарын бохирдол буурахад чухал алхам болно" гэсэн юм.

Тэгвэл уг тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах саналыг Сангийн яамнаас тодруулахад, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод шилжүүлсэн гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ажлын албанаас энэ тогтоолын төслийг боловсруулсан. Хэзээ өргөн барих нь тодорхойгүй байна гэсэн хариулт өглөө. 
зураг
 

Энэ төрлийн хулгай ганц манай улсад болж байгаа хэрэг биш аж. Арлын Японд ч гаарч байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Украины дайнаас болж үнэт металл ховордсоноор яндангийн хулгай эрс нэмэгджээ. 

Тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарч гаднын оронд катализаторын үнэ 500-4,000 ам.доллар хүрдэг аж. Тиймээс жолооч нар хулгайд алдахаас сэргийлж, дараах шалгарсан аргыг хэрэгжүүлж байна.

  • Катализатор дээрээ дуут дохиолол суурилуулах
  • Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нүүрсэн яндан дээр сийлж бичих
  • Хөдөлгөөнд оролцоогүй үедээ автомашинаа гараашинд байлгах
  • Гэрэлтүүлэг сайтай зогсоолд байршуулах
  • Нүүрсэн яндангийн гадуур нь давхар хамгаалалт хийх гэх мэт.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ХАХА
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
БУРУУ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
70 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [124.158.68.192] 2023/1/7
Хэдэн жилийн өмнө дүүргийн газрын албад гараж барихыг засаг даргын шийдвэр гаргуулж зөвшөөрч бизнесс хийчихээд, өнгөрсөн жилд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хамаагүй баахан гаражуудыг буулгаж байхгүй болгочихоод одоо "Хөдөлгөөнд оролцоогүй үедээ автомашинаа гараашинд байлга" гэнэ үү? Ажлын ямар ч уялдаа алга..
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.129] 2023/1/5
За болио хүний өмнөөс ичин гэдэг яасан хэцүү юм бэ . Хотийн дарга сумъябузараа зун болохоор нүүрсэн яндангаас утаа гардаггүй юм уу. Ингэж худлаа явуулга хийж байсаны оронд энэ утааны талаар олигтой арга хэмжээ аваа Улаанбаатарын иргэд утаанаас болож , том жижиг гүй уушигны хорт хавдараар үхэх нь. Төмсөн толгойт минь эээ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.92.254] 2023/1/4
Нүүрсэн яндангүй Тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох хэрэгтэй. Бүрэн бус тээврийн хэрэгсэл шүү дээ. Дугуйны хээний элэгдэл стандартаас доогуур бол үзлэг, оношилгоонд тэнцүүлэхээ болих хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [110.170.202.134] 2023/1/4
Энэ хорооны бүх гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй!
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.16] 2023/1/3
120 myangan priusnii 90 huwi n nuursen yandangui bgaa
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.159] 2023/1/3
Машины утаа юм бол зун яагаад байдаггүй юм бэ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.86] 2023/1/3
Zail shaadag alnuud. Saijruulsan tulshnees bolson geed unenee heleech
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.186] 2023/1/3
Za ene prius ch odoo duurch. Ene diesel mashinuudda anharmar yumdo. Ene awtobusnuudaa l harchih hajuud n zogsohin argagu aimar utaa. Ulsin uzlegt orj baihad n bugded n laser temdelgege/id hiih heregtei sht. Hulgai hiisen ch ter id gaar n huuguud oloh bolomjtoi. Tureeselsen ch ter id giin dahij unshuulj bolohgu baih?? Uug n neeh hundreltei bish yum shig baih yum
1 | 0 Хариулах
Зочин [149.34.244.151] 2023/1/2
ddndd,sbnf,df,f,f,f
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.160] 2023/1/2
Тэгээд одоо зун болохоор машинаас утаа гардаггүй юм байна л даа Шахмал түлшнээс болоод агаарын бохирдол ихсэж байна гэж нэг ч дарга ярихгүй байгаам даа
1 | 0 Хариулах
Зочин [166.205.124.13] 2023/1/3
Shahmal tvlsh gj yariwal hvrelsvh uurlana😂
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.125] 2023/1/2
Хилээр гаргахыг бүр мөсөн хориглооч
1 | 0 Хариулах
Зочин [64.119.24.231] 2023/1/2
Замын хөдөлгөөн ачаалалгүй үеэр буюу өглөө, үүрээр утаа маш их байдаг нь яндангүй машинуудтай л холбоотой бололтой.
0 | 2 Хариулах
Зочин [192.82.83.159] 2023/1/2
Эхлээд наад автобуснуудаа харчих, портэрнуудаа харчих ….
2 | 0 Хариулах
astyu [182.253.163.125] 2023/1/2
huuliaa changalah tsag irjee. huuhed bagachuudaa bodood, yandan bituursen, yandangui mashionuudaa onoshlogoonoos tentsuulehgui baih tom arga hemjee avmaar bna Zasgiin gazar
1 | 0 Хариулах
asfy [182.253.163.125] 2023/1/2
end zuvhun Prius.uud bish, yandangui buh mashinuudiig horih heregtei. Prado.nuud hurtel yandangaa aldtsan, baliaar uner gargaad yavj l bdag. Katalizator ni bituurtsen, baliaar uner gargadag mashinuudiig bas durdah heregtei. Onoshlogoonii tovuudee mash sain ajilluulah heregtei. huuli changa baih estoi
1 | 0 Хариулах
asfy [182.253.163.125] 2023/1/2
mash zuv sedev. yandangui mashinuud gudamjind yavah erhgui bolgoh heregtei. mash ih hortoi, huuhduudiig horduulj baigaa hereg, Tsagdaa, erdemtedtei hamtarch ajillah ni mash zuv. humuus nuursnii utaagaa l yariaad baij bolohgui. Nuursnii yandangiin hudaltaatai temtseh heregtei
0 | 0 Хариулах
Даваа [103.57.93.209] 2023/1/2
Гаалийн байгууллага гэгч бүтэхгүй байгууллага болжээ
1 | 0 Хариулах
Тэнэг биш бол сэтгэгдлүүдээ уншаарай [59.153.86.90] 2023/1/2
Шаадаг гарууд вэ малнуудаа эрүүл сэтгээч
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.18] 2023/1/2
chaadiin be neeree buh hort utaa huukiin saijruulsan tulshnes l bolj bgaa
1 | 0 Хариулах
Эмээ [66.181.177.205] 2023/1/2
ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮНЭР АРАЙ ДЭНДҮҮ БАЙНА . АЛЬ ЭРТ УЛ АН - ЫН ЭЛБЭГДОРЖ БАГАНУУРЫН УУРХАЙН АМАН ДЭЭР 5 Р ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬ ГЭЭД Л БАЙСАН . БИ Ч ТЭР ҮEД БУСДЫН АДИЛ СҮРЖИН НОВШ ГЭСЭН ШҮҮ ЮМ БОДОЖ БАЙЛАА . НЭЭРЭЭ ТЭР ҮEД 5 Р Ц.С БАРЬСАНСАН БОЛ ӨНӨӨДӨР ӨӨР Л БАЙХ БАЙЖ ДЭЭ . ЭНЭ ТӨРД БАЙГАА ХУДАЛЧУУДААС ӨӨДТЭЙ САНАА ГАРАХГҮЙ ЮМ ДАА ХӨӨРХИЙС !!!
2 | 0 Хариулах
Зочин [103.161.242.190] 2023/1/2
цагдаагийн байгууллага нүүрс яндан авч зарна гэсэн зарын эзэдтэй эрүүгийн хатуу хариуцлага үүрүүлэх хэрэгтэй.
4 | 0 Хариулах
asfy [182.253.163.125] 2023/1/2
mash zuv. bid nariig horduulj baigaa mash tom notstoi eruugiin hereg monoos mon
0 | 0 Хариулах
570 [89.187.162.107] 2023/1/2
Lexus 570-ууд чинь бензин найгүй идэж утаа цацдаг биздээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2023/1/2
Төр эхлээд ажлаа өөрчдөөсөөн эхлэж үлгэрлэмээр байна аа. Нийтийн тээврийн автобуснууд дэндүү дэндүү гэхэр арай дэндүү утаатай байна шүү дээ
2 | 1 Хариулах
ИРГЭН [62.55.205.86] 2023/1/2
Шийдэл, цахилгаан автомашин. Атомын жижиг оврын цахилгаан станц. Даанч оркууд ойлгохгүй л дээ.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.188.186] 2023/1/3
Tsahilgaan mashin mash undur untei mongolchud awj diilehgu. Atomin tsahilgaan stants zugeer nuurs shig uhaad shataadag yum bisg. Tuuniig n olborlood bayjuulah, bas haygdal hayah, us/hurgultin gh metchilen zundu yum baiga. Tegeed ch bichil atomiin tsahilgaan stants geed baigaa yum chine odoohondoo sain hugjuugui 2030+ gj baigaa. Nuursnii stantsaa ch barij chadahgu baigam bj hudlaa neg gadnii gants hoer yum harchad tom2 shaadgaa bolih heregtei lol.
0 | 1 Хариулах
Зочин [209.58.142.220] 2023/1/2
НҮҮРСЭН ЯНДАНГААС САЛГАСАН КАТАЛИЗАТОР ХИЛЭЭР ГАРГАХЫГ ХОРИГЛОХГҮЙ БОЛ ЭНЭ ХУЛГАЙ ЗОГСОХГҮЙ. БАС ҮЗЛЭГ ОНОШИЛГООГ МӨНГӨӨР ДАРАХЫГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ. КАМЕРЫН ХАТУУ ХЯНАЛТ ТАВЬ.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.124.133] 2023/1/2
Хуц наад сайжруулсан түлш чинь хор
3 | 1 Хариулах
Зочин [202.55.180.58] 2023/1/2
энэ яндангын ченж байхоо
1 | 2 Хариулах
Зочин [202.21.96.254] 2023/1/2
Nuursen yandangaa garkhaa zogsooldoo. Teneg yum shig gadagshaa gargana, yadaj baikhad undur untei. Tekheer chini zogsokhgui bna!!!!!!!!!!!!!!!!!
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.118] 2023/1/2
Приус яндангүй ч утаа гаргаж шалихгүй жижиг мотортой. Эрх баригч малнууд гэр хорооллын утааг приус машинд тохох гэсэн башир юм ярьж байна.
3 | 2 Хариулах
Зочин [103.26.193.49] 2023/1/2
нүүрсэн яндангийн манай дарга нар хулгайлаад гаалиар гаргачихсан юм чинь хортой утаатай хот болохоос яахав хүүрийн дарга гишүүд намын хийсэн ажил
2 | 1 Хариулах
зочин [49.49.233.246] 2023/1/2
ямар ч хувиралгүй худлаа ярих юмаа. Энэ утаа бол түлж байгаа шахмал түлшний хортой утаа
5 | 3 Хариулах
Зочин [31.171.154.166] 2023/1/2
Чи яндангийн хулгайч уу
4 | 4 Хариулах
Зочин [66.181.161.9] 2023/1/2
chi muu nuursnii hulgaich!!!
2 | 1 Хариулах
з [103.212.119.51] 2023/1/2
Угаасаа л шахмал түлшний хорт утаа шүү дээ
1 | 0 Хариулах
MGL [43.228.131.153] 2023/1/2
Чанартай сайн бензин импортлож оруулж ирэхэд нь хяналт тавиачээ... хамгийн муу хямд чанаргүй бензин оруулж ирдэгээс агаарын бохирдол дийлдэхгүй бгааг мэдэж бгаа болов уу? Яндан хуучин машинруу дайрах юм
5 | 0 Хариулах
Зочин [31.171.154.166] 2023/1/2
Улны монголчууд үнийг нь дийлэхгүй
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.235] 2023/1/2
ugui bid tor zasgin buruu bodlogo, shunalaas bolj hort utaagaar amisgalj baigaa. ym bolgoniig uls tor luu chihih gsn ym bish shuu, songuuliin jil ymar utaagui bsnaa sanaj bga bizdee, bid utaagaar amisgalah uguig heseg buleg humuus shiiddeg ni notlogdchihson shdee
2 | 0 Хариулах
Зочин [203.91.115.49] 2023/1/2
Битгий шаа энэ утаа бол гарцаа байхгүй гоё нэртэй хүхэрлэг тортогтой хортой нүүрснийх саяхныг хүртэл хот дотороо олон том баазуудтай хотын төв замаар маз караз камаз явдаг байхад ийм утаа байдгүй байсан энэ угаар нагаар ихтэй шахмал түлшийг санаачилсан шахсан нөхдүүд тархи угаалгаж арьсаа хамгаалж амиа хаацаалж хотын иргэд хордож дууслаа агаарын чанарын алба эх баригчдад үйлчилж худал мэдээ цацна
5 | 2 Хариулах
Зочин [31.171.154.166] 2023/1/2
Яндангийн хжлгайч чи баригдана аа
0 | 2 Хариулах
Зоч [66.181.186.174] 2023/1/2
Ганц машины яндан гэлтгүй хэрвээ тийм утааг шүүдэг технологи багаж хэрэгсэл байдаг бол гэр байшингийн гээд бусад Янданд суурьлуулж болдоггүй юм байх даа
0 | 0 Хариулах
Зочин [166.205.124.27] 2023/1/2
Buruug busad ru chihne!!! Hvrelsvg iin shahmal tvlsh gdg hort utaanii biznesiig hamgaalah gd argaa barj bnaa😂
4 | 2 Хариулах
Зочин [107.189.13.149] 2023/1/2
Малаа ковидоор хөл хориод автомашингүй болгоход утаа ОР МӨРГҮЙ АРИЛСАН
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.82] 2023/1/2
Шахмал түлш маш хортой бна. Яаралтай зогсоож зүгээр л нүүрсээ хэрэглэх
7 | 2 Хариулах
Зочин [202.55.188.124] 2023/1/2
Нүүрсэн янданг хулгайлах худалдан борлуулах хил гаргах сүлжээг төр өөрөө билдчихсэн одооч гарсаарл байгаа иргэдэд л бурууг нь тохох аргаа л хэргэлэх нь
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.74] 2023/1/2
НҮҮРСЭН ЯНДАН ХУДАЛДАН АВЧ БАЙХААР ӨРӨӨСӨН НҮДИЙГ ЧИНЬ АВНА ГЭЭД ЗАР ТАВЬЧИХМААР ЮМ Т1 ОРКУУД ШҮҮ
1 | 0 Хариулах
Зочин [192.82.93.15] 2023/1/2
Нүүрсэн яндан өндөр үнээр авч байгаа улсууд яндангын хулгайг өөгшүүлж байгаа шүү дээ.Тэр муусайн хулгайчуудын бизнесийг зогсоо л доо п...[хориотой үг]
7 | 0 Хариулах
Зочин [166.205.124.27] 2023/1/2
Za bas neg onsh gargaad irlee uchigdurhun usnii uurnaas bolson gd bsn
4 | 0 Хариулах
Зочин [103.161.242.100] 2023/1/2
Нүүрсэн яндангүй машинуудыг олж тогтоож, тэгээд энэ утаа яагаад арилахгүй байна вэ?
4 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.219] 2023/1/2
Торгуулийг нь нэмэх хэрэгтэй.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.82] 2023/1/2
агаар, ус хоёр. Шахмал түлш хортой бна. Яаралтай зогсоож зүгээр л нүүрсээ хэрэглэх
7 | 0 Хариулах
Зочин [37.114.57.56] 2023/1/2
Стандарт хэмжилтзүйн газар гэдэг газартаа хэд хэдэн хэрэгтэй стандарт нэмчих тэхүү?? Бензиний октан л шалгаад байгаа болохоос шатамхай чанар тортогийг нь бас давхар шалгадаа. Октан нь хүрсэн ч шатамхай чанар гэж бензинтэй сав угаасан угаадас арай гэж шатахлээрээ бөөн утаа үнэр танар. Бараг молотов хийгээд танай тасалгааруу шидвэл шатаж биш угаартаж үхнэ
5 | 0 Хариулах
Tserenkhuu Ishtseden [202.9.46.82] 2023/1/2
УТАА-биологийн зэвсгээр үй олноор нь хомроглон устгалт ТҮГЖРЭЛ-механик сэдлээр үй олноор нь сэтгэхүйг нь хордуулах үйлдэл ХУУРАМЧ ЭМ-химийн аргаар үй олноор нь чимээгүйхэн алах далд ажиллагаа Ингэж л…
4 | 0 Хариулах
Latin49 [192.82.69.1] 2023/1/2
төр нь өөрөө нүүрсэн яндан хятад руу экспортлодог байхаар одоо яахав төр нь ннүрсэн яндангийн хулгайч нартай хамсаж ажилладаг эс бөгөөс аль эрт экспортлохыг хориглох байсан
11 | 0 Хариулах
Зочин [124.158.65.83] 2023/1/2
дуут дохиолол хаана яаж суурилуулах вэ?
1 | 1 Хариулах
Зочин [103.229.121.231] 2023/1/2
Yunii chin bvr horigloo ch nvvrsen yandan gadagsh gargdg kompani hvmvvs bvgd hulgain hamtragch hamjigch blj bgaagaa mdej bga blob uu
3 | 0 Хариулах
УЧИР МЭДЭХ ХҮН [64.119.29.234] 2023/1/2
Шаах юмаа. Өдийд нүүрсэн яндангүй машин гэж байхаа больсон шүү дээ. Дуракуудаа. Нүүрсний хулгайчдыг далдлах гэсэн новшийн мэдээ аргууд их явдаг болж дээ
7 | 8 Хариулах
Зочин [66.181.161.92] 2023/1/2
2022 оны нэгдсэн тоо мэдээгээр Орон нутагт 657, Улаанбаатарт 2446 тээврийн хэрэгсэл нүүрсэн яндангүй байна гэнээ. Энэ дээрх мэдээг уншсан чинь тэгэж бичсэн байна шүү.
4 | 0 Хариулах
Ev khamt. [66.181.161.91] 2023/1/2
..naad zambaraagui olon mashinaa tsuulekhgui yuu..!
3 | 0 Хариулах
гааль [66.181.167.202] 2023/1/2
битгий хуцацгаа бөгс долоогч нараа яаж ард түмний мөнгийг хулгай хийх вэ гэж бодох юм
6 | 1 Хариулах
Зочин [45.117.35.26] 2023/1/2
Уб д борлуулж буй бензинее евро-5 стандарт болгоо, дулааны улиралд бид 30 жилийн өмнөх евро2 ийн хар тугалга хүхэртэй бензиний бохир утаанд нийтээрээ хордож тэнэгэрч бга
8 | 0 Хариулах
Зочин [103.212.119.92] 2023/1/2
Шахмал чанаргүй хятад түлш чинь илүү хордуулж байна
9 | 2 Хариулах
Зочин [45.117.35.21] 2023/1/2
Нүүрсэн янданг хулгайлахыг хуулиар зөвшөөрчихсөн юм бишүү.
9 | 0 Хариулах
Zochin [202.9.40.203] 2023/1/2
Чанаргүй шахмал түлшээр хотын иргэдийг хордуулж сүүлийн 2 жил арай аймаар утаа манан дунд хорт хавдар мeтан үйлдвэрлэгч засаг хариуцлагаа хүлээ!!!!!!!!!!
12 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2023/1/2
Сангийн яам нүүрсэн янданг хилээр гаргахгүй байх саналыг бүтэн 6 сарын хугацаанд дарсан байна, санаатайгаар. Зам тээврийн хөгжлийн сайд нь дахиад хичнээн хугацаанд дарах юм бүү мэд. Тэгэхээр манай засгийн газар нүүрсэн янданг Хятад руу гаргахыг дэмжиж байгаа гэж харагдаж байна.
18 | 0 Хариулах
Зочин [166.205.124.27] 2023/1/2
Yag vnendee shahmal tvlsh ilvv horduulj bgaa
2 | 1 Хариулах
tamlachaad [150.129.143.94] 2023/1/2
margaadar n gulug tuuruuldeg argachlaltai homoolnuud daa
2 | 0 Хариулах
Shuu [66.181.191.220] 2023/1/2
Singapore yag iim baisan. Odoo saihan bolsn.
5 | 0 Хариулах