Зураг
Зураг
Индэр    
2022 оны 10 сарын 13
Зураг
Мэдээллийн технологи

Дижитал хөгжлийг хэрхэн хэмждэг вэ? Монгол Улс урагшилсан уу, ухарсан уу?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн улс орнуудад хийгдэж байгаа дижитал шилжилт, цахим засаглалыг хэмждэг гол шалгуур үзүүлэлт нь Нэгдсэн үндэстний байгууллагаас 2 жил тутамд буюу тэгш тоотой жилүүдэд хийгддэг “Цахим засаглалын хөгжлийн индекс (EGDI)” юм.  

Энэхүү судалгааг гаргадаг судалгааны баг нь 100 орчим хараат бус хөндлөнгийн судлаачаас бүрддэг бөгөөд сайн дурын судлаачдыг мөн оролцуулдаг гэдгээрээ онцлогтой. Уг судалгаа нь 1 жил гаруй хугацаанд үргэлжилдэг бөгөөд улс орнуудын ялгаатай байдал, онцлог зэрэгт тохируулж 65 орчим хэл дээр хийгддэг.  

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн салбар байгууллагаас “Цахим засаглалын хөгжлийн индекс (EGDI)” – ийг судлан гаргадаг. Судалгаанд нийт 193 орныг хамруулдаг бөгөөд энэхүү судалгаа 3 үндсэн индикаторыг гол үзүүлэлтээ болгон авдаг. Тухайлбал: 

  •   Онлайн үйлчилгээний индекс – Online Service Index (OSI)
  •   Харилцаа холбоо, дэд бүтцийн индекс – Telecommunication Infrastructure Index (TII)
  •   Хүмүүн капиталын индекс – Human capital index (HCI)

Энэхүү гурван бүлэг үзүүлэлт дээр тулгуурлан 193 орны цахим засгийн хөгжлийн индексийг тооцоолон гаргаж улс орнуудыг эрэмбэлдэг.  

  •    Харилцаа холбоо, дэд бүтцийн индексээр тухайн улсын харилцаа холбооны хөгжлийг тодорхойлдог. Тухайлбал, харилцаа холбооны суурь дэд бүтэц хэр зэрэг хөгжсөн, хүн амын хэдэн хувь интернэтийн болон харилцаа холбооны үйлчилгээг авч байна, үйлчилгээний хүртээмж хэр зэргийг тооцож үздэг. Мөн харилцаа холбооны үйлчилгээг ашиглахдаа ямар тоног төхөөрөмж ашиглаж байна, ухаалаг утас, таблет, компьютерын хэрэглээ ямар түвшинд байна, интернэтийн хурдны үзүүлэлт хот, хөдөөд ямар байна гэх зэргээр дэд бүтцийн бүхий л суурь үзүүлэлтийг нарийвчилсан судалдаг. 
  •    Харин Онлайн үйлчилгээний индексээр хүн амын түгээмэл ашигладаг төрийн үйлчилгээ онлайн хэлбэрт шилжсэн үү, яг хэдэн үйлчилгээг онлайнаар авах боломжтой болсон, үүнд мэдээллийн аюулгүй байдлыг хангаж байна уу, хүний хувийн мэдээллийг хамгаалах тогтолцоо, хууль эрх зүйн орчин бүрдсэн үү, цахим засаглалын суурь болсон зөөлөн дэд бүтцийн хөгжил ямар үе шатандаа явж байна зэрэг олон хүчин зүйлсийг судлан гаргадаг. 
  •    Хүмүүн капиталын индексээр иргэдийн цахим ур чадварын түвшин, бичиг үсэг тайлагдалт, боловсролын түвшин, иргэдийн цахим оролцоо зэрэг үзүүлэлтийг судлан жигнэсэн дунджаар энэхүү индексийг гаргадаг. 

Өөрөөр хэлбэл НҮБ-аас судлан гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс” улс орнуудын дижитал шилжилт, цахим засаглал, харилцаа холбооны хөгжлийг цогцоор нь үнэлж чаддаг гол индекс шалгуур үзүүлэлт юм. 

2022 оны судалгааны үр дүнг харахад Монгол Улс 18 байраар урагшилж 193 орноос 74-р байранд эрэмбэлэгдсэн. Ташрамд дурдахад, 2018, 2020 онуудад тус тус 92-р байранд эрэмбэлэгдэж байсан юм. 

2022 онд гарсан энэхүү судалгаагаар дээрх Цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол улс хэрхэн үнэлэгдсэнийг 3-н үзүүлэлт тус бүрээр сүүлийн 2 судалгаатай харьцуулж харвал индекс тус бүр дээр 2022 онд огцом өсөлт үзүүлсэн байна: 

зураг