Зураг
Зураг
Индэр    
2020 оны 12 сарын 23
Зураг
Мэдээллийн технологи

ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ: Цар тахлын боломж ба сорилт

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын үеийн дижитал шилжилт түүнийг даган урган гарч буй шинэ боломжууд болон сорилтуудын талаар судалгааны байгууллагууд дүгнэлтээ хийсээр байна. Economics сэтгүүл болон Interband зэрэг судалгааны байгууллагын гаргасан судалгаанаас гол ойлголтуудыг та бүхэнтэй хуваалцъя. 

Улс орнуудын тогтоож буй хөл хорио нь онлайн худалдаа, санхүүгийн салбар, теле эрүүл мэнд, дижитал энтертайнмент зэрэг чиглэлүүдэд дижитал шилжилтийг хүчтэй хурдасгаж байгааг бид бүхэн харж байгаа. Хамгийн гол хүргэх мессеж нь дараагийн2 жилд КОВИД19-ийн вакцин бүрэн хийгдэж тархалтыг зогсоож чадсан ч гэрээсээ ажиллах зэрэг энэ хугацаанд бий болсон хэв маяг, соёлалгаболохгүй. Тийм учраас энэ цаг үед хүчээ авч байгаа бизнесүүд, хийгдэж буй дижитал шилжилтүүд цаашид улам л хурдасна. 

Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд одоогийн нөхцөл байдал дижитал шилжилт хийх олон боломжуудыг нээхийн зэрэгцээ бас сулруулах олон сорилт байна гэж үзжээ. 

Боломжууд

Онлайн худалдаа – Судалгаанаас харахад хамгийн том эдийн засагтай 60 орны онлайн худалдааны борлуулалт 2020 онд 30% гаруй өссөн байна. Тэдний таамаглалаар 2021 онд онлайн худалдааны борлуулалт мөн л 18%-аар өснө гэж үзжээ. Өмнө нь онлайн худалдаанаас бага хамааралтай байсан бүтээгдэхүүнүүдийн борлуулалт хүртэл огцом өөрчлөгдөж  байна. 2025 он гэхэд шинэ автомашины борлуулалтын 25%-ийг онлайнаар борлуулдаг болно гэж тооцжээ. 

Дижитал төлбөр тооцоо –Онлайн худалдааны өсөлттэй зэрэгцэн цахим төлбөр тооцоо нэмэгдэж байгаа. Хүмүүс төлбөрийн карт болон бэлэн мөнгөтэй харьцахаас зайлсхийснээр WhatsApp Pay, Alipay зэрэг ухаалаг утсанд суурилсан дижитал төлбөр тооцооны хэрэглээ нэмэгдсээр байна. Мөн Хятад болон бусад хэд хэдэн орны төв банкны шийдвэрээр цахим валют нэвтрүүлэх туршилтууд хийгдэж байна. 

Зайнаас ажиллах – Зайнаас ажиллах боломжийг бүрдүүлж байгаа Zoom, Slack, Octa зэрэг компаниуд технологийн тэргүүлэгч 100 компанийн жагсаалтад шинээр оржээ. Зарим нь олон арван тэрбум доллароор үнэлэгдэн зарагдаж байх жишээтэй. Цаашид зайнаас ажиллах чиг хандлага хэвээр үлдвэл эдгээр компанийн үнэ цэнэ өсөхөөс гадна ижил төстэй шийдлүүдэд боломж илүү томорно гэсэн үг юм. 

Теле эрүүл мэнд –АНУ-ын Эрүүл мэндийн сангийн судалгаагаар хөл хорио тогтоохоос өмнө долоо хоногт дунджаар 11,000 иргэн цахимаар үйлчилгээ авч байсан бол хатуу хөл хорионы үеэр энэ тоо долоо хоногт 1.1 сая хүрчээ. Иргэд болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд цахим эрүүл мэндийн үйлчилгээнд дасан зохицож байна. Иймд энэ чиглэлийн үйлчилгээ нэвтрүүлбэл цаашид зах зээл нь улам томрох нь ээ. 

Боловсрол – Ихэнх их дээд сургууль, дунд сургууль онлайн хэлбэрт шилжлээ. Энэнд оролцогч талууд хурдан дасан зохицож байгаа нь боловсролын салбарын бизнес загвар цаашид огцом өөрчлөгдөхийг харуулж байна. Суралцагчдад орон зайнаас үл харгалзан бага зардлаарсуралцах боломжийг нээж өгч байгаа бол боловсролын байгууллагуудад үйлчилгээгээ хил хязгааргүй хүргэх боломжийг мөн давхар нээж байна. Их сургуулиудын кампусын хэв загварт ч гэсэн өөрчлөлт орно гэж үзжээ. Энэ шилжилт нь зөвхөн нэр хүнд бүхий их сургуулиуд зах зээлд эзлэх хувиа хадгалж бусад сургуулиуд онлайн хэлбэрээ хадгалж үлдэх магадлалтай хэмээжээ. 

Дата аналитик – Шинэ дижитал эдийн засгийн гол үндэс болох дата аналитик нь компаниуд хэрэглэгчийнхээ зан төлөв, өмнөх туршлагыг судлан таньж мэдэх, улмаар бүтээмж болон үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Судалгаанаас харахад дата аналитикийн тусламжтай хөрөнгийн зах зээлд томоохон худалдан авалтууд бас хийгджээ. Хятад, Энэтхэг, Индонез, Вьетнам, Орос, Бразил зэрэг улс орнуудын нэвтрүүлж байгаа өгөгдлийг зөвхөн дотооддоо хадгалах бодлого нь дата зах зээлд илүү хувьсал авчирна гэсэн байна. 

Сорилтууд

Дээрх боломжуудын зэрэгцээ томоохон сорилтуудтай тулгарч байгаа. 

Харилцаа холбооны дэд бүтэц - Эрэлтийн огцом өсөлт нь Google, AWS зэрэг компаниудын систем, серверүүдийн ачааллыг ихэсгэж байна. Мөн интернэтийн хэрэглээ энэ хэвээр өндөр байвал харилцаа холбооны компаниуд дэд бүтцийн өргөтгөл хийхэд ихээхэн хөрөнгө оруулах шаардлагатай болно.Цар тахал болон 5G технологи руу шилжих шилжилт хоёр давхцаж байгаа нь 5G технологи руу шилжих шилжилтийг удаашруулж байна. 
Технологийн дайн – Хятадын Huawei компанийн эсрэг АНУ-аас тавьсан хориг арга хэмжээ нь 5G-рүү шилжих шилжилтэд томоохон саад болж байгаа. Энэ шийдвэр нь олон орныг Huawei-с татгалзаж 5G сүлжээндээ Samsung, Ericsson, Nokia зэрэгилүү үнэтэй шийдлүүдийг сонгоход хүргээд байгаа билээ. 

Дижитал татвар –Дотоодын тоглогчдыг дэмжихийн тулд зарим улс орнууд онлайн худалдааны аварга компаниуд болохАмазон, Флипкарт зэрэг компаниудад шинэ цохилт өгөөд байгаа. Жишээлбэл Энэтхэг, Индонез, Сингапур, Малайз зэрэг улс дижитал үйлчилгээний татварыг гаргаад байна. Мөн Европын Холбоо онлайн худалдааны зохицуулалтад анхаарч дижитал татварын зохицуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэжээ. 

Зохицуулалтын эрсдэл –Эрүүл мэнд болон санхүүгийн салбарт орж ирж байгаа технологийн компаниудыг (fintech, tele health) хэрхэн зохицуулах вэ гэдэг асуулт мөн улс орнуудад гарч байгааг онцолжээ. Учир нь эдгээр технологийн компаниуд тухайн салбарын компанитай адилхан зохицуулалтад орохыг хүсэхгүй байгаа. Өрсөлдөөний зохицуулалт, мэдээллийн нууцлал, хэрэглэгчийн үйлчилгээний стандарт зэргийг зохицуулах хуулийн төслүүд мөн л яригдаж байгаа гэсэн байна. 

Дижитал аюулгүй байдал –Дижитал шилжилтхурдтай явагдахын зэрэгцээ кибер халдлагын эрсдэл мөн давхар өсөж байгааг анхаарах хэрэгтэй гэсэн байна. Тийм учраас бизнесүүдэд аюулгүй байдалдаа илүү их хөрөнгө оруулахыг санал болгожээ. Economics сэтгүүлийнхэн үүнийг тайлбарлахдаа AstraZeneca-ийн вакцины хөтөлбөрийг зогсоох гэсэн оролдлогуудаас харахад цахим халдлагууд илүү боловсронгуй болжээ гэсэн байна.