- Хэрэглэгчдэд үйлчлэх хэлтсийн менежер Т.Баатархүү-
Хэрэглэгчдэд үйлчлэх хэлтсийн менежер Т.Баатархүү өөрийн багийн хамтаар “Хадатын хөндий” төслийн хаузаа хүлээлгэн өгснөөс хойших гурван жилийн баталгаат хугацааны үйлчилгээг бүрэн хариуцаж ажилладаг.
“Аюулгүй, эко, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх уриатай ажилладаг даа” хэмээх Т.Баатархүү халаалтаа өгч эхэлсэн энэ цаг үед 24 цаг хэрэглэгчдэдээ нээлттэй ажилладаг ажээ.
“СӨХ-ны мөнгийг оршин суугчдадаа дарамт болохооргүй байхаар шийдэхийг зорьдог. Гэсэн хэдий ч хотоос тусдаа бие даасан туннелийн дэд бүтэц, том нийтийн талбай, зам арчилгаа байдаг тул СӨХ төлбөр 200 мянган төгрөг гаруй болчхоод л байна. Тиймээс ч энд мянган айлын хауз бүхий Хадатын хөндийг бий болгож, нэг айлд оногдох зардлыг бууруулахаар ажиллаж байгаа юм. Өвлийн цагт хамгийн гол төлбөр халаалт дээр гардаг. Манай хувьд нам даралтын зуух ашиглаж, угаасан нүүрс ашигладаг. Зуух нь давхар шүүлтүүртэй учир яндангаас хар утаа гарахгүй, зөвхөн цагаан утаа гарна” гэв.
Хадат 2, Хадат 4 төслүүдийн нийтийн эзэмшлийн талбай том. Хүүхдүүд тоглох, хөгшид салхилах, хөршүүд биеийн тамирын дасгал хийх, барбьекю хийж ярьж хөөрөх талбай, тэдгээрийн зүлэгжүүлэлт гээд бүхнийг багтаасан. Эдгээр талбайн тохижилт, цэвэр орчин, аюулгүй байдлыг хангах нь Т.Баатархүүгийн үүрэг юм.
Хадат 2 төсөлд нийт 250 айлын хауз ашиглалт орох ёстойгоос 106 айл хэдийнээ хаузандаа төвхнөжээ.
- Танайх оршин суугчдынхаа аюулгүй байдлыг хангахын тулд хэрхэн ажилладаг вэ?
- Манайх камерын иж бүрэн системтэй. Одоогоор 24 камер ашиглалтад оруулсан. Мөн “Бүргэд” компанитай гэрээ хийж, харуул хамгаалалтаа авдаг. Тоглоомын болон дундын өмчлөлийн талбай бүхэлдээ машингүй орчин. Тийм учир хүүхдүүд айх аюулгүй, эцэг эхчүүд санаа зовох зүйлгүй дээ гэв.
“Давааны сайжруулсан шороон зам одоогоор ашиглагдаж байгаа. Удахгүй энэ замыг асфальт болгоно. Тэгвэл шороо тоосгүй болох юм. Бүх газрыг ногоон болгохоор зүлгээ тарьчихсан. Хадатын хөндийн хаалгаар ороод ирэхэд л ногоон талбай угтаасай гэж хүсдэг” Т.Баатархүү ярилаа.
Захиалга өгөх: 7713-3355
Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нүүр хуудас: www.facebook.com/Tsobahouse