Индэр    

“Энд амьдарвал гоё юм байна”

- Хадат 4 төслийн захиалагчид: Хосбаяр ба Мөнхзул, Жорж Конвэй -

Хосбаяр, Мөнхзул нар саяхан хуримаа хийсэн шинэхэн хос. Тэд “Хадат Вилла- 4” төслөөс хауз захиалсан байна. Тэдэнтэй цөөн хором ярилцлаа.

зураг
 

- Анх юу нь таалагдсан бэ? 

Хосбаяр:  Байршил, орчин нь их таалагдсан.. Жишээ нь, ирж, очиход ямар байх вэ, тэнд амьдрах айл өрх, хүмүүсийн орчин тойрон, дэд бүтцийг үнэхээр ухаалгаар шийдэж чадсан байсан болохоор “Энд амьдарвал гоё юм байна” гэж бодогдсон. 

Мөнхзул:  Би хүслийн самбартаа гоё хаузтай болно гэж оруулсан байсан. Тэгээд “Хадат Вилла- 4” төслийг очиж сонирхоод, маргааш нь л шууд захиалгаа өгсөн. Яг л миний мөрөөдсөн шиг тийм гоё орчин угтсан юм. Тэгээд бас ах руугаа утастаж “Ийм гоё хаузтай болох гэж байна, хөршүүд болох уу” гэтэл “Чи мэдэж авсан юм чинь сайн судалсан байлгүй, тэгье ээ” гээд хамтдаа захиалсан. 

 - Шинэ гэртээ ороод амьдрахад ямар байна гэж төсөөлж байна? 

Мөнхзул:  Бид хоёрт өдөр бүр л сайхан мөрөөдөл, гоё төсөөллүүд, шинэ амьдралын хэв маягууд бодогдож байгаа. Охиноо тэр гоё орчин, байгальд цэцэрлэгт нь өгчихнө. Шинэ зам баригдана гэхээр нь ажилдаа шууд түгжрэлгүй яваад 7 хоног бүтэн тэндээ байсан ч болохоор. Арын талбай нь бас их таалагдаж байгаа. Амралтын өдөр найз нөхөд, ах дүүсээ цуглуулаад гоё өдрийг хамтдаа өнгөрүүлнэ. Хэдхэн алхаад ой мод руу зугаалчихна гээд төлөвлөсөн зүйлс их бий. 

- Зөвхөн өөрсдөө төдийгүй ахдаа бас санал болгосон гэж ярилаа. Тэр даруйдаа зөвшөөрөх хэмжээний төлбөрийн нөхцөлтэй байсан хэрэг үү? 

Мөнхзул: Орон сууцны үнээр хаустай болно гэдэг төлбөрийн нөхцөл нь залуу хүмүүст тохирсон их боломжийн санагдсан.  

- Танай гэр бүлд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. 


Захиалагч 2:

“Сайн байна уу,

Намайг Жорж Конвэй гэдэг. Миний хайрт ханийг Нансалмаа гэдэг. Тэр Монгол эмэгтэй. Бид багагүй хугацаанд Монголд амьдарлаа. Өнөөдөр бидэнд ЦОБА компанийн "Хадат Вилла" төсөл дээр ирэх аз завшаан тохиолоо. 

Бид хотоос гараад холгүйхэн яваад энд ирэхэд маш сайхан үзэсгэлэнтэй байгаль угтаж авсан. Маш үзэсгэлэнтэй харууцтай, амьдрахад тав тухтай мэт мэдрэмж төрлөө. Мөн архитектурын сонирхолтой шийдлүүд сэтгэлд их хүрлээ”.

Энэ бол АНУ-ын иргэн Жорж Конвэйгийн захидал. Тэрбээр Монголд нэгэн компанид ажилладаг. Түүнтэй цөөн хором уулзлаа.

зураг
 

- Улаанбаатар таалагдаж байна уу?

- Маш их хөл хөдөлгөөнтэй хот. Гэхдээ надад таалагддаг. Тайван, хүүхдүүд шуугилдаж гүйлдэх нь бас их хөөрхөн. Үнэхээр хүүхэд, залуусын хот шүү.

- Та яагаад “Хадат Вилла-4” төслөөс хауз захиалах болов?

- Үнэнийг хэлэхэд, Улаанбаатар агаарын бохирдлоос гадна дуу чимээний бохирдол маш ихтэй. Би заримдаа амралтын өдрүүдэд хотоос ойрхон гарч чихээ амраадаг. Тархиа амраадаг гэх үү дээ. Дуу чимээний бохирдол хүний эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй. Толгой өвдөнө, стресс үүсгэнэ, анхаарал төвлөрлийг бууруулна гэх мэт. Тиймээс аль болох дуу чимээнээс хол байх хэрэгтэй. Гэвч нэгэнт энэ их хөл хөдөлгөөнтэй хотод амьдарч байгаа хүмүүс дуу чимээнээс хол байх боломжгүй. Миний энэ нөхцөл байдлыг эхнэр маань маш сайн ойлгодог. Тэгээд эрж хайсаар Хадат гэдэг хауз хотхоныг надад хэлж, бид өөрсдөө очиж үзсэн. Үнэхээр таалагдсан. Хамгийн гол нь хотоос холгүй ийм газар байгаа нь маш олзуурхууштай.

- Хотоос гадагш гарч хауз авч бас болно шүү дээ.

- Хотоос гарчихаар өдөр бүр ажилтай над шиг хүнд жаахан төвөгтэй. Мөн хотын жолооч нарын замын хөдөлгөөний соёл дутмаг санагддаг. Тиймээс хотоос өдөр бүр гадагш гарах гэж жолоо барина гэдэг эрсдэл ихтэй. Хадат 4 хаузын архитектурын шийдэл үнэхээр сэтгэлд хүрсэн. Надад өөр хауз хайж явах шаардлага байхгүй дээ, баярлалаа.

- Орчин нь таалагдсан гэв үү?

- Хот дотор мөртлөө маш сайхан байгальтай нь итгэмээргүй. Ой мод, чив чимээгүй орчин, байгалийн сайхныг цээж дүүрэн амьсгалах нь үнэхээр таатай юм билээ.

- Ярилцсан танд баярлалаа.

зураг
 

Захиалга өгөх: 7713-3355

Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү. 

Нүүр хуудас: www.facebook.com/Tsobahouse

Хадатын Хөндий – Монголын анхны Эко суурин