Индэр    

ЗУГААТАЙ ЗУСЛАН...

-Хадат-2 хотхоны оршин суугч -

“Манайх хотод орон сууцтай. Зуслангийн байшин худалдаж авах гэж их хөөцөлдсөн. Арай гэж нэг санаанд таарах байшин автал хүүхдүүд маань зусландаа гарах маш дургүй. Уг нь тэднийг л агаарт гаргах гэж зуслангийн байшин авсан шүү дээ. Тэгэхээр нь тэр байшингаа буцааж зараад, Хадат 2 төслөөс хауз худалдаж авсан. Гэтэл нөгөө зуслан гарах дургүй хүүхдүүд маань эсрэгээрээ зуслан руугаа явъя л гэцгээх болсон. Хүүхдүүд хүртэл тав тух, орчин нөхцөлийг айхтар мэддэг юм билээ” гэж Хадат 2 төслийн оршин суугч ярив.

Хадат 2 төслийн хаузанд хүүхдүүд нь очих дуртай байгаа шалтгааныг та дараах зургаас харж болно. Хөршүүдийнхээ олон хүүхдүүдтэй тоглож наадах, эрүүл аюулгүй тоглоомын талбайтай.

зураг
 

- Хүүхдүүд нь гадаа тоглохдоо дуртай байна уу?

- Орон сууц шиг биш учир гарч ороход амар. Гадаа тоглуулчхаад сууж байхад бидэнд ч сэтгэл амар юм. Тэгээд ч нийтийн талбай ба хотхоны замын төлөвлөлт нь тусдаа учраас аюулгүй. Хотхоны төв зам нь хотхон доторх замаасаа тусдаа байдаг нь бүр ч зүгээр.

зураг
 

- Түрүүчийн зусландаа очихгүй байсан шалтгаан нь гадаа хамт тоглох хүүхэдгүй байснаас уйдсан байж уу?

- Нэг талаас тийм. Нөгөө талаас бас өглөө, оройдоо хүйтэн учир орон сууцанд амьдардаг хүүхдүүд тух алдаад байдаг юм билээ. Хэзээ ч очсон тав тухтай, цэвэрхэн, дулаахан, яг л орон сууцандаа очиж байгаа юм шиг учир тэр нь их таалагддаг гэсэн. Бас интернэтийн найдвартай сүлжээтэй нь их таалагддаг гэж том охин маань хэлсэн /Сурв: инээв/.

- Зуны цагтаа л гарах хауз авна гэхээр эдийн засгийн хэмнэлтийн хувьд хэр вэ?

- Зөвхөн зуны цагтаа гарна гэж байхгүй. Утаа эхлэхээр манайх голдуу л эндээ байна. Өглөө хүүхдүүдээ хичээл сургууль руу нь зөөчихнө. Тийм ч хол биш шүү дээ. Хүүхдүүдийн сургуулийн амралт бүрээр бас гараад ирнэ. Шинэ жилээ эндээ ирж тэмдэглэхийг л маш их хүлээж байна. Ер нь баяруудыг эндээ тэмдэглэх сайхан байдаг. Түрүүнд нь манайх орон сууцтай байхдаа хүүхдүүдээ эрүүл агаарт гаргахын тулд жилдээ хэд хэдэн удаа амралтад явдаг байсан. Нэг удаад явахад л ойролцоогоор нэг сая гаруй төгрөг болно. Одоо тэр мөнгөө хэмнээд, гэр бүлээрээ, гэртээ тав тухтай сайхан л байгаа. Тэгэхээр эдийн засгийн хувьд харин ч хэмнэлттэй байгаа биз.

зураг
 

- Энд нийтдээ мянган айлын хауз баригдах юм билээ. Танд таалагдах уу?

- Таалагдалгүй яах вэ. Ер нь нэг дор олуулаа байж л бүх зүйл илүү олон төрлийн үйлчилгээтэй, илүү зардал багатай болох юм билээ. Гол нь оршин суугчид, СӨХ маань энэ сайхан орчин, байгалиа хамгаалж хөгжүүлэх хэрэгтэй. Наад зах нь мянган хаузтай болчихвол сургууль, цэцэрлэг байгуулах, клабхаузтай болчихно. Тэгвэл өвлийн улиралд зөвхөн сурагчдын амралтаар эндээ амьдрах биш байнга амьдрах таатай орчин бүрдэнэ гэж бодоод байгаа. Эндээс хот орж байгаа цөөхөн шалтгааны нэг нь хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг шүү дээ. Нэгэнт эндээ амьдраад байгалийн сайхныг мэдрээд, намуухан тайван орчинд амьдраад ирэхээр хот орохоор ер нь их ядардаг, төвөгшөөдөг болчихдог юм билээ. Маш их чимээ шуугиан, стресс ихтэй болохоор бушуухан л наашаа явах сан гэж бүгдээрээ л яардаг болчихсон. Эндээ ирэхээрээ нэг сайхан амьсгаа авч, алжаал ядаргаагаа тайлах шиг болдог.


Захиалга өгөх: 7713-3355

Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү. 

Нүүр хуудас: www.facebook.com/Tsobahouse

Хадатын Хөндий – Монголын анхны Эко суурин