Индэр    

“Ганц айлын хауз зардал дийлдэхгүй”

-Хадат-1 хотхоны оршин суугч Ж.Олончимэг-

ЦОБА компаниас “Хадат-1” төслийн нийт 55 айлын хаузыг 2014 оноос анх барьсан түүхтэй.

Эхний 20 гаруй захиалагчийнхаа итгэл дээр түшиглэн банкнаас ч зээл авалгүйгээр 20 захиалагчийнхаа итгэл дээр суурилан ЦОБА компанийн захирал Ц.Баасандорж Хадат вилла-1 төслөө барьж босгожээ. Нийт 55 айлын хауз баригдсан боловч ердөө гуравхан сарын дотор үлдсэн 35 хауз нь эзэнтэй болж, нэг зуны дотор ЦОБА компани төслөө бүрэн дуусгасан байна. Энэ бол 2014 оны зургаадугаар сарын үйл явц. Бид энэхүү эхний төслөөс хауз худалдан авсан оршин суугчтай товч ярилцлаа.

зураг
 

- Та яагаад энд хауз худалдаж авахаар шийдсэн юм бэ?

- Ний нуугүй хэлэхэд, үнэ нь үнэхээр боломжийн санагдсан. Нийтийн орон сууцанд амьдрах хэцүү шүү дээ. Бүх зүйл нь бусдаас хараат. Гэтэл энд нийтийн орон сууцны үнээр өөрийн гэсэн хаузтай болно гэдэг нь үнэхээр таалагдсан. Анх өөрийн хаузтай болно гэхэд итгэмээргүй л санагдаж байлаа. Одоо гэтэл амьдраад нэлээд хэдэн жил болчхож. Хаузтай хүн сэтгэл тэнүүн шүү /инээв/.

- Хаузтай айлууд гэхээр сарын төлбөр нь өвөлдөө бараг сая гаруй төгрөг төлдөг гэсэн. Танайх ямар хэмжээний үнэ төлдөг вэ?

- Ганц хүн гал болдоггүй гэдэг шиг ганц айл хауз барьчихвал зардал мөнгө нь дийлдэхгүй. Хамтаараа нэг газар хаузтай болохын давуу тал нь энэ зардал мөнгө нь багасдагт бас байна. Жишээ нь, манайх өвлийн улиралд сард ... төгрөг төлнө. Зун бол бүр багасчихна. Тэгээд бодохоор цэвэр агаарт, байгалийн сайханд, тухтай дулаахан хаузанд амьдрах нь хамаагүй илүү л дээ.

Зуслангийн байшинтай найзууд маань зардал өндөр, ажиллагаа ихтэй гээд өвөлдөө ихэвчлэн манайд ирдэг шүү. Бас аюулгүйн тал дээр ч санаа амар байдаг. Сая Ковидын 2 жил хаузтайн хэрэг их гарлаа.

зураг
 

- Байгалийн сайханд гэхээр хотоос нэлээд зайдуу юу. Гэр рүү гээ ирж, очих зам нь хэр вэ?

- Зуслан шиг сайхан агаартай, байгалийн сайханд амьдрах мөртөө хотоос холгүй нь сонин. Анх би хоттой ийм ойрхон ийм байгаль байдаг гэж огт мэдээгүй, ирж үзээд бүр гайхсан шүү. Сонсоход хол атлаа Шарга морьт зуслан шиг адилхан зайтай, Яармаг шиг их бөглөрөхгүй. 30 минутад л ажил руугаа оччихно. Бэлхийн хойшоо явж байгаад Хадат руугаа салдаг. Энэ хауз хотхоныг барьсан ЦОБА компани замыг нь засаад, сайхан засмал тавьчихсан. Ирээдүйд хотоос Улиастай руу доош буусан засмал барих юм гэсэн. Тэгэхээр бүр сайхан болох байх.

зураг
 

- Та хаузаа зарахаар бол хэдэд зарах вэ?

- Анх би энэ хаузыг 2014 онд 260 сая төгрөгөөр авч байсан. Одоо зарвал хамгийн багадаа 500 сая хүрнэ. Гэхдээ би зарахгүй. Яагаад гэхээр, нэгдүгээрт дахиж ийм сайхан газар олдохгүй. Эндэх бол үнэ цэн нь улам л нэмэгдэнэ. Дээр нь хаузаа авахдаа манайх болон энэ айлууд бүгд газраа өмчилж авсан. Тэгэхээр өөрийн гэсэн газартай, тусгаар хаузтай байгаадаа сэтгэл хангалуун байна. 


Захиалга өгөх: 7713-3355

Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү. 

Нүүр хуудас: www.facebook.com/Tsobahouse

Хадатын Хөндий – Монголын анхны Эко суурин