Индэр    

Хэн хауз авдаг вэ? ЯАГААД

-Хадатын Хөндий төслийн судалгаа-

“Хамтдаа хаузтай” гэх “Хадатын хөндий” төслийнхөн өнгөрөгч онд 75 хауз борлуулжээ. Энэ жил ч хаузны борлуулалт буураагүй төдийгүй оны төгсгөл гэхэд 100 гаруйг борлуулсан байх болно гэж төслийнхөн ярьж байна.

Тэгвэл хэн энд хауз худалдаж аваад байдаг юм бэ?

Төслийн удирдагч М.Энхсайхан “Хадатын хөндий төслөөс гадаадад амьдардаг монголчууд сүүлийн үед их сонирхож, худалдан авах болсон. Бид худалдан авсан хауз эзэмшигчдээсээ болон ирж үзэж сонирхсон хүмүүсээс судалгаа авдаг. Энэ нь бидний дараагийн ажил хэрэгт ихээхэн дэм болдог юм” гэв. Бид судалгаанаас дараах зүйлийг онцолж байна.

зураг
 

Хауз худалдан авагчид юуг анхаардаг вэ?

“Хадатын хөндий” төслийн хаузнууд орчин нөхцөл нь бага насны хүүхдүүдтэй бидэнд үнэхээр тохирох юм билээ. Агаар нь сайхан бас хүүхдүүдээ орхиод явсан ч айх аюулгүй хөршийн холбоо, комюнити үүсчихсэн. Хүүхдүүд агаарт гүйж тоглох тоглоомын талбай томтой. Бид уг нь хотын төвд орон сууц сонирхсон. Гэтэл бараг бидний энд амьдарч байгаатай /АНУ, Чикаго/ адил шахам үнэтэй. Тэгсэн атлаа маш бага мкв, орчин нөхцөл тааруу. Дээрээс нь өвөл болохоор утаатай, хэт их автомашинтай болохоор бусад улиралдаа ч агаарын бохирдол, дуу чимээний бохирдол өндөртэй. Энэ мэт нөхцөл нь бага насны хүүхдүүдтэй бидэнд тохирохгүй юм билээ. Тийм болохоор бид тухайн төслөөс худалдан авалт хийсэн. Удахгүй очно доо” гэв.

Харин төслийнхөн Монголоос хауз худалдан авч байгаа хүмүүсээсээ судалгаа авсныг дэлгэрэнгүй байдлаар танилцуулъя.

Насны ангиллаар:

Худалдан авсан шалтгаан

21-29

Ирээдүйд өсөх үнэ цэн, хөрөнгө оруулалт, хотод давчуу байранд байснаас чөлөөтэй орчинд амьдрах, зайнаас ажиллах, өөрийн хоббитой ижил коммюнититэй болох

30-44

Ирээдүйд өсөх үнэ цэн, хөрөнгө оруулалт. Хотод байртай ба томруулахад Хадатын хауз авснаас үнэтэй байсан. Хүүхдүүдэд эрүүл агаар, зайнаас ажиллах, хүүхдүүд хооронд коммюнититэй болох, гэр бүлийн коммюнититэй болох. Ирээдүйд Клабхауз нийтийн үйлчилгээтэй болно.

45-60

Ирээдүйд өсөх үнэ цэн, хөрөнгө оруулалт. СӨХ үйлчилгээтэй, аюулгүй. Өмнө нь дан зуслан байшин барьсан нь зардал ажиллагаа ихтэй, өвөл очиход хэцүү, өөрийн хобби коммюнититэй болох. Байршил дэд бүтэц сайн

61-ээс дээш

Эрүүл агаартай. СӨХ үйлчилгээтэй, аюулгүй. Байршил дэд бүтэц сайн. Хүүхдүүд ирэхэд тохиромжтой, хотод давчуу байранд байснаас чөлөөтэй орчинд амьдрах, өөрийн хобби коммюнититэй болох. Ирээдүйд Клабхауз нийтийн үйлчилгээтэй болно.

Мөн эдгээр худалдан авагчид дараах байдлаар хаузны үнэлгээг өгчээ. Үүнд:

зураг
 

Монголд буй худалдан авагчид нь Эрүүл агаар байршил, Архитектур консепт-д өндөр ач холбогдол өгсөн бол Гадаадад буй худалдан авагчид нь Эко модон байшин, Клабхауз гэсэн гадаадад аль хэдийн хэрэглээ болсон зүйлсэд илүү анхаарчээ. Харин бүх худалдан авагчид ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ буюу ИРЭЭДҮЙД ӨСӨХ ҮНЭ ЦЭН дээр санал нийлсэн байна.

зураг
 

Захиалга өгөх: 7713-3355

Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү. 

Хадатын Хөндий – Монголын анхны Эко суурин