Индэр    
2022 оны 4 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

УИХ-ын дарга Та төсөвт нэмж тусгуулсан ₮4.9 тэрбумын урсгал зардлаасаа татгалзаж, өөрөө эхлээд ХЭМНЭНЭ ҮҮ!

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Ард иргэд маань хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй байна” гэж чуулганы индрээс хэлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын үг олон нийтийн бухимдлыг төрүүлж, эцэстээ залуусыг шөнөжин төв талбайдаа жагсахад хүргэлээ. Өнгөрсөн шөнө цагдаагийн хүчээр тараасан уг жагсаал одоо ч Төрийн ордны өмнө үргэлжилж байна.

Бодит байдал дээр хэмнэх шаардлагатай байгаа субъект нь төр өөрөө юм. Өнөөдөр Монгол Улсад ТӨР хамгийн ТОМ КОМПАНИ болон хувирсан. Энэ КОМПАНИТАЙ ямар нэгэн байдлаар хамтран ажиллаж, гэрээ байгуулж, тендерт оролцох нь эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах гарц болсон. Харин иргэд бидний цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй ба 15%-ийн үнийн өсөлтөд хэмнэж болох бүх боломжоо шавхан өдөр хоногийг туулж байгаа билээ. 

Монголын Хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бичигддэг, зах зээлийн үнэлгээ нь 10 тэрбум төгрөгөөс доошгүй, сүүлийн жилд 5 тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний борлуулалтын орлоготой ТОП зарим компанийн борлуулалтын орлогыг авч үзье. 

Эндээс төр ямар их мөнгөтэй том “компани” болох нь харагдаж байна. Харамсалтай нь огт ашигтай ажилладаггүй, хэт үрэлгэн, хөрөнгө оруулалт нь оновчгүй бөгөөд үр дүнгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр 4 сая хүрэхгүй иргэдээ сэтгэл амгалан амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж чадахгүй байгаа атлаа өөрсдөө бүх боломжийг эдэлж, гар дүрэх боломжтой бүх мөнгөнд ямар нэгэн байдлаар хутгалдаж байгаа нь залуусын бухимдлыг ийнхүү эцэст нь тулгалаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

График. Төсвийн тэнцэл 2018-2021 он

Төсвийн урсгал зардал сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр ирсэн бөгөөд нийт төсвийн зардлын 80-аас дээш хувийг эзэлж байна.

Ийм учраас залуус жагсаж, нэгдэж байна. Уриа нь “Монголдоо сайхан амьдаръя”. Монгол залуус бүгдээрээ Монголоос явах мөрөөдөлтэй биш гэдгийг тэдний барьсан уриа лоозон харууллаа. Шударга нийгмийг цогцлоож, төр өөрөө хэмнэлтээ гаргаж, ажлаа хийж чадвал иргэд эх орондоо сайхан амьдрахыг хүсэж байна. 

2022 оны улсын төсвийг эргэн сануулъя. Иргэдээ хэмнэлтэд уриалаад байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр өөрийн урсгал зардлыг 4.9 тэрбум төгрөгөөр НЭМЖ суулгуулсан. Тодруулбал, 

  • Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Бага Хурлын зарим гишүүнд нэг удаагийн мөнгөн дэмжлэг үзүүлэхэд зориулж 840 сая төгрөг,
  • Ардын Их Хурлын депутатуудад буцалтгүй тусламж үзүүлэхэд зориулж 2 тэрбум 350 сая төгрөг,
  • Үндсэн хуулийн 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад зориулж 200 сая төгрөг,
  • УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль батлагдахтай холбогдуулж, хуулийн хэрэгжилтийг хангахад шаардагдах 1 тэрбум 562.8 сая төгрөг буюу нийт 4 тэрбум 952.8 төгрөгийг УИХ-ын даргын урсгал зардалд нэмж тусгахаар болж УИХ баталсан. 

Энэ мөнгөнөөсөө эхлээд Та өөрөө татгалзах нь шударга ёсонд нийцнэ. 

Хөгжлийн Банк. Улсын нэрээр гаднаас авсан зээл болох бондын мөнгийг хэрхэн үр ашиггүй зарцуулсныг бид харж байна.

​​Хөгжлийн Банкны нийт актив нь 3.2 их наяд төгрөгийн 55.4% буюу 1.6 их наяд нь найдваргүй зээлдэгчдийн гарт орсныг олон нийтэд нээлттэй мэдээлсэн. Тэгвэл 1.6 их наяд төгрөгөөс 1 их наяд орчим нь Төрийн Өмчит Компаниудад хамаарч буй.

Хүснэгт. Хөгжлийн Банкны танилцуулсан зээлүүдэд дурдагдсан Төрийн Өмчит Компаниуд

Зээлдэгчийн нэр Олгосон огноо Валют Олгосон дүн Нийт үлдэгдэл Нийт үлдэгдэл
        (тухайн валютаар) (тухайн валютаар) (төгрөгөөр)
1 МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ТӨХХК 4.26.2018 MNT 158,744,844,711 203,782,866,176 203,782,866,176
2 ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ ТӨХК 10.28.2021 CNY 44,216,836 44,244,565 19,812,716,386
3 МИАТ ТӨХК 6.30.2017 JPY 1,275,730,695 648,339,201 15,975,077,906
4 ДЦС-4 ТӨХК 7.20.2018 EUR 76,641,251 77,067,380 244,484,704,307
5 ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ 5.28.2015 USD 50,000,000 41,601,529 118,543,557,769
6 ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ 2.5.2016 MNT 19,254,778,631 25,649,932,438 25,649,932,438
7 ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ 5.28.2015 MNT 83,587,839,898 96,651,553,645 96,651,553,645
8 ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ 10.2.2013 MNT 84,700,000,000 74,887,806,099 74,887,806,099
9 ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК 2.12.2014 MNT 177,845,787,591 151,276,992,912 151,276,992,912
10 ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ 1.30.2014 USD 14,816,251 16,096,828 45,867,910,816
Нийт           996,933,118,454

Хөгжлийн Банкны нийт актив нь 3.2 их наяд төгрөг. Харин үүнээс 55.4% буюу 1.6 их наяд нь найдваргүй зээлдэгчдийн гарт орсон байгаа юм. 

Энэ талаар нэгдүгээр сарын 31-нд зарласнаас хойш 49.8 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ. Цаашид эргэн төлөлтийг эрчимжүүлэх чиглэлийг Хөгжлийн Банканд өгсөн байна.

Энэ бүхнээс ТӨР өөрөө эхлээд ХЭМНЭЛТ хийх шаардлагатайг харуулж байна. Иргэд бид өдөр бүр, цаг тутамд, үйлдэлд болгондоо ХЭМНЭСЭЭР байгаа билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
94
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
48 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
[103.80.210.183] 2022/4/18
жагсаалаа үргэлүүлэе. дээр нь саарал ордонд хүн оруулж гаргахгүй бүслээд суучихая. эдгээр махнууд үгэндээ хүрэх шинж алга. турааж алтал нь хашиж сууя.
0 | 0 Хариулах
irgen [122.201.22.170] 2022/4/10
ene novshnyyd tsaanaa yag ene zyrag deerh shige iim helhee holbootnyyt
0 | 0 Хариулах
Зочин [192.82.68.56] 2022/4/10
тойргийн 4 тэрбум бол цэвэр дээрэм
3 | 0 Хариулах
Зочин [192.82.68.56] 2022/4/10
наад ажлын хэсэгт чинь зартай хулгайч ундрам оржээ гаргаачээ
0 | 0 Хариулах
Зараа [202.55.188.123] 2022/4/10
энэ нөхрийн бөгс үлдсэн насныхаа турш зандан модон сандал дээр залрах юм байхдаа. ховхлоод хаячихвал яг тархиараа юу хийж чадах баагий юм бол доо гэж өөрийн эрхгүй бодогдоод болдоггүй...
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.50] 2022/4/10
Их бага хурлын гишүүдэд юун мөнгө өгөх вэ яасан гэж мөнгө өгөх гээд байгаа юм бэ та нарын бодлоггүй байсаны харгайгаар монгол улс сүйрээд байхад хулгайч хулгайчаа шагнаж урамшуулах юм чриад солиороод байх юм яасан цадаж ханаж бардаггүй юм бэ 30 жил гишүүн сайд дарга байсан хүмүүс монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой юун шагнал урамшуулал вэ хэрэв үүнийгээ болихгүй бол та нартай нэгийгээ үзнэ
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.145] 2022/4/10
Өндөг тансаг хэрэглээ гэдэг чинь энэ Занданшатар бил үү? Дахин дахин тэнэг үйлдэл хийснийх нь төлөө огцруулах хэрэгтэй! Ямар ЗГ огцорч байгаа биш, энэ ганц нөхөрт хариуцлага тооц!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.136] 2022/4/9
Ямар ч баяр ёслол хөшөө дурсгалд мөнгө тавих шаардлагагүй
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2022/4/9
УИХ гишүүдэд өгч буй тойргийн 4 тэрбум авлигын мөнгийг хас!
5 | 0 Хариулах
зочин [192.82.89.100] 2022/4/9
Дэд сайд дэд дарга нарыг орон тоог хасаж хэмнэлт хийгээчээ ТЗ цалингийн яамдуудын цалинтай ижил түвшинд байлгаачээ ажлын ихийг хийж байж яагаад ялгаварлан тогтоогоод байгаа юм бэ 600-700 мянга хаана ч хүрэхгүй бн шүү цалингаа нэммээр бн
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.194] 2022/4/9
ЗАСАГ ТӨР ҮЕ ҮЁ ЭЛДЭВ ЮМНЫ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЖ БҮГДЭЭРЭЭ ТҮШЛЭГТЭЙ САНДАЛ ДЭЭР ХӨЛӨӨ АЧИЖ, ЦОМЦОЙЖ СУУЧИХААД "ЭДИЙН ЗАСГИЙН СОНГОДОГ ҮЗЭЛ ОНОЛ; БИЗНЭСИЙН АЛТАН МӨНГӨН ДҮРЭМ БАРУУНЫ ҮЗЭЛ ОНОЛ" ЯРЬЖ ЦЭЦЭРХЭН ХООСОН ЗҮҮДЭЛДЭГЭЭ БОЛИМООР ЮМАА .....ЗҮГЭЭР АЖЛААА ХИИЙЙ 😆😆😆
1 | 0 Хариулах
Зочин [192.82.69.87] 2022/4/9
Ямар цусалж ханадаггүй паразитууд вэ? Хэдэн их наядыг тараасан. Одоо бас нэг үлгэр ярьж цуслах нь. Бодит эдийн засаг, тээвэр нь гацчаад байхад ийм их мөнгө тараавал энэ улс сүйрнэ. Тэр цагт та нар бүгд зугтах вий
1 | 0 Хариулах
Иргэн [202.55.188.109] 2022/4/9
Энэ үнэн. ИХ хурлын даргаа ИХ гишүүдээ та нар ард түмэндээ тойрогтоо нэр хүндээ дээшлүүлье гэж байгаа бол тойрогтоо зарцуулахаар төсөвт ҮХ зөрчин тусгасан мөнгөөсөө татгалз
4 | 0 Хариулах
Иргэн [202.55.188.109] 2022/4/9
Энэ ёстой зөв юм биччээ. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэл тэр ИХ гишүүдэд сонгуулийн тойрогтоо нэр хүнд олоход нь зарцуул гэж ҮХууль зөрчин төсөвт тусгасан мөнгөө хасцгаа.
5 | 0 Хариулах
Иргэн [150.129.142.3] 2022/4/9
Цэцийн ой гэж их мөнгө зарах хэрэггүй
4 | 0 Хариулах
Zochin [109.236.81.169] 2022/4/9
Цэц ч гэж дээ, бөгс Одбаяр мэтээр бүрдсэн хэдэн биеэ үнэлэгч байдаг биз дээ?! МАН-ын бууны ноход!!!
4 | 0 Хариулах
Иргэн [150.129.142.3] 2022/4/9
УИХ-ын дарга энэ үргүй зардлаа хасах хэрэгтэй. Иргэддээ мэдээлэх нь зөв
2 | 0 Хариулах
Zochin [146.70.16.62] 2022/4/8
Занданшатар хэмээх махан толгойд Монгол улсын төлөө юм хийх сэтгэл битгий хэл хүсэл ч байхгүй! Зүгээр л УИХ-ын даргын суудалд лаглайж, шоронгийн хулгайчаар хүртэл тангараг өргүүлээд л, идэж уусан шиг тусгай хангамжаа эдлэхээс өөр бодох зүйл байхгүй!!! МАН-ын байдаг л нэг боловсон хүчин! Сү.Батболд мэтийн эздийнхээ эсрэг юу ч дугарахгүй л байгаа биз дээ?! Өөрийнхөө төсвийг танана гэж ёстой лөөлөө байх аа!!!
6 | 0 Хариулах
Зочин [109.236.81.169] 2022/4/9
МАН-аас үе үеийн УИХ-д шалхайтал шигдчихээд зайлж өгдөггүй Сү.Батболд мэтийн хулгайч нар мөн хэцүү еэ! Танк унаж тоглосон согтуу толгой Ерөнхийлөгчтэй гэж байгаа, явахаа ч болилоо шүү!!! Занданшатар мэт нь улсын мөнгөөр хэдэн хүүхэн шуухан эрхлүүлсэн шиг л тарвалзаж байх юм? Гудамжинд хөөгөөд гаргачихад энэнд чадах юм даанч үгүй л дээ!
4 | 0 Хариулах
Уншигч [202.9.46.22] 2022/4/8
Төр хэтэрхий данхайсан. Дэд сайдуудаасаа эхлээд яамд, агентлагийнхаа орон тоог цөөлөө. Юу мэдэхгүй, чадахгүй хүмүүсээр дүүрээд байгаа ш дээ.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.180.254] 2022/4/10
Бас баахан төрийн өмчийн компаниуд байгуулсан, хамгийн сүүлд хөгжлийн хурдасгуур ч гэнэ үү. Огт шаардлагагүй.
0 | 0 Хариулах
тоск [66.181.182.44] 2022/4/8
ЭНЭ ҮХМЭЛ ТАРХИ ОРГИСОН НОВШ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР АЯ ТАЛ ЗАСАХ ЗАМААР ӨӨРИЙГӨӨ РЕКЛАМДДАГ. 4.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЭМЭЛТ ЗАРДЛЫГ БОЛЬ. ЮУ БҮТЭЭСЭН ГЭЖ ЗҮГЭЭР Л АЖЛАА ХИЙСЭН ХҮМҮҮСТ МӨНГӨ ХУВААЖ ӨГӨХ ГЭЖ БУЙ ВЭ?ҮХСЭН БААСНЫ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ХИЙСЭН ГЭЖ. АРД ТҮМЭН ЭНЭ ХУУЛИЙГ БҮТЭЭСЭН ЮМ.
5 | 0 Хариулах
Зочин [202.21.108.212] 2022/4/8
1. УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль батлагдахтай холбогдуулж, хуулийн хэрэгжилтийг хангахад шаардагдах 1 тэрбум 562.8 сая төгрөг гэнэ. Энэ яг юунд зарцуулах гээд бна. 2. УИХ-н гишүүн нэг бүрийн 4 тэрбум төг - г нэмүү өртөг бүтээх үйлдвэр- малын гаралтай түүхий эдийг боловсруулах г. м. зүйлд зарцуулах. 3 2020 онд УИХ-н цалинг сэмхэн нэмсэнийг хуучин хэвээр нь болго. Учир нь хууль тогтоогчид Үндсэн хуулиа зөрчин, ашиг сонирхлын үүднээс иргэдээ ялгаврлан өөрсдийнхөө цалинг нэмсэн. Цалин, тэтгэврийг индексжүүл.
4 | 0 Хариулах
[43.242.243.115] 2022/4/8
Uursduu ulam targalj ard tumen ulam yaduurch bnadaa!!!
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.199] 2022/4/8
Зандаак чи шуналаасаа хэзээд татгалзахгүй юмаа. Чиний бөгс долоогч нар төрийн бүх албанд шургалсан ямарч чадваргүй гөлгүүд чиний нэрээр л өдөр хоногийг өнгөрөөж улсын байгууллагад хохирол учруулан цалинжиж байгаа шүү
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.227] 2022/4/8
Тэр хэрэггүй орон тоо агентлагыг татан буулгах хэрэгтэй ш дээ. Дэд сайдууд огт хэрэггүй. Боловсролын ерөнхий газар гэж данхайсан бүтэцтэй газар байгууллаа гээд яриад байвал зөндөөн хэмнэж болох зардал бна.
4 | 0 Хариулах
Иргэн [202.126.90.123] 2022/4/8
Нофщ юм даа
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.103] 2022/4/8
МАН буруугаа ургэлж бусад руу чихнэ. Ковид алдахаар иргэдийн буруу, ер шир есехеер АН-ын буруу, банк дампуурхаар банкны буруу, юмны унэ есехеер дайны буруу, доллор есехеер 8 Шаргын буруу гэнэ. Тэгэхэд АН 2-хон удаа дангаараа ч биш хамтарсан засаг бариад хийсэн юм ихтэй ч гавьяаг нь биш гайг нь уурдэг. 2012 онд өрөнд баригдчихсан өнгөтөй өөдтэйгээс нь өр тавьчихсан уул уурхайн бүтээгдэхүүн доод цэгтээ хүрчихсэн нүүрсний барьцаагаар челког 2017 он хүртэл зээлээр худалдчихсан үед АН харин төр засгийг хямгатай барьж 2 тэрбум 500 сая $ зээл авч, улсаа хөгжүүлэх гэж заримыг нь хөгжлийн банкинд хийснийг МАНгаc - ууд цуслачихав. Харин одоо засгийн өр 8 тэрбум болж өсчээ. Эндээс хэн их идэж хэн бага идсэнийг xарж болно шүү. Cүүлийн 6 жилд завсаргүй засаглачихаад 1950 төг байсан доллар эдүгээ 3000 даваад алга болов. Бас идэж уугаагүй салбар нэг ч алга. Хичнээн ч цүнх баригчдыг ажилтай болгов. 2016 онд авилгалаар 80-д хавь байсан орныг 111-д оруулж хойш чангаав. Хэлээд байвал дуусахгүй ......
7 | 0 Хариулах
Zoch [192.82.77.223] 2022/4/8
Ene gazriin tosnii uildver yu ch buteen baiguulsangui. Ene tosliin negjiig ni solimoor um. Odii 4 5 jil bolk bhad suurinaas oor zuilgui gedeg managementiin bag mash muu ajillaj bn. Ot barag 3 jiliin dotor barisan shuu.
1 | 0 Хариулах
Зочин [150.129.141.97] 2022/4/8
Дарга нар өөрсдөө хаа хамаагүй хэлсэн үгнээсээ болж ороогдох юм даа, өөрснөө л эхлээд хэмнэх хэрэгтэй ш дээ, ард түмэн хэцүү байгаа нь үнэн. Энэ хүмүүс үнэнийг хэлж байна. Амьдрал яг одоо сайхан болчихгүй ч гэсэн та нар эхлээд өөрсдөө тэвчиж болох бүх зардлаа тэвч. Тэрийгээ ард иргэддээ тайлагнаж бай. Одоо бол аймшигтай луйварчидтай тэмцэж байгаа болохоор би ЗГыг битгий огцроосой гэж бодож байна. ЕС маань туршлага муутай, тийм болохоор жаахан ундуй сундуй байгаа нь үнэн. Гэхдээ МБ-ны ерөнхийлөгчийг сольчихгүй дээ, Олон юмыг хуримтлуулахаар ийм аюултай. Хэсэг зуур ч гэсэн намжааж явахгүй дээ
2 | 0 Хариулах
Зочин [192.82.84.188] 2022/4/8
Бид ер нь ямар хүмүүсийг төрд гаргачихсан юм бэ дээ ганц найдлага маань ХҮРЭЛСҮХ байсын гэтэл наагуур нь баллаж байнаа одоо яааанаа ёстой хүүр юмаа
0 | 3 Хариулах
Zochin [146.70.16.62] 2022/4/8
Худлаа ёслохоос өөр ид шидгүй Ухнын Хүрэлсүгээс юу хардаг юм?! Насаараа бизнес хийж үзээгүй байж хаанаас хэдэн тэрбум төгрөгийн хадгаламжтай байхав? Тодорхой, энэ бол авилгал! Танк унаж тоглосон согтуу толгой! Хүүхэнд байрны цохолт хийхээсөөр чадах юм алга!
2 | 1 Хариулах
УИХ тар!!! [202.55.188.103] 2022/4/8
"Ажлаа хий" ч гэх шиг ... Бага ангийн хуухдээр их сургуулийн диплом хамгаалуулах гээд горьдоод байхым, таарсан ч ард тумэн бол доо. Улс удирдах телевлегее ч байхгуй, потенциал ч байхгуй, мэргэжилийн экспертууд ч байхгуй, эх орноо гэсэн сэтгэл зурх ч байхгуй, зугээр л цунх барьж бегс долоож хор найруулж гарч ирсэн тархины тураалуудаар удирдуулж байгаагаа одоо хуртэл ойлгодоггуй ээ. Суулийн 30-аад жилийн 24 жилд нь МАН тер бариад одоо улс ямар байдалтай байна? Авилга авдаг, шахаа хийдэг, иргэд хувийн хэвшлийг дээрэмддэг, боломжийг нь хулгайлдаг, халамжаар хахуулддаг, ковидын хуулиар иргэдээ хэлмэгдуулж алдаг, элдэв татвараар хуулиар дарамталдаг, хэзээ ч хариуцлага хулээдэггуй, дандаа бусад руу буруугаа чихдэг, шалтаг хууль дурэм зохиож бух эрх мэдэлд эзэн сууж улсаа тонож дээрэмддэг ийм МАНгас-аас одоо юу горьдхым бэ? Харин ч улсаа дампуурахаас нь емне МАНгас-аас салгаж аврах хэрэгтэй. ЗГ л огцорвол МАНгас-ын дараагын ээлж хоолонд орно. Ямар ч ялгаагуй учраас УИХ-ыг л тараах хэрэгтэй!!!!
4 | 0 Хариулах
зочин [64.119.20.91] 2022/4/8
Үндсэн хууль батална гэж үнэгүй зочид буудал, хоол, унаа, тусгай эмнэлэг, гадаад томилолт, орон нутаг, гэртээ харих зардлаа бүрэн даалгаж, дээр нь албан ажлынхаа цалинг бүрэн авч байсан хүмүүст байнга орон сууц, одон медаль, шагнал, өөрт нь болоод үр хүүхдүүдэд нь албан тушаал, дээр нь "Үндсэн хуулийн ой" гэж "нэг удаагийн" нэртэй ч байнга мөнгө өгдөг, жил бүр зардал чирэгдэл болсон бөх барилдуулж баахан алт, хамба торго болсон хуучны Богд хаадаас дээгүүр улс хойморт заларч "түмэн ардаа баясгадаг" энэ бүхэн 30 жил үргэлжиллээ, ямар учиртай юм бэ? Ер нь "Үндсэн хуулийн ой" гэж юу хэлээд байгаа юм бэ? Гадаадад ингэдэг юм болов уу, аль улсад вэ? Урьд үед 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудын ой гэж тэмдэгдэглэж яваагүй л юмсан.
4 | 0 Хариулах
тоск [66.181.182.44] 2022/4/8
ЛХАГВАСҮРЭН, АНАНШАТАР 2 бол нэг хэсэг монголбанкны хяналт шалгалтын газарт хамт ажиллахдаа арилжааны банкны булхайг нууж хахууль авдаг байсан халаас нэгтэй хүмүүс. энэ утгаараа бие биеэ өөхшүүлж шагнаж гавъяат мэт цол олгуулж мөнгө хуваалцаж байдаг этгээдүүд шүү. түүнээс биш тэр лхагвасүрэнд банк удирдаад явах чадвар 0000 шүүдээ.
1 | 0 Хариулах
Иргэн [203.217.139.240] 2022/4/8
Дарга нэртэй ямар ч чадваргүй новшнуудыг тансаглуулсаар монголын ард түмэн сөхөрч унаж байна. Хамгийн түрүүн наад хогнуудаа ажил хийлгэ, том том жипнээс нь буулга, өрөө тасалгааг нь байнга тансаг болгодгоо зогсоо.
6 | 0 Хариулах
Төрийн алба машингүй бай [66.181.190.72] 2022/4/8
Төрийн хулгайчууд өөрсдөө зардлаа хэмнэ. Иргэд хангалттай хэмнэж та нарт төлж байна
4 | 0 Хариулах
Зочин [103.229.122.125] 2022/4/8
яам сайдуудыг нэмэхээ болимоор байна, урьдах яамдууд нь ажлаа олигтой ч хийж чадахгүй байж юун нэмэх, тэгчихээд ард түмнийг хэмнэ ч гэх шиг, битгий өмхий амаараа хуцаж бай чяцга Занданшатараа
6 | 0 Хариулах
Зочин [192.82.80.31] 2022/4/8
Занданшатар цаагуураа Оюун-Эрдэнийхээ эсрэг юм бн доо, би ингэж төсвөө хэмнэж бн, ард түмэн та нар минь тэсээрэй гэж хэлэх ёстой биз дээ. Гэтэл ядуу ард иргэд нь амиа хорлохоос бусдаараа тэсээд хэмнээд байхад, иргэдийг хэмнээрэй гэдэг бол зориуд турхирч байгаатай л адил зүйл
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.57] 2022/4/8
УИХ ТАР!!!
10 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/4/8
"Tosov" gedeg iumiig buzarlaj baina aa. Naad tosovoo il tod bolgoh heregtei. Naad mongo chin modon deer urgaagui baina.
6 | 0 Хариулах
МАН ЧАДВАРГҮЙ [202.179.26.86] 2022/4/8
ХУЛГАЙЧД
3 | 0 Хариулах
Зочин [43.242.243.118] 2022/4/8
sumtaishatar novshoos bolj onoodriin iim baidal vvsej baina
10 | 0 Хариулах
haha [66.181.161.114] 2022/4/8
Ард иргэд хэмнэх гээд ч хэмнэх мөнгө алга хэмнэх мөнгө бдаг бол хэмнэе хамаа алга. зөвхөн УИХ дарга гэхэд л 4.9 тэрбумыг хэмнэж болохоор бна шдээ шат шатандаа төрийн албын данхар бүтэцийг багасгаж хэмнэх юм бүр олон тэрбум хэмнэгдэхээр бна. тгд хэмнэсэн мөнгөөрөө цалин нэмж ард иргэдийг амьдралд тус болмоор бнаа
6 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/4/8
Энэ муу занданшатар гэдэг новш л хамгийн их дургүй хүргэсэндээ. Дээр нь монголбанк ны ерөнхийлөгч гэж нэг мал байна. 2 хон долоо хоногийн дотор 100 сая $ - рубль худалдаж аваад ханш уналтыг галыг өрдсөн. оросуудад чөлөөтэй зарсан долларыг иргэд данснаасаа авч чадахгүй байна бүүр нэг хогийн хулгайчууд шүү
18 | 0 Хариулах
УИХ-н ГИШҮҮДИЙН ИДДЭГ МӨНГӨ [192.82.78.203] 2022/4/8
УИХ-н 4,9 ТЭРБУМЫГ ЗОГСОО !!!
11 | 0 Хариулах
Зочин [192.82.75.174] 2022/4/8
Энэ муусайн хулгайч нарын идэш ууш бүр ил цагаандаа гарлаа
13 | 0 Хариулах
Зочин [202.131.244.66] 2022/4/8
unen shuu odoo hemneh geed hemneh yum yuch algadaa
3 | 0 Хариулах