Индэр    
2021 оны 6 сарын 28
Зураг
Сэтгэлзүйч

Цар тахлын энэ цаг үеийг амжилттай давах сэтгэл зүйн чадварууд

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахал, хөл хорио нь бидний амьдралын хэв маягт өөрчлөлтүүдийг авчирч байгаа билээ. Энэ нөхцлийг бид хүлээн зөвшөөрч үүнд дасан зохицож, амжилттайгаар даван гарахад дараах сэтгэл зүйн чадварууд танд туслах болно.

Дасан зохицох чадвар 

  • Онлайнаар хичээл болон ажлаа хийж гүйцэтгэх 
  • Үр хүүхдүүдээ харж зохицуулах 
  • Гадуур гарахдаа тогтмол маскаа зүүж, зай барих.

Уян хатан байх чадвар 

  • Бодож төлөвлөснөөр ажил явахгүй байсан ч хүндээр хүлээн авахгүй байх 
  • Нэг оролдлого бүтэлгүйтсэн ч өөр боломж байгаа хэмээн хүлээн авах 
  • Сэтгэлдээ хүртэл аливааг хийж чадахгүй байгаа юм шиг санагдах үед өөрийгөө доогуур үнэлэхгүй байх.

Одоо цаг дээрээ төвлөрөх чадвар 

  • Өмнөх сайхан цагаа дурсан үгүйлэх сэтгэлээ илэрхийлж болох ч тэр үед л сайхан байж дээ гэж өнгөрсөнд төвлөрөхөөс зайлсхийх 
  • Цаг сайхан болохоор л “ингэнэ, тэгнэ” гэж сайхан байх зүйлсээ хойш тавилгүй одоо цаг дээр хэрхэн сайн сайхныг мэдрэх вэ? гэдэгт төвлөрөх.

Шинэ дадал зуршлыг хэвшүүлэх чадвар 

  • Өмнө нь туршиж үзээгүй шинэ чадваруудад суралцах, үүнд: хэл сурах, гар урлал, ном унших, дугуй унах гэх мэт  
  • Өдөр тутамдаа дасгал хөдөлгөөнд 15-20 минутыг зарцуулах 
  • Шинэ хоббитой болох 
  • Өдөр тутамдаа өөртөө цагийг гаргаж дуртай зүйлсээ хийх 
  • Унтахаасаа өмнө өнөөдөр намайг баяртай болон гунигтай болгосон зүйл юу вэ хэмээн тунгаан бодох.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.31.49] 2021/6/28
sain zasgin gazrtai bol iimrhu ym unshad suujihgushd.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.233] 2021/6/28
Заавал цагдаа хүчнийхнээр бороохойдуулж загнуулж байж хүн хоорондын зайгаа барьдаг ухамсаргүй хариуцлагагүй оркууд шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.116] 2021/6/28
Энэ гараад байхад би яахаараа гэртээ суудаг юм гэсэн сэтгэхүйгээ хандлагаа өөрчилвөл тэгээл болоол явчихна даа уул нь ч.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.233] 2021/6/28
Хөл хориотой хориогүй иргэд нь дор бүрнээ соёлтой хариуцлагатай ухамсартай байж халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөд явах юм бол халдварын тархалт буурна шдээ.
0 | 0 Хариулах