Индэр    
2020 оны 2 сарын 23
Зураг
Сэтгэлзүйч

Биеийн өвдөлтийн 90 хувь нь сэтгэл зүйгээс шалтгаалдаг

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Харвардын Анагаахын Их Сургуулиас сэтгэл хөдлөл нь бидний биед бодитой хими болон физиологийн хариу үйлдлийг үзүүлснээр өвдөлт болон тухгүй байдлыг мэдрүүлдэг гэжээ. Тиймээ та юманд санаа зовж түгших үед зүрх тань дэлсэх, гар хөлрөх, булчин чангарах, амьсгал давчдах, хоолойд юм тээглэх, цээж хөндүүрлэх, гэдэс өвдөх гэх мэт шиж тэмдэг ажиглагддаг уу?

Биеийн өвдөлтийн 90 хувь нь сэтгэл зүйн шалтгаантай байдаг. Жишээ нь та олон хүний өмнө гарч илтгэл тавихаас өмнө сандрах, салганаж чичрэх, зүрх тань дэлсэх, гэдэс тань эвгүйрхдэг байж болох юм. Энэ нь та айж сандарсан мэдрэмжийг авах үед биед гарч байгаа илрэл юм.

Хэдийгээр энэхүү мэдрэмж нь түр зуур байх нь хэвийн ч удаан хугацаанд ийм нөхцөлд байх нь таны сэтгэл болон биеийг өвтгөдөг. Сүүлийн үед Монголчуудын дунд сэтгэл зүйн гаралтай бие зовуурилж өвдөх эмгэг түгээмэл тохиолдож байна.

Бие зовуурилах үед хүмүүс дийлэнхдээ эмчид хандаж шинжилгээ хийлгэдэг ч хариу нь сөрөг хэвийн гардаг ч бие нь өвдсөөр байдаг. Энэ нь тэгвэл сэтгэл өвдөж байгаагийн дохио байдаг.

Ямар нөхцөлд сэтгэл өвдөж байдаг вэ?

  • Гэр бүлийн хяналт өндөртэй харилцаанд хүн удаан хугацаанд амьдрах нь сэтгэлээр унах, айдас түгшүүртэй байх, гутрахад хүргэдэг бөгөөд улмаар бие өвдөж эхэлдэг
  • Найз нөхөд хамт ажиллагсдын харилцаа уур амьсгал танд таагүй мэдрэмж төрүүлэх үед мөн сэтгэлээр унах, нойргүйдэх, хоолны дуршил багасах юм уу ихэсгэхэд хүргэж болно
  • Гэрлэсэн хосууд, үерхэж байгаа хосуудын харилцаа нь аль нэгнийгээ үргэлж дарамталж буруутгах, үгээр доромжлох, гар хүрэх гэх мэт нь таны сэтгэлийг шаналгаж, гутрах, өөртөө итгэлгүй болох амьдрах утга учиргүй болгосноор бие зовуурилдаг.

Сэтгэл өвдөх үед хэрхэн анагаах вэ?

  • Хэрвээ таны сэтгэл өвдөж шаналж байгаа бол та энэ байдлаас аль болох түргэн хугацаанд гарах нь бие сэтгэлээ хурдан хугацаанд анагааж чадна.
  • Сэтгэл зүйн болон заслын эмчилгээнд явж сэтгэлээ анагаах үед биеийн зовуурь шаналал аяндаа үгүй болдог.
  • Таныг байгаагаар тань ойлгож хүлээн авдаг найз нөхөд юм уу ойр дотныхоо хүмүүстэй өөрийнхөө сэтгэлийг хуваалцах
  • Өөрт төрж байгаа сэтгэл хөдлөл мэдрэмжийг нээлттэй хуваалцах нь тусалдаг. Сэтгэл хөдлөл мэдрэмжээ байгаагаар нь гадагшлуулахгүй байснаар дотор хуримтлагдаж бидний сэтгэл болон биеийг өвтгөдөг.
  • Сэтгэл өвдөх үед эмэн эмчилгээнд явсан ч энэ нь зөвхөн биед илэрч байгаа зовуурийг арилгадаг харин сэтгэлийг эмчилж чадахгүй тул сэтгэлээ эмчлүүлэх нь чухал юм
  • Өдөр тутмын стресс ядаргааг дор бүр нь тайлах нь чухал байдаг. Та дасгал хөдөлгөөн хийх, дуртай зүйлээ хийх, найз нөхөдтэйгөө уулзах, сайн унтаж амрах зэрэг нь тустай.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
bi [192.82.67.63] 2020/10/9
setgeleer mash ih unaj bn, uhmeer baina
0 | 0 Хариулах
уншигч [64.119.22.49] 2020/11/27
Сайхан муухай бүх юм өнгөрнө. Тиймээс сэтгэлээ барьж биеэ өөд нь татахыг д хичээ. Хүн энэ хорвоод жаргах гэж ирдэггүй, харин утга учиртай амьдрах л гэж ирдэг. Аз жаргалыг зорилгоо болговол хэзээ ч бүтэхгүй, тиймээс бүхнээс утга учрыг л хай. Энэ талаар маш мундаг сэтгэд зүйчийн сайн ном гарна
2 | 0 Хариулах
bi bdaggui [202.126.89.93] 2020/4/10
Хэцүү юмдаа тэгээд. Өөрт тулгараад байгаа хэцүү асуудлуудаа яръя гэж бодсон ч яг тэр чигээр нь ойлгоход сонсох хүн даанч алга. Хэлсэн хэдий ч яг миний мэдэрч байгааг мэдэрч чадахгүй учраас ммхм гээд л өнгөрдөг. Бас өөрийнхөө хэцүү ийм сул талуудаа хүнд итгээд хэлхээр дараа нь өөрт минь муугаар нөлөөлж, тэр хүн минь миний итгэлийг алдах вий гэж айгаад өөртөө л хамаг энэ зовлон шаналалаа үлдээх юм. Тэгээд ер нь хүсэхдээ ингэж их зовж шаналдаг байсан үеээ дурсаад цаашид олдох жаргалаа улам л их хайрлах байхдаа л гэж боддог.
9 | 1 Хариулах
Зочин [202.9.46.193] 2021/4/19
Зовлон учрах бүрт , жаргал ойртжээ гэж бодоход амархан давдаг. Жаргал мэдрэгдэх үед , зовж явснаа санахад сэтгэл аяндаа тэнцрээд ирэх шиг болдог.Сэтгэл тэнцрэх нь тайван байдлын илрэл юмуу гэж боддог.
0 | 1 Хариулах
fb:tserendorjd [64.119.20.234] 2020/3/2
Сэтгэл зүй сэтгэлийг судалдаг. Оршихуй бол сэтгэлийн эх булаг, үүсгүүр нь. Яг л тэнгисийн гүнд амьсгалын аппараттай орж тэнгисийн гүний эрдэнэс хайхтай адил сэтгэл хөдлөл, сэтгэгдэл, бодолын цаадад амьсгал, оюун санааны дадлаараа гарч өөрийн оршихуй дахь сайн сайхан бүхнээ олж нээхүй юм. Сэтгэл зүй бол тэнгисийн давлагаа хуйлралыг тандан ажиглах судлах юм. fb:tserendorjd
4 | 0 Хариулах
gaihaltai helj [122.201.24.67] 2020/3/26
gaihaltai
0 | 2 Хариулах
Зочин [66.181.185.152] 2020/2/23
өвдөлт
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.129] 2020/2/23
Cronovirus gej bitgii sanaagaa zovoo humuusee. Sanaa zovohgui bol ovdohgui yum bn gej oilgoloo xaxaxa
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.204] 2020/2/23
anxiety/depression
2 | 0 Хариулах
Teneglel [202.21.113.198] 2020/3/4
setgel mash ih ovdoj Bas mash ih yadarch tuildaj bn Jagraltai bh gej uzsen ch bolohgui yum Neg l hun Neg l hun hol bh yumuu Alga bolchihvol Buh zuil shan bolchihgeed bdag yah be Ene huniig alchihuu
1 | 0 Хариулах
Medegch [66.181.161.32] 2020/3/6
Uuchilj chadahgui baival zugeer l holdchihoo tgd ayandaa martagdana
0 | 0 Хариулах
адилхан [103.57.92.175] 2020/5/13
Яг адилхан юоом. Сүүлдээ бүүр ядарч туйлдаж бна. Надаас яваад өгдөг ч болоосой.
0 | 1 Хариулах
Bi [66.181.161.17] 2020/10/9
Setgeleer bitgii unaa,
0 | 0 Хариулах
hmm [203.91.115.49] 2021/3/26
yagad iim sul doroi busdaas hamaaraltai bdg bnaa. ooriihoo tolgoig setgel zuigee ooroo urirddagguimu. ywuulmaar bwal zugeer hoogood ywuulaach duraakuudiig.
1 | 0 Хариулах