Өвчин хэлж ирэхгүй хийсэж ирдэг гэсэн үг байдаг шүү дээ, коронавирусийг тусъя гэж тусаагүй нь лавтай.
Тэгэхээр өвдсөн хүнд илэрдэг нийтлэг сэтгэл зүйн хариу урвал бол хүчтэй сэтгэл хөдлөлүүд байдаг:
Энэхүү өвчнийг тусах үед хамгийн түрүүнд хүнд айж сандрах сэтгэл хөдлөл үүснэ. “Яана нээрээ тусчихлаа гэж үү”, “одоо яана аа хүндрэх болов уу”, “бүрэн эдгэрэх болов уу”, “бусад биеийн эрхтэнд муугаар нөлөөлөх болов уу”, “Ойр дотнынхоо хүмүүст халдаачих вий дээ” хэмээн санаа зовнино.
Өөрийгөө мөн буруутгаж хаанаас авчихсан юм бол, ингэдэггүй л байж тэгдэггүй л байж гэж харуусаж, буруутгаж улмаар сэтгэл санаагаар унах магадлал ихэсдэг билээ.
Тэгвэл, юуны түрүүнд танд төрж байгаа сэтгэл хөдлөлөө анзаарч тайвшрах нь чухал юм.
Хэрхэн тайвшрах вэ?
Аливаа сөрөг бодлоос аль болох зайлсхийх
Айдас түгшүүр, сэтгэл гутралын үед олон сөрөг зүйлсийн талаар бодож эхэлдэг. Тухайлбал, одоо ингээд л бүх юм өнгөрлөө, магадгүй үхлийн талаар бодогдох, бусад аж амьдралтай холбоотой асуудалд санаа зовох, эмчилгээний үр дүнд санаа зовох гэх мэт. Тэгвэл аль болох сөрөг зүйлсийн талаар таамаглаж төсөөлөхгүй байж эерэг бодлоор өөрийгөө цэнэглэх:
Хүмүүсийн харилцаа хандлага эдгэрэлтэд хүчтэй нөлөөлдөг.
Хүмүүс коронавирус туссан хүмүүсийг буруутгах, сэжиглэх, хэл амаар доромжлох, зайгаа барих гэх мэт хандлага нь өвчтөний сэтгэл зүйд сөрөг нөлөөллийг авчирдаг. Үүнээс болоод сэтгэл санаагаар илүү их унадаг учир дархлаа нь улам муудах эрсдэлтэй.
Тиймээс сэтгэлийн тэнхээнээс биеийн тэнхээ шалтгаалдаг гэдгийг ухааран ар гэрийнхэн, ард иргэд болоод эмч мэргэжлийн ажилтнууд өвчтөнд хандах хандлагаа эерэгжүүлцгээе! Ингэхдээ: