Жонсон ба Жонсон компанийн вакциныг 2021 оны хоёрдугаар сарын 21-нд АНУ эмийн агентлаг бүртгэлээ. Энэ вакцин юугаараа ялгаатай вэ гэсэн асуултад хариулах гэж оролдъё.
Өнөөг хүртэлх дийлэнх вакцин бол идэвхгүй буюу сулруулсан вирусээс бүтээсэн вакцин байсан юм. Эдгээр вакцин нь дархлааны асуудалтай, дархлаа дарангуйлагдсан гэх мэт хүмүүст үйлчилгээ сул тул эдгээр хүн вакцин тариулсан ч өвдөх эрсдэлтэй байдаг. Ийм учраас эрдэмтэд сүүлийн 20 жилд Вектор вакцин буюу генетикийн хувьд инженерчилсэн вакциныг бүтээх гэж оролдож иржээ.
Ингэснээр вирусийн генетик мэдээллийн тодорхой хэсгийг хүний дархлааны эсүүдэд хүргэж улмаар хүний дархлааны В лимфоцит эс антибоди үйлдвэрлэж устгадаг ба Т лимфоцит эс дархлааны урвалыг зохицуулах ба мөн дархлааны ой санамж болж өгдөг. Т лимфоцит эс удаан насалдаг бөгөөд 2002 онд SARS өвдсөн хүмүүсийн Т лимфоцит 10 гаруй жилийн дараа энэхүү вирусийг таньж дархлааны урвал үзүүлж байжээ.
Жонсон ба Жонсон компанийн вакцин нь Т лимфоцит эсийн дархлааны урвалыг маш сайн үүсгэдэг бөгөөд эдний охин компаниудад сүүлийн 20 жил судалж гаргаж авсан Аденовирусийн платформ байгаа бөгөөд Аденовирус нь том геномтой тул инженерчлэхэд хялбар мөн хүний биед нэвтрэхдээ хүний гентэй интеграц болдоггүй байна. Вектор вакцин хийхэд энэ байдал нь эрдэмтдэд давуу тал олгодог байна.
Харин Аденовирус гаралтай томуугаар хүмүүс их өвдсөн байдаг тул зарим тохиолдолд хүний дархлааны систем энэхүү вакциныг нь томуу байна гэж хүлээж авч дархлаа тогтоохгүй байх талтай байдаг байна.
Үүний нэг жишээ 2007 онд дэлхийн вакцины том үйлдвэрлэгч Merck компанийн ДОХ-ын эсрэг вакцины туршилт амжилтгүй болсон бөгөөд Ad5 гэсэн вирус дээр суурилсан вектор вакцин бүтээж энэхүү 3 тунт вакциныг хийлгэсэн судалгаанд оролцогчдыг ДОХ вирусийн халдвараас сэргийлж чадахгүй байгаа үр дүн гарч ДОХ вакцин бүтээх ажил нурсан ба нь энэ чиглэлийн судалгааны шинжилгээний ажлууд ямар хэцүү бэ гэдгийг харуулж байгаа юм. ДОХ вирус аденовирусийн төрөлд багтдаг билээ.
Зураг1. Вектор ба сулруулсан вирусээс гаргасан болон mRNA вакцины ялгаа
Жонсон ба Жонсон компанийн хувьд Австрийн Crucell гэх биотехнологийн вакцин үйлдвэрлэгч компанийг 2009 онд 2.4 тэрбум доллараар худалдан авсан ба тэд Ad26 гэх вирус дээр суурилсан вакцин бүтээхээр маш амжилттай ажилллаж байв. Австрийн Crucell компани НҮБ ба UNICEF хамтран ажилладаг ба олон вакцин үйлдвэрлэж нийлүүлдэг дэлхийн 6 дахь том вакцин үйлдвэрлэгч юм.
Ad26 гэх вирус дээр суурилсан вакцин Merck компанийн Ad5 гэсэн вирус дээр суурилсан ДОХ вакцин шиг хүний дархлаан системийг доголдолд оруулахгүй харин ч дархлааны системийн урвалыг сайн үүсгэж байсан байна.
Жонсон ба Жонсон компанийн зүгээс энэ үед энэхүү компанийг худалдан авч давуу талаа ашиглан Зика, Эбола ба ДОХ вакцин бүтээх мөн бүх төрлийн Инфлуенза вирусыг устгах вакциныг бүтээх зорилт тавьсан юм.
Тэд энэ зорилтдоо хүрч Эбола эсрэг вакциныг 2017 онд бүтээж чадсан бөгөөд Ad26 вирус дээр суурилсан вакцин илүү үр дүнтэй байж чадахыг нотолсон явдал болсон юм.
Жонсон ба Жонсон компанийн Ковид 19 вакцин нь энэхүү Ad26 гэх вирус дээр суурилсан вектор вакцин билээ.
Зураг2. Вектор ба сулруулсан вирусээс гаргасан болон mRNA вакцины ялгаа
Тэд вакцины туршилтаа Бразил ба Өмнөд Африкт хийсэн бөгөөд мутацад орсон вируст үр дүнтэй байсан бөгөөд судалгаанд оролцогсдын 85 хувьд 29 хоног дараа үзэхэд хангалттай эсрэг биет үүссэн байна.
Жонсон ба Жонсон компани вакцинаа нэг тунгаар тарьдаг тунгаар хийхийн тулд цаг зарцуулсан нь бусад өрсөлдөөгчөөсөө хоцрон вакцинаа гаргах шалтгаан болсон юм.
Нэг тунт вакцины эрсдэл бол 2 тунт вакцинаас илүү тун тарьдаг тул вакцин тариулсан хүмүүс өвдөх эрсдэл ба гаж нөлөө өгөх эрсдэл. Жонсон ба Жонсон компани энэхүү зохимжит тунг олох гэж ихээхэн цаг зарцуулсан байна.
Бусад вакцины мэдээллийг та бүхэнд эргэн сануулахад Астра Зенека нь вакцин бол Шимпанзее сармагчны ChAdOx1 аденовирусноос гаргаж авсан вектор вакцин ба мөн үр дүнтэй байгаа билээ. Оросын Спутник Ad26 dg Ad5 вирусийн холимог суурьтай вакцин юм. Энэ бүтцээрээ Жонсон ба Жонсон компанийн вакцинтай төстэй боловч Ad5 вирус вектор дээр суурилсан вакцинууд амжилтгүй болж байсныг дээр бичсэн билээ.
Харин Pfizer ба Moderna вакцин бол вирусийн гадаргуугийн Spike уургийн генийн мэдээллийг хүний дархлааны эсэд хүргэж дархлааг үүсгэдэг өөр технологи буюу mRNA технологи юм.
Хятадын Синофарм компанийн вакцин бол сулруулсан Ковид19 вируснээс бэлдсэн уламжлалт технологоор бүтээгдсэн вакцин юм.
Эх сурвалж: