Индэр    
2021 оны 2 сарын 20
Зураг
Нийгмийн Эрүүл Мэнд судлаач

“Их -7” илүүдэлтэй байгаа вакцинаа хандивлахаас өөр сонголтгүй болж байна

Зураг
dawn.com

Өчигдөр буюу Баасан гарагт болсон “Их-7” орны уулзалтын нэг гол сэдэв бол вакцины тэгш хуваарилалт байлаа.

ДЭМБ-ын ерөнхий захирал энэхүү уулзалтын өмнө “Их -7” бүрэлдэхүүнд багтдаг баян орнуудыг дэлхийн хамаг вакциныг шударга бусаар хамсан асуудлыг ширүүхэн шүүмжлэв.

Одоогоор 128 сая хүн вакцин тариулаад байгаагын 70% нь “Их-7”-ийн иргэд байна. Гэтэл 130 орон ганц ч вакцин тариагүй байгаа ба эдгээр орны хүн ам нь  2.5 тэрбум.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Их-7”-ийн цахим уулзалтад оролцогч баян орнуудад илүүдэлтэй байгаа вакцинаа хандивлах уриалга гаргалаа. Тус улсын Засгийн газар одоогоор 400 сая тун захиалсаад байгаа ба хүн ам нь 66.6 сая бөгөөд хэд дахин илүүдэлтэй байгаа билээ.

Их Британи улс илүү захиалсан вакциныхаа 80 хувийг COVAX хөтөлбөрийн хүрээнд хөгжиж буй орнуудад хандивлахаар төлөвлөж байгаа ч эдгээр вакцин үйлдвэрлэгдэх шатандаа явж байгаа билээ.

Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунтай уулзаж вакцины дэмжлэг хүссэн нь зөв цагаа олсон уулзалт болжээ. Тус улсын Засгийн газар одоогоор хүн амаас нь хэд дахин илүү байгаа вакцинаа ядуу орнуудад хандивлах юм.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон баян орнууд захиалсан вакциныхаа 4-5 хувиа ядуу орнуудад хандивлах ёстойг ч мөн санууллаа. Ямар ч байсан баян орнууд олон улсын томоохон шахалтын доор ийм алхмыг хийж байх шиг байна.

 

Их Британи улсын захиалсан вакцины тоо , үйлдвэрлэгч компаниуд. Британийн захиалсан вакцин 400 сая тун ба хүн ам нь 66 сая

Мөн энэхүү уулзалтын өмнө АНУ COVAX буюу хөгжиж буй орнуудыг вакцинаар тэгш хангах хөтөлбөрт 4 тэрбум ам доллар хандивлаж байгааг өчигдөр АНУ-ын шинэ Ерөнхийлөгч зарлалаа. Энэ хандив  нь нөхцөлтэй буюу АНУ 2021 онд амалсан 2 тэрбум ам доллароо хандивлах ба бусад орны амлалтаа хэрхэн биелүүлэхийг ( matching fund)  харж байж дараагийн 2 тэрбум доллароо хэзээ өгөхөө шийдэх юм. Энэ хөтөлбөрт Их Британи улс 1 тэрбум ам доллар мөн хандивлаад байгаа билээ. Түүнчлэн Герман ба Канад улс хандивын хэмжээгээр дараагийн байрт бичигдэж байна.

Их Британи улс бусад улсуын хандивласан 4 ам доллар бүрд 3 ам доллар буюу 2 паунд хандивлана гэдгээ НҮБ-ын 75 жилийн ойн цахим хурал дээр амалсан ба энэ амлалтаа биелүүлсэн. Канад улс мөн энэхүү хөтөлбөрийг санаачлагч ба санхүүжүүлэгч улсын нэг бөгөөд хөтөлбөрийн хүрээнд захиалагдсан вакцинаас 1 сая тунг давуу эрхээр авсан «Их-7»-ийн бүрэлдхүүнд багтдаг цор ганц улс юм. Үүнээсээ болж ихээхэн шүүмжлэлд өртсөн билээ.

 

COVAX механизмын хүрээнд 330 сая тунг Oxford/AstraZeneca ба Pfizer/BioNTech компаниас авч, 145 орны хүн амын 3.3% хувийг 2021 оны зургадугаар сар гэхэд вакцинжуулах төлөвлөгөөтэй бөгөөд Канад улс хүн амынхаа 3.3% -ийг хангах вакцинаа энэ хөтөлбөрөөс авч байгаа. Чили ба Шинэ Зеланд улс мөн энэ хөтөлбөрөөс хүн амынхаа 5 хувийг вакцинжуулахаар гэрээ хийсэн нь давуу эрх эдэлсэн хэмээн мөн шүүмжлэлд өртөөд байна.

100 хүн тутамдаа 30-40 хүнээ хамруулсан үзүүлэлтээр АНУ ба Их Британи тэргүүлж байна эх сурвалж BBC

  1. https://www.gov.uk/government/news/uk-raises-1bn-so-vulnerable-countries-can-get-vaccine
  2. https://www.unicef.org/press-releases/covid-19-vaccine-race-we-either-win-together-or-lose-together
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.57] 2021/2/21
Манай вакцин яагаад 41.7 доллар үнэтэй болчихвоо? Ийгл тв ээр тэгж яриад байна.Манайх тийм баян юм уу?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.57] 2021/2/21
Манай вакцин яагаад 41.7 доллар үнэтэй болчихвоо?
0 | 0 Хариулах
Баатаржав [202.9.40.215] 2021/2/20
Хандивлах бишээ. Вакциндаа эргэлзэж эхлээд манай мэт ядуу орнуудад өгөх гэж байгаа юм шүү дээ
7 | 6 Хариулах
Хямд тул [45.82.251.200] 2021/2/20
Хямд авч байгаа тул хандивлахад буруутахгүй. Барууныхан 2 доллароор авч байгаа гээ биз дээ ?
0 | 2 Хариулах
Зочин [66.181.184.43] 2021/2/20
Элбэгдоржийн гөлөг хуцаж л байна уу?
6 | 3 Хариулах
Зочин [196.244.72.2] 2021/2/20
The numbers reflect the latest data available as of Feb. 12 from the CDC’s Vaccine Adverse Event Reporting System website. Of the 929 reported deaths, about one-third occurred within 48 hours..
2 | 2 Хариулах
Зочин [139.5.218.167] 2021/2/20
Баталгаагүй сайтанд хийсэн мэдээлэлд тархиа угаалгаад байх хэрэггүй. Одоо цагт хэн ч хүссэн сайтаа нээгээд юу ч бурж болно. Зүгээр наад мэдээллээ ядаж гүүглэд гарчигийг нь хуулаад ард нь fact check гээд хайчихаж бай. Эсхүл албаар ингэдэг бол хүмүүс вакцин хийлгэхгүй байх өөрт чинь ямар ашигтай юм. Зөвхөн ковид гэлгүй бүх вакцинийг эсэргүүцдэг бүлэг гараад ирчихэж. Та нарын наад худал мэдээлэл түгээснээс болоод хүнд амархан итгэдэг, мэдлэггүй ээж хүүхэддээ вакцин хийлгээгүйгээс болж хүүхэд нь ковид биш юм гэхэд салхин цэцэг, улаан бурхан, сахуу татран уяман, менингетээр үхвэл яах вэ? Та нар бол хариуцлагыг үүрэх ч гүй. Хүмээсээ өөрсдөө хэл сур, баталгаатай мэдээлэл авч сур
10 | 3 Хариулах
зочин [66.181.161.48] 2021/2/20
929 хүн нас барсан гэсэн дата байна. Тэрнээс бүгд Ковид вакцин гээгүй байна. Зарим нь вакцин хийлгээд эсрэг биет үүсээгүй байхад корона халдвар авсан байна. Зарим нь вакцин хийлгээд сар хагасын дараа нас барсан байна. 500 гаруй буюу 60 хувь нь 75-аас дээш насны ямар нэг хүнд суурь өвчтэй, олон төрлийн эм тариа хэрэглэдэг, асрамжийн газрын голдуу хүмүүс байна. Энэ зүгээр дата мэдээлэл болохоос судалгаа биш байна хөгшөөн, харин 1 завьай нөхөр нь 1-д нэгэнгүй уншаад нас, хүйс, үхлийн шалтгаан нөхцөл, вакцин тариулсан хугацаа, суурь өвчний онош, эмний хэрэглээ зэргээр нь ангилаад харвал тийм ч аймаар 1000 1000-аараа үхээд байгаа зүйл харагдахгүй л юм байна.
1 | 3 Хариулах
N [202.131.225.197] 2021/2/20
baruund chin vaktsin tariulsan hogshid ih vhej bgaa vnen ch dee.harin orosiin vaktsin l naidvartai bnaa. odoo bvr orosiin vaktsiniig german avistri ulsuud vildverlehed belen geed bna, zobhpon zobshoorol ogohiig hvleej bna. end bol uls toroos ogt oor zvil geed bna.. ta nar hudalaa orosiig muulah ydah yumaa..naad vhsen hvmvvs chin vnen ch de.
1 | 1 Хариулах
Зочин [64.119.19.120] 2021/2/20
Наад чинь 22 оноос л түгээгдэх вакцины тухай мэдээ бнаа
1 | 0 Хариулах
Zochin zochi [202.126.90.29] 2021/2/20
Manai yls uruvdmuur ch umaa daa
3 | 0 Хариулах
Pfizer [66.181.161.122] 2021/2/20
Америкд одоогийн байдлаар Pfizer/Moderna mRNA вакцинаас бол 929 хүн нас барж, 20766 реакц үзүүлсэн нь Centers for Disease Control and Prevention’s (CDC) Vaccine Adverse Event Reporting System (VAERS)-д бүртгүүлжээ. 192 буюу 21% нас баралт нь зүрх судастай холбоотой байна. VAERS систэм нь хүмүүс өөрсдөө бүртгүүлдэг учраас реакц болон үхлийн тоо үүнээс өндөр байх магадлал маш өндөр ажээ. Вакцины жинхэнэ үр дүн нь 3-6 сарын дараа гарна гэж үзэж байгаа юм байна. Доорх линкээс датабэйсийг нь шүүж харж болно 👇 https://www.medalerts.org/vaersdb/findfield.php?TABLE=ON&GROUP1=CAT&EVENTS=ON&VAX=COVID19
3 | 7 Хариулах
Зочин [139.5.218.167] 2021/2/20
Наад сайтаа судалж байгаач ахах. Хэн ч хүссэн сайт нээгээд юу ч бурж болдог болсон цаг. Наад үхэл чинь вакцинтай холбоотой гэсэн ямар ч шалтгаант холбоо байхгүй.
5 | 3 Хариулах
зочин [57.66.124.87] 2021/2/20
929 хүн нас барсан гэсэн дата байна. Тэрнээс бүгд Ковид вакцин гээгүй байна. Зарим нь вакцин хийлгээд эсрэг биет үүсээгүй байхад корона халдвар авсан байна. Зарим нь вакцин хийлгээд сар хагасын дараа нас барсан байна. 500 гаруй буюу 60 хувь нь 75-аас дээш насны ямар нэг хүнд суурь өвчтэй, олон төрлийн эм тариа хэрэглэдэг, асрамжийн газрын голдуу хүмүүс байна. Энэ зүгээр дата мэдээлэл болохоос судалгаа биш байна хөгшөөн, харин 1 завьай нөхөр нь 1-д нэгэнгүй уншаад нас, хүйс, үхлийн шалтгаан нөхцөл, вакцин тариулсан хугацаа, суурь өвчний онош, эмний хэрэглээ зэргээр нь ангилаад харвал тийм ч аймаар 1000 1000-аараа үхээд байгаа зүйл харагдахгүй л юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.58] 2021/2/20
Илүүдэлтэй гэжхижээ бас, европт одоо хүн болгон файзер вакциныг сөрөг нөлөөтэй улмаар үхэлд хүргэж байгаа гэдгийг мэдэж байгаа болохоор тариулах хүн олдохоо байсан. Яаж хаях вэ? мань мэтдээ паслахгүй юу Norway investigates 23 deaths in frail elderly patients after vaccination, Deaths after Covid-19 vaccination
5 | 9 Хариулах
нүдэнд [66.181.161.122] 2021/2/20
Америкд вакцинаас бол 929 хүн үхэж, 21000 хүнд реакц үзүүлсэн нь Centers for Disease Control and Prevention’s (CDC) Vaccine Adverse Event Reporting System (VAERS)-д бүртгэгдсэн байна! Амь насаа хамгаалах ёстой шүү монголчуудаа! https://childrenshealthdefense.org/defender/latest-data-cdc-vaers/
2 | 5 Хариулах
Зочин [202.126.88.176] 2021/2/20
Vam meddeg zaluuchuud medeelel sain ogox xeregtei ba waktsin chin er n l xachin bolood irlee duraaraa temfraturig n oorchloj bolj baigaa boloxoor neg l bishee
6 | 0 Хариулах
Зочин [139.5.218.167] 2021/2/20
Юм мэддэг нь залуу хэлэе. Баталгаагүй сайтанд хийсэн мэдээлэлд тархиа угаалгаад байх хэрэггүй. Одоо цагт хэн ч хүссэн сайтаа нээгээд юу ч бурж болно. Зүгээр наад мэдээллээ ядаж гүүглэд гарчигийг нь хуулаад ард нь fact check гээд хайчихаж бай.
5 | 3 Хариулах
Зочин [51.79.177.48] 2021/2/20
ХАМГИЙН БАТАЛГААТАЙ САЙТ. АЛБАН ЁСНЫ БАЙГУУЛЛАГА ШҮҮ.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.84] 2021/2/20
Covid-s bolj usa heden hunee aldsantai haritsuulaarai
2 | 0 Хариулах
зочин [57.66.124.87] 2021/2/20
929 хүн нас барсан гэсэн дата байна. Тэрнээс бүгд Ковид вакцин гээгүй байна. Зарим нь вакцин хийлгээд эсрэг биет үүсээгүй байхад корона халдвар авсан байна. Зарим нь вакцин хийлгээд сар хагасын дараа нас барсан байна. 500 гаруй буюу 60 хувь нь 75-аас дээш насны ямар нэг хүнд суурь өвчтэй, олон төрлийн эм тариа хэрэглэдэг, асрамжийн газрын голдуу хүмүүс байна. Энэ зүгээр дата мэдээлэл болохоос судалгаа биш байна хөгшөөн, харин 1 завтай нөхөр нь 1-д нэгэнгүй уншаад нас, хүйс, үхлийн шалтгаан нөхцөл, вакцин тариулсан хугацаа, суурь өвчний онош, эмний хэрэглээ зэргээр нь ангилаад харвал тийм ч аймаар 1000 1000-аараа үхээд байгаа зүйл харагдахгүй л юм байна.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.59] 2021/2/20
Ашиг хонжоо хайж илүү вакцин авсан гэсэн үгүү
3 | 3 Хариулах
Зочин [66.181.161.4] 2021/2/20
За даа чи бол тэгэж ойлгож болно
5 | 1 Хариулах