-Японд КОВИД-оос болж биш, амиа хорлолтоос болж илүү олон хүн нас барж байгааг судалгаагаар гаргаж иржээ-
Япон улсад өнгөрсөн онд цар тахал дэгдэхэд тус улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд амиа хорлолт өндөр байдаг эмзэг бүлгийн тэтгэвэрийхэн ба бизнес нь дампуурсан дундаж насны эрэгтэйчүүдэд санаа зовж байжээ.
Гэтэл амиа хорлолт эсрэгээрээ залуу ба дундаж насны эмэгтэйчүүдийн дунд өндөр байгаа статистик тоо гарсан байна.
Ийм Японы нийтийн эрүүл мэндийн салбарыхан чухам юу болсныг ойлгох гэж оролдож эхэлснээс гадна хэнд ямар тусламж хэрэгтэй байгааг тодорхойлох гэж оролджээ.
Васеда их сургуулийн социологи судлаач Мичико Уеда хэлэхдээ "Цар тахал нөлөөлсөн нь зайлшгүй бөгөөд бид Японд яагаад эмэгтэйчүүд амиа хорлолт нэмэгдсэн шалтгааныг хайж байна. Японд энэ бол нийтлэг үзэгдэл биш" гэжээ.
Мөн хөл хорио амиа хорлолтод хүйсийн ялгаатайгаар хэрхэн нөлөөлснийг ойлгох гэж оролдож байгаагаа тэрбээр хэлсэн байна. Тухайлбал,
Вирусийн халдвар нэмэгдэлт ба нас баралтын тоотой, мөн хөл хориотой амиа хорлолт холбоогүй байсан аж. Иймд зарим судлаач үүнийг эдийн засгийн хүчин зүйлтэй холбож тайлбарлаж байна. Засгийн газраас бизнесийг шууд дэмжсэн боловч харин ажилчдыг шууд бусаар дэмжсэн. Үүнээс үүдэн жишээ нь бар, рестораны эзэд биш, ажилчид нь амиа хорлож байна.
Японд гэрлээгүй, эдийн засгийн баталгаагүй залуу хүүхнүүд их. Хүүхнүүд эмнэлэг ба үйлчилгээний салбарт ихээр ажилладаг нь КОВИД-19-ийн үед тэдний стрессийг нэмсэн байх талтай. Японы нийгэмд хүүхнүүд гэртээ суухаа больж, ажил эрхлэлт нэмэгдэж, нийгмийн байр суурь өөрчлөгдсөн нь нөлөөлсөн байх ч талтай. Хүүхнүүд гэрлэх нь мөн багассан нь ганцаардлыг нэмэгдүүлж байх талтай зэргээр дүгнэсэн байна.
Японы мэргэжлийн шоу тулааны од Хана Кимура 2020 онд амиа хорложээ. Ийнхүү амиа хорлолт нэмэгдэж байгаад нөлөөж буй хүчин зүйлсийг дараах байдлаар дүгнэсэн байна.