Индэр    
2021 оны 2 сарын 27
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 100: Дахин бод...

 

Энэ долоо хоногийн Анлок подкастын бичмэл хөрвүүлгийн дугаартаа 2021 оны хоёрдугаар сарын 2-нд хэвлэгдэж, номын хорхойтнуудын хүртээл болоод буй "Think Again" буюу "Дахин бод" номыг танилцуулж байна. 

Америкийн алдарт сэтгэл зүйч, зохиолч, Вартоны Бизнесийн сургуулийн профессор Адам Грантын энэхүү номоос хүн аливаа зүйлд эргэлзэх үедээ дахин шинээр харж, шинээр бодох нь яагаад чухал байдгийг мэдэх болно. 

Дэлхий ертѳнц, шинжлэх ухаан асар хурдтай хѳгжиж буй ѳнѳѳ үед зарим хүн яагаад хуучин үзэл бодолтойгоо үлдсэн хэвээр байдаг. Тэгвэл уг үзлийг хэрхэн ѳѳрчилж болох сонирхолтой баримт, санааг оруулсан нь тус бүтээлийн онцлог аж. 

НОМЫГ СОНСОХ: 

"Дахин бод" номоос онцлон дурдвал: 

  • Хурдтайгаар өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд хүн төрөлхтөн дахиж сурах, сурсан үйлээ дахин тунгаах чадвар хамгаас чухал болжээ.  
  • Хүний амьдралд дахин бодсон зүйлс л том өөрчлөлтийг авч ирдэг.
  • Эрдэмтэн шиг бод. Өөрөөр хэлбэл Та өөрийн хийж буй зүйлээ мөн үү, зөв үү гэсэн асуултыг байнга тавьж байх мөн мэдэхгүй зүйлээ мэдэхийн төлөө сониуч зантай байхыг эрдэмтэн шиг бодох хэмээн хэлж байгаа юм.  
  • Хүн өөртэй итгэлтэй байх тусам юмыг дахин бодох нь багасдаг байна. Энэ нь хүн өөрөө өөртөө хаалттай болж буй хэрэг билээ.  
  • Дахин бодох нь даруу байдалтай салшгүй холбоотой. Мөн даруу атлаа өөртэй итгэлтэй байх нь хүнд байх алтан чанарын нэг гэдгийг санаарай.
  • Мэдэхгүй байгаагаа мэддэггүй нэгэн байхад эсрэгээрээ маш их зүйлийг мэддэг мөртлөө өөртөө итгэлгүй байдлаасаа болоод мэдэхгүй байна гэж эндүүрдэг нэгэн ч  бий.
  • Юу ч мэдэхгүй байж өөрийгөө их юм мэддэг мэтээр боддог бол Та тэнэглэлийн ноён оргилд хүрчээ. Энэ оргилоос буумаар байвал тухайн зүйлийг мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч, оюун бодолдоо тунгаагаад сурахад анхаараарай. 
  • Хүн мэдэх тусам мэдэхгүйгээ мэддэг.
  • Мөн өөрийн чинь өдийг хүртэл үнэн, зөв гэж итгэж ирсэн зүйл буруу байсныг баттай мэдэх үедээ үг дуугүй хүлээн зөвшөөрөх нь хамгийн гайхалтай чанарын нэг.
  • Хуучин үзэл бодолтойгоо зууралдаад байлгүй шинэ санааг хурдан хүлээн авах чадварт суралц. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.32] 2022/3/12
Эргэцүүлэх биш, шал өөр өнцгөөс нь дахин ШИНЭЭР бод гэж хэлээд байна. Өөрсдөө ядаж бүтэн нэг нүүр орчуулж, хүнд ойлгуулж чадахгүй байж
2 | 0 Хариулах
Merged [175.177.45.177] 2021/2/28
Medrel muutai yumnuud baih yum. Hun tsag gargaad medeelel orchuulaad tawij baigaad talarhah setgeltei bai. Shuumjlehees uur yum medehgui. Tiim surhii yum bol deed ehiig shineer ni bicheed orchuulchaad onholdtsgoo.
1 | 1 Хариулах
Зочин [139.5.216.112] 2021/2/27
наад юмаа олигтойхон ч орчуулаагүй байх юм. дахин бод гэж юу гэж байгаа юм. дахин дахин эргэцүүл гэдэг болохоос 100 дахин бод ч гэх шиг. галзуу хүн шиг юм биччих юм.
3 | 6 Хариулах
Зочин [203.91.115.48] 2021/2/27
Hen taniig sons geed baigaa ym. Ergetsuuleh, bodoh hoyr chine synonym ug shuu dee.
2 | 6 Хариулах
Зочин [139.5.216.112] 2021/2/27
модон орчуулгатай, ойлгомж муутай.
1 | 4 Хариулах
Зочин [202.9.46.87] 2024/1/5
тэнэглэлийн ноён оргилоос буухааргүй хүн байна. кк
0 | 0