Зураг
Зураг
Индэр    
2021 оны 1 сарын 17
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 97: Амьсгал боогдоод байна

Зураг

Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл мэдэгдэхүйц нэмэгдээд байна. Тодруулбал,

  • Айл өрх, ААН-ийн хэрэглэж буй түлшний хэмжээ өмнөх оноос 41 хувиар өссөн нь агаарын бохирдол нэмэгдэхэд нөлөөлсөн.
  • Агаар дахь хүхэрлэг хийн агууламж ихэссэн нь харагдаж байна. Агаар дахь хүхрийн агууламж 2019 онд нэг шоо метрт 67 микрограмм байсан бол 2020 онд нэг шоо метрт 211 микрограмм болсон гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн.
Монгол Улсад 2019 оны байдлаар 5-аас доош насны 1,500 хүүхэд уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтсэн ба үүний голлох шалтгааны нэг нь агаарын бохирдол байсан юм.

Улаанбаатар хотын агаарын бохирдол, хүн ардын эрүүл мэндийн асуудалд илүү анхаарах хэрэгтэй байна. 

Тэр утгаар анлок подкастын бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаартаа 2019 онд бичигдсэн Choked буюу "Амьсгал боогдоод байна" хэмээх номыг тоймлон хүргэхээр бэлтгэлээ. 

Энэхүү номоос агаарын бохирдлын урт, богино хугацааны хор уршиг, агаарын бохирдолтой хэрхэн тэмцэж буй тухай олон улс орны жишээг олж мэдэх боломжтой юм.

Choked номыг сонсох: 

АНУ-ын Лос-Анжелес хот

1950-1960 оны үед Лос Анжелес хотод хүүхдүүд гадаа тоглохоо больж, гудамжаар явах хүнгүй, эмнэлгүүд өвчтөнөөр дүүрч эхэлсэн гэдэг. Агаарын бохирдол бол дэлхийн олон хотын тойрч биш, дайрч гарсан томоохон бэрхшээлүүдийн нэг. Тэдгээр хотуудын олонх нь эхэндээ мод нүүрсээр,  яваандаа сайжруулсан түлш, газаар, эцэст нь цахилгаанаар төвлөрсөн дулаандаа холбогдох боломжгүй хэсгийнхээ дулааных нь асуудлыг шийдсэн байдаг аж. 

1990 оны үед Лос-Анжелесд 18 мянган хүүхдийг цуглуулан уушгины багтаамжных нь шинжилгээг авч, хаана, аль дүүрэгт амьдардгийг нь бүртгээд, тухайн дүүрэгт агаарын бохирдол хэр байгааг хэмжсэн судалгааг 10 гаруй жилийн хугацаанд хийж, үр дүнг нь гаргасан байдаг. (Судалгааны үр дүнгийн талаар бичсэн ном 2015 онд хэвлэгдсэн) Гэтэл амьдарч байгаа дүүргээсээ шалтгаалаад хүүхдүүдийн эрүүл мэндэд нь насан туршид нь нөлөөлөл үүссэн болохыг олж мэджээ.

ДЭМБ-аас 2013 онд агаарын бохирдол нь хорт хавдар үүсгэх нэг шалтгаан байдгийг тодорхойлсон. Мөн ДЭМБ-аас гаргасан судалгаанаас харвал үхлийн шалтгаануудын дөрөвт нь агаарын бохирдол ордог.

Агаарын бохирдлоос үүсдэг өвчнүүдээс дурдвал: 

  • Зүрхний шигдээс
  • Амьсгалын замын өвчин
  • Тархинд нөлөөлж депресст оруулах
  • Сэтгэлийн хямрал оруулж, сэтгэцэд нөлөөлөх гэх мэт олон өвчний шалтгаан болдгийг эрдэмтэд одоогоор тодорхойлоод байна.

Мөн тус улсад хийгдсэн судалгаагаар агаарын бохирдолтой орчинд амьдардаг жирэмсэн эхээс төрсөн хүүхэд агаарын бохирдолгүй газар амьдардаг эхийн төрсөн хүүхдээс 10%-аар бага жинтэй төрөх болон дутуу төрөх магадлал нь 80% их байдаг зэрэг олон сөрөг нөлөөтэйг тогтоосон байдаг.

Улмаар АНУ-д 1970 оны үед батлагдсан Цэвэр агаарын тухай хууль нь агаарын бохирдлыг бууруулахад хамгийн том нөлөөг үзүүлсэн хууль болж чадсан юм. Энэ үед хүмүүсийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж чадсан нь том амжилт байжээ. Мөн хуулийн үг хэллэгийг “тэгэх ёстой” гэж оруулсан нь үр дүн гаргахад нөлөөлсөн аж. Дээрээс таван жил тутамд хуулийн заалтуудыг шинжлэх ухаанд үндэслэн шинэчилдэг, шинээр гарсан хорт бодисын талаар хуульд тусгаж өгдөг болсноороо алдартай хууль болсон билээ. 

Жишээ нь уг хуулиар агаарын чанарыг хянах тусгай байгууллагатай болох, бохирдлын хэмжээг байнга тогтоон барих, автомашины эдэлгээнд хяналт тавих, үйлдвэрлэлд шатамхай материал ашиглахгүй байх зэргийг тусгажээ. Үүний дүнд Лос Анжелес хот 2000-аад оны эхээр агаарын бохирдлыг хэвийн хэмжээнд тогтоон барих болсноо зарласан юм.  

Энэтхэгийн Дэли хот

Энэтхэг улсын нийслэл Дэли хотод 16 сая хүн амьдардаг. Тус хотод 2.5 микроноос бага буюу нэг ширхэг үсний диаметрийг 30 хуваасантай тэнцүү хэмжээтэй жижиг тоосонцор нь хамгийн тулгамдсан асуудал. Уг тоосонцор нь маш жижигхэн учраас их дэгдэмтгий. 10 давхар барилга байтугай агаараар дамжин далай тивийг ч гатлах чадвартай. Маш жижигхэн учраас уушгины гүн бохирдол үүсгэж, шигдээд цус руу нивчин орж, биеэр нь тархи хүртэл тардаг. 

ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хамгийн их бохирдолтой арван хотын ес нь Энэтхэгийн хотууд юм. Мөн агаарын бохирдол нь тус улсын хоёр дахь том үхлийн шалтгаан бөгөөд хоол тэжээлийн дутагдлын дараа бичигддэг.

1.6 сая энэтхэгчүүд пластик хог хаягдал, дизель, аргал, түүхий нүүрс сүрэл түлэхийг нь Засгийн газраас зогсоож, хориглож чадаагүйгээс нь болоод олон хүн нас барсан гэж үздэг талаар уг номд өгүүлжээ.

Агаарын бохирдол тус улсын хүн амд нөлөөлсөн нөлөөллийг харвал: 

  1. Дэли хотын сургуулийн насны хүүхдүүд уушгины амьсгалын замын өвчлөлөөр өвдөх магадлал нь энгийн хэмжээнээс 65% өндөр гарсан.
  2. Тамхинаас үүдэлтэй уушгины архаг бөглөрөл гэж бий. Гэтэл Энэтхэгт энэ төрлийн өвчтэй хүмүүсийн 60% нь огт тамхи татдаггүй байна.
  3. Энэтхэгт гурван талдаа хаалтгүй таксиг их хэрэглэдэг тул судалгаа хийхээр дотор нь сууж явахдаа нарийн ширхэгт тоосонцор хэмжигчийг ажиллуулахад ачааны машин хажуугаар нь өнгөрөхөд л 1,400 буюу маш өндөр хэмжээнд (ДЭМБ-аас энэ тоог 10-аас их байж болохгүй гэж заасан) хүрсэн. Энэ нь хэр хортой нөхцөл иргэд нь амьдарч байсныг харуулах тод жишээ юм. 

Иймд тус улсын Дээд шүүхээс нь1998-2003 оны хооронд сайжруулсан шахмал түлшийг голчлон ашиглах шийдвэр гаргаж эхэлсэн. Үүний үр дүнд агаарын бохирдол бага зэрэг буурсан ч 2008 оноос эргээд агаарын бохирдол нэмэгджээ. Гол алдаа нь тус улс илүү том зургаар харсан арга хэмжээ авч чадаагүй учраас тодорхой үр дүнд хүрч чадаагүй байна.

Үүнээс харвал үр дүнг нь харж, тооцож чадахгүйгээр метро тавьж, хорих арга хэмжээ авсан ч агаарын бохирдол буурахгүй тул урт хугацаагаар харсан цогц бодлогыг хэрэгжүүлэх ёстой болохыг Монгол Улс сургамж болгож авах хэрэгтэй. 

Лондонгийн агаарын бохирдол (9,416)

1952 оны үед буюу одоогоос 60 жилийн тэртээ дэлхийн түүхэнд байгаагүй аймшигт гамшиг тохиосон нь өнөөг хүртэл яригддаг Лондонгийн “Үхлийн утаан хөшиг” хэмээх хар өдрүүд билээ. Нэг өвлийн дотор 12,000 хүний алтан амийг агаарын бохирдол нь авсан. 

Үүнээс гадна Лондон хотод жил болгон 9,500 гаруй хүн агаарын бохирдлоос болж нас бардаг. Энэ тоо нь Лондон хотын нас барагчдын 20%-ийг эзэлдэг. Ийм аймшигт тооцоо гарсны дараагаас улсаас анхаарал хандуулах шаардлагатайг ухаарсан.

Лондонд 1950-аад оны үед агаарын бохирдол муу болж, түүний эсрэг арга хэмжээ авсаар өдийг хүрсэн. 2000 оны үед Их Британиас агаарын бохирдлыг сайжруулах үүднээс машинуудад хязгаарлалт тавьж эхэлсэн. Тус улс өмнө нь хийсэн буруу судалгаанаасаа болоод дизелиэр ажилладаг машин ихтэй болж, агаарын бохирдлын асуудлаа шийдэхээр одоог хүртэл ажиллаж байна.

Польш улс \зажилдаг агаар\

Польш улс нь нүүрсний орд ихтэй. Иргэд нь ч нүүрсийг ихээр нөөцлөөд хоцрогдмол зууханд нүүрсээ түлдэг. Агаар цэвэршүүлэгчгүй л бол хурдны замын голд унтаж байгаагаас ялгаагүй болчихоод байсан цаг үед Польш хотын иргэд нэг үе амьдарч ирсэн. Утлагын аппарат хэрэглэхгүй л бол хий ханиалгаад зогсдоггүй байжээ. Мөн хүмүүст хамраас нь цус гарах, харшил хөдлөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. 

Польшийн Каракав хотод утааны эсрэг ТББ байгуулагдаж хот дотроо мод, нүүрс түлэхийг хориглосон шийдвэр гаргуулах аяныг эхлүүлсэн. Улс төрчид анхаарлаа хандуулж хөдөлгөөнд нэгдсэнээр 2019 онд мод болон нүүрс түлэхийг бүрэн хориглох тогтоомж гаргажээ. Тогтоомжийн хүрээнд айлуудыг хуучин зуухыг нь хаяулж, шинэ цэвэр систем болох цахилгаан, газ, нийтийн халаалт холболт хийлгэх 100 саяыг төсөвлөх шийдвэр гарчээ. Тодруулбал,

  • 2014 онд тоосонцор PM10 хэмжээ жилийн 188 хоногт Европын холбооны зөвшөөрөгдөх хэмжээг давсан
  • 2015 онд Агаарын бохирдлын эсрэг хууль гарч, олон нийт айл өрхүүдэд нүүрсний хэрэглээг хязгаарлаж эхэлсэн
  • 2016 онд Караков хот нь нүүрсний хэрэглээг шууд хорьж, хийн хангамжийн сүлжээг тэлэн нэмэгдүүлж, дүүргийн дулаан хангамж болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж эхэлсэн байна.
Жилд Польшийн 45 мянган хүн агаарын бохирдлоос болж нас бардаг байна. Эдийн засаг талаасаа харвал 100 тэрбум евро буюу Польшийн ДНБ-ий 13%-ийг эзэлж байгаа юм.

Нүүрсний бизнесийг зогсоосноор олон хүн ажлын байргүй болсон зэргээс эхлээд асуудлууд гарсан ч илүү олон хүний амийг аврах шийдвэр байв.

Дотор орчны агаарын чанар

Дэлхийн хүн амын 30 хувь нь гэртээ гал түлж хоол хийж идээд амьдардаг билээ. Хэдий дэлхий нийтээр хөгжил дэвшил явагдаж буй хэдий ч  дотор орчны агаарын бохирдлоос болж жилд 4 сая хүн нас бардаг судалгаа бий. Голдуу эмэгтэйчүүд хүүхдүүд гэртээ ихэнх цагийг өнгөрөөдөг тул илүү өртөмтгий аж.

Дэлгэрэнгүйг Choked номоос унших боломжтой.