Зураг
Зураг
Индэр    
2020 оны 12 сарын 19
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 94: Жеймс Фишкиний "Зөвлөлдөх ардчилал"-ын хувилбар

 

Анлок подкастын бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаараар Стэнфордын их сургуулийн алдарт профессор Жеймс Фишкиний бичсэн "When the people speak: Deliberative democracy" буюу “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй: Зөвлөлдөх ардчилал ба олон нийтийн хэлэлцүүлэг” номыг хүргэж байна.

  • Ардчилал гэж юу вэ?
  • Ардчиллын ямар хэв загварууд байдаг вэ?
  • Мөн дэлхийн ихэнх улсад тархсан ардчилсан систем яагаад өнөөдөр хямралд орж байгаа вэ?
  • Ард олны үзэл бодол, хүсэл эрмэлзэл бодлогын шийдвэр гарахад өнөөдөр хэрхэн нөлөөлж байна гэх асуултуудад Жеймс Фишкин өөрийн бүтээсэн Зөвлөлдөх ардчиллын хувилбарыг санал болгожээ. 

Энэхүү номыг УИХ-ын дарга Г.Занданшатар 2015 онд англи хэлнээс орчуулж байсан бөгөөд Unlock подкастын тус дугаарт зочин ярилцагчаар оролцжээ.  

Номыг сонсох: 

Ардчилал нь онолын хувьд ардчиллын дөрвөн хэлбэртэй. Үүнд

  1. Шууд ардчилал,
  2. Төлөөллийн ардчилал,
  3. Элит ардчилал,
  4. Зөвлөлдөх ардчилал хамаарна. 

Шууд ардчилал буюу ард нийтийн санал асуулга өртөг зардал өндөртэй, иргэдээс улс төрийн өндөр боловсрол шаарддаг, популизмыг гааруулдаг гээд олон сөрөг үр дагавартай.

Харин зөвлөлдөх ардчилал /deliberative democracy/ бол иргэдийн дунд явуулсан шударга бөгөөд ул суурьтай хэлэлцүүлгийн үр дүнд л улс төрийн шийдэл гаргахыг чухалчилдаг. 

Ардчилалд улс төрийн тэгш оролцоо, ард түмний оролцоо хэмээх хоёр том үнэт зүйл бий. Ардчилал өнөөдөр дэлхий дээр тархсан хамгийн том улс төрийн систем болсон хэдий ч энэ хоёр үнэт зүйлийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй тулгарсаар байна. Тухайлбал, бүх хүн улс төрийн шийдвэрийн талаар мэдээлэл олж авна гэдэг боломжгүй учир үүнийг ашиглан ашиглан манипуляци хийх явдал их байдаг.  Өөрөөр хэлбэл, ард түмний мэдээллийн дутмаг байдлыг ашиглан тархи угаах боломж үүсдэг ба аливаа худал мэдээллийг тараахад нөлөөлдөг. 

Зөвлөлдөх ардчилал нь зөвлөлдөн хэлэлцэх замаар бүх саадыг даван туулж ардчиллыг хөгжүүлэх аргачлал 

Уг ардчиллын гол санаа нь Грекийн Афинаас гаралтай ба тухайн үед 500 хүний төлөөлөл болгож, түүврийн аргаар нэг хүн сонгодог. Тэр төлөөллүүд төрийн томоохон шийдвэрийг хэлэлцэж байгаад гаргадаг байв.

Төрөөс гарч буй бүх шийдвэр ард түмний төлөө гарч байвал тэр нь жинхэнэ утгаараа ардчилал хөгжиж буйг илтгэдэг.

Тэр утгаараа зөвлөлдөх ардчиллын нэг нөхцөл нь олон нийтийн санал бодлын хязгаарлалтуудыг давж, зөв шийдлийг олдогт оршдог.

Дэлхийн олон улсуудад зөвлөлдөх ардчилал амжилттай хэрэгжсэн туршлага бий. Жишээ нь Австрали, АНУ, Англи зэрэг хөгжингүй болон Ази, Африкийн олон улс, хөрш зэргэлдээ БНХАУ Зөвлөлдөх ардчиллаар дэд бүтэц, орон нутгийн төсвийн асуудлуудаа шийдвэрлэж байсан.

Хямралаас гаръя гэвэл ардчилал, засаглалын гажуудлаа засах хэрэгтэй. Гажуудлаа засъя гэвэл зөвлөлдөх ардчиллыг сонгох хэрэгтэй гэж Жеймс Фишкин үзжээ.