Индэр    
2020 оны 11 сарын 18
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Д.Нямбаяр: 21 дэх хоног дээр вирус илэрч байгаа нь оношлуурын мэдрэг чанараас шалтгаалсан уу гэдгийг шалгаж тогтоох ёстой

Зураг
Эх сурвалж: Хувийн архиваас

Монгол Улсад коронавирусийн халдвар голомтлон тархаад байгаа энэ үед иргэдийг буруу оношилж байгаа тухай Д.Нямбаяр доктор цахим орчинд идэвхтэй байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. 

Тиймээс Монгол Улс дахь коронавирусийн оношилгоо болон оношлуурын талаар Япон улсын Рикен хүрээлэнгийн төслийн удирдагчаар ажиллаж байсан, одоо Япон улсын Каназава Үндэсний их сургуулийн Анагаахын сургуулийн дэд профессор, АШУҮИС-ийн дэд профессор, болон ХБНГУ-ын Мюнхений Техникийн их сургуулийн Эрдэм шинжилгээний багийн ахлагчаар ажиллаж буй доктор Д.Нямбаяртай цахимаар холбогдон ярилцлаа. 

Тэрбээр коронавирусийн оношлуурыг дотооддоо үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэгт багтаж ажилласан эрдэмтдийн нэг юм.



- Монгол Улс цар тахал гарснаас хойш 10 сарын дараа дотооддоо халдвар алдаад байна. Яг энэ үед иргэдээ зөв оношилж чадахгүй байж магадгүй гэсэн байр суурийг та илэрхийлээд байгаа. Яагаад ингэж үзэж байгаа тухайгаа ярихгүй юу? 

-Юуны өмнө бид гараа сайн угаагаад, маскаа сайн зүүгээд, хүн хоорондын зайгаа баривал халдвар тусах магадлал маш бага гэдгийг сануулахад илүүдэхгүй байх. 
Дотоодод халдвар тархсаныг гурван зүйл дээр алдаа гаргасан байх магадлалтай гэж харж байгаа. 

  1. Оношилгооны асуудал 
  2. Халдвар хамгааллын дэглэмийн асуудал 
  3. Зохион байгуулалтын асуудал. 

-Оношилгоо асуудалтай байж магадгүй гэсэн таны байр суурь нэлээд анхаарал татаж байгаа. Манай ЭМЯ-наас мэдээлж буйгаар олон улсад хийж байгаа, ДЭМБ-ын зөвлөснөөр оношилгоог хийж байгаа гэж байгаа шүү дээ. 

-Шинжлэх ухаан талаасаа иргэдийг 14 хоног тусгаарлахад хангалттай тухай би олон удаа байр сууриа илэрхийлсэн. Учир нь коронавирусийн халдварын нууц хугацаа 5-7 хоног байдаг.  

Нууц хугацаа гэдэг нь шинж тэмдэг илэрч эхлэх хугацаа. Түгээмэл байгаа шинж тэмдэг нь халуурах, ханиалгах гэх мэт ханиад томуугийн үед гардаг шинж тэмдгүүд байна. Гэхдээ нийт халдвар авсан хүмүүсийн 20%-д нь шинж тэмдэг илрээд 80%-д нь илрэхгүй байгаа. Тийм учраас шинж тэмдэггүй халдвар тээгчид вирусийг тарааж байгаа нь КОВИД-19 дэлхий даяар тархах гол шалтгаан болсон.  

Гэтэл Монгол Улс дэлхийд хаа ч байхгүй 19, 20, 21 дэх хоног дээрээ коронавирусийн халдварыг илрүүлсэн тухай удаа дараа мэдээлж байна. ЭМЯ-ны цахим хурлаар "ДЭМБ-аас мэдээлснээр халдварын нууц үе 27 хоног байж болно” хэмээн худал мэдээлсэн. 

Энэ нь шинжилгээ авч байгаа хоногуудад учир байгааг илтгэж байна. Өвчний нууц үе дунджаар 5 хоног гэдгийг дээр хэлсэн. Тэгэхээр хилээр нэвтэрч байгаа иргэд замдаа халдвар авсан гэж бодоход 7 хоногийн дараа оношлоход халдвар илрэх ёстой. Энэ үед илрээгүй юм гэхэд давтан шинжилгээгээр 3-5 хоногийн дараа илрэх ёстой. Тиймээс 14 хоногт коронавирус илрэхгүй байгаа хүн цоо эрүүл гэдэг нь баталгаатай. Өөрөөр хэлбэл, хоёр удаагийн шинжилгээ хийхэд хангалттай. Ялангуяа, тусгай үүргийн нислэгээр ирж байгаа хүмүүс халдваргүй гэдгээ баталгаажуулан шинжилгээ өгч байж онгоцонд сууж байгаа шүү дээ. 

Тэгэхээр 21 хоног тусгаарлах нь эдийн засаг, сэтгэл санааны хувьд ч хүндрэлтэй бөгөөд шинжлэх ухааны үндэслэлгүй юм.

-Энхсаран сувилалд 21 хоног тусгаарлагдаад гурван удаа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан жолооч гэртээ гараад тав хоногийн дараа халдвар илэрсэн. Энэ талаар манай ЭМЯ албан ёсоор тайлбар хийгээгүй. Та мэргэжлийн талаас үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ийм нөхцөлд халдвар авах хоёр л боломж байна. 

  • Нэгд, оношилж чадаагүй гаргасан. 
  • Хоёрт, тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд дотроосоо халдвар авсан байх магадлалтай. 

Энэ асуудлыг сайн шалгаж, юунаас болсныг тогтоох нь дахин алдаа гаргахгүй байх үндэс болно. Тиймээс хариуцлагатайгаар үнэн мөнийг мэдээлэх шаардлагатай болов уу. 

-Оношилж чадаагүй байх магадлалтай гэж Та хэллээ. Үүн дээр дэлгэрэнгүй тайлбар авмаар байна. Манай улс гадаадын орнуудаас тусламжаар болон худалдан авсан олон төрлийн оношлууруудыг ашиглаж ирсэн. Эдгээр оношлуур нь болохгүй байна уу, эмч мэргэжилтнүүддээ байна гэсэн үг үү? 

-Аль аль талдаа байх магадлалтай. Яагаад гэвэл PCR буюу молекул биологийн шинжилгээг маш өндөр түвшинд бэлтгэгдсэн, туршлагатай боловсон хүчин хийдэг юм. Нөгөө талаар, коронавирусийн цар тахлын үед улс орнууд аль болох өөрийн гэсэн оношлууруудыг бүтээж эхэлсэн шүү дээ. Ингэхдээ өөрийн орны тоног, төхөөрөмж, технологидоо тохирсон оношлууруудыг бүтээсэн хэрэг. Энэ цаг үед манай улс ч гэсэн гадаад улсуудаас хараат бусаар, өөрийн улсдаа тохирсон оношлуурыг бүтээх ёстой юм байна гэсэн санаа төрсөн. Ялангуяа, цар тахлын үед энэ бол чухал зүйл.

Ер нь вирусийн геномын дараалал нь нийтэд ил болчихсон тохиолдолд оношлуурыг хийх боломжтой. Яг тэр үед ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн шинжээч Ганзориг доктор холбогдож, миний санааг Монгол хэрэгжүүлэх боломжийг судалъя гээд Д.Сарангэрэл сайдад гуравдугаар сарын үед төсөл бичиж явуулсан. Ийнхүү төсөл маань дэмжигдээд Ганзориг доктор, Мал эмнэлгийн хүрээлэнгийн доктор, профессор Б.Болдбаатар бид гурвыг оролцуулан ЭМЯ-нд Ажлын үндсэн хэсгийг байгуулсан. 

Бидний хамгийн том зорилго бол дотооддоо оношлуур бүтээж, хэрэглээнд оруулахаас гадна Монгол Улсад мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх байв. Манай улсын хувьд энэ чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжилтэн цөөхөн байдаг. Харамсалтай нь биднээс үл хамаарах шалтгаануудаас болж манай ажил бүрэн хэрэгжих боломж одоогоор гарсангүй. Зургаадугаар сард ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал гэж хүн Ажлын хэсгийн даргаар томилогдсоноос хойш Ажлын хэсгийн хурал ганц ч хийгдээгүй. 

-Геномын дараалал ил болсон тул оношлуур хийх боломжтой болсон гэж Та хэлсэн. Та бүхэн оношлуураа хийж чадсан уу?

-Бид оношлуураа гарган авч, хэд хэдэн шатны баталгаажуулалтыг амжилттай хийсэн. Эцсийн баталгаажуулалтыг ХӨСҮТ-д хийх ёстой байсан ч Ажлын хэсгийн дарга маань энэ чиглэлээр бидний ажлыг урагшлуулаагүй, гацаасан. 

Гэхдээ энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой ажил учраас хүчний байгууллагууд ажиглаж байдаг юм билээ. Тиймээс ҮАБЗ болон тагнуулын байгууллагаас хамтран,  эцсийн баталгаажилтыг хийх боломж олгосон. 

Ийнхүү бид өөрсдийн оношлуураар тухайн үед ХӨСҮТ-д эмчлүүлж байсан, коронавирусийн халдвартай найман хүнийг шинжлэхэд дөрөвт нь халдвар илэрсэн бол дөрвөн хүн нь эрүүл байсан. Энэ нь манай оношилгоонд алдаа байж магадгүйг илтгэсэн.  

-Наймхан хүний шинжилгээний хариунаас ийнхүү дүгнэх нь оновчтой юу?

-Илүү тодорхой яръя. ХӨСҮТ-д коронавирусийн шинжилгээ хийж байгаа хоёр лаборатори бий. Нэг нь Томуугийн вирусийн лаборатори бөгөөд КОВИД19 ийн шинжилгээг голлон хийж байгаа бол нөгөө нь Энхзаяа эмчийн ахалдаг БЗХӨ оношилдог лаборатори юм.

Энхзаяа эмчийн ахалдаг лабораторийн тухайд санамсаргүй түүвэрлэх аргаар 65 сорьц (-70 градуст гүн хөлдөөсөн)-д шинжилгээ хийж үзэхэд онош нь 100% таарсан. Харин нөгөө лабораторийн хариу дээр дурдсанчлан зөрүүтэй гарсан тул үр дүнгээ бид арилжааны хэд хэдэн төрлийн оношлуураар, хөндлөнгийн хяналт дор баталгаажуулсан. 

-ҮАБЗ энэ тухай мэдсэн гэсэн үг үү?

-Мэдсэн байх ёстой. Видеогоор бүх үйл явцыг тэд баталгаажуулж авсан. Шторкийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ гэдгээ тухайн үед тагнуулын байгууллагынхан хэлж байсан.

-Та үнэхээр ноцтой мэдээлэл өглөө. Эрдэмтэн хүн биш бол итгэмээргүй шахам зүйлийг ярьж байна. Хэрэв ХӨСҮТ, ҮАБЗ энэ тухай мэдсэн бол эргээд та бүхэнтэй холбогдсон уу?

-Энэ талаар эргэж холбогдоогүй.  

Тухайн үед манай оношлуур мэдрэг болон өвөрмөц чанараараа гаднын арилжааны оношлуурууд болон одоогоор Монгол Улсад хэрэглэгдэж байгаа Япон болон Германы оношлууруудаас илүү сайн болсон нь тогтоогдсон. ХӨСҮТ-ийн шинжилгээ хийсэн эмч нь хүртэл өөрсдийн ашиглаж ирсэн олон төрлийн оношлууруудаас хамаагүй илүү болсныг хэлж байсан.  

-Үүнийг та энгийнээр тайлбарлахгүй юу?

-Одоогийн байдлаар олон улсад хамгийн өндөр мэдрэг чанартай оношлуур тухайн сорьц дахь вирусийн геномын копи буюу энгийнээр вирусийн тоо 100 байхад халдварыг илрүүлэх чадвартай байгаа. Гэтэл Германы ононшлуурын мэдрэг чадвар нь 10,000 байхад тодорхойлох боломжтой нь олон улсын сэтгүүл дээр ч хэвлэгдсэн. Тиймээс 21 дэх хоног дээр вирус илэрч байгаа нь оношлуурын мэдрэг чанараас шалтгаалсан уу гэдгийг шалгаж тогтоох ёстой. Герман, Японы оношлуурын тухай би хэдэн сар ярьж байгаа. Би ганцаараа хэлээд байгаа биш, олон улсад харьцуулан судлаад гаргачихсан байгаа.  

-Тэгвэл Та бүхний гаргаж авсан оношлуурын мэдрэг чанарын үзүүлэлт тухайн үед ямар байсан бэ?

-Баталгаажуулалтаар манай оношлуур вирусийн тоо 50-100 байх үед илрүүлж чадсан буюу маш өндөр мэдрэг чанартай оношлуур болсон нь тогтоогдсон.

-Тэгвэл ийм оношлууруудыг мэдсээр байж манай улс ашигласаар байгаа юм байна, тийм үү?

-Ингэж хэлсээр байхад Я.Амаржаргал дарга аравдугаар сарын 16-нд 6 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий оношлуурыг гадаадаас авах тендер зарлаад арваннэгдүгээр сарын эхээр тендер нь хаагдаж, худалдан авалт эхэлсэн. Ингэхдээ миний анхааруулаад байсан мэдрэг чанар муутай, Герман болон Японы оношлуураас авахаар тендерээ зарласан байсан.   

Уг нь өндөр үнээр гадаадаас мэдрэг чанар муутай оношлуур авч байхаар өөрсдийнхөө эрдэмтдийн гарган авсан оношлуураар дотоодын хэрэгцээгээ хангаад явах нь үндэсний аюулгүй байдал талдаа ч хэрэгтэй баймаар. Тийм ч учраас бидний гарган авсан технологиор ЭМЯ дотооддоо оношлуур үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлээсэй гэж хүссэн.

Нэмж хэлэхэд, үндэсний эрдэмтдийн бүтээсэн оношлуурын үр дүнг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэх нь эрдэмтэн хүний хувьд хамгийн чухал зорилго байсан юм. 

-Дотооддоо үйлдвэрлэх нь өртгийн хувьд ямар байх байсан бэ?

- Оношлуур олон бүрэлдэхүүн хэсэгтэй. Вирус тээвэрлэгч шингэн, праймер проб, PCR-ын урвалж гэх мэт зүйлс нийлж байж оношлуур болдог. Тухайлбал, Монгол Улс вирус тээгч шингэнээс 5,000 хүн туныг гаднаас 35 сая төгрөгөөр авсан байсан. Нэг хүн тун нь 7,000 төгрөг гэсэн үг. Үүнийг бид Монголдоо хийхэд цэвэр зардал нь 1,000 төгрөг хүрэхээргүй байгаа. Мөнгөө долоо дахин хэмнэх боломжтой гэсэн үг. Ийм санаачилгыг яагаад яам, мэргэжлийн байгууллагууд, ШУА-ийн эрдэмтэд одоо хүртэл гаргаагүй байгаа нь хачирхалтай санагдсан.  

-Тэгвэл бүрдэл хэсэг биш, оношилгоо бүхэлдээ өртөг нь ямар байхаар байна вэ? Одоогоор нэг хүнд 160 орчим мянган төгрөгийн зардал гарч байгаа мэдээлэл бий. 

-Бид эхний ээлжинд оношлуураа туршилтын журмаар хийсэн. Хаана, хэдийг үйлдвэрлэхээс шалтгаалж эцсийн үнэ гарах байх. Ер нь тог цахилгаан, ажиллах хүчний зардлыг оруулахгүй тооцоход 40,000 төгрөгт багтана гэсэн барагцаа тооцоо байна. 

-ЭМЯ мэдээлэл хийхдээ ДЭМБ-ын зөвлөснөөр гэж байнга тодотгодог. Тэгэхээр ДЭМБ энэ талаар зөвлөдөггүй гэж ойлгогдож байна. 

-ДЭМБ манай улсын байдлыг бүрэн хянах чиг үүрэгтэй байгууллага биш. Манай улсын дотоод хэрэгт оролцох ч ёсгүй. 

График. Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдвар (гаднаас зөөвөрлөгдөн ирсэн болон дотоодын халдвар)

-Өнөөдөр халдвар Монгол Улсад нэгэнт нэг бус голомтоос тархан халдварлаж байна. Ийм нөхцөлд юу хийх ёстой вэ. Ямар эрсдэл байна гэж та харж байна вэ?

-Халдварын хэд хэдэн голомт илэрсэн байгаа тохиолдолд яаралтай олныг хамарсан шинжилгээ хийх ёстой болов уу. Коронавирусийн шинжилгээг зөвхөн ХӨСҮТ-д төвлөрүүлж хийж байгаа нь ачаалал ихэсгэх тул улс хувийн эмнэлэг ялгалгүйгээр шинжилгээ хийх эрхийг нь гаргаж өгмөөр байна. Мөн үндэсний хэмжээнд даган мөрдөх стандарт арга зүйн зааварчилгааг яаралтай гаргах хэрэгтэй байна.

Эрсдэлийн хувьд улирлын шинж чанартай ханиад томуу ихсэж байгаа энэ үед COVID-19-ийг ялган оношлох асуудал мөн хурцаар тавигдах болов уу. 

-Та дархлаа судлаач хүний хувьд өгөх зөвлөмж зөвлөгөө байна уу?

- ХӨСҮТ-д одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа 85 хүн халдвар аваад удаагүй гэж ойлгож байгаа. Коронавирусийн эсрэг эм тариа, вакцин нэвтрээгүй байгаа энэ үед дэлхийд хамгийн үр дүнтэй, найдлага төрүүлж буй арга нь КОВИД19-өөр өвчилсөн хүний биед үүссэн эсрэг биеийг эргүүлж тарих буюу конвалесцент плазма эмчилгээний арга билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп эсрэг бие тариулж, маш хурдан хугацаанд эдгэсэн гэсэн яриа мөн үнэний хувьтай байж болно. Иймд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийнхээ цусыг шинжлээд, эсрэг бие өндөр хэмжээгээр ялгаруулж байгаа хүмүүсийг сонгон цусны сийвэнг нь авч хадгалах хэрэгтэй болов уу. Хэрэв нөхцөл байдал хүндэрч, хүмүүсийн амь нас эрсдэлд тулбал сийвэнг эмчилгээний журмаар ашиглах боломж байгаа болов уу.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
47
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
60 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Цэцэгмаа [139.5.218.246] 2020/11/23
Амаржаргал гэж энэ авгай маш мэдлэг муутай зохион бхйгуулалт байхгүй хүчээр зүтгэдэг мунхар аргатай ямарч даргын чадваргүй хүн шиг харагдаж байсан зурагтаар ярьсан маш том алдаа бгаа шүү
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.148] 2020/11/23
Одоо халдвар дотооддоо алдсан үед болохоор эхний 3-5 хоногт илрээд, тусгаарлаж байх үед 20 дахь хоногт илэрдэг вирус гэж юу байхав дээ. Тусгаарлалтын байрандаа хүмүүсийг удаан байлгаж өөрийн бизнесээ унагаахгүй санаа, мөн оношлуурын мэдрэг чанар муугаас л болно. Өөр юу байхав
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.208] 2020/11/20
https://www.worldometers.info/coronavirus/coronavirus-incubation-period/
1 | 0 Хариулах
Уншигч [202.21.109.117] 2020/11/20
Чанаргүй оношлуур шахсан нь үнэн бол хариуцлага хэзээ нэг цагт тооцох л ёстой.
1 | 0 Хариулах
Иргэн [103.212.118.150] 2020/11/20
Энэ намын харьяалалаас салж чадалтай боловсролтой ажлын чадвартай хүмүүсийг зохих албанд тавих хэрэгтэй юм байна.Хүн олддоггүй юмуу Сарангэрэлийг одоо болимоор юм
2 | 0 Хариулах
Ундармаа [202.126.89.174] 2020/11/20
Ц. Оюунгэрэл тохирох хүн
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.36] 2020/11/19
Халдварын эрсдэлийг өөрсдөө бий болгочихоод ард түмэнд бурууг нялзаах хэрэггүй.Ер нь тэгээд ч аль эрт дотоодоо алдсан байж болзошгүй гэсэн сэжигтэй коронаг ЭМБ илэрц, шинжилгээ,ариутгал, халдваргүйжүүлэлтээ бүрэн хийж чадаж байна уу үгүй юу?Ийм мэдлэгтэй боловсон хүчин,жинхэнэ мэргэжилтэн ажиллах чадвартай мэдлэгтэй хүн нь байгаа юм уу?Байвал хэн гэдэг ямар эрдэмтэн доктор мэргэжилтэн эмч байна?гэдэг чинь ил тод байж чадахгүй бол ард иргэд та нарыг болон та бүгдийн ахлан хариуцаж ажиллуулж авч яваа ЭМБ-г чинь ерөөсөө энэ өвчинтэй бүрэн тэмцэх ямар ч чадваргүй л гэж үзэх болох нь дээ.Үнэн гэвэл ийм л байна.
0 | 0 Хариулах
БОЛСОН ЯВДАЛ [66.181.188.163, 168.149.154.67] 2020/11/19
СОНГУУЛЬД ЯЛСНЫХАА ДАРАА ЭРХ БАРИГЧИД ХЯНАЛТ ХАРИУЦЛАГЫГ СУЛРУУЛЖ, СОНГУУЛИЙН ЯЛАЛТАНД БЯЛУУРЧ АЛЖ ХАЯСАН ДАА. ХАЛДВАР, ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛД МӨНГӨӨ ЗАРЦУУЛСАН УУ? ИНГЭЭД ДОТООДДОО АЛДААД АРЧААГАА АЛДАЖ БАЙГААГААС ҮЗЭХЭД ҮГҮЙ Л БОЛОВ УУ. ОНОШИЛЖ Ч ЧАДАХГҮЙ, ХЯНАЖ Ч ЧАДАХГҮЙ, КАРАНТИНД БАЙЛГАЖ БАЙГАА НЬ ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ, ЗАМБАРААГҮЙ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БАЙХГҮЙ БАЙСНЫ ГАЙ НЬ ЭНЭ. ЭНЭ ХҮН МАШ ЗӨВ ЯРЬЖ БАЙНА. ХАРИУЦЛАГАГҮЙ ДАРГА НАР, НОВШНУУДААС БОЛЖ УЛСААРАА ХОХИРЧ БАЙНА.
3 | 0 Хариулах
Paвcaл [73.42.213.129] 2020/11/19
Дэлхийд байхгүй 21 хоног гэж Гүндалайн хэлдэг үнэн шүү. Манайх Энхсарангаас алдсан нь үнэн.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.47] 2020/11/19
Иймэрхүү юмыг яагаад тэр өчигдөржингөө зурагтаар шууд гаргаад байсан хурал дээр нь хэлээгүй юм бэ???
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.160] 2020/11/19
Ямар оношлуур сайн, хямд гэх мэт тухай мэдэж байсан ч тоохгүйээ, мөнгө хийгээд авахаа л чичрэн бодно. Эх орноо бодохгүй ээ. 10 гаруй жилийн өмнө тийм л бсан, яг тэр хэвээрээ байгаа нь дэндүү гунигтай. Ёстой тавилан юм даа.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.154] 2020/11/19
Энхтүвшин Сарангэрэл 2-ын үед л Энхсаран яригдаад иргэд бичлэг хийгээд явуулаад байсан Тусгаарлалтын журам нэлээд эрт алдсан байна даа Эрдэмтэдийнхээ үгийг яагаад авдаггүй юм бол оо ПОП нь дэндлээ шүү
2 | 0 Хариулах
Зочин [107.77.199.58] 2020/11/19
21 honuulaad muudsan um garaagui. Harin ch 10 sar togtoon barilaa . Ene Novsh baisan bol ali hediin 4 sard taraachihsan suuj bgaa . Hezee negen tsagt tarah l bsan . 21 +14 gedeg chin ene hugatsand aldaa garsan bol zasaaf yavj baisan hugatsaa . Yalanguya amia bodson novshnuud 14 gej oriloogui bol buur bagaar humuuse avchrah baisiin . Achaalal Baga tusmaa aldaa baga garna . Odoo heden hun ulsuj uheh ulsad heden terbum $ iin aldaa garahiig tootsoj medehgui .
2 | 11 Хариулах
Зочин [202.21.108.194] 2020/11/19
yanadaa chi bur ym unshaad oilgodoggui ym baij yaj odoo boltol humuus dund niigem dund amidraad baidag ym be?
5 | 0 Хариулах
Зочин [107.77.200.11] 2020/11/20
Oilgoj yadah um baihgui 2-3 sard enenii postiig zunduu harsan . End baisan heden emchiig haraagaad baisan . Ter humuus end 3 davhar beelii hiigeed german japanaas iluu hamgaallaa . Tiim l surhii um bol Germanaar duuren baigaa banknaas zeel avah bolomjtoi . Uls bolgon mash ih mungu taraasan . USA gehed trillion oor taraagaad hagas ni hun avaagui butssan . Onoshluur hiine gehed delhii dayar zahialga ugnu . Zaaval Mgl toi zuuraldah shaarflaga baihgui . Heregtsee ni hedhen shirheg !!!gargasan zardalaa nuhuj ch chadahgui biz
0 | 4 Хариулах
200.11 ee [66.181.185.24] 2020/11/21
Onoshluur vaccine 2 oo bitgii holiod bai
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.100] 2020/11/18
Anhnasa l manai uls covid.iig onshilj chadna gej hutshad ni itgeegui emch nar bol erdemted sudlaachdin huuhdud gesen ug. Ted emchlehgui genetikch viruslogchid uchrig ni olj chadnaa uhruudee
6 | 0 Хариулах
Reality [118.163.148.116] 2020/11/19
Erdemtdee hun chinee toodoggui, ariin haalganii hunee end tend oruulj yamarch nuhtsul baidlaas ashig honjoo olj hardag mongolchuudiin zan gai bolj. Bid dandaa neg negendee gai boldog. Gadnii yamarch hujaa solongos bidniig suiruulehgui uursduu uursdiiguu heneggui toomjirgui shunaltai baidlaasaa bolj mongol suireh baih.
6 | 0 Хариулах
Зочин [202.179.25.68] 2020/11/18
Томчуул чухал местэн дээр гар хөл бологчдоо томилдог болохоор мөнгө идэхийн тулд Амарзаяагаар гадаадын чанар муутай оношлуур хурдан хугацаанд захиалуулж авчирсан нь тодорхой.
8 | 0 Хариулах
Зочин [202.179.25.68] 2020/11/18
Мэдлэг чадваргүй арын хаалганы дарга нар олширсны гай энэ. Амаржаргал гэгчийн мэдлэг хүрээгүй биз, тэгээд л ажил зогсож
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.160] 2020/11/19
Мэдэж байсан ч мөнгө хийгээд авах нь чухал байгаа. Эх орноо бодохгүй ээ. 10 гаруй жилийн өмнө тийм л бсан, яг тэр хэвээрээ байгаа нь дэндүү гунигтай. Ёстой тавилан юм даа.
0 | 1 Хариулах
zochin [64.119.26.247] 2020/11/18
Ene hun ene hiisen yamaa Mongolddoo irj uildverleed onoshlogoond hereglej chadahgui bj olon yam yarihaasaa icheesei.
4 | 6 Хариулах
Зочин [64.119.22.82] 2020/11/18
сайн уншаад ойлгохгүй бнуу? яам улсаас нь дэмжихгүй бхад яаж оношлогоонд нэвтрүүлэх юм? яана дааа яана да
7 | 0 Хариулах
Зочин [202.9.40.154] 2020/11/18
Оном сангийн Наранбаатар энэ 2 нэг тэрэгний дугуйнууд. Оношлуур хийж үзсжн үү энэ 2? Хаан юу хийсэн бэ. Энэ чиглэлээр ажиллаж байсан уу? Гадаадад суугаад солиоороод байх амархан шуу. Ирж тэмцээч дэ.
5 | 8 Хариулах
user [66.181.191.64] 2020/11/18
наад хүн чинь вирус судлалын доктор профессор, японы Рикен инстутид олон жил ажиласан, одоо германид вирус судлалаараа төсөл захираад бж бгаа, хавар түр монголд бхдаа оношлуур хийгээд ЭМЯ нд нэвтрүүлэх гд чадаагүй, ЭМЯ бүтэн 7-8 сар гацааж бна.
7 | 3 Хариулах
зочин [66.181.161.49] 2020/11/19
эрдэмтний санал ажлыг яагаад авч хэлэлцэж оновчтой шийд гаргаагуй юм вэ? Цаашид ч хундрэх Асуудал бгаа тул Энэ судлаачийн санлыг ундэсний Аюулгуй Бдлын Зевлел яаралтай хэлцэж Гомдлыг нь нятлаж Эмнэлэг Лабориторийн ажлаа найдваржуулах шаардлага бна бус уу?!
0 | 0 Хариулах
Зөв шүү [66.181.161.83] 2020/11/18
Маш мундаг байна, судалгаа шинжилгээний ажлын бодит үр дүнгээ хэнээс айхгүй хэлэх нь жинхэнэ эрдэмтэн мөнөөс мөн, манай эрдэмтэн сэтэртэнгүүд, ялангуяа академич нэрээр улсын төсөв цуслагчид ийм үед аюул надаас холуур өнгөрөөсэй билээ гээд л дуугүй явж байгаа нь ичгэвтэртэй
3 | 2 Хариулах
Tserendulam Togmid [37.76.122.130] 2020/11/18
КО~19. Энэ кодыг бүгд мэднэ. Монгол улс КО19 ~ыг Дотооддоо Алдаагүй цөөхөн улсуудын нэг гэж бахархаж байлаа. Иргэд маань УОК, ХӨСҮТ, ЗГазар зэрэгт итгэдэг хэсэг, итгэхгүй хэсэг гэж хуваагдсан байна. Онцгой байдалд ажиллаж байгаа Эмч, сувилагч, цагдаа, цэрэг, ОБЕГ... бүхий л арын албаныханд баярлаж байгаа. Гэвч удирдаж байгаа нөхөд нь СУЛЬДАА гарууд байна. 2020. 10.25 ны *Хүннү Эйр*онгоцоор Унгар улсаас Монгол эх орондоо очихоор олон тооны иргэд, ЖҮДО бөхийн шигшээ багийн тамирчид явсан. Хашир үзэж байж болно. Гэхдээ.... Тайлбар хийе. Хорин нэг хоног хорио цээрийн дэглэм барьж хоёр удаа шинжилгээ өгсөн байна. Хорин нэг дэх хоног дээр нь танаас шинж тэмдэг илэрлээ гээд ХӨСҮТ рүү хэвтүүлжээ ЭСРЭГ БИЕТ биеэнд цусанд байгааг ялгаж чадахгүй байх шиг байна. Тайлбар хийе. Унгар улсад байхдаа шинж тэмдэг илэрлээ гэж шинжилгээ өгөөд хариу нь Сөрөг халдварын шинж тэмдэг байхгүй гэж гарсан. Цуг байсан бид одоо цоо эрүүл байна. Тайлбар хийе. Ганц гайхмаар юм нь цуг явсан эхнэр, долоохон с
5 | 1 Хариулах
Но [95.223.59.94] 2020/11/18
21 хоног хаанаас гарч ирээд байна? Германд бол 14 хоног
1 | 0 Хариулах
Авилгач [202.126.89.167] 2020/11/18
Амаржаргалд 10 хувь очихгүй учир оношлуур бүтэхгүй ээ
4 | 0 Хариулах
Зочин [202.21.108.201] 2020/11/18
Халдвартай хүн эхний 11 хоногтоо л бусдад халдвар тараадагийг дэлхийн олон эрдэмтэд нотолсон. Тийм учраас манайхаас бусад бүх орон 14 хоног тусгаарладаг. Шинжлэх ухааны нотолгоог муйхарлан эсэргүүцэж 21 хоног тусгаарлаж байснаас болж дотооддоо халдвар алдлаа. Иргэн Д Энхсаранд байхдаа 19 дэх хоногтоо өрөөнд нь шинээр оруулсан хүнээс халдвар авсан.
2 | 3 Хариулах
Лол [194.36.108.90] 2020/11/18
Яг коронатай тулалдаж эмнэлэгт байж үзээгүй бол иймэрхүү их мэдэгч нар цаашаа шүү.
1 | 11 Хариулах
Зочин [66.181.169.162] 2020/11/18
Корона гэдэг чинь вирус. Вирусыг хэн сайн мэдэх үү? мэдээж судлаачид. Тэрнээс биш зүгээр л онолын дагуу эм бичиж өгдөг эмч нар биш. Вирусийг маш сайн судалсан эмч гэж монгол байхгүй.
12 | 0 Хариулах
Made in China [156.146.59.13] 2020/11/18
Худлаа заадаг хужаа оношлуураас болоод тахлыг Европт алдсан ш дээ. мэджийнүү. Хандиваар баахан хог аваад бсан.
7 | 0 Хариулах
Зочин [64.119.17.212] 2020/11/18
ОНОМ САН ГЭЭД БАС ЮМ БОЛГОН ДЭЭР МЭДЭМХИЙРЧ ДОНГОДОЖ БАЙДАГ ДУРАК БАЙНА. ЭНЭ НЭГ ДУРАК БАЙНА. СЭТГЭЦИЙН ӨВЧИН ЮМ ДАА.
9 | 10 Хариулах
Дагваа [124.158.77.41] 2020/11/18
Нямбаяр докторыг оном сангийн Наранбаатартай харьцуулж байдаг чи бас дурак нь юмдаа.
5 | 1 Хариулах
Зочин [124.158.77.41] 2020/11/18
Нямбаяр докторыг оном сангийн Наранбаатартай харьцуулж байдаг чи бас нэг дурак нь юмдаа.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.17.212] 2020/11/18
10 хэд хонсоны дараа шинжилгээнд эрүүл гарч ирсэн хүн дээр халдвартай шинэ оруулж, халдвар дамжуулаад байсан байгаа юм.Бантахдаа 21 хоног гэдэг шинэ онол гаргаж ирсэн шүү дээ,амбасэлмаа доктор
24 | 0 Хариулах
Зочин [64.119.22.82] 2020/11/18
за харин яг үнэн хэллээ дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.18] 2020/11/19
Гэртээ маскаа зуугээд хоорондын зай барь гэж авсан шуу Амсэлэм гуай Аргаа бараад байгаа юм биш уу
0 | 0 Хариулах
Зочин [64.119.17.212] 2020/11/18
10 хэд хонсоны дараа шинжилгээнд эрүүл гарч ирсэн хүндээр халдвартрй шинэ оруулж, халдвар дамжуулаад байсан байгаа юм.Бантахдаа 21 хоног гэдэг шинэ онол гаргаж ирсэн шүү дээ,амбасэлмаа доктор
3 | 0 Хариулах
Зочин [43.228.131.90] 2020/11/18
Мэдлэг чадвартай Эрдэмтэн МОНГОЛ хүнийхээ үгийг сонсож ажлаа хийвэл яасан юм бэ, ТОМ ТОЛГОЙТНУУДАА!!!!!!!!!!!!!!!
8 | 1 Хариулах
багш [64.119.23.212] 2020/11/18
ХЭн ч бодсон. 21 хоног тусгаарлагдаад 3 удаа шинжилгэ өгөөд зүгээр гарсан мөртөө гэртээ гараад халдвар тарсан. Энд л учир байна даа.
10 | 0 Хариулах
Гадных сайн, манайх муу! [202.126.90.35] 2020/11/18
70 гарсан хоёр хөгшин байдаг. Тусгай нэг салбарынханд зориулж нэг бүтээгдэхүүнийг олон жил хийж байгаа. Нийтдээ 70 гаруй дамжлагаар уг зүйл нь бүтдэг. Асар их ажиллагаатай. Харин худалдан авагч нар нь гадны яг ижлийг нь 3-4 дахин өндөр үнээр авдаг, чанаргүйг нь хүртэл илүү үнэтэй авдаг. Харин хоёр хөгшнийг бараг загнаж байгаад хямдхан авчихдаг, 10 гаран жил огт үнийг нь нэмүүлэхгүй дээрэлхээд л авчихна. Өвгөн эмгэн хоёр олзны бага нь амттай гээд л огт гомдлохгүй сууж бдаг . Монголчууд нүүдэлчид болохоос бүтээгчид огт биш, тиймээс яг өөр шигээ сэтгэж хэн нэг нь шинэ юм бүтээж хөдөлмөрөө шингээсэн гэхээр ер итгэдэггүй юмштээ, сэтгэлгээнд нь ямар нэг юмыг өөрсдөө бүтээж болно гэх концепт байхгүй
7 | 2 Хариулах
Зочин [64.119.17.176] 2020/11/18
хөөрхий минь энэ хүү амны зоргоор бурсаар л сууна уу одоо хүртэл? улирлын чанартай сэтгэцийн эмгэг юм байх гэж бодсон, тэгсэн бүр жилийн туршид юмаа чааваас. Өөрөө өөрийн биеэр ирж тогоондоо чанагдаж юм үз дүү минь. Алс хаа нэг газраас л дандаа донгодож суух юм. Тан шиг сүртэй цомог урвалж бүтээсэн гэчихээд тэрнийхээ аргазүйг "нууцлалтай" гэж ичих ч үгүй худлаа бурж суудаг хүн бол үнэхээр сэтгэцийн эмгэгтэй л гэж хэлмээр байна. Мэргэжлийн салбарын хүмүүс бүгд мэдэж байгаа. Шинэ технологи биш энгийн нэг аргазүй дээр суурилсан оношлуурыг "нууц" гэж олон нийтэд худлаа сүр оруулж сурталчилж явахад ёсзүйн хувьд гаж шүү дүү минь.
9 | 29 Хариулах
Зочин [202.21.100.210] 2020/11/18
Япон, Германчууд тэнэг юмаа тэ чадамжгүй хүнээр эрдэм шинжилгээний баг ахлуулаад, проффессор цол олгож төсөл удирдуулаад.
5 | 6 Хариулах
Зочин [45.146.54.16] 2020/11/18
яг ийм дэд профессор гэдэг нь associate professor гэж явдаг юм. Олон арван монгол хүн, олон арван мянган гадны хүмүүс хорвоогоор дүүрэн ийм ажил хийгээд явж байгаа, ингээд л э. ш. баг удирдаад явж байгаа. Одоо бол нээх бурханы умдаг атгасан мэргэжил биш юм л даа. Манайх л юм мэдэхгүй хүмүүс шүтсээр дуусна.
5 | 11 Хариулах
Зочин [66.181.178.20] 2020/11/18
Ta commentoor bish peer review hiigeed niitelbel yaasiin. Neg l ataarhal l haragdaad bhiin
6 | 1 Хариулах
Зочин [66.181.178.137] 2020/11/19
Германд ч төсөл ахлаагүй байхоо. Постдок л гэж вебсайт-д нь байна лээ. Постдок хүн өөрийгөө төслийн удирдагч гээд байхаар л энэ нөхөрт итгэхэд хэцүү байгаа юм. Тэр гаднаас авсан оношлуурын чанарыг цаанаас нь баталгаажуулсан байж таарна. Энэ залууд юу хийсэн гэж улсын олон сая төгрөгийг итгэж өгөх юм бэ? Ямар ч албан тушаалтан улсын мөнгөөр худалдан авалт хийхдээ энэ компани ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршлагатай вэ гэдгийг харна шүү дээ. Энэ банди өөрийгөө мундаг гэж зарлахаас өөр юу үйлдвэрлэх туршлагатай юм бол. Тэгээд ч энэ нөхөр жаал нэр төр олоод авъя гэсэн хүн юм шиг л байнадаа. Манай дарга нар цавчаа хийх хоббитой л доо, гэхдээ коронагаар арай бизнес хийхгүй байлгүй дээ.
1 | 1 Хариулах
Зочин [178.199.178.137] 2020/11/18
Энэ хүн чинь хийх юмаа хийгээд Монголдоо оношилсон байна шүү дээ. Хэрэв тийм худлаа, буруу юм бол яам тамга, ЗГ нь албан ёсоор няцаагаад өгөөч. Юу ч өөдөөс нь дуугарч чадахгүй гөлөлзөөд байгаа юм. Хөлсний коммент бичигч нар явган хэрүүл, доромжлолоос зогсоо!!!
16 | 1 Хариулах
зочин [202.9.40.68] 2020/11/18
Чи тэгвэл энэ талаараа өгүүлэл бичих юм уу, эсвэл ярилцлага өгвөл яасийн хө
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.18] 2020/11/19
Герман нь тийм юм бол яагаад аваад хэрэглэхгуй байгаа юм Ари зангаа гаргаад ази оношлуур хэрэглэхгуй гээд гурийгээд байгаа байх тэ
0 | 0 Хариулах
Zochin [66.181.190.134] 2020/11/18
Ийм мундаг хүмүүсээ ажиллуулахад яадаг байна. энэ мундаг мэргэжилтэн нар ч энэ бөхчин, тамирчин, дуучин, сэтгүүлч нартай яаж ойлголцох билээ дээ. Ийм утгагүй балай байдлы хэзээ болих юм боллоо
13 | 2 Хариулах
Зочин [66.181.161.18] 2020/11/19
Эрдэмтэд дунд шизотонгууд зендее шуу Германд байдаг тэндээ туршаад таниулж болдоггуй ээ
0 | 0 Хариулах
Unshigch [139.5.219.144] 2020/11/23
Germand yor ni shizofrinikuud neeree ajillaad baidag sh dee. Yag tanil huneeeree medej bna. Suuldee ter tanil nomni tsagaan solio tusaad odoo neg maanag yum yavj baidag
0 | 0 Хариулах
Иргэн [64.119.21.138] 2020/11/18
Монгол хүний оюун "ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал гэж хүн Ажлын хэсгийн даргаар томилогдсоноос хойш Ажлын хэсгийн хурал ганц ч хийгдээгүй" энэ хүн тайлбар өгөх ёстой гэж бодож байна.
11 | 0 Хариулах
Ай амаржаргал минь дээ [66.181.180.71] 2020/11/18
Я.Амаржаргал дарга аравдугаар сарын 16-нд 6 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий оношлуурыг гадаадаас авах тендер зарлаад арваннэгдүгээр сарын эхээр тендер нь хаагдаж, худалдан авалт эхэлсэн. Ингэхдээ миний анхааруулаад байсан мэдрэг чанар муутай, Герман болон Японы оношлуураас авахаар тендерээ зарласан байсан.
15 | 2 Хариулах
Зочин [59.153.114.107] 2020/11/21
Хэт мэдрэг яумаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.54] 2020/11/18
Тендерээс менге гусах гээд монгол эрдэмтдээ мурьжээ алддаг оншлууртай учир олон хонуулаад бг юмаадаа
21 | 2 Хариулах
Зочин [139.5.216.223] 2020/11/18
яанадаа миний хайртай дарга нараа
5 | 0 Хариулах