Индэр    
2020 оны 11 сарын 8
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

UNLOCK 88: Тэсрэлтэт технологийн эринд тавтай морил...

Зураг

Анлок подкастын бичмэл хөрвүүлгийн энэ долоо хоногийн дугаараар бизнеcийн ухааны салбарын “библи”-д зүй ёсоор тооцогдох “The Innovator’s Dilemma" by Клинтон Кристенсен номыг хүргэж байна.

Дэлхийн бизнесийн салбарт домог болсон профессоруудын нэг гэгддэг түүний эл бүтээл нь анх 1997 онд хэвлэгдсэн цагаасаа бизнесийн салбарын шилдэг ном, 2011 онд The Economist сэтгүүлээс гаргасан бизнесийн салбар дахь хамгийн чухал зургаан номын нэгээр нэрлэгдсэн юм.

Энэхүү номоос бүгдийг алдаагүй хийдэг шилдэг, томоохон компаниуд тэсрэлтэт шинэ технологи буюу шинэ тоглогчид гарч ирэхэд байр сууриа хэрхэн алддаг болон тэсрэлтэт технологитой хэрхэн нүүр тулж, ажиллах ёстойг мэдэх боломжтой. 

НОМЫГ СОНСОХ:

Номын агуулгаас онцлон хүргэе. 

Экспоненциаль /distractive/ өсөлт нь маш олон технологийн үйлдвэрлэлийн нэгдлээс бий болж байгаа нөлөөлөл. Үүнийг  олон улсад "distractive technology" гэж нэрлэдэг. Distractive гэдэг нь аливаа зүйлийн зарчмыг өөрчилдөг, тоглоомын дүрмийг өөрчилдөг технологи юм.
 

Айдас 

Дэлхийн амжилттай яваа томоохон компаниуд харилцагчдынхаа юу хүсэж байгааг ойлгож чадсанаар амжилтад хүрсэн байдаг. Гэхдээ шинэ технологи гарч ирэхэд эсрэгээрээ тус компаниуд харилцагчдынхаа хүссэн зүйлийг хүргэх гэж хичээснээсээ болоод алдаа гаргадаг гэвэл та итгэх үү. Амжилттай яваа компаниуд шинэ технологийг өөрийн одоо байгаа хэрэглэгчид, бүтээгдэхүүний хүрээнд хардаг. Шинэ технологи нь ихэвчлэн жижиг зах зээлд илүү наалддаг тул цаг хугацаа өнгөрөхийн хэрээр зах зээлийн хүрээгээ тэлж чаддаг. Эцэстээ өмнөх арга барилдаа баригдсан шинэ компаниудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрч чаддаг байна. Иймд том компаниудын хувьд шинэ технологи, шинэ зах зээл рүү орохдоо эхлээд нарийн төлөвлөлт гаргалгүй сурч судлах маягаар орох нь зөв юм.  

Бүтээгчийн мухардлыг дараах хоёр байдлаар тодорхойлдог. 

  1. Тогтворжсон технологи. Хуучин технологиороо зах зээлд гол тоглогч нь болж, харилцагчид нь ч дассан. 
  2. Тэсрэлтэт технологи. Уламжлалт буюу бизнесийн гүйцэтгэлээр хэдэн арван жил явж буй технологийг цоо шинээр дахин тодорхойлж гарч ирсэн технологи. Үүнээс болж хэдэн зуун жилийн түүхтэй компаниуд устаж алга болдог.

Үнэ цэнийн уялдаа холбоо 

Тухайн компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд ямар сэтгэгдэл төрүүлдэг, хэрэглэгчид юуг хамгийн ихээр хүсэж буйг олж хар. Томоохон компаниудын удирдлагууд шилдэг санаа гаргадаг боловч бодитоор хөрсөнд буулгах байдал нь старт ап компаниудынх шиг байдаггүй. Учир нь копмани том байх хэмжээгээр эрсдэл нь өндөр байдаг.

Шат руу уруудахыг хүсдэггүй зан

Том компаниудын гаргадаг бас нэг том алдаа нь High Level Marketing-руу явдаг байдал. Өөрөөр хэлбэл компани том болох хэмжээгээр илүү үнэтэй, илүү өндөр үзүүлэлттэй, дээд зэргийн бүтээгдэхүүн гаргахыг зорьдог. Энэ нь буруу зүйл биш ч нөгөө талаас харвал нэг сайжруулаад эхлэхээр доод шатруугаа бууж чаддаггүй болдогт учир бий. Энэ нь зах зээлд мухардмал байдалд ордог шалтгаан болно. 

Дэлгэрэнгүйг “The Innovator’s Dilemma" номоос уншаарай.