2019 оны сүүлчээс эхлэн дэлхий даяар тархаж 2020 оны хавар гэхэд цар тахлын хэмжээнд хүрсэн КОВИД-19 өвчний халдварыг мөн оны зун гэхэд харьцангуй намжмал байдалд орно хэмээн дэлхийн олон орны эрдэмтэд, мэргэжилтэнүүд найдаж байсан авч тэдгээр найдлагууд бүгд талаар болсоноор барахгүй цар тахал болж дэгдэсэн тус өвчний хоёр дахь давлагаа өдгөө дэлхий дахиныг нөмөрч эхлээд байна.
Хэдийгээр дэлхийн тэргүүлэх олон орны зохих байгууллагууд тус өвчний коронавирусын эсрэг эм болон дархлаажуулах вакцин гаргахаар шаргуу ажиллаж байгаа боловч энэ өвөл гэхэд бүрэн бүтээж, ханган нийлүүлж амжихгүй төлөвтэй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй юм.
Цар тахлын хоёр дахь давлагаанд хойд Америк болон Европын зарим улс орон нэн хүчтэй өртөж байгаа бөгөөд тэдгээр улс орнууд дахь КОВИД-19 өвчний нэг өдөрт бүртгэгдэх тоо нь цар тахал эхэлснээс хойших түүхэн дээд хэмжээндээ хүрээд байгаа юм. Тухайлбал 10 дугаар сарын 25-ны байдлаар Европын Холбон дахь нэг өдөрт шинээр батлагдаж буй тохиолдолын тоо дунджаар 100,000 хүнд 33 байгаа бол мөн өдөрт Бельги болон Бүгд Найрамдах Чех Улсад бүртгэгдсэн тоо 146, 115 болж хурдацтай өсөөд байна.
Харин дээрх хоёр улсын нэг өдөдрт шинээр батлагдаж буй тохиололуудыг нийтэд нь авч үзвэл Бельгид зөвхөн нэг өдөрт 17,709 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Бүгд Найрамдах Чех улсад 15,258 шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээр тоо нь зөвхөн өнгөн харагдах статистик үзүүлэлтүүд боловч тэдгээрийн ард олон хүмүүсийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийн болоод сэтгэл анааны хохирлууд дагалдаж буй гэдгийг бодолцох нь зүйтэй.
КОВИД-19 өвчний 100,000 хүн тутам дахь батлагдсан тохиолдолууд:
Дата болон графикийн эх сурвалж: time.com
Манай улс хэдийгээр КОВИД-19 өвчний халдварыг дотооддоо алдалгүй өөрийгөө харьцангуй амжилттай хамгаалж чадаж буй улсуудын тоонд орж буй боловч бидний “хашааны гаднах” нөхцөл байдал түгшүүртэй байгаа энэ үед Монголчууд бид цар тахлын эхэн үед мэргэжлийн байгууллагуудын удирдлагаар хэрэгжүүлж байсан өдөр тутмын амьдралын мөрдлөгүүд болох