Индэр    
2020 оны 11 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Төсвийн мөнгө "уйлж" байна, Сангийн сайд аа

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төсвийн мөнгө "уйлж" байна. 

Хөдөлмөр эрхэлж буй бидний төлсөн татварыг яаж салхинд хийсгэж, гарын салаагаараа урсгаж байгааг Шилэн данснаас хараад бухимдахгүй байх арга алга. Тэр тусмаа "Төсөв боловсруулах үед боломжгүй, манайх үнэхээр мөнгө байхгүй гэж хэлдэг" гэсэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын үгийг сонсоод бүр ч гутрав. 

Энэ бүхний шалтгаан нь төсөвт хяналт үгүй байгаа явдал.

Засгийн газраас сүүлийн жилүүдэд боловсруулж байгаа төсөл нь ажлын байрыг нэмэгдүүлж, үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний зах зээлийг тэлж, ДНБ, бүтээмжийг өсгөх замаар Монгол Улсыг хөгжилд хөтлөх гэхээсээ илүүтэй улсын өрийг зузаатгаж, УИХ-ын гишүүдийн тойрог "услах" хэрэгсэл болж хувирсныг ийнхүү эдийн засагчид шүүмжилсээр, өнгөрсөн зарцуулалт болон өдгөө хэлэлцэгдэж буй төсвийн төсөл дэх тоонууд ч нотолж байна. 

Яг одоо УИХ-аар хэлэлцэж байгаа 2021 оны төсвийн төсөл ирэх жилд мөн л татвар төлөгч та бидний мөнгөөр үр ашиг муутай төслүүдэд хөрөнгө оруулахаар зэхэж байгааг дуулгая.  

Гэхдээ Монгол Улсын хүн амын дийлэнх нь ажиллаж амьдарч, хамгийн өндөр бүтээмж үйлдвэрлэж байгаа Улаанбаатар хотын иргэн танд зориулж Хэнтий аймгийн нэг хүн амд ногдох хөрөнгө оруулалтаас гурав дахин бага мөнгө зарцуулах гэж байна. 

График. Төсвийн хөрөнгө оруулалт аймгаар болон тухайн аймгийн нэг хүн амд ногдох дүнгээр 

Энэхүү тооцооллыг гаргахдаа бид тухайн аймагт ногдож буй төсвийн хөрөнгө оруулалтын нийт дүнг 2019 оны хүн амын тоотой нь харьцуулсан болно. (Эх сурвалж: СЯ, ҮСХ)

У.Хүрэлсүхийн Засгийн газар нийт 198 тэрбум төгрөгийн өртөг бүхий 11 музейн барилгын ажлыг эхлүүлж байгаагаас 2021 онд 44.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх нь. Харин хамгийн олон ажлын байр бий болгож, татвараа үнэнчээр төлдөг ЖДҮ эрхлэгчдийг дэмжих санд нэг ч төгрөг төсөвлөөгүй гэдгийг тодотгоё. Аж үйлдвэрийн салбарт оруулах хөрөнгө оруулалт төсвийн хөрөнгө оруулалтын 5%-д нь ч хүрэхгүй. Ердөө долоон ажил жагсаасны тав нь хөдөө орон нутагт байгаа юм.

График 2. 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалтыг салбараар нь ангилж харвал (Эх сурвалж: Сангийн яам) тэрбум төгрөг

Хөдөө орон нутагт хөрөнгө оруулалт их байна гэдгийг шүүмжлэх гэсэнгүй. Бидний халааснаас гарч байгаа татварын мөнгө эргээд эдийн засагт эергээр нөлөөлж, иргэд бидний өрхийн орлого, амьжиргаа, амьдралын чанарыг ахиулах ажлуудад чиглээсэй гэж хүссэнийх. Олон улсын байгууллагууд ч ийм дутагдал байгааг шүүмжилж, тоо судалгаагаар баталгаажуулан танилцуулсаар байдаг ч түүнийг нь авч хэлэлцдэггүй бололтой.

Монгол Улсын Засгийн газар ДНБ-ий 31.2 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байгаагаараа БНХАУ-ын дараа бичигдсэн 2017 оны Дэлхийн банкны статистик бий. Хөрөнгийн зардал 2020 онд өмнөх оныхоосоо 13.4% өссөн. Харамсалтай нь, энэ их хэмжээний хөрөнгө оруулалтын үр ашиг маш хангалтгүй буюу 123 орны дараа орж буйг дараах график харуулж байна.

График 3. Хувийн болон улсын нийт хөрөнгө оруулалтын ДНБ-нд эзлэх хувь. 2017 он
Өр ихээхэн нэмэгдэхэд нөлөөлсөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн таван жилийн хэрэгжилтийг нарийвчлан авч үзсэний үндсэн дээр Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт үр дүнгүй байгаагийн шалтгаануудыг дараах байдлаар эрэмбэлсэн. 
  • Бодлогын оновчгүй байдал (богино хугацаанд хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр хурдтай өсгөсөн. Ингэхдээ улс төрийн дэмжлэг өндөртэй байсан)
  • Шийдвэр гаргалт нэгдмэл бус, уялдаа муутай
  • Төслийн сонгон шалгаруулалт хийх нарийн удирдамж, зохицуулалт сул (Төслийн шалгаруулалт сул, хэрэгжилтийн хугацаа хоцордог, зардал их нэмэгддэг, засвар арчилгаа сул, дууссан хөрөнгө оруулалтын чанар хурдан мууддаг) 

Богино болон, дунд хугацааны дээрх арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд төслийн сонгох, эрэмбэлэх тодорхой шалгууруудтай байх, хөрөнгийн зохистой ашиглалт, их засвар, арчилгаанд анхаарал тавих хэрэгтэйг зөвлөсөн. 

Саяхан танилцуулсан “Уул уурхай ба оюун ухаан” тайлангаараа хүртэл Монгол Улс уур уурхайн салбараас орж ирсэн орлогыг эдийн засгийн үр ашгаас илүүтэй улс төрийн сонирхлоор зарцуулж байгааг Дэлхийн банк нотолсон. Уул уурхайн орлогын 

  • 56%-ийг улсын хөрөнгө оруулалт
  • 28%-ийг нийгмийн шилжүүлэг
  • 16%-ийг цалин, тэтгэвэрт зарцуулжээ. 

Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай хэвээр байгаа. 2018, 2019 он бол уул уурхайн экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн он жил байв. Гэвч энэ хугацаанд төсвийн зардал, алдагдал дагаад өссөн байдаг.

2018 төсвийн зарлага 7.1 их наяд төгрөг байв. Тухайн үед хөрөнгийн зардал 2.3 ДАХИН өсөж, төсвийн зарлагын 94.3%-ийг УРСГАЛ ЗАРДАЛ эзэлсэн. Харин 2019 онд төсвийн зарлага 11.4 их наяд болж 60% өссөн. Урсгал зардал дагаад өссөн.

Энэ нь үйлдвэрлэл, хүндээ бус барилга байшинд хөрөнгө оруулсны үр дүн билээ. 

График 4. Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлага, алдагдал

Зөвхөн 2020 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр Төсвийн хяналтын хороо зардлыг ₮1.26 их наядаар бууруулах боломж байгааг хэлсэн ч авч хэлэлцээгүй. Үүн дээр COVID-19 нэрмээс болж угаас алдагдалтай баталсан төсвийг 4.7 их наядын алдагдал хүлээх хэмжээнд хүргэв. Харин ирэх дөрвөн жилд манай улсын төсвийн алдагдал 10 их наяд төгрөгт хүрэх гэж буйг Засгийн газар хуулийн төсөлд тусган УИХ-д өргөн барьсан. Ийнхүү та бидний төлөх өрийг 10 их наяд төгрөгөөр нэмж байна.  

Төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй, бүрэн хэрэгжихгүй байгааг Сангийн яамны өөрийнх нь бэлтгэсэн төсвийн төслийн танилцуулга ч тодорхой харуулж байна. Тус танилцуулгад Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016-2020 онд нийт 5,945.4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээ батлагдан хэрэгжүүлснээс 2016-2019 онд нийт 3,911.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан, 2020 онд батлагдсан 1,654.3 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний гүйцэтгэл одоогийн байдлаар 52.4 хувьтай хэрэгжиж байгааг дурджээ.

Төсвийн үр өгөөжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

Тэгвэл манай улсын төсвийн бодлогод үгүйлэгдэж байгаа нэн шаардлагатай гол ажлуудыг олон улсын байгууллагууд л санхүүжүүлэхээр байна. Тухайлбал, 

  • Хөгжлийн банкны 14.7 сая ам.долларын зээл болон буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл” 
  • Дэлхийн банкны 20 сая ам.долларын санхүүжилтээр НДС-аар дамжуулан иргэдэд богино хугацааны тэтгэмж үзүүлж, ажилгүйдлийг бууруулах, 18-34 насны залуучууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  
  • Азийн хөгжлийн банкны 70 сая ам.долларын санхүүжилтээр хүнс, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай иргэдэд олгодог хүнсний талоны дэмжлэг, хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих болон нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн халамжийн хөтөлбөрийг дэмжих
  • Хилийн боомтуудын дэд бүтцийг шинэчлэх хүрээнд Азийн хөгжлийн банкны 54 сая ам.долларын зээлээр 2019-2024 онуудад хилийн үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжинэ 
  • Дэлхийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2016-2022 онд уул уурхайн бус салбарын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх болон экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлнэ гэх мэт.

"Хүндээ хөрөнгө оруулах, институтийг бэхжүүлэх болон нэн чухал дэд бүтцэд найдвартай хөрөнгө оруулах нь эдийн засгийг төрөлжүүлэх хамгийн оновчтой зам" хэмээн олон улсын байгууллагууд зөвлөсөөр байгаа. Харин дээр тоочсон бүхэн аль ч талаас нь харсан төсвийн хөрөнгө оруулалт ОНОВЧГҮЙ байгааг баталж байна.

“Ямар хүмүүсээс ямар төсөв шаардаж байгаагаа иргэд бид эргээд бодох цаг болжээ. Төсөв эрүүл байх нөхцөл угаас алга” хэмээн СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан хэлсэн удаатай. Энэ бол мэргэжлийн хүний цөхөрсөн үг. Харин энэ хандлагыг У.Хүрэлсүхийн Засгийн газар яагаад өөрчилж, төсөвтөө реформ хийж болохгүй гэж?

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [64.119.21.138] 2020/11/18
Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж, хүний хөгжил, боловсролд өнөөдөр анхаарч 1 гаруй хүнтэй Улаанбаатар хотынхоо хүүхдүүдийг 50-60 уулаа биш 20-30 хүүхэд нэг ангид сурдаг болгоё гэж төлөвлөөч.Нэгхэн жилд хийж болох ажил ш дээ. Ганц багш 50 хүүхдэд анхаарч чадахгүй боловсролгүй иргэн ирээдүйн оркууд төрөөд байна шүү дээ.Бидэнд хамаагүй бидний хүүхдүүд хувийн сургуульд нэг ангид 20-уулхнаа сурж байгаа гэж бодож байгаа бол том алдаа. Танай хүүхдүүд та нарын одоо бэлтгэсэн бий болгосон иргэдтэй хамт нэг үед, нэг улсад амьдарна
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2020/11/3
Түүнд мэдлэг аахгүү, сэтгээл аагаа
0 | 0 Хариулах
САНГИЙН САЙД ХҮРЭЛБААТАРТ [202.179.25.248] 2020/11/3
ТӨСӨВ ХҮРЭХГҮЙ БАЙНА . БОНД БОСГОЁ. ЭСВЭЛ ЗЭЭЛ АВЪЯА ГЭХЧИЛЭН ГОНШИГНООД БАЙХАА БОЛЬ. ЯГ ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД УИХ-ЫН ДАРГА . УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ҮРГҮЙ ЗАРЦУУЛЖ СУУГАА АСАР ИХ МӨНГӨ ХӨРӨНГИЙГ ТАТ. ГИШҮҮН БҮР ЖИЛД 250,0 САЯ ЫГ ӨӨРСДИЙН ТББ-ААРАА АВДАГ ЮМ БАЙНА. ЮҮ ГЭСЭН ҮГ ВЭ .
1 | 0 Хариулах
Иргэн [64.119.21.138] 2020/11/18
Дэмжиж байна.УИХ-ын гишүүд барилга барилгүй,зөвхөн зардлаа авч хууль сайжруулах ажил дээрээ толгойгоо ажиллуул. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын лоббигоор 2 аймаг зад хөгжих нь ээ гэвэл үгүй байх.Баахан цемент босгож барилга барих байх.Хүн хөгжих нь чухал.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.67.72] 2020/11/2
afrik ruu durvemeer bna
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.151] 2020/11/2
Тархины хэмжээ нь тулсан учраас одоо саналаараа явсан дээр шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2020/11/2
Manai uls yag unendee hangalttai orlogo olj baigaa. OT, TT, Erdenet metiin tusluud hangalttai mongo avch irj baigaa. Gol n zartsuulalt n denduu gehed arai l denduu baina da. Hedhen hunii halaas ruu l orj baina!
1 | 0 Хариулах
ХҮРЭЛБААТАР ОГЦОР [59.153.114.120] 2020/11/2
У.Хүрэлсүхийн Засгийн газар нийт 198 тэрбум төгрөгийн өртөг бүхий 11 музейн барилгын ажлыг эхлүүлж байгаагаас 2021 онд 44.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх нь. Харин хамгийн олон ажлын байр бий болгож, татвараа үнэнчээр төлдөг ЖДҮ эрхлэгчдийг дэмжих санд нэг ч төгрөг төсөвлөөгүй гэдгийг тодотгоё. Аж үйлдвэрийн салбарт оруулах хөрөнгө оруулалт төсвийн хөрөнгө оруулалтын 5%-д нь ч хүрэхгүй
2 | 0 Хариулах
Бидний хохь [202.179.27.211] 2020/11/2
ТЭМЦЭХГУЙ АРД ТУМЭН
0 | 0 Хариулах
Зочин [202.21.119.202] 2020/11/2
hohinee MAN d haitai garuud hoolnii toloonii toloo ireduigee zarj baigaa garuud
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.14] 2020/11/2
Монголд хэзээч жалга довны үзэл зогсохгүй юм байна Хзрэлсүх Оюун Эрдэнэ нарын хуйвалдаанаар хэнтийд аялал жуулчлал нэрээр баахан зам тавьж байгаа бололтой Ерөнхийлөгчийн нөлөөгөөр Баянхонгорт загвар сум нэрээр баахан мөнгө цацах бололтой дог шүү хөөрхий УБ олон хүн бужигнасан түгжэрсэн хот болох юм уу даа төсөв зохиох аргачлал хоцрогдсон сангийн яамны хэдэн дуракууд сайдынхаа дохиураар ажиллаад өөдөөс нь үг хэлж чадахгүй орон тоо бөгөлсөн монгол улсын мөнгийг цацсан хөгжлийг хойш нь зулгаасан ийм улсууд ажиллаж байна даа
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.185] 2020/11/2
Энэ бол ялгаварлан гадуурхсан тэгш бус байдлыг дэвэргэсэн шударга бус төсөв. Оюун-эрдэнэ болон бусад төсвийн шударга бус хуваарилалтыг дэмжигч нарыг дахин хэзээ ч бүү гаога. Үүний эсрэг нэгдэн тэмцьe
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.21] 2020/11/2
Хөшөө барихаа л боличих
7 | 0 Хариулах
Зочин [66.181.166.10] 2020/11/2
татвар төлөгчийн мөнгө
1 | 0 Хариулах
Зочин [64.119.16.152] 2020/11/2
bayd hun balagtai
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.77] 2020/11/2
Ээ дээ баяд дөрвөдүүд кэцүү күмүүс шүү
3 | 0 Хариулах
Зочин [64.119.16.152] 2020/11/2
harin tiimee yg cham shiv kazakuud ch bas
1 | 3 Хариулах
Зочин [203.98.76.192] 2020/11/2
Naadah chin Durved hun
2 | 1 Хариулах
Зочин [107.77.173.6] 2020/11/2
Төсвийн мөнгө уйлна уу...дуулна уу...үхэж далд орно уу манай дарга нарт ор тас падгүй л дээ...хамгийн гол нь амжаад жаахан жаахан хулгайлах хэрэгтэй...манайд ямар хулгайч нараа олигтой шийтгэдэг биш....Хамгийн ойрын жишээ БНСУ байж байна шүү дээ...авилгачид хулгайч нарынхаа хамаг хөрөнгийг нь хураагаад ганц трусиктэй нь л үлдээнэ,дээрээс нь бүх насаараа улсын,нийтийн албанд ажиллах эрхээ алдана,дээрээс нь ямар нэг дориухан бизнес хийх бүх боломжоо алдана,бүх банкууд тэр хүнтэй ямар нэг ажил хэргийн хэлхээ холбоо тогтоох нь бүү хэл харилцах данс ч нээж өгдөггүй....товчхондоо тэр муу авилгачин,хулгайчийг явдаг хүүр,амьд үхдэл болгож байгаам даа....Со-д амьдарч байгаа манайхан бол зах зухаас нь мэднэ дээ
3 | 0 Хариулах
Зочин [64.119.21.2] 2020/11/2
МАН гараад үнэхээр самарч байна даа орлого нэмэгдээд байдаг төсвийн зардал нь өсөөд дарга нар бас цүнх баригчид хулгайлаад дууслаа.Сангийн сайд нь их хурлын гишүүд гэж тайлан ч уншиж чадахгүй хэдэн тэнэгүүдээ загнаад л. Нэг талаас МАН сонгосон та нар хохь чинь
4 | 0 Хариулах
Зочин [107.77.173.6] 2020/11/2
МАН-даа биш л дээ...хавтгайсан хахууль авилгал,хулгай дээрэм,цавчаа
1 | 0 Хариулах
Зочин [64.119.21.68] 2020/11/2
МАН сонгосон малнууд гэнэн байна даа. Жил ч болоогүй тараа таниулсан засаг.
3 | 0 Хариулах
Зочин [103.57.95.236] 2020/11/2
Хүрэлсүхийн ЗГ-ыг яаралтай огцруулъя
1 | 0 Хариулах
Зочин [64.119.27.219] 2020/11/2
ulsiin mungu uildaggui gedeg, tumen ni yamar bna tur ni tiim l bdag, aguu orkland mini bolovsorch xugjix boltugai
1 | 0 Хариулах
zochin [202.179.8.4] 2020/11/2
Бэрхэд далд уурхайн музей барих гэж байгаа Оюун-Эрдэнэ, тавих үзмэргүй Чингисийн музей барих гэж байгаа Хүрэлсүх хоёроос яаж салах вэ оркуудаа?! Сагсуу, эргүү хоёр нийлээд улс орныг самарч дуусна...
15 | 0 Хариулах
Зочин [107.77.173.6] 2020/11/2
Тэгээд 400 сая жуулчин авчирна гэж том том бүлтрээд....
4 | 0 Хариулах
Зочин [139.5.216.86] 2020/11/2
Энд тэнд баахан хөшөө, музей бариад байх юм чин аргагүйшд
11 | 0 Хариулах
Зочин [202.126.88.218] 2020/11/2
Музей хэнд хэрэгтэй юм үнэн дээ!!!!Ямар ардчилсан Солонгос бишдээ коммунист нийгмийн үед аймаг болгон музей байгуулсан тэрэн шиг болох гээд шаасан.Эмнэлэг сургуулиа барил даа эх орон ч Хүк ээ
10 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2020/11/2
Ene iumaa medehgui bolsoon.
0 | 0 Хариулах
Зочин [133.7.6.171] 2020/11/2
Татварын мөнгийг үр өгөөжтэй төсөлд оруулах ёстой ш дээ. Үр өгөөжөө үл хөдлөх хөрөнгө болгоно. Ийм энгийн ш дээ. Өөр замаар явуулж идэж уух гээд л байна даа
2 | 0 Хариулах
ХАЯА нэг хужаа л [64.119.17.242] 2020/11/2
САМАРЧИХ юм доо.. улсын хэмжээнд төсөвт 618 ч билүү барилга барина гэнээ.. 618 нь жижиг дунд үйлдвэр барина гэсэн бол мөргөж шүтэж амьдрахсан .. даанч дээ.. монголчууд минь дээрээс нь дарга сэтэртэн болгон идэх гэж салгална.. где сүүдрийн засгын газар .. хүн ийнхаан энэ алдаан дээр нь хяналтаа тавиж нэр хүндээ өсгөөчээ .. !!
2 | 0 Хариулах
Зочин [122.201.21.77] 2020/11/2
Torin mongo uilax ch bagadana. Ard tnig doromjlon doog xidegee boli zasgin gazar ogtsrox ch bagadana .chaddag xvnd n ajlaa og
1 | 0 Хариулах
Энэ хогын новш [66.181.191.42] 2020/11/2
Зайлаа
1 | 0 Хариулах