Индэр    
2020 оны 9 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монголын аялал жуулчлалын салбар тэсэж үлдэх үү?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn
2019 онд 570,262 жуулчин Монголд ирж, жуулчдын тоо хамгийн дээд хэмжээндээ хүрсэн. Ингэснээр нийт 607 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан өсөлттэй жил байв. 
 
Гэвч цар тахлаас үүдэн 2020 оны эхний гурван сард л гэхэд Улаанбаатар хотын эдийн засагт аялал жуулчлалын салбараас шууд олох боломжтой байсан 30.5 тэрбум, шууд бусаар 325 тэрбум төгрөгийг алдсан гэдгийг МҮИС-ийн багш, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн гишүүн, судлаач Б.Ербахыт хийсэн судалгаагаараа танилцуулсан юм.

COVID-19 цар тахлаас үүдэн олон хүндрэл, саад бэрхшээлийг хүн төрөлхтөн амссаар найман сарыг ардаа үджээ. 

Баян ядуу, хөгшин залуу гэж ялгаагүй шинэ коронавирусээс болж олон хүний амь үрэгдэн, олон ч салбар ганхан гуйвж байна. Үүний нэг нь яах аргагүй АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ билээ. 

“Дэлхийн аялал жуулчлалын өдөр” есдүгээр сарын 27-нд тохиодог. Иймээс тус өдрийг тохиолдуулан Монголын аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, салбарыг хамгаалах төрийн бодлого хэрхэн хэрэгжиж байгаа зэрэг асуудлыг сурвалжилснаа хүргэж байна. 

2020 онд жуулчдын худалдан авалт хотын эдийн засагт оруулах мөнгөн дүн 10.1%-аар өсөж, 619.8 сая ам.доллар болох төлөвтэй байгааг салбарынхан ярьж байв. Харамсалтай нь энэ орлогыг олох нь байтугай аялал жуулчлалын салбар өнөөдөр ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй боловсон хүчнүүдээ алдаж ТЭГ ЗОГСОЛТ хийгээд байна. 

С.Амгаланбат: Энэ цаг үе бол Монголын аялал жуулчлалын салбарын түүхэнд байж болох хамгийн хүнд сорилт

"Өдгөө манай улсын аялал жуулчлалын салбарт 1,300 ААН, байгууллага 88 мянга гаруй ажлын байр шууд болон шууд бусаар хамаарагддаг. COVID-19 гарсантай холбоотойгоор  нэгдүгээр сард өвлийн жуулчлал гэж цөөхөн жуулчид аваад түүнээс хойш огт жуулчин аваагүй. Үндсэндээ жуулчдын 99% нь цуцлалт хийсэн.

Өөрөөр хэлбэл, 300 гаруй зочид буудал, 460 гаруй тур оператор компани, 400 гаруй жуулчны бааз болон шууд бусаар ажилладаг хөтөч, жолооч, тогоочид, малчид гэх мэт гэрээт ажилчид гээд нийт 88 мянга гаруй хүн орлогогүй болсон. Аялал жуулчлалын нийт компаниудын 90% нь цалин мөнгөө тавьж чадахгүй зогссон. Манай компани ч гэсэн цалингаа тавьж чадахгүй зогссон. Энэ цаг үе бол Монголын аялал жуулчлалын салбарын түүхэнд байж болох хамгийн хүнд сорилт" гэж Монголын аялал жуулчлалын хорооны УЗГ С.Амгаланбат хэлсэн юм. 

График 1. Улаанбаатар хотын эдийн засагт учрах шууд алдагдал

 
МҮИС-ийн багш, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн гишүүн, судлаач Б.Ербахытын хийсэн судалгаанаас ашиглав

Хүндрэлтэй нөхцөл байдал цаашид 2-3 жил үргэлжилнэ. Мөн улирлын чанартай аялал жуулчлалын салбар өмнөх шигээ сэргэхэд тийм ч амар байхгүй гэдгийг дэлхийн олон улсын судалгааны байгууллагууд хэлж буй.

Гэтэл манай улсын төр засгийнхан, шийдвэр гаргагчид удахгүй Монголын аялал жуулчлалын салбар сэргэнэ хэмээгээд хэний ч ой тойд багтахааргүй жуулчдын их тоо хэлж буй нь гайхшрал төрүүлнэ. 

Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ оны дөрөвдүгээр сард "Холбогдсон дэд бүтцийн цикл дунд үндсэндээ бидний тооцож байгаагаар 400 орчим сая жуулчин ирэх хүчин чадал байна гэж үзэж байгаа. Монгол туургатантай холбоотой буриад зон, бусад халимаг, тува зэрэг... Мөн худалдааны том, зүүн бүсийн ийм, Улаанбаатар хоттой холбогдох том төслийн гүүр нь энд харагдаж байна гэсэн үг” хэмээн ярьсан. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн Чингис Хот, Дадал сумыг 200 км замаар холбож, шинэ гүүртэй болсноор ийм боломж үүснэ хэмээн түүний баг тооцоолсон аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл “Монгол Улс 2019 онд 577 мянган жуулчин хүлээж авсан. Тэгвэл ирэх дөрвөн жилд энэ тоог 1 сая болгох зорилт тавин ажиллаж байна. Цар тахалтай холбоотойгоор аялал жуулчлалын салбар зогсонги байдалд байгаа ч буцаад сэргэх төлөвтэй байна. Түүнчлэн цар тахлыг бид нэг талаараа боломж гэж харж байгаа. Тиймээс бид бэлтгэлээ сайн хангаж байх хэрэгтэй" хэмээн зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалтыг зохион байгуулах үеэр хэлсэн байсан. 

Аялал жуулчлалын өнөөгийн болон цаашдын нөхцөл байдалд үүссэн асуудлыг илүү тодруулах үүднээс салбарын төлөөллүүдтэй ярилцлаа. 

"Энэ салбарт өнгөрсөн хугацаанд бэлтгэгдсэн боловсон, ажилчдаа алдаж байна. Энэ байдлаараа 400 сая байтугай 400 мянган жуулчин ч  хүлээж авч чадахгүй" 

 

Монголын Аялал жуулчлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Амгаланбат

- Энэ жил цар тахлаас шалтгаалаад олон салбар уналтад орсны нэг нь аялал жуулчлалын салбар байлаа. Хэр хүнд туссан талаар эхлээд асуумаар байна? 

- 2020 оны хоёрдугаар сараас бид шат дараатай арга хэмжээнүүд авч ажилласан. Анх карантилахад 2-3 сар л болно гэж бодоод хүмүүсээ сургаж,  цахим сурталчилгаагаа явуулж, ажилласан. Гэтэл тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж, салбарынхан өөрсдийнхөө хэмжээнд хохирол багатай даван туулах гэж бүх хүчээ дайчилсан. Сүүлдээ компаниуд цалингаа тавих, сургалт явуулах ч мөнгөгүй болоод, зарим газар эхнээсээ хаалгаа барьсан. 2019 онд гаднын жуулчдаас 1.7 их наяд төгрөгийн орлогыг улсдаа оруулсан байдаг. Энэ нь 2019 онд 2018 оныхоос 10%-ийн өсөлттэй байж чадсан гэсэн үг. Тэр утгаараа бид ирэх жилийнхээ таамгийг дэвшүүлэхэд 2020 онд дор хаяж 10 хувийн өсөлттэй байна гэж бодож байсан боловч байдал эсрэгээрээ эргэсэн. 

- Цалин мөнгөгүй газар ажиллаад байж чадахгүй болохоор ажиллах хүчний хувьд асуудал их үүсэж байгаа байх тийм үү?  

- Энэ салбарт өнгөрсөн хугацаанд бэлтгэсэн боловсон, ажилчдаа алдаж байна. Ингэж тарж алга болоод дуусвал 400 сая байтугай 400 мянган жуулчин ч хүлээж авч чадахгүй. Ажилчид маань ч өөрсдийн боломжоороо тэсээд эцэс сүүлдээ өөр газруудад ажиллахаар явж байгааг буруутгах аргагүй.  Бүх бэлтгэсэн хүний нөөц, боловсон хүчнүүд байхгүй болж, цалинг чинь тавьж чадахгүй нь уучлаарай гэж хэлээд сууж байна. Одоо л нэг хөгжих нь гэж харсан салбар маань ийм байдалд орсон.

Мэдээж хэрэг энэ салбарыг төр засаг авраад л цалин мөнгийг нь тавиад явна гэж байхгүй. Тэгэх ч боломжгүй ба хувийн хэвшил өөрсдөө эрсдлээ даах ёстой. Гэхдээ ганц хоёр компани биш бүхэл бүтэн Монголын аялал жуулчлалын салбар хохирчихоод байгаа учраас ядаж энэ салбарыг авч үлдэхийн тулд  салбарт чиглэсэн бодлого л хэрэгтэй.

- Энэ талаар Монголын аялал жуулчлалын холбооноос хуралдаад гаргасан санал зөвлөмж гэж байгаа юу?

- Аялал жуулчлалын бизнес эрхлэгч байгууллагууд хуралдаад, компаниудаас нөхцөл байдлаа хэрхэн даван туулах санал гаргасан. Хүмүүсээ бэлдэх, хөнгөлөлттэй зээл тусламж, нөхөн олговрыг компаниудад өгөх зэрэг 4-5 хамтарч ажиллах чиглэл гарган Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, БОАЖ-ын сайдад хүргүүлсэн.

Шадар сайдын хэлснээр бол ирэх жилийн хагас хүртэл хил нээхгүй гэсэн. Ингээд бодохоор ирэх жил ч аялал жуулчлал салбарын үйл ажиллагаа бүтэн зогсохоор дүр  зураг ажиглагдаж байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаагаар аялал жуулчлалын салбар 2024 оноос урьдын  хэв маяг руугаа дөхнө гэсэн. Тэр болтол яаж тэсэж гарах вэ гэдэг нь л асуудал. Хоёр жил бид нар хүмүүсийнхээ цалинг тавиад яваад байж чадахгүй. Энэ байдал үргэлжилбэл манай улсын хувьд аялал жуулчлалын салбар ирэх жил ч тэг зогсолт хийх бололтой. Аялал жуулчлал бол үйлчилгээний экспорт. Аялал жуулчлал бол үйлчилгээний экспорт. Манай аялал жуулчлалын салбар хэчнээн Монголд эдийн засаг хямарч, уул уурхайн түүхий эдийн үнэ унасан ч тогтвортой байж, жилд 600 сая орчим ам.долларын орлогыг гаднаас оруулдаг онцлогтой учраас энэ хүнд үед нь төр засгийн дэмжлэг маш их хэрэгтэй байна.

- Бусад улс орнууд аялал жуулчлалын салбараа сэргээхээр ямар арга ажлуудыг хийж байгаа бол. Жишээ байна уу?

- Тайвань, Солонгост гэхэд компаниудын сарын цалингийнх нь  60-70 улсаас нь нөхөн олговор хэлбэрээр өгч байгаа гэсэн. Төв Азийн Казахстан, Узбекистан зэрэг адилхан нүүдэлчин ахуйг судалдаг манайхтай аялал жуулчлалаараа өрсөлддөг улсуудад улсаас нь нөхөн олговор олгох арга хэмжээ авч байна. Хүмүүсийнхээ ажлын байрыг хамгаалахын тулд тэд салбараа хамгаалж байгаа хэрэг. Энэ салбарынхан тараад алга болбол дахин аятайхан үйлчилгээ үзүүлээд босохын тулд тулд 5-10 жил шаардлагатай. Манай улс 200 мянган төгрөгийг гурван сар өгсөн. Гэхдээ зарим компани л арай гэж авсан. Хил хаагаад дотоодын аялал жуулчлал нэмэгдэхийн хувьд нэмэгдсэн болохоор аялал хийдэггүй байсан компаниуд хүртэл бүтээгдэхүүн үйлчилгээ гаргасан. Гэхдээ яг тур оператор мэргэжлийн компаниар дамжиж явсан хүмүүс тун цөөхөн байсан юм. Монголчууд маршрутаа аваад, судалж байгаад өөрсдөө явчихдаг. Судалгаагаар Монголчуудын 90 хувь нь дан хувиараа аялдаг гэж гарсан. Үүнд хүмүүсийг буруутгах аргагүй.

"Аялал жуулчлалын салбарынханд бодлогын хариулт хэрэгтэй байна"

 

Монголын Аялал жуулчлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Наранцэцэг:

- Одоо тулгамдаж буй асуудлаасаа хуваалцахгүй юу?

- Тийм ээ, хэцүү байгаа нь үнэн. Нэгэнт хүнд байдалд орсон нь ойлгомжтой байхад цаашид энэ салбараа бүр мөхөөхгүйн тулд л арга хэмжээ авах хэрэгтэй. Хил нээгдээд жуулчид авахад яг ямар шаардлага тавих зэрэг тодорхой хариултгүй суугаа нь илүү том асуудал. Жишээ нь жуулчид манай улсад орж ирлээ гэхэд халуунаа хэмжүүлсэн байх уу, вакцин хийлгэсэн байх ёстой юу, хийлгэсэн бол аль улсын вакциныг хүлээн зөвшөөрөх вэ, жуулчин ирээд карантилагдах уу, яг аль улсаас ирэхэд нээлттэй байх вэ, эсвэл бүгд нээлттэй юу гэх зэрэг тодорхой нарийн зүйл хэрэгтэй.  

Зарим  улс орон тодорхой болгоод эхэлчихсэн. Тухайлбал, Австрали Шинэ Зеланд хоёр хоорондоо хилээ нээж, ажиллана гээд аялал жуулчлалын бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл манай улс хилээ хэзээ нээх нь мэдэгдэхгүй, нээсэн ч хэсэгчилж нээх үү, бүх улсаас ирсэн жуулчид орж болох уу гэдэг нь ч мэдэгдэхгүй.

Гаднын түншүүд маань “танай хил хэзээ нээгдэх гэж байна, хэзээнээс аяллаа зарлаж болох вэ” гэж эхнээсээ асууж байгаа. Бидэнд үнэндээ хариулах хариулт алга. Аялал жуулчлалын салбарынханд бодлогын хариулт хэрэгтэй.  Эхний ээлжид шууд нислэгтэй газрууд болох Япон, Солонгос, Хонг Конг, Хятад, Орос, Турк улсуудтай ямар арга хэмжээн дор хамтран ажиллахаа ярих хэрэгтэй байх.

- Аялал жуулчлалын салбарын ирээдүйг олон улсын байгууллагууд хэрхэн төсөөлж байгаа бол?

- Олон улсын байгууллагууд янз бүрийн судалгаа хийж байна. Сүүлд гарсан нэг судалгаагаар аялал жуулчлал 2023 он хүртэл 2019 оныхоо түвшинд очихгүй гэж гарсан. Өөрөөр хэлбэл бид 2021, 2022 ондоо жуулчид хүлээж авах нь хэцүү болсон гэсэн үг. Тэр тусмаа холоос жуулчид авч чадахгүй нь тодорхой болжээ.

Бас Европын сэргээн босголтын банк, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас хийсэн судалгаагаар хүмүүс холын улс орнууд руу аялахгүй, ойр орчмынхоо улсууд руу аялна. Европууд европ дотроо, Ази нь Ази дотроо аяллын маршрутаа бий болгоно гэсэн байсан.

 - Энэ жил хил хаасантай холбоотойгоор дотоодын аялал жуулчлал харьцангуй нэмэгдсэн. Энэ нь Монголын аялал жуулчлалын салбарт тус болсон уу?

- Гадагшаа явж чадахгүй байгаа учраас дотоодын аялал жуулчлал тодорхой хэмжээнд нэмэгдсэн нь үнэн. Үнэн хэрэгтээ Монголчууд маань гадаадын жуулчин шиг аялдаггүй. Аялна гээд зүгээр л  агаар салхинд гарч, танин мэдэхүйн юм ч үзэж харахгүй явсаар нэг амралтад очоод идэж ууж байгаад л ирдэг. Өнгөрсөн хавар МУИС-ийн аялал жуулчлалын багш нар “Та аялал жуулчлалын компаниар дамжиж аялах уу” гэж иргэдээс авсан судалгаагаар 95% нь “Үгүй, өөрөө аялна” гэж хариулсан байсан.Тэгэхээр яг аялал жуулчлалын салбарт тэгтлээ их нөлөөлөөд байсан зүйл байхгүй гэхэд болно. Ийм болохоор л манай улс яг аль чиглэлд илүү анхаарал тавьж, аялал жуулчлалын салбараа авч үлдэх вэ гэдгийг бодолцох ёстой гэж хэлээд байгаа юм.

"Салбарын хувьд бас энэ оныг давахаас гадна ирэх оныг яаж давах вэ гэдэг хүнд асуудал тулгараад байна"

- 400 сая жуулчин, 157 сая жуулчин гээд их л том тоонууд яригдаж байгаа. Бодлого, шийдвэр гаргагч нараас та бүхнийг хэр сонсож байна. Төр засгаас та бүхнээс нэн түрүүнд хүсэх зүйл юу байна?

- Манай салбарыг онцгойлон харж үзээсэй л гэж хүсэх байна. Улсын хэмжээнд одоо хорио цээр харьцангуй тавигдаад бусад салбарынхны үйл ажиллагаа харьцангуй жигдэрч эхэлж байгаа нь сайн хэрэг. Харамсалтай нь аялал жуулчлалын салбарынхан хил нээгдсэн ч хэвийн байдалдаа хурдан шилжихгүй. Угтаа бол энэ салбар Монгол Улсын эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бусад бүх салбарт ч нөлөөлдөг. 

Иймд аялал жуулчлалын компаниуд тэг зогсолт байгаа учраас салбараа авч үлдэхэд туслах хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж хүсмээр байна. Манай салбарынхан ЖДҮ-ийн зээл, ногоон зээлд хамрагдаж чаддаггүй. Одоогийн байдлаар зарим газар нь хадгалсан хэдэн төгрөгөөрөө л ажилчдаа цалинжуулаад явж байгаа. Хил нээтэл тэснэ гэдэг хэцүү л байх. Манай салбарын хувьд бас энэ оныг давахаас гадна ирэх оныг яаж давах вэ гэдэг хүнд асуудал тулгараад байна.

- Та сая хэллээ тэсэж үлдэх болов уу даа гээд. Манай улсын аялал жуулчлалын салбарын өнөөдрийн энэ бий болсон түвшинд хүрэх гэж олон жилийн хүч хөдөлмөр урссан нь гарцаагүй. Салбарын ажилчдад мэдээж хэрэг хэцүү тусаж байгаа байх?

- Тэгэлгүй яах вэ. Хэн ч таамаглаагүй байсан зүйл дэлхий дахинд учирсан. Тэг зогсолт хийчихээр олон жил ажилласан хөтөч, жолооч нараас авахуулаад ажилчдын маань амьдралд хүнд цохилт болсон. Монголын аялал жуулчлалын салбарт одоогийн байдлаар 1,300 гаруй ААН, байгууллага 88,000 гаруй ажлын байр байдаг. Энэ салбарт гэр бүлээрээ ажилладаг хүмүүс ч их. Гэтэл энэ жил манай салбар бараг -600 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байгаа гэхэд болно.

Манай компанид гэхэд олон жил бэлтгэгдсэн боловсон хүчин олон бий. Тэднийгээ алдахгүйн тулд тэг зогсолт хийсэн ч гэсэн хадгалж хуримтлуулж байсан нөөц хөрөнгөө гаргаад цалинжуулаад явж байна. Хил нээгээд хэдэн жуулчин авах гэтэл боловсон хүчнээ алдсан байвал дахиад шинээр бэлдэх гэж цаг хугацаа, хөрөнгө мөнгөнөөс эхлээд хүндрэлтэй тулгарна. Тийм болохоор боловсон хүчнээ үлдээхээр чармайн ажиллаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ХАРАМСАЛТАЙ
7
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Mr.S [73.75.212.131] 2021/1/19
Одоо аялан жуулчлахуй ойрын 5 жилээс нааш сэргэхгүй! Том аутбаундер улсуудын хүмүүсийн сэтгэлзүй маш өөрчлөгдчихсөн. Тэд хол явахгүй, аялбал ойрхон эрсдэлгүй аялна гэж бн. Одоо тэгээд мөрөөдөж суухын оронд өөр бизнес эхэлцгээе найзуудаа. Том пэндгэр жийп, Тансаг байр хауз нуудаа зар! Зардал багатай амьдар, бүсээ чангал
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.190] 2020/10/7
Аялал жуулчилалын компани гэхээр опериатор,ченж маягийн ажлаас мөнгө олохоо яриад байх хэрэггүй!!!Аялалын дэд бүтэцтэй,баазтай компаниуд дотоодын аялалаас энэ жил сайн мөнгө хийсэнээ ерөөсөө ярихгүй 0 зогсолт хийсэн гээд болохгүй талаас яриад байгаагаа зогсоох хэрэгтэй.Энэ бол сэтгэлгээний ядуурал!!!Сарангэрэл сайд өөдрөгөөр харж чадна гэж бодож байна? Бид дотооддоо хийх ажил маш их байна?? Арын Утай гүмбэнд аялуулах хэрэгтэй байна(Хэнтий аймагийн Балданбэйвэн хийдэд).МонголчуудОрос,Хятадад очиж мөргөл үйлдэх бус дотооддоо аялаж үзэх хэрэгтэй,буриад,Өвөрмонголчуудаа мөргүүлэх хэрэгтэй байнаа???
0 | 0 Хариулах
Зочин [202.21.119.202] 2020/9/27
andlaliin hoshoo bol horvood hosgui shu ahah
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.22] 2020/9/27
Дампуурах муу юм бишээ чадалтай нь тэсэж улддэг жамтай юмаа харин тусламж л гай болно шуу худлаа шоучид л гошгороод бн
3 | 0 Хариулах
Зочин [202.179.24.43] 2020/9/27
Mongolia ought to become visa-free for most nationals, as it is to Americans.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.248] 2020/9/27
Ингээд бвал хүк нэг л өдөр жуулчны бааз бгаа газрыг чинь хүчээр авчих бх шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.179.24.43] 2020/9/27
Get rid of the loud pop music on the Huvsgul cruise. PLEASE!
0 | 0 Хариулах
Зочин [202.179.24.43] 2020/9/27
Good food is rare out of UB. Yurt camps offer ridiculously bland meals but charge Parisian fees.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.176] 2020/9/26
НҮХЭН ЖОРЛОНГООСОО САЛАХАА ЯРИХ ХЭРЭГТЭЙ. ИЛ ЖОРЛОНД БААСАН БААС ШЭЭС ШУУД ХӨРСӨНД ШИНГЭЭД БИД ШУУД ТЭРИЙГ УУГААД БАЙГАА ЮМ. МАНАЙХААС ӨӨР ГАЗАР ИНГЭДЭГГҮЙ ЮМАА. ДАНДАА ХӨРСӨӨ ХАМГААЛЖ БЕТОНДОЖ ТУСГААРЛААД ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖРУУ ЗӨӨВӨРЛӨДӨГ ЮМАА
2 | 0 Хариулах
Зочин [58.142.72.50] 2020/9/26
Жуулчдын хувьд аймшгийн үхлийн архив болсон нүхэн жорлон, эмэгтэй жуулчдыг өлөн нүдээр дагуулж харах гүлдгэр харууд, жуулчдад сүр хүчээ үзүүлсэн аймар баатарлаг үндсэрхэг үзэлтэнгүүд эд бүгд нийлээд монголд 400 сая жуулчин авнаа авна
6 | 0 Хариулах
Зочин [66.181.185.222] 2020/9/26
KEKW
1 | 0 Хариулах
Зочин [120.22.98.251] 2020/9/26
Хамгийн чухал юм бол жорлон, усанд орох газар. Аялал жуулчлалын яам нь юу бодож байдгийн бүү мэд
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.176] 2020/9/26
Коронавирус 25 он хүртэл бүх салбарт нөлөөлнө. Тэр болтол улсаас нөхөн төлбөр нэхэмжлээд зүгээр суухуу. Хөрвөх чадвартай бх хэрэгтэй. Яасан гэж одоо дахиад 5 жил горьдлого тээж амьдрана гэж. Ер нь энэ вирус аялаж жуулчилсан нэртэй дэлхий ертөнцөө бохирдуулж заваартуулж сөнөөдгийг л болиулах зорилготой юм. Яваандаа цөөн тооны их мөнгөтэй жуулчид нь л үлдэнэ. Мөнгөгүй нь төрсөн газар газартаа үүрд шингэхээр дүр зураг харагдаж бна. Үүнд бэлтгэлтэй бай
6 | 1 Хариулах
Зочин [174.192.81.173] 2020/9/26
?
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.33] 2020/9/26
1.7 ih nayad.iin tsever ashig aa?!! Aimaar ashigtai salbar bn sh de
4 | 0 Хариулах
Зочин [150.129.140.12] 2020/9/26
төрд гарсан хулгайч нарт бол салбарын уналт нтр хамаагүйлдээ гол тэндээс ямар ашиг гаргах вэ л гэж толгойгоо гашилгана. төрөөс элдэв зүйл хүсээд хэрэггүй дэмжсэн нэртэй яг хэрэгтэй хүмүүст нь биш хаа хамаагүй нам дагасан хулгайчдын компаний дансруу л орно
2 | 0 Хариулах
Зочин [103.212.118.118] 2020/9/26
манай салбар дампуурлаа гээд л худллаа үнэн ярьж байгаад хөнгөлттэй зээл нэрээр мөнгө авч идээд төгрөгний ханш унагаад, юмны үнэ өсгөөд ард түмнээр төлүүлээд байдаг боллоо. хэн ирэх юм ирэхгүй Монголд.боль. элдвийн хөшөө барьж мөнгө идэхээ.
7 | 0 Хариулах
Зочин [192.82.72.224] 2020/9/26
аялал жууллалын салбарт зориулж авахыг хүсэж байгаа зээл, тусламжаа хүний нөөцөө авч үлдэхэд л зориулах уу, өөр юунд ашиглах гэж байнаа? гадаадын жуулчин авч чадахгүй болж байгаа хугацаандаа дотоодын аялагч нарт зориулж ямар үнэтэй, бүтээгдэхүүнүүд гаргах гэж байна жишээлбэл хөвсгөлийн мөсний баяр шиг эвент өөр газар зохион байгуулах уу, дотоодын зохион байгуулалттай аялагч нарт зориулсан ямар үнийн бодлого байна, салбараа авч үлдэхийн тулд ямар нэгдсэн төлөвлөгөө гаргасан бэ, засаг бүгдийг шийдэгч биш гэдгийг мэдэх үү, бүх салбарт л уналт байна, бүгд л тэсэж үлдэхийг тулд чармайн ажиллаж байгаа, танай салбар ямар давуу эрхтэйг хэлж өгнө үү
6 | 0 Хариулах
Зочин [103.212.118.118] 2020/9/26
буруу бодлого бариад байхаар яаж хөгждөг юм. эртний өч төчнөөн юм, үлэг гүрвэлээ алдаад дууссан. хүннүгийн булшаа тохижуулахын оронд уххаад дууслаа. одоо бүр балайраад Сараа нь хогийн орон вьетнамаас туршлага судлана гэж байна.
3 | 0 Хариулах
Зочин [202.179.25.108] 2020/9/26
Энэ салбарынхан 18, 19 онд улсын татварт хэдий хэрийг төлсөн юм бол.
3 | 0 Хариулах
Зочин [103.26.195.138] 2020/9/26
төр аялал жуулчлалд бараг хамаагзй. Менежментээ л зөв хийх хэрэгтэй. Тэгээд худлаа даа. Хүнд үзүүлэх юмаа өөрсдөөсөө хулгай хийгээд зарчихсан. Харин нүхэн жорлондоо оруулж үзүүлбэл хангалттай бий дээ.
2 | 1 Хариулах
Иргэн [64.119.19.246] 2020/9/25
Бусад оронд бол хаашаа ч аялсан сонголт нь байдаг, харин манайд тийм юм бараг байхгүй. Тасалбар нь тэнгэрт хадсан, хоол нь монгол европын эрлийз гэмээрдүү, нэлээд орчуулагч гид нь Монголынхоо талаар мэдлэг дутмаг, хагас дутуу хэлтэй, үйлчилгээний соёл ч тааруу, 00 гэж асуудал г.м. хөврөөд л байна даа.
5 | 2 Хариулах
Зочин [126.199.91.4] 2020/9/25
Covid garaagyi bhad l dampuursan baidaltai bdag salbar shde odoo bur sonono biz
4 | 1 Хариулах
Зочин [174.192.81.173] 2020/9/26
Yag2
0 | 0 Хариулах
He he [81.102.66.17] 2020/9/25
Manai Mongoliin aylal zuuchilliin salary gej huviin heden company g l Helen baihdaa. Gadaadiin ali ch uls ornoor Mongolruu nisleg mash undur ynetei baidag. Yagaad gevel shudder nislegyyd baidaggyi, ded bytets hugjuugyi nuguu ayalaliin zuuchilaliin salbar geed baigaa huviin heden company ni juulchidiig hyn talas ni hardaggyi zuvhun mungu gej hard against bas bydyyleg soyolgyi juulchid nutag orondoo butsaj ochood uuriin hyrrenii hymyystee bolon medeeleliin yanz byriin helbereer tednii yneniig bichij mash Toni tuhgyi aihtar ynetei soyolgyi bydyylegiig ni yarij bichij tiishii bitgii yavaarai gej urialdag geed mash olon zyil biildee. Gehdee zasag gurus dandaa Nehemiah baidag a bolildoo Ali ch salbariinhan. Yalanguya Covid19 neg tiishee boltol hench ochihgyi ni oilgomjtoi. Juulchid ih seed irrelevant tertiary tergyi served l Irene business chin. Zasag tur uur zygeer tejeelgeh gej orolddogoo zoospores l gej heliidee
2 | 0 Хариулах
Гүндүүгүй [202.21.108.140] 2020/9/25
Манайхан нэгэнт 5 одтой ая тух үйлчилгээ хангаж чадахгүйгээс хойш. Тэсвэр хатуужил, экстрэм аялал сонирхдог, гүндүүгүй жуулчдад илүү анхаарсан нь дээр байх.
1 | 0 Хариулах
Hashirsan hun [202.55.188.45] 2020/9/25
Kompaniar zuuchluulj ayalaad hulhiduulaad hashirsan hun bainaa. Ternees hoish dandaa huviaraa ayaldag bolson. Kompaniud chin ih mungu avchaad uilchilgee mash muu Mongolchuuddaa hainga handdag shuu dee
6 | 0 Хариулах
Зочин [202.179.25.145] 2020/9/25
Гадаадаас олон сая жуулчин авах тухай л яриад байх юм. Эхлээд наад Тэрэлж, Туул, Хөвсгөл зэрэг аялалын бүс нутгуудад чинь улаан шороо боллоо ш дээ. Дэд зам дэд бүтцээ барьж зүлэг, ус голоо хамгаалж байж олон хүн авахаа ярь л даа.
10 | 1 Хариулах
Зочин [202.9.40.85] 2020/9/25
Хувийн компаниуд хамгаална гэж байхгүй. Улсын нэгдсэн бодлого байж сая компаниуд тодорхой ажил хийнэ. Одоогоор улсын бодлого үнэхээр алга. Онцгой комисс нь уг нь зөвлөмж гаргаад хэзээ, хаагуур, хаанахын жуулчид нэвтрэх боломжтой зэргийг тодорхой болгочихвол ядаж..
0 | 2 Хариулах
Зочин [192.82.77.84] 2020/9/25
Дотоодын аялал жуулчлалын нөөц маш их байна.Энэ зун Архангай,Хөвсгөл,Баянөлгий,Дундговиор аялалаа.Баянөлгий Алтай таван богдод 4 өдрийн дотор онгоцоор очоод онгоцоор УБ д ирлээ.Өөрийн машинаар явсан бол маш их зүдрэх байсныг ойлгож авлаа.Машин ч эвдэрэх байлаа??? Төрийн байгууллага,сошелоор хямд аялах маршруут,сурталчилгааг сайн хиймээр байна.Дотоодын мөнгөө дотооддоо эргэлдүүлж хөгжилдөө зориулах хэрэгтэй?? Гадаадад жуулчилдагаа болих хэрэгтэй.Эх оронч байя.???
3 | 6 Хариулах
Зочин [174.192.81.173] 2020/9/26
End tend il zadgai baaj sheegeed hogoo haa hamaagvi haydagiig dotoodiin aylagchid gene!!
0 | 0 Хариулах
Уншигч [202.55.188.33] 2020/9/25
Энэ сэтгүүлч мэргэжлийн сургуульд сурсан юм болов уу. Өгүүлбэрийг хэзээ ч тоогоор эхэлж болохгүй гэдгийг мэддэггүй юм бна
2 | 0 Хариулах
Зочин [103.229.121.14] 2020/9/25
тоогоор эхлэхээр яг яадаг юм ... тоогоор эхлэх өчигдөр гэж эхэлж болохгүй гэх мэт бурангуй хуучирсан дүрмээ март хаха
0 | 0 Хариулах
Сэтгүүлж [64.119.21.33] 2020/9/25
Би мэргжлийн байтугай сургуулыг нь төгсөгсөн за юу, бүгд л саалчан адуучин сэтгүүлжит байхад та нар битгий за
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.141] 2020/9/25
Manaid aylal juulchlal gj bhguishde barag hun irdeggui
4 | 0 Хариулах
Зочин [103.229.121.14] 2020/9/25
400 сая жуулчнаа яаж авах вэ
5 | 2 Хариулах
Зочин [174.192.140.233] 2020/9/25
Haha manaid ugaasaa aylal juulchlaliin salbar gj bhg i sde hugjuuchgvi dunguj dooroos ehelj bga yum chin dooshoo unana gj bhgvi! Ehleed modon jorlon tgd zamaa shn zaschih daraa ni ter aylal juulchlal ntree yarisan dr!!!
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.53] 2020/9/25
Бдаг юм аа 88 к хүн ажилладаг юм хувийн хэвшлийнхэн хөгжүүлээд явж бгаа улс болгон диснейтэй бх албагүй манай улс өөрийн соёл байгалийн үзэмжээ зардаг маш смарт бизнес л дээ
2 | 2 Хариулах
x [202.126.89.110] 2020/9/25
wc hiij chadaagui bj yun ayalal juulchlaliin salbar ve
9 | 0 Хариулах
Зочин [66.181.185.222] 2020/9/26
We wuz khans n shiet, nigga
0 | 0 Хариулах