Индэр    
2020 оны 9 сарын 5
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 79: "Уолт Дисней" компанийн захирал, амьд домгуудын нэг Боб Айгер

Зураг

“Аладдин”  “Араатны хаан арслан”, "Бэмби", "Цасан гоо", “Араатан ба гоо үзэсгэлэн” “Дамбо” зэрэг Уолт Дисней компанийн хүүхэлдэйн кинонуудыг үзэж өсөөгүй хүн гэж үгүй.   

Хүүхэд насны дурсамжийг мөнхлөн үлдээсэн эдгээр хүүхэлдэйн киног хийсэн тус компанийн тухай олон сонирхолтой түүхүүд бий.

Гэхдээ энэ удаа компанийн тухай бус “Walt Disney” компанийн захирал, амьд домгуудын нэг Боб Айгерын талаар өгүүлсэн "The ride of a lifetime" номыг анлок подкастын бичмэл хөрвүүлгийнхээ энэ удаагийн дугаараар тоймлон хүргэж байна. 

Тэрбээр "Walt Disney" компанийн гүйцэтгэх захирлын албыг 15 жил хашиж буй орчин үеийн шилдэг манлайлагчдын тод жишээ билээ. 

Номыг сонсох: 

Хамгийн ёроолоос...

Нью Йоркийн нэгэн жижиг арал дээр аав, ээж, дүүгийн хамт амьдардаг байсан Боб Айгерынх өдрөөс өдөрт хоолоо залгуулдаг жирийн нэгэн гэр бүл байв. Аав нь сэтгэл зүйн хувьд өөрчлөлттэй болохоор ааш зан нь хурдан өөрчлөгддөг хүн байсныг эс тооцвол Боб Айгерын амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн нь ажээ. Аавынх нь хүмүүжил түүнийг бизнесээ хэрхэн авч явж, удирдахад сургасан байна. 

Энгийн нэгэн жишээнээс нь дурдахад түүний аав арван настай хүүтэйгээ дэлхийд болсон үйл явдлын талаар ярилцаж, тайлбарлаж өгөх цагийг орой болгон гаргадаг байжээ. Аавынх нь байнга хэлдэг байсан зүйл бол цагийг үр ашигтай өнгөрөө...

Тэр үр ашигтай гэдэг үг нь ердөө гэрийн даалгавраа хийх, ном унших, эсвэл өөрийгөө хөгжүүлэхэд суралцахыг хэлж буй хэрэг. Энгийн юм шиг боловч энэ хүмүүжил нь Боб Айгерын бүх цаг үеийн үр бүтээлтэй ажиллах үндэс болсон гэдэг. 

Мөн аав нь өөрийгөө амьдралдаа амжилт үзүүлээгүй хүн гээд ихэд гутардаг байж. Тиймээс Боб Айгер өөрөө амжилт гаргаж, аав, ээждээ тусална хэмээн үргэлж мэрийдэг байсан аж.

Ажил голоогүй суралцсан нь

Их сургуулиа төгссөн 23 настай Боб Айгерт тохиосон нэг аз бол ABC телевизэд студийн менежерээр ажилд орсон явдал. Тэнд ажиллахдаа өглөө дөрөв хагаст студидээ ирээд хүмүүсийн ажил хэзээ дуусна тэр цагт харьдаг байв. Энэ хугацаандаа түүний олж авсан зүйл нь ямар  ч ажлыг голохгүй хийж, ачаалал даах чадварт суралцсан явдал. Өглөө 04:30 цагт босдог дадлыг бүх амьдралынхаа туршид хэрэгжүүлж өөртөө зориулдаг үнэтэй цаг болжээ. 

Тэр энтертаймент салбарт хөл тавьж, олон шоу нэвтрүүлгийг туршиж үзсэн бөгөөд шинэ шатны бүтээлч энтертаймент салбарыг бий болгоход хувь нэмрээ оруулсан нэгэн. Бүтээлчээр ажилладаг хүмүүсийг тэр хүндэлдэг болохоор алдсан ч оносон ч үргэлж дэмжиж, хамтдаа гарц шийдлийг эрэлхийлдэг нь зөвөөр үлгэрлэгч гэдгийг нь илтгэх биз ээ. 

Диснейн нэг хэсэг болсон нь

Компанийнхаа соёлд уусна гэдэг нь хүний амьдралын томоохон өөрчлөлтийн нэг гэж тэр боддог. Хэн нэгэн чамд дургүй байж болох ч чи юу хүсэж, юу сэдэж байгаа түүнийгээ хийхэд л болно. Ингэхдээ хамгийн чухал нь чи өөрийн хийж буй зүйлд итгэлтэй байх ёстойг бүү мартаарай. Учир нь чи өөрийн хийж буй ажилдаа итгэхгүй бол бусад нь бүр ч итгэхгүй. 
Айдастай удирдагч хэзээ ч хол явдаггүй. Удирдагч хүн хэцүү байсан ч аливаа зүйлийг өөдрөгөөр харах гэж хичээж байх хэрэгтэй. Тэгж байж чи ажиллаж чадна, тэгж байж бусад ажилчид чинь тайвнаар арга зам хайн, ажлаа урагштай хийнэ.
Энэ бол түүний өөртөө суулгасан үзэл баримтлал билээ. 

Хүндэтгэгч нэгэн

Боб Афгер Диснейгийн гүйцэтгэх албан тушаалд томиогдсоноос хойш эхний 100 өдөрт хийхийг зорьсон гурван зүйл: 

  1. Харилцагч компанитай харилцаагаа сайжруулах
  2. Диснейгийн соёлыг өөрчлөх
  3. Шинэ бүтээл дээр ажиллах

"Удирдагч хүн би, би гэх бодлоо хаяж, эсрэг талын хүн нь хүндлүүлэхийг хүсэж байвал хүндлэх л ёстой" гэсэн байр сууринаас ханддаг түүний хувьд хүндэтгэлийн ТУЗ-ийн гишүүн юм.